Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дийр Парк-т хүрэлцэн ирэв

19-03-2016, 23:57  |  Хэвлэх

2016 оны 3 дугаар сарын 5

АНУ, Висконсин, Мадисон. 2016.03.05 - Цас шөнөжин орсон учир юмс бүгд цав цагаан, агаар тунгалаг сайхад өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дийр Парк"-т хүрэлцэн ирэв. Ихэнх нь төвөд хүмүүс голлосон 300 гаруй хүмүүс түүнийг угтсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дийр Парк-т хүрэлцэн ирэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дийр Парк"-т хүрэлцэн ирэх үедээ
түүнийг угтсан хүмүүстэй мэндэлж байгаа нь. АНУ, Висконсин,
Мадисон. 2016.03.05. Гэрэл зургийг Жерреми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баяр баяслаар дүүрэн хүмүүсийн зүг гар даллан мэндэлж, ялангуяа өөрийн хуучин анд нөхдийг харж байгаадаа баяртай байлаа. Төвөд иргэд уламжлалт таши шолба бүжиг бүжиж, залуучууд уламжлалт ёсын дагуу замбаа гурил барин угтсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дийр Парк"-т гэвш Ланри Танбагийн "Оюун судлахуйн найман бадаг" номыг тайлбарлан айлдах ба өнөөгийн дэлхий дахинд хэрхэн сайн хүнийг бий болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Үзсэн: 2 009
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц