Авшиг хайрлаж, Үржин Лин хийгээд Дорж Хандүгийн дурсгалын музейд зочлов
20-04-2017, 17:55 | Хэвлэх
2017 оны 4 дүгээр сар 9
Энэтхэг, Аруначал Прадеш, Даван – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Ига Чойнзин номын талбайд эртлэн ирж Жанрайсиг бурханы авшиг өгөх бэлтгэл ажилдаа орсон юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг
хүртээхээр бэлтгэл зан үйл хийж байгаа нь. Энэтхэг,
Аруначал Прадеш, Даван. 2017.04.09.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Энэ үеэр орон нутгийн урдирдах албаны ажилтан Жамбей Таши Дээрхийн Гэгээнтний Даван дахь айлчлалын үеэр явагдах зарим ажлын төлөвлөгөөг олон нийтэд танилцуулав. Дээрхийн Гэгээнтэн Лумла дахь Дарь Эхийн сүм, дараа нь Төвөдийн хилийн ойролцоо байрлах Лүнбо Земитан дахь ловон Бадмасамбхавагийн дүрийг равнайлах, мөн Бутаны хилийн ойр байрлах Майдар бурханы сэрэг дүр бүтээх ажлын шавыг тавьж эхлүүлэх ажилд тус тус оролцох ажээ.
Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхлэв.
“Бурхан Багш өөрийн туршлагаар олж авсан шүтэн барилдахуйн онолыг номлосон билээ. Бид зөвхөн сайн хүн байгаад зогсохгүй Бурхан Багшийн сайн шавь байх хэрэгтэй. Туйлшралаас чөлөөлөгдөх арга зам болгож шүтэн барилдахуйн онолыг айлдсан нь Бурхан Багшийн гол сургаал болсон юм. Юмс бүхэн харьцангуй түвшинд орших бөгөөд ийн оршихдоо өөр хүчин зүйл, шалтгаан, нөхцөл байдалд шүтэн оршдог.”
“Бид бурхан, ном, хувраг буюу чухаг дээд гуравт аврал одуулдаг боловч чухаг дээд гурав гэж чухам юу болох талаар зарим хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Бурхан Багшид одоогоос 2600 жилийн өмнө байсан хүн гэсэн төдийхнөөр хандаж болохгүй. Түүний гайхамшигтай зүйл нь түүний айлдсан агуу их дээдийн ном сургаал юм. Түүний сургаал нь Бурхан Багшийг үнэн зам мөрөөр явж зовлонгоос хагацаад гэгээрэлд хүрч чадсаныг бүрэн нотлох болно.”
“Бурхан бол багш, түүний айлдсан Дээдийн ном нь гол аврал, Хуврагууд гэгээрлийн мөрөөр замнах үед тусладаг туслагч гэж ойлгох хэрэгтэй. Бурхан Багш бол зөвхөн багш болохоос аврагч биш ээ. Учир нь тэрээр гэгээрэлд хүрэх арга замыг л номлосон юм. Бурхан Багш бусдын муу сэтгэлийг угаахгүй, бусдын зовлонг гараараа авахгүй, өөрийн мэдсэн зүйлээ бусдад өгөх боломжгүй. Тиймээс бид түүнтэй адил гэгээрлийн зам мөрд суралцах хэрэгтэй. Дээдийн номыг ухаарах гэдэг нь шүтэн барилдахуйн онолыг ойлгохыг хэлнэ.”
Авшигийн зан үйл эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн 1960 онд зохиосон Жанрайсиг бурханы дамжлагын багш нарын соёрхолыг уншиж цугласан олонд аман эш хүртээв.

50,000 гаруй хүмүүс хоёр дахь өдрөө Дээрхийн Гэгээнтний
номын айлдварт сууж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш,
Даван. 2017.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Авшигийн зан үйл эхлэхийн өмнө тэрээр цагт баригдаж “Бодьсадвын 37 гарын авлага” номыг хурдан тайлбарлалаа.
“Энэ номын зохиолч Тогмэ Санбу нь Бүдон гэгээний үеийн хүн бөгөөд тэрээр их эрдэмтэй, бодьсадва хүн гэж алдаршсан юм. Түүнийг тойроод зэрлэг амьтан, шувууд байдаг байсан тул олон хүмүүс бодьсадва хэмээн биширдэг байжээ. Тэрээр шавь нарыг бодь сэтгэл үүсгэхийн тулд бодит алхам хийхийг хүсэж энэхүү номыг зохиосон байна. Би энэ номын дамжлагыг Хүннү Лама багшаас хүртсэн юм.”
“Дээдийн номыг дагаж мөрдөнө гэдэг нь өөрийн оюун санааг өөрчилж бурханы гэгээн оюуныг бий болгохыг хэлнэ. Бидний оюун ухаанд бурханлаг цэвэр ариун чанар бий. Гэвч бид өөрсдийн муу сэтгэлийг номхотгож чадаагүйн улмаас асуудал үүсч байна. Зовлон нь мунхаг ухаанаас үүдэлтэй. Энэ нь зүгээр нэг мэдэхгүйгээс үүсдэг гэсэн үг бус, бодит мөн чанарыг таньж чадаагүй мунхагаас үүдэлтэй гэсэн үг юм. Бид бодит байдлыг хэдий чинээнд таньж чадна тэр хэмжээнд мунхаг арилж байдаг. Жишээлбэл холоос хүнтэй адил харагдаж буй зүйл ойртох тусам мануухай мөн болох нь тодорхой болдогтой адил юм.”
Уг номонд өөрийн номын багш нарыг хүндэтгэн дээдлэнэ хэмээсэн нь тэдний чадварыг дээдэлнэ гэсэн үг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Тэрээр Хам нутгийн зарим газарт лам багшийг сүрэг дэх морины тоо толгойгоор нь агуу дээд багш гэж үздэг байсныг энэ бол мунхаг явдал хэмээн тэмдэглэн хэлэв.
Мөн тэрээр Төвөдийн Хам нутагт болсон явдлыг ярьсан юм. Хам нутагт нэгэн хийдийн хамба ламтай уулзахаар хэсэг хүмүүс ирэхэд хамба ламын туслах нь “Хамба лам эзгүй байна. Эмээ, өвөө нарыг айлгахаар хөдөө явсан.” гэж хэлсэн гэдэг. Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа буддизм бол гэгээрэл, бурханы хутагт хүрэх арга замыг номлодог болохоос бусдыг айлгах арга зэвсэг болох ёсгүй гэлээ. Бурханы шашин нь хүний төрлийг үр дүнтэй өнгөрүүлэх итгэл найдвар, хүсэл зорилго төрүүлдэг гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг
хайрлах үеэр. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван.
2017.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дэлхийн аль бурхан таныг хамгаалж чадах вэ? гэсэн асуултанд хариулахын тулд тэрээр Шүгдэн шүтлэгийн талаар ярилаа. Тэр ч мөн 1951 оноос Шүгдэнг шүтэж байгаад, зарим нэг хачирхалтай тохиолдлын дараа шүтэхээ больсон тухайгаа хүүрнэв. Түүхээс үзэхэд V Далай Лам Шүгдэнг номхотгохыг оролдож, бүр сүүлдээ түүнийг дарахын тулд хатуу арга хэрэглэхэд хүрч байсан тухай олж мэдсэнээ ярьлаа. Хувилгаан Дагважалцан нь Банчин Содномдагвын удаах дүр хувилгаан Гэлэгбалсангийн бодит хойд дүр биш хэмээн V Далай Лам бичиж үлдээжээ. Түүнчлэн V Далай Лам Шүгдэнг буруу ерөөл тавьсны улмаас бий болсон, Дээдийн ном хийгээд амьтанд хор хөнөөл учруулдаг хэмээн тодорхойлсон байна. Гандан Жанзэ дацанд тохиолдоод байсан золгүй явдлуудын учрыг олох гэж байхдаа хэрхэн энэ бүхнийг олж мэдсэн, өрөө хэрхэн шүтэхээ зогсоосон, бусдыг мөн зогсооход нь хэрхэн дэмжих болсон тухайгаа Дээрхийн Гэгээнтэн тодорхой ярьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн энд сахиусын шүтээнийг Бурхан Багшийн дүрийн өмнө байрлуулсан нь дэс дараалал алдагдаж байгааг анхаарууллаа. Тэрээр номын тайлбартаа эргэн яаралтай орж зургаан барамидын талаар тайлбарласан юм.
Авшиг хүртэх гэж буй энгийн хүмүүст увш санваар хайрлав. Санваарын хувьд Төвөдөд эмэгтэй гэлэн санваарын уламжлал байхгүй боловч гэцэл санваартай эмэгтэй хуврагууд, мөн эрдмийн гэвшмаа цол хамгаалсан эмэгтэй хуврагууд байгаа гэдгийг мэдэгдлээ.
Ига Чойзин талбайгаас Дээрхийн Гэгээнтэн машинаар хөдөлж өнөөдрийг хүртэл хамгаалан хадгалж буй VI Далай Лам Цаянжамцын төрсөн газарт хүрэлцэн ирэв. Очсон даруйдаа товч цогчод өргөсөн бөгөөд дараа нь Дээрхийн Гэгээнтэн сүмийн дээд ордонд бусад зочдын хамт үдийн зоог барьсан юм. Дараа нь Дорж Хандүгийн дурсгалын музейн зүг машинаар явах замд Манзушри сургуулийн багш, сурагч нартай түр уулзаад хөдлөв.

Дээрхийн Гэгээнтэн мужийн ерөнхий сайд Пема Хандүгийн
хамт Дорж Хандүгийг дурсгалын музейд зочилж байгаа нь.
Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.09.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далай Лам музейн нээлтэнд уригдаж, мөн хуучин ерөнхий сайдын албыг хашиж байсан, Дээрхийн Гэгээнтний дотны анд, одоогийн ерөнхий сайдын эцгийн гэгээн дурсгалд зориулсан бодь сувраганд равнай өргөх ёслол үйлдлээ.
Дээрхийн Гэгээнтэн музейн үүдийг нээж, музейн эд зүйлсийг үзэж сонирхон хэсэг зуур явлаа. Тэрээр Дорж Хандү агсаны эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг үзэж сонирхохын зэрэгцээ 1959 онд Даванд дүрвэн ирж байх үед өөрийнх нь хэрэглэж байсан эд зүйлсийг дурсгал болгон хадгалсныг үзэв. Тэрээр дотны найзын тухай дурсан яриад дурсгалын хананд гарын хээгээ дарлаа. Дараа нь музейн гадна талбайд мод тарив.
Даван хийдэд эргэн ирэхэд хийдийн бүх лам хуврагууд дугандаа цугласан байлаа. Хийдийн шинэ хамба лам лам хуврагуудад сургаал айлдахыг Дээрхийн Гэгээнтнээс даруухнаар хүсэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтний хүсэл, зорилгыг аль чадлаараа биелүүлж мэдлэг боловсрол олгох тал дээр нэлээдгүй анхаарч байгаагаа танилцуулсан юм. Одоогоор хийдэд 400 гаруй лам нар шавилан сууж ном үзэж байгаа бөгөөд 100 гаруй лам нар гадуур сургалтанд хамрагдаж байгаа гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан лам нарт хандан үг хэлэхдээ “Төвөдийн бурханы шашны уламжлалыг Шантаракшита гэгээн үндэслэсэн. Өдгөө Төвөдөд ард түмэн өөрсдийн хүссэн мэдлэг боловсролоо авах боломжгүй болоод байна. Намайг анх гэвшийн дамжаа барьж байхад Брайбун хийдэд 10,000 гаруй лам хуврагууд шавилан сууж ном үзэж байсан бөгөөд Сэра хийдэд мөн адил олон мянган лам хуврагууд шавилж байсан юм. Харин Төвөд дэхь өнөөгийн Брайбун хийдэд ердөө 40 гаруй лам нар л байна. Тиймээс Хималайн бүс нутгийн ард түмэнд бурханы шашны ном сургаалд суралцаж, дагаж мөрдөх боломж бүрэн байгаа тул хичээн суралцахыг хүсье.” гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Даван хийдийн лам нарт айлдвар
айлдаж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван.
2017.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Тэрээр өглөө 4, 5 цагийн үед хийдийн хурал эхэлж байгааг дурдаад бага залуу лам хүүхдүүдэд унтах цаг илүү гаргахыг хүслээ.
“Лам хуврагууд дацан хийддээ чанартай сайн суух хэрэгтэй. Энэ нь гоё сайхан байшин барьж суух гэсэн үг бус, эрдэм номд чанартай сайн суралцах хэрэгтэй гэсэн үг юм.”
Даван хийдийн ивээл дор эмэгтэйчүүдийн хоёр дацан үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг сонсоод Дээрхийн Гэгээнтэн мөн адил эмэгтэй хуврагуудыг ном сайн үзэж судлах хэрэгтэй гэдгийг зөвлөв. Тэрээр эмэгтэй хуврагуудын эхний хэсэг гэвшмаа цол хамгаалсан тул өөр бусад эрдмийн цол хамгаалах бүрэн боломжтой гэдгийг хэлэв. Жишээлбэл билиг барамидын сургаал болон төв үзлийн номыг үзэж дууссан эмэгтэй хуврагуудад Равжамба цол өгч болох юм гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн нэгэн удаа Нагпур дэх Төвөдийн дунд сургуулд зочлоход сургуулийн хүүхдүүд буддын гүн ухааны мэтгэлцээнийг гарамгай сайн явуулж байжээ. Дээрхийн Гэгээнтэн тэдний багш нь ямар хүн байдгийг лавласанд эмэгтэй хувраг байсан тул тэрээр ихэд баярлаж урмын үгээр магтсан гэдгээ ярьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш мөн адил Ига Чойзин талбайд Ринчин Дондүвийн авшиг хүртээж, үдээс хойш Кала Ванбу ордонд олон нийтийн яриа хийнэ.
Энэтхэг, Аруначал Прадеш, Даван – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Ига Чойнзин номын талбайд эртлэн ирж Жанрайсиг бурханы авшиг өгөх бэлтгэл ажилдаа орсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг
хүртээхээр бэлтгэл зан үйл хийж байгаа нь. Энэтхэг,
Аруначал Прадеш, Даван. 2017.04.09.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхлэв.
“Бурхан Багш өөрийн туршлагаар олж авсан шүтэн барилдахуйн онолыг номлосон билээ. Бид зөвхөн сайн хүн байгаад зогсохгүй Бурхан Багшийн сайн шавь байх хэрэгтэй. Туйлшралаас чөлөөлөгдөх арга зам болгож шүтэн барилдахуйн онолыг айлдсан нь Бурхан Багшийн гол сургаал болсон юм. Юмс бүхэн харьцангуй түвшинд орших бөгөөд ийн оршихдоо өөр хүчин зүйл, шалтгаан, нөхцөл байдалд шүтэн оршдог.”
“Бид бурхан, ном, хувраг буюу чухаг дээд гуравт аврал одуулдаг боловч чухаг дээд гурав гэж чухам юу болох талаар зарим хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Бурхан Багшид одоогоос 2600 жилийн өмнө байсан хүн гэсэн төдийхнөөр хандаж болохгүй. Түүний гайхамшигтай зүйл нь түүний айлдсан агуу их дээдийн ном сургаал юм. Түүний сургаал нь Бурхан Багшийг үнэн зам мөрөөр явж зовлонгоос хагацаад гэгээрэлд хүрч чадсаныг бүрэн нотлох болно.”
“Бурхан бол багш, түүний айлдсан Дээдийн ном нь гол аврал, Хуврагууд гэгээрлийн мөрөөр замнах үед тусладаг туслагч гэж ойлгох хэрэгтэй. Бурхан Багш бол зөвхөн багш болохоос аврагч биш ээ. Учир нь тэрээр гэгээрэлд хүрэх арга замыг л номлосон юм. Бурхан Багш бусдын муу сэтгэлийг угаахгүй, бусдын зовлонг гараараа авахгүй, өөрийн мэдсэн зүйлээ бусдад өгөх боломжгүй. Тиймээс бид түүнтэй адил гэгээрлийн зам мөрд суралцах хэрэгтэй. Дээдийн номыг ухаарах гэдэг нь шүтэн барилдахуйн онолыг ойлгохыг хэлнэ.”
Авшигийн зан үйл эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн 1960 онд зохиосон Жанрайсиг бурханы дамжлагын багш нарын соёрхолыг уншиж цугласан олонд аман эш хүртээв.

50,000 гаруй хүмүүс хоёр дахь өдрөө Дээрхийн Гэгээнтний
номын айлдварт сууж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш,
Даван. 2017.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Энэ номын зохиолч Тогмэ Санбу нь Бүдон гэгээний үеийн хүн бөгөөд тэрээр их эрдэмтэй, бодьсадва хүн гэж алдаршсан юм. Түүнийг тойроод зэрлэг амьтан, шувууд байдаг байсан тул олон хүмүүс бодьсадва хэмээн биширдэг байжээ. Тэрээр шавь нарыг бодь сэтгэл үүсгэхийн тулд бодит алхам хийхийг хүсэж энэхүү номыг зохиосон байна. Би энэ номын дамжлагыг Хүннү Лама багшаас хүртсэн юм.”
“Дээдийн номыг дагаж мөрдөнө гэдэг нь өөрийн оюун санааг өөрчилж бурханы гэгээн оюуныг бий болгохыг хэлнэ. Бидний оюун ухаанд бурханлаг цэвэр ариун чанар бий. Гэвч бид өөрсдийн муу сэтгэлийг номхотгож чадаагүйн улмаас асуудал үүсч байна. Зовлон нь мунхаг ухаанаас үүдэлтэй. Энэ нь зүгээр нэг мэдэхгүйгээс үүсдэг гэсэн үг бус, бодит мөн чанарыг таньж чадаагүй мунхагаас үүдэлтэй гэсэн үг юм. Бид бодит байдлыг хэдий чинээнд таньж чадна тэр хэмжээнд мунхаг арилж байдаг. Жишээлбэл холоос хүнтэй адил харагдаж буй зүйл ойртох тусам мануухай мөн болох нь тодорхой болдогтой адил юм.”
Уг номонд өөрийн номын багш нарыг хүндэтгэн дээдлэнэ хэмээсэн нь тэдний чадварыг дээдэлнэ гэсэн үг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Тэрээр Хам нутгийн зарим газарт лам багшийг сүрэг дэх морины тоо толгойгоор нь агуу дээд багш гэж үздэг байсныг энэ бол мунхаг явдал хэмээн тэмдэглэн хэлэв.
Мөн тэрээр Төвөдийн Хам нутагт болсон явдлыг ярьсан юм. Хам нутагт нэгэн хийдийн хамба ламтай уулзахаар хэсэг хүмүүс ирэхэд хамба ламын туслах нь “Хамба лам эзгүй байна. Эмээ, өвөө нарыг айлгахаар хөдөө явсан.” гэж хэлсэн гэдэг. Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа буддизм бол гэгээрэл, бурханы хутагт хүрэх арга замыг номлодог болохоос бусдыг айлгах арга зэвсэг болох ёсгүй гэлээ. Бурханы шашин нь хүний төрлийг үр дүнтэй өнгөрүүлэх итгэл найдвар, хүсэл зорилго төрүүлдэг гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг
хайрлах үеэр. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван.
2017.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)

Үзсэн: 2 036