Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диегод морилон ирлээ
21-06-2017, 04:00 | Хэвлэх
2017 оны 6 дугаар сар 15
АНУ, Калифорниа, Сан Диего – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Рочестерээс Сан Диегод хүрэлцэн ирлээ. Сан Диегогийн захирагч Кевин Фаулконер эхнэрийн хамт Дээрхийн Гэгээнтнийг нисэх онгоцны буудал дээр угтсан юм. Мөн Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн захирал Прадип Косла хамт угтав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диегод түүнийг тосон угтаж байгаа хүмүүстэй уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа,
Сан Диего. 2017.06.15. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)Дараа нь зочид буудалдаа ирэхэд Сан Диего, Сан Франсиско хавийн төвөд, хятад иргэд нийлсэн 150 гаруй сүсэгтнүүд хүлээж байлаа. Тэрээр хуучин танилуудтайгаа гар барин мэндэлж уулзсаны дараа өргөөндөө морилсон юм.
Маргааш тэрээр сэтгүүлч нартай уулзаж, Калифорниагийн их сургуульд илтгэл тавина.
АНУ, Калифорниа, Сан Диего – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Рочестерээс Сан Диегод хүрэлцэн ирлээ. Сан Диегогийн захирагч Кевин Фаулконер эхнэрийн хамт Дээрхийн Гэгээнтнийг нисэх онгоцны буудал дээр угтсан юм. Мөн Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн захирал Прадип Косла хамт угтав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диегод түүнийг тосон угтаж байгаа хүмүүстэй уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа,
Сан Диего. 2017.06.15. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Маргааш тэрээр сэтгүүлч нартай уулзаж, Калифорниагийн их сургуульд илтгэл тавина.
Үзсэн: 1 282
Холбоотой мэдээ: