АНУ, МН, Миннеаполис – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэ өглөө Миннеаполисын зүг хөдлөхийн өмнө түүнийг харахыг хүссэн, гар барихыг хүссэн олон хүн зочид буудлын өмнө цугласан байлаа. Анахеим хотын дарга ноён Том Тайт мөн түүнийг үдэхээр зочид буудлын өмнө угтсан юм.
Нисэх онгоц гурван цагийн турш Гранд Канионд зогссоны дараа Миннеаполис хотын онгоцны буудалд газардлаа. Дээрхийн Гэгээнтэн тэндээс машинаар явж өөрийн буудалдаа хүрэлцэн ирэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтахаар хүрэлцэн ирсэн 400 гаруй төвөд иргэдтэй уулзаж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис.
2017.06.21. Гэрэл зургийг Тэнзин Пунцог