АНУ, Калифорниа, Сан Диего – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Рочестерээс Сан Диегод хүрэлцэн ирлээ. Сан Диегогийн захирагч Кевин Фаулконер эхнэрийн хамт Дээрхийн Гэгээнтнийг нисэх онгоцны буудал дээр угтсан юм. Мөн Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн захирал Прадип Косла хамт угтав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диегод түүнийг тосон угтаж байгаа хүмүүстэй уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа,
Сан Диего. 2017.06.15. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Маргааш тэрээр сэтгүүлч нартай уулзаж, Калифорниагийн их сургуульд илтгэл тавина.