Миннеаполист хүрэлцэн ирлээ

3-07-2017, 12:19  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 21

АНУ, МН, Миннеаполис – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэ өглөө Миннеаполисын зүг хөдлөхийн өмнө түүнийг харахыг хүссэн, гар барихыг хүссэн олон хүн зочид буудлын өмнө цугласан байлаа. Анахеим хотын дарга ноён Том Тайт мөн түүнийг үдэхээр зочид буудлын өмнө угтсан юм.

Нисэх онгоц гурван цагийн турш Гранд Канионд зогссоны дараа Миннеаполис хотын онгоцны буудалд газардлаа. Дээрхийн Гэгээнтэн тэндээс машинаар явж өөрийн буудалдаа хүрэлцэн ирэв.

Миннеаполист хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтахаар хүрэлцэн ирсэн 400 гаруй төвөд иргэдтэй уулзаж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис.
2017.06.21. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Зочид буудлын өмнө 400 гаруй төвөд иргэд Таши Шолба бүжиг бүжиж ёслол төгөлдөр угтсан юм. Дээрхийн Гэгээнтэн ихэд баяртайгаар хүмүүстэй мэндэлж, зарим нэг хуучин андуудтайгаа үг сольж, бага хүүхдүүдээс насыг нь асуун ярилцаж хүрэлцэн ирсэн хүмүүстэй дотночилон уулзав. Ноён Билл Аустин болон түүний эхнэр зэрэг хэсэг хүмүүс Дээрхийн Гэгээнтэнтэй товч уулзалт хийлээ. Тэрээр энд байх хугацаандаа Старклигийн сонсголын технологийн хүрээлэнд зочилно.
Үзсэн: 1 392
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц