Энэтхэг, Дели – Даван хийдийн өмнөх талбайд олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдэхээр цугласан байлаа. Дуганы өмнөх тавцан дээрээс Дээрхийн Гэгээнтэн хүмүүст хандан цөөн үг хэлсэн юм. Эхлээд Мон үндэстнүүд, дараа нь Бутанчууд гараа өргөхийг хүслээ.

Даван хийдийн өмнөх талбайд Мон болон Бутаны иргэд Дээрхийн Гэгээнтнийг
үдэж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бурхан Багшийн айлдсан Ганжуурын 100 гаруй боть ном бий. Бурхан Багшийн айлдсан ном сургаалыг задалж судалсан их эрдэмтэн Нагаржуна тэргүүтэй Энэтхэгийн эрдэмтдийн зохиол бүтээлийн 200 гаруй боть номыг Данжуур болгон залсан байгаа. Үүнээс гадна төвөдийн эрдэмтдийн билиг барамидын сургаалд тайлбар хийсэн 20,000 гаруй ном бүтээлүүд байна. Би Сажа бандидагийн айлдсан “Хэрэв маргааш үхэх нь тодорхой болсон ч өнөөдөр ном үзэх хэрэгтэй” гэж айлдсантай бүрэн дүүрэн санал нэг байдаг. Надад боломж гарах бүрт би ном үзэж судалдаг, та бүхэн ч гэсэн тэгэхийг хичээгээрэй.”
“Бутанаас олон хүн энд ирсэн байна. Бурханы шашин шүтдэг тусгаар тогтносон цөөн улсын нэг нь та нар юм. Та нарт бүгдэд нь мэнд хүргэе. Төвөд, Бутан нь түүхэндээ маш дотно харьцаатай байж ирсэн.”
Ингээд та бүхэнд баярлалаа. Эргэн уулзахын ерөөл тавъя.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гувахати хотын зүг нисэхийн өмнө. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Маргааш өглөө тэрээр Дели хотоос Дарамсала хотын зүг хөдөлнө.