Даванаас Дели хотын зүг хөдөллөө
21-04-2017, 17:51 | Хэвлэх
2017 оны 4 дүгээр сар 11
Энэтхэг, Дели – Даван хийдийн өмнөх талбайд олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдэхээр цугласан байлаа. Дуганы өмнөх тавцан дээрээс Дээрхийн Гэгээнтэн хүмүүст хандан цөөн үг хэлсэн юм. Эхлээд Мон үндэстнүүд, дараа нь Бутанчууд гараа өргөхийг хүслээ.
Даван хийдийн өмнөх талбайд Мон болон Бутаны иргэд Дээрхийн Гэгээнтнийг
үдэж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Би өнгөрсөн гурван өдрийн хугацаанд та бүхний итгэл, сүсэг бишрэл ямар байдгийг олж харлаа. Лам багшийн үүрэг бол ном сургаалыг зааж өгөх, харин шавь нарын үүрэг бол багшийн заасан номыг ухааран ойлгож, бодитоор дагаж мөрдөх явдал юм. Тиймээс та нар миний хэлсэн ярьсан бүгдийг сайтар тунгаан бодож, амьдралдаа мөрдлөг болгоорой. Ялангуяа өчигдөр хэлсэнчлэн та бүхэн хоёр үнэний ойлголт, чухаг дээд гуравт хэрхэн аврал одуулах талаар улам гүнзгий судлах хэрэгтэй.”
“Бурхан Багшийн айлдсан Ганжуурын 100 гаруй боть ном бий. Бурхан Багшийн айлдсан ном сургаалыг задалж судалсан их эрдэмтэн Нагаржуна тэргүүтэй Энэтхэгийн эрдэмтдийн зохиол бүтээлийн 200 гаруй боть номыг Данжуур болгон залсан байгаа. Үүнээс гадна төвөдийн эрдэмтдийн билиг барамидын сургаалд тайлбар хийсэн 20,000 гаруй ном бүтээлүүд байна. Би Сажа бандидагийн айлдсан “Хэрэв маргааш үхэх нь тодорхой болсон ч өнөөдөр ном үзэх хэрэгтэй” гэж айлдсантай бүрэн дүүрэн санал нэг байдаг. Надад боломж гарах бүрт би ном үзэж судалдаг, та бүхэн ч гэсэн тэгэхийг хичээгээрэй.”
“Бутанаас олон хүн энд ирсэн байна. Бурханы шашин шүтдэг тусгаар тогтносон цөөн улсын нэг нь та нар юм. Та нарт бүгдэд нь мэнд хүргэе. Төвөд, Бутан нь түүхэндээ маш дотно харьцаатай байж ирсэн.”
Ингээд та бүхэнд баярлалаа. Эргэн уулзахын ерөөл тавъя.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гувахати хотын зүг нисэхийн өмнө. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Сүсэг бишрэлтэй ард түмэн Дээрхийн Гэгээнтний морилох замын хоёр талаар, нисдэг тэргийн талбай хүрэн хүртэл эгнэн зогсож байлаа. Нисдэг тэрэг газраас хөөрч үүлгүй тэнгэрт амар нисэв. Нисдэг тэргийн жолооч Лумла дахь Дарь Эх бурханы дээгүүр эргэлдэн нисээд Гувахати хотын зүг хөлгийн жолоо залсан юм. Түүнийг Гувхатид газардахад Ассам болон Аруначал мужийн албаны хүмүүс угтав. Дээрхийн Гэгээнтэн онгоцны буудал дээр үдийн зоог бариад Дели хотын зүг нислээ.
Маргааш өглөө тэрээр Дели хотоос Дарамсала хотын зүг хөдөлнө.
Энэтхэг, Дели – Даван хийдийн өмнөх талбайд олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдэхээр цугласан байлаа. Дуганы өмнөх тавцан дээрээс Дээрхийн Гэгээнтэн хүмүүст хандан цөөн үг хэлсэн юм. Эхлээд Мон үндэстнүүд, дараа нь Бутанчууд гараа өргөхийг хүслээ.
Даван хийдийн өмнөх талбайд Мон болон Бутаны иргэд Дээрхийн Гэгээнтнийг
үдэж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бурхан Багшийн айлдсан Ганжуурын 100 гаруй боть ном бий. Бурхан Багшийн айлдсан ном сургаалыг задалж судалсан их эрдэмтэн Нагаржуна тэргүүтэй Энэтхэгийн эрдэмтдийн зохиол бүтээлийн 200 гаруй боть номыг Данжуур болгон залсан байгаа. Үүнээс гадна төвөдийн эрдэмтдийн билиг барамидын сургаалд тайлбар хийсэн 20,000 гаруй ном бүтээлүүд байна. Би Сажа бандидагийн айлдсан “Хэрэв маргааш үхэх нь тодорхой болсон ч өнөөдөр ном үзэх хэрэгтэй” гэж айлдсантай бүрэн дүүрэн санал нэг байдаг. Надад боломж гарах бүрт би ном үзэж судалдаг, та бүхэн ч гэсэн тэгэхийг хичээгээрэй.”
“Бутанаас олон хүн энд ирсэн байна. Бурханы шашин шүтдэг тусгаар тогтносон цөөн улсын нэг нь та нар юм. Та нарт бүгдэд нь мэнд хүргэе. Төвөд, Бутан нь түүхэндээ маш дотно харьцаатай байж ирсэн.”
Ингээд та бүхэнд баярлалаа. Эргэн уулзахын ерөөл тавъя.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гувахати хотын зүг нисэхийн өмнө. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Маргааш өглөө тэрээр Дели хотоос Дарамсала хотын зүг хөдөлнө.
Үзсэн: 1 525
Холбоотой мэдээ: