Сэтгүүлчидтэй уулзаж, мөн олон нийтийн уулзалт хийлээ
21-06-2017, 04:33 | Хэвлэх
2017 оны 6 дугаар сар 16
АНУ, Калифорниа, Сан Диего – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Сан Диего дахь Калифорниагийн их сургуульд хүрэлцэн ирэхэд захирал Прадип Косла угтан авлаа. Мөн сэтгүүлч Анн Карри угтан авч түүнийг сэтгүүлч нар цугласан танхимд урин залсан юм. Сэтгүүлч Анн Карри Дээрхийн Гэгээнтнийг танилцуулснаар ярилцлага эхлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзахаар ирээд тэдэнтэй мэндлэн уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)“Би хаашаа ч явсан өөрийгөө дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүний нэг гэдгээ байнга мэдэрдэг. Бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Өнөөдөр миний олон найз нөхөд өнөөгийн боловсролын систем нь аз жаргалтай амьдрахуйн томоохон нөхцөл болох энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхэд хангалтгүй байна гэдэг дээр санал нэгдэж байна. Хүн төрөлхтний нэгэн гишүүний хувьд би энэрэл хайрын үндэс бидэнд бий гэдгийг олон нийтэд ойлгуулахыг хичээдэг. Дан ганц саруул оюун ухаан бидэнд хангалттай бус, сайхан сэтгэл бас хэрэгтэй билээ.”
“Мөн би бурханы шашны хувраг хүн бөгөөд Энэтхэгт сүүлийн 58 жилийн турш амьдарсан хүний хувьд олон шашин зэрэгцэн эв нэгдэлтэй оршиж буй Энэтхэгийн жишээ дээр үндэслэн шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх боломжтой гэдгийг ойлгосон юм. Тиймээс шашин хоорондын эг нэгдлийг хөгжүүлэх нь миний хоёрдугаар үүрэг билээ. Гуравдугаарт Төвөдийн ард түмэн надад итгэл найдвар хүлээлгэж байгаа тул би Төвөдийн хүчирхийллийн бус соёл уламжлалыг хадгалан авч үлдэхийн төлөө хичээн ажиллаж байна. Бидний соёл нь оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн талаарх гүн мэдлэг боловсрол бөгөөд 1000 гаруй жилийн хугацаанд хадгалан ирсэн энэхүү уламжлал маань өнөөгийн нийгэмд нэн чухал болоод байна. Үүн дээр нэмээд Азийн 1 тэрбум гаруй хүн Төвөдийн өндөрлөг уулсаас эхтэй гол мөрөнөөс ундаалж байна. Тиймээс би Төвөдийн байгал орчныг хамгаалах ажил чухал гэж үздэг юм.”
Сэтгүүлч Анн Карри болон орчуулагч Тэнзин Цебаг нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт сууж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)“Бид нийгмийн амьтад бөгөөд энэрэл хайр биднийг нэгтгэж, уур хилэн биднийг тусгаарладаг гэдгийг бид оюун санаандаа байнга хадгалах хэрэгтэй байна. Сэтгүүлч та нар энэ тухай ойлголтыг олон нийтэд хүргэх тал дээр үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.”
Асуулт хариултын үеэр байгал орчны тухай асуултанд тэрээр дэлхийн дулаарал, байгал орчныг хамгаалах нь дэлхий дахины асуудал бөгөөд үүнд алсын хараатай ажил хийх хэрэгтэй гэж зөвлөв. Мөн тэрээр цугласан хүмүүст хандан Америк орон дэлхийн нэгэн хэсэг гэдгээ байнга санах хэрэгтэй гэсэн юм.
Өөрийн өвчнийг хэрхэн эерэг байдлаар даван туулах вэ гэсэн асуултанд тэрээр өвчнөөс салахын тулд дан ганц эм уухад ач холбогдол өгч болохгүй гэж зөвлөв. Дотоод сөрөг сэтгэл хөдлөл өвчинд нэлээдгүй нөлөөтэй байдаг. Үүнийг даван туулахын тулд олон жилийн турш уйгагүй хичээх хэрэгтэй гэлээ. Хувь хүн болоод дэлхий дахины хэмжээнд сайхан сэтгэл хамаг аз жаргалын үндэс суурь мэт юм гэв. Тэрээр олон жил Хятадын шоронд хоригдсон нэгэн ламын яриаг дурслаа. Тэрхүү лам шоронд хоригдох үедээ шоронгийн хуягуудыг энэрэх сэтгэлээ алдахаас үнэхээр айж байсан байна. Мөн Дээрхийн Гэгээнтэн Америкийн тархи судлаач Аарон Бекийн судлагаагаар уурлах үеийн 90 хувь нь өөрсдийн төсөөлөл болох нь батлагдсан гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын үеэр. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)Эцэст нь Дээрхийн Гэгээнтнийг энэ сургуульд хүрэлцэн ирэхэд Хятадын зарим оюутнууд таатай хүлээж аваагүйд хэрхэн хандаж байгаа талаар асуусан юм.
“Энэ бол ердийн зүйл юм. Би тэднийг тодорхой, үнэн зөв мэдээлэл аваагүй байх гэж бодож байна. Тэдэнд юу гэж хэлсэнд л тэд итгэж байна. Хятадын улс төрийн хатуу чиг шугам баригч нар намайг эвэртэй чөтгөр гэдэг. Үнэн эсэх нь бүх нийтэд ил биз дээ. Мөн зарим нь намайг салан бутаргагч гэдэг боловч үнэн хэрэгтээ бид аль 1974 оноос эхлэн бүрэн тусгаар тогтнолыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэнийг бүгд мэдэж байгаа. Төвөдүүд бид орчин үе, нөхцөл байдалтай зохицох хэрэгтэй. Бидэнд материаллаг хөгжил хэрэгтэй бөгөөд БНХАУ-тай хамт байснаар энэ хүсэл биелэнэ. Гэвч Хятад улс урьд өмнө үзэн ядалтаар хийгдсэн шигээ бус, энэрэнгүй сэтгэлд хөтлөгдөж соёлын хувьсгал хийх хэрэгтэй байна.”
Стадионд морилон ирэхэд захирал Прадип Косла стадионд цугласан 25,000 хүмүүст Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг танилцуулсан юм. Тэрээр үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам биднийг энэрэл хайрыг хөгжүүлэх, өөрсдийгөө таньж ухаарах, эх дэлхийгээ ойлгохыг зөвлөж, урам зориг өгдөг гэсэн юм.
Түүний дараа хотын дарга Кевин Фаулконер үг хэллээ.
“Өнөөдөр гайхалтай сайхан өдөр тохиож байна. Бид дэлхий дахинд энх тайвныг олон талын онолоор тайлбарлан түгээдэг гайхамшигтай хүний үгийг Сан Диего хотдоо сонсох гэж байна.”
Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхээр тайзан дээр гарахад хотын дарга түүнд хүндэтгэлийн түлхүүр гардуулан өгөв.
Хотын дарга Кевин Фаулконер Дээрхийн Гэгээнтэнд хотын дурсгалын түлхүүр гардуулж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үг хэлэхийн өмнө Анн Карри үг хэлэхдээ “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүний энэрэнгүй чанар нь бидний итгэл найдвар гэдгийг олон нийтэд ойлгуулаад зогсохгүй энэрэн нигүүлсэхүйг бүх нийтэд түгээж байна.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн “Ахан дүүс минь” хэмээн яриагаа эхлэв.
“Би албархаг байдалд дуртай биш ээ. Төрөх, үхэхэд ямар ч албархаг байдал тус болохгүй. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа тул нэг нэгнээ ахан дүүс гэж үзэх нь нэн чухал байна. Энэ нь бидний нийтлэг зорилго бөгөөд бидний эрх ч мөн юм. Ирээдүйд ямар нэгэн баталгаа байхгүй боловч бид сайхан амьдарна гэсэн итгэл найдвараар явьж байна. Гэвч бид өөрсдийн бий болгосон олон асуудал бэрхшээлтэй нүүр тулсаар байна. Энэ нь бид уур хилэн, айдас хүйдсийн эрхэнд автсаны үр дагавар юм. Би уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг арилгах хамгийн үр дүнтэй арга бол 7 тэрбум хүнийг нэгэн адилаар хайрлах энэрэнгүй сайхан сэтгэл билээ. Ийм учраас би та бүхнийг ахан дүүс минь гэж хэлсэн юм.”
Дээрхийн Гэгээнтэн Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн талбайд илтгэл тавьж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Сан Диего дахь Калифорниагийн их сургууль“Хэрэв бид нэг нэгэнтэйгээ адилхан гэж бодож чадвал бидний дунд зөрчилдөөн үүсэхгүй. Тиймээс би хүн төрөлхтний нэгдмэл ойлголт дээр үндэслэн энэрэн нигүүлсэхүйг хөгжүүлэхийг хичээж байна.”
“Хүн төрөлхтөн түүхэндээ янз бүрийн газар, хоорондоо адилгүй байгал орчинд амьдарч, адил бус цаг үе, нийгмийг бий болгосон юм. Адил бус хэл соёл дэлгэрч үүнийгээ дагаад олон янзын бичиг үсэг бий болсон. Энэ бүгдийн эцэст цэцгийн хүрээлэнд ганц өнгийн цэцэг бус олон цэцэг алаглаж байдагтай адил хүн төрөлхтний олон янзын хөгжил явагдсан билээ. Бид хоёр дугаар ялгаа болох арьс өнгө, улс үндэстэн, цаашлаад баян ядуугийн ялгаа зэргээр нэг нэгнээ ялгаж байгаа нь бид бүгдээрээ адилхан хүн гэдгийг мартсан хэрэг юм. Цаг уурын өөрчлөлт дээр хүн бүхэн анхаарч байгаагийн адил бид бүгдээрээ сайхан сэтгэлд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.”
“Энэрэл хайр нь бидэнд сэтгэлийн амар амгаланг авчирдаг. Өнөөгийн боловсрол бидэнд зөвхөн мэдлэг боловсрол олгоод зогсохгүй хүний үндсэн чанар болох энэрэл хайр, сайхан сэтгэлийг ч хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ нь ямар нэгэн шашны асуудал бус, хүн бүхэн сэтгэлийн амар амгаланг хүсэж байгаатай холбоотой юм. Бид бусдыг надтай адил хүн гэдгийг сайн санаж чадвал өөрсдийн дайсан гэж үздэг хүмүүст ч энэрэл хайраа түгээж чадах болно.”
Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. Эхний асуулт нь өдгөө 93 насыг зооглож буй нэгэн буурал маргааш сургуулиа төгсөх гэж буй ач охинд маань зөвлөгөө өгөөч гэсэн юм. Дээрхийн Гэгээнтэн түүний ач охинд аз жаргал цогцолсон дэлхийг бүтээхийг хүслээ. Тэрээр цааш нь ярихдаа 20-р зуунд аливаа асуудлыг хүчээр шийдэх хандлагатай байсан бөгөөд энэ нь буруу зам байсан гэв. Харин 21-р зуунд энх тайван, амар амгаланг хүсч байгаа бол хүчирхийллийн бус, харилцан ярилцах арга замаар асуудлыг шийддэг байх хэрэгтэй гэсэн юм.
“Бидэнд саруул оюун ухаан бий. Нэгэнт бид бусдаас хамааралтай тул бусдын ашиг сонирхол надад ч хамааралтай байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид өргөн хүрээнд харах хэрэгтэй.”
Тэрээр талцах, нэг нэгнээ ширүүн үгээр доромжлох нь харалган бодолтой хүмүүсийн илрэл гэсэн юм. Аз жаргалтай амьдрахад найз нөхөд хэрэгтэй, нөхөрлөл итгэлцэл дээр бий болдог, итгэлцэл нь бусдад сайхан сэтгэлээр хандсаны үр дагаварт бий болно гэсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултанд хариулж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Сан Диего дахь Калифорниагийн их сургуульХэнийг их хүндэтгэдэг вэ гэсэн асуултанд тэрээр Махатма Ганди, Мартин Лутер Кинг, мөн өдгөө амьд сэрүүн байгаа христийн хамба лам Десмонд Туту нарыг дурдлаа. Түүнийг амьдралдаа юу сурч мэдсэн талаар сонирхон асуусанд тэрээр анх энэрэл хайрын тухай эхээсээ суралцсан гэдгээ ярив. Дараа нь 1959 онд цагаачилж эхэлснээсээ хойш олон янзын хүмүүстэй уулзах, ялангуяа шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж санал бодлоо солилцох их боломж олдсон гэлээ. Тэр бүгдийн эцэст Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийгөө хагас шинжлэх ухааны, хагас бурханы шашны хувраг хүн гэж тодорхойлдог болсон байна.
Дээрхийн Гэгээнтэн яриагаа төгсгөхдөө ид шид, далдын ямар нэгэн хүчинд бус, шийдэмгий бөгөөд өөртөө итгэх итгэлээс улбаалсан сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Тэрээр цугласан хүмүүст талархал илэрхийлээд хэрэв миний хэлсэн зүйлийг хэрэгтэй бөгөөд үр дүнтэй гэж үзвэл үйл хэргийг одооноос эхлүүлэх хэрэгтэй, учир нь ирээдүй бидний өнөөгийн хийсэн үйл хэргээс хамаарна гэсэн юм.
Дараа нь Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн болон өөрийн анд нөхөдтэй хамт үдийн зоог барихаар хүрэлцэн ирэхэд хуучин анд Жон Перез цугласан 130 гаруй хүмүүст түүнийг танилцуулсан юм. Энэ үед Дээрхийн Гэгээнтэн өөрийн гурван үүрэг болох хүний үнэ цэнийг хөгжүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг батжуулах, Төвөдийн зөвхөн соёл мэдлэг бус, хүрээлэн буй байгал орчныг ч хамгаалахын төлөө ажиллаж байгаагаа дурдсан юм. Тэрээр эртний Энэтхэгийн сэтгэл судлалын өргөн их мэдлэг боловсролыг төвөдүүд бид сүүлийн 1000 гаруй жилийн хугацаанд хадгалан ирсэн гэж мэдэгдлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн ивээн тэтгэгчид, мөн өөрийн анд нөхөдтэй уулзах үеэр асуултанд хариулж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх неврологийн эрдэмтдийн судалгааны талаар асуусанд тэрээр сэтгэл төвлөрлийн бясалгал хийвэл санах чадвар нэмэгддэг, нягталж судлах бясалгал хийснээр оюун ухаан хурц болдог талаар зөвлөсөн юм.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай лам ахин Сан Диего дахь Калифорниагийн их сургуулд зочилж үг хэлнэ.
АНУ, Калифорниа, Сан Диего – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Сан Диего дахь Калифорниагийн их сургуульд хүрэлцэн ирэхэд захирал Прадип Косла угтан авлаа. Мөн сэтгүүлч Анн Карри угтан авч түүнийг сэтгүүлч нар цугласан танхимд урин залсан юм. Сэтгүүлч Анн Карри Дээрхийн Гэгээнтнийг танилцуулснаар ярилцлага эхлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзахаар ирээд тэдэнтэй мэндлэн уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Мөн би бурханы шашны хувраг хүн бөгөөд Энэтхэгт сүүлийн 58 жилийн турш амьдарсан хүний хувьд олон шашин зэрэгцэн эв нэгдэлтэй оршиж буй Энэтхэгийн жишээ дээр үндэслэн шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх боломжтой гэдгийг ойлгосон юм. Тиймээс шашин хоорондын эг нэгдлийг хөгжүүлэх нь миний хоёрдугаар үүрэг билээ. Гуравдугаарт Төвөдийн ард түмэн надад итгэл найдвар хүлээлгэж байгаа тул би Төвөдийн хүчирхийллийн бус соёл уламжлалыг хадгалан авч үлдэхийн төлөө хичээн ажиллаж байна. Бидний соёл нь оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн талаарх гүн мэдлэг боловсрол бөгөөд 1000 гаруй жилийн хугацаанд хадгалан ирсэн энэхүү уламжлал маань өнөөгийн нийгэмд нэн чухал болоод байна. Үүн дээр нэмээд Азийн 1 тэрбум гаруй хүн Төвөдийн өндөрлөг уулсаас эхтэй гол мөрөнөөс ундаалж байна. Тиймээс би Төвөдийн байгал орчныг хамгаалах ажил чухал гэж үздэг юм.”
Сэтгүүлч Анн Карри болон орчуулагч Тэнзин Цебаг нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт сууж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Асуулт хариултын үеэр байгал орчны тухай асуултанд тэрээр дэлхийн дулаарал, байгал орчныг хамгаалах нь дэлхий дахины асуудал бөгөөд үүнд алсын хараатай ажил хийх хэрэгтэй гэж зөвлөв. Мөн тэрээр цугласан хүмүүст хандан Америк орон дэлхийн нэгэн хэсэг гэдгээ байнга санах хэрэгтэй гэсэн юм.
Өөрийн өвчнийг хэрхэн эерэг байдлаар даван туулах вэ гэсэн асуултанд тэрээр өвчнөөс салахын тулд дан ганц эм уухад ач холбогдол өгч болохгүй гэж зөвлөв. Дотоод сөрөг сэтгэл хөдлөл өвчинд нэлээдгүй нөлөөтэй байдаг. Үүнийг даван туулахын тулд олон жилийн турш уйгагүй хичээх хэрэгтэй гэлээ. Хувь хүн болоод дэлхий дахины хэмжээнд сайхан сэтгэл хамаг аз жаргалын үндэс суурь мэт юм гэв. Тэрээр олон жил Хятадын шоронд хоригдсон нэгэн ламын яриаг дурслаа. Тэрхүү лам шоронд хоригдох үедээ шоронгийн хуягуудыг энэрэх сэтгэлээ алдахаас үнэхээр айж байсан байна. Мөн Дээрхийн Гэгээнтэн Америкийн тархи судлаач Аарон Бекийн судлагаагаар уурлах үеийн 90 хувь нь өөрсдийн төсөөлөл болох нь батлагдсан гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын үеэр. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Энэ бол ердийн зүйл юм. Би тэднийг тодорхой, үнэн зөв мэдээлэл аваагүй байх гэж бодож байна. Тэдэнд юу гэж хэлсэнд л тэд итгэж байна. Хятадын улс төрийн хатуу чиг шугам баригч нар намайг эвэртэй чөтгөр гэдэг. Үнэн эсэх нь бүх нийтэд ил биз дээ. Мөн зарим нь намайг салан бутаргагч гэдэг боловч үнэн хэрэгтээ бид аль 1974 оноос эхлэн бүрэн тусгаар тогтнолыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэнийг бүгд мэдэж байгаа. Төвөдүүд бид орчин үе, нөхцөл байдалтай зохицох хэрэгтэй. Бидэнд материаллаг хөгжил хэрэгтэй бөгөөд БНХАУ-тай хамт байснаар энэ хүсэл биелэнэ. Гэвч Хятад улс урьд өмнө үзэн ядалтаар хийгдсэн шигээ бус, энэрэнгүй сэтгэлд хөтлөгдөж соёлын хувьсгал хийх хэрэгтэй байна.”
Стадионд морилон ирэхэд захирал Прадип Косла стадионд цугласан 25,000 хүмүүст Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг танилцуулсан юм. Тэрээр үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам биднийг энэрэл хайрыг хөгжүүлэх, өөрсдийгөө таньж ухаарах, эх дэлхийгээ ойлгохыг зөвлөж, урам зориг өгдөг гэсэн юм.
Түүний дараа хотын дарга Кевин Фаулконер үг хэллээ.
“Өнөөдөр гайхалтай сайхан өдөр тохиож байна. Бид дэлхий дахинд энх тайвныг олон талын онолоор тайлбарлан түгээдэг гайхамшигтай хүний үгийг Сан Диего хотдоо сонсох гэж байна.”
Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхээр тайзан дээр гарахад хотын дарга түүнд хүндэтгэлийн түлхүүр гардуулан өгөв.
Хотын дарга Кевин Фаулконер Дээрхийн Гэгээнтэнд хотын дурсгалын түлхүүр гардуулж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн “Ахан дүүс минь” хэмээн яриагаа эхлэв.
“Би албархаг байдалд дуртай биш ээ. Төрөх, үхэхэд ямар ч албархаг байдал тус болохгүй. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа тул нэг нэгнээ ахан дүүс гэж үзэх нь нэн чухал байна. Энэ нь бидний нийтлэг зорилго бөгөөд бидний эрх ч мөн юм. Ирээдүйд ямар нэгэн баталгаа байхгүй боловч бид сайхан амьдарна гэсэн итгэл найдвараар явьж байна. Гэвч бид өөрсдийн бий болгосон олон асуудал бэрхшээлтэй нүүр тулсаар байна. Энэ нь бид уур хилэн, айдас хүйдсийн эрхэнд автсаны үр дагавар юм. Би уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг арилгах хамгийн үр дүнтэй арга бол 7 тэрбум хүнийг нэгэн адилаар хайрлах энэрэнгүй сайхан сэтгэл билээ. Ийм учраас би та бүхнийг ахан дүүс минь гэж хэлсэн юм.”
Дээрхийн Гэгээнтэн Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн талбайд илтгэл тавьж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Сан Диего дахь Калифорниагийн их сургууль
“Хүн төрөлхтөн түүхэндээ янз бүрийн газар, хоорондоо адилгүй байгал орчинд амьдарч, адил бус цаг үе, нийгмийг бий болгосон юм. Адил бус хэл соёл дэлгэрч үүнийгээ дагаад олон янзын бичиг үсэг бий болсон. Энэ бүгдийн эцэст цэцгийн хүрээлэнд ганц өнгийн цэцэг бус олон цэцэг алаглаж байдагтай адил хүн төрөлхтний олон янзын хөгжил явагдсан билээ. Бид хоёр дугаар ялгаа болох арьс өнгө, улс үндэстэн, цаашлаад баян ядуугийн ялгаа зэргээр нэг нэгнээ ялгаж байгаа нь бид бүгдээрээ адилхан хүн гэдгийг мартсан хэрэг юм. Цаг уурын өөрчлөлт дээр хүн бүхэн анхаарч байгаагийн адил бид бүгдээрээ сайхан сэтгэлд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.”
“Энэрэл хайр нь бидэнд сэтгэлийн амар амгаланг авчирдаг. Өнөөгийн боловсрол бидэнд зөвхөн мэдлэг боловсрол олгоод зогсохгүй хүний үндсэн чанар болох энэрэл хайр, сайхан сэтгэлийг ч хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ нь ямар нэгэн шашны асуудал бус, хүн бүхэн сэтгэлийн амар амгаланг хүсэж байгаатай холбоотой юм. Бид бусдыг надтай адил хүн гэдгийг сайн санаж чадвал өөрсдийн дайсан гэж үздэг хүмүүст ч энэрэл хайраа түгээж чадах болно.”
Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. Эхний асуулт нь өдгөө 93 насыг зооглож буй нэгэн буурал маргааш сургуулиа төгсөх гэж буй ач охинд маань зөвлөгөө өгөөч гэсэн юм. Дээрхийн Гэгээнтэн түүний ач охинд аз жаргал цогцолсон дэлхийг бүтээхийг хүслээ. Тэрээр цааш нь ярихдаа 20-р зуунд аливаа асуудлыг хүчээр шийдэх хандлагатай байсан бөгөөд энэ нь буруу зам байсан гэв. Харин 21-р зуунд энх тайван, амар амгаланг хүсч байгаа бол хүчирхийллийн бус, харилцан ярилцах арга замаар асуудлыг шийддэг байх хэрэгтэй гэсэн юм.
“Бидэнд саруул оюун ухаан бий. Нэгэнт бид бусдаас хамааралтай тул бусдын ашиг сонирхол надад ч хамааралтай байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид өргөн хүрээнд харах хэрэгтэй.”
Тэрээр талцах, нэг нэгнээ ширүүн үгээр доромжлох нь харалган бодолтой хүмүүсийн илрэл гэсэн юм. Аз жаргалтай амьдрахад найз нөхөд хэрэгтэй, нөхөрлөл итгэлцэл дээр бий болдог, итгэлцэл нь бусдад сайхан сэтгэлээр хандсаны үр дагаварт бий болно гэсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултанд хариулж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Сан Диего дахь Калифорниагийн их сургууль
Дээрхийн Гэгээнтэн яриагаа төгсгөхдөө ид шид, далдын ямар нэгэн хүчинд бус, шийдэмгий бөгөөд өөртөө итгэх итгэлээс улбаалсан сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Тэрээр цугласан хүмүүст талархал илэрхийлээд хэрэв миний хэлсэн зүйлийг хэрэгтэй бөгөөд үр дүнтэй гэж үзвэл үйл хэргийг одооноос эхлүүлэх хэрэгтэй, учир нь ирээдүй бидний өнөөгийн хийсэн үйл хэргээс хамаарна гэсэн юм.
Дараа нь Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн болон өөрийн анд нөхөдтэй хамт үдийн зоог барихаар хүрэлцэн ирэхэд хуучин анд Жон Перез цугласан 130 гаруй хүмүүст түүнийг танилцуулсан юм. Энэ үед Дээрхийн Гэгээнтэн өөрийн гурван үүрэг болох хүний үнэ цэнийг хөгжүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг батжуулах, Төвөдийн зөвхөн соёл мэдлэг бус, хүрээлэн буй байгал орчныг ч хамгаалахын төлөө ажиллаж байгаагаа дурдсан юм. Тэрээр эртний Энэтхэгийн сэтгэл судлалын өргөн их мэдлэг боловсролыг төвөдүүд бид сүүлийн 1000 гаруй жилийн хугацаанд хадгалан ирсэн гэж мэдэгдлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн ивээн тэтгэгчид, мөн өөрийн анд нөхөдтэй уулзах үеэр асуултанд хариулж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.16. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай лам ахин Сан Диего дахь Калифорниагийн их сургуулд зочилж үг хэлнэ.
Үзсэн: 1 419
Холбоотой мэдээ: