Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Зүглаг Хан дуганы эргэн тойрны талбайг маш нарийн чимэглэсэн байлаа. Дуганы дээд хэсгийг улбар шар, цагаан, ногоон буюу Энэтхэгийн гурван өнгөөр унжлага унжуулсан байв. Талбай дүүрэн суусан хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг гарч ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөнөөс гарч ирсний дараа талбайн төв хэсгээр явах зуур олон нийтийн зүг инээмсэглэж, зарим үед хүмүүстэй гар барьж байв. Тайзан дээр гарч ирмэгц хүндэт зочид болон хуралд оролцож буй хүмүүсийг танилцуулсны дараа тэрээр олон нийтийн зүг инээмсэглэсээр суудалдаа суув.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад хүндэт зочид хамтдаа Зүглаг Хан дуганд хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Төвөдийн соёлын институтын дуучид “Баярлалаа, Энэтхэг орон” дууг сэтгэл хөдлөм сайхан дууллаа.
Ёслолын үйл ажиллагаа эхлэхэд Төвөдийн соёл урлагийн институтын дуучин "Баярлалаа, Энэтхэг орон" дуу дууллаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тэрээр “Тэр нэгэн өдөр ирэх цагт Кангра болон Химачал Прадешийн ард түмнийг бүү мартаарай.” хэмээгээд үгээ төгсгөв.
Төвөдийн төлөөх Үндэсний кор группын дарга Р.К Кримей үг хэлэхдээ сижон Лувсан Сэнгэ энэхүү ойг тохиолдуулан энх тайвны жагсаал хийх саналтай байгаагаа дуулгасан гэв. Түүний санаа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам анх хилийн дээс алхан Таваны зүг доош бууж байсан замыг санагдуулж байна гэлээ. Тэрээр цааш нь ярихдаа Дээрхийн Гэгээнтэн анх дүрвэн ирж байх замдаа хэрхэн дээш доош өгсөж, уруудсан тухай, мөн замд таарсан хүмүүс, сонин гайхамшигт, ер бусын модтой таарсан зэрэг ховор нандин түүхийг дурсан ярив.
Энэтхэгийн парламент дахь Төвөдийн төлөөх кор группын дарга Р.К Кирмей үг хэлэв. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сонам Ванчүк Шакспугийн бичсэн “Кушок Бакула ринбочэ ба Орчин үеийн Ладакын уран барилга” номын нээлт хийв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1959 онд түүнийг Энэтхэгийн хил дээр угтсан амьд сэрүүн буй ганц цэрэг болох Нарен Чандра Дастай дотночилон уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Та нарыг бидэнтэй хамт байгаад бид баяртай байдаг. Мөн бид та бүхнийг гэртээ эргэн харина гэдэгт ч итгэлтэй байна. Та бүхэн гэртээ харьсаны дараа бидэнд ахин дахин зочилно гэдэгт ч итгэл дүүрэн байна.”
Төвөдийн соёл урлагийн институтийн дан эмэгтэй жүжигчид Энэтхэгийн уламжлалт, сонгодог Бхаратаняам бүжгийг сэтгэл хөдөлгөм бүжлээ.
Төвөдийн соёл урлагийн жүжигчид Энэтхэгийн уламжлалт сонгодог бүжиг бүжиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цагаачлал дахь Төвөдийн парламентийн дарга Сонам Темпел үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хүндэт зочин Рам Мадхав Энэтхэг орон үргэлж сайхан сэтгэлийн үүднээс гар сунгаж байсан тухай таатай сайхан үг хэлэв. Энэтхэг оронд еврей болон перс харилцан эв найртай байж ирсэнтэй адил Төвөдүүд ч бидэндтэй хамт нэгдэн өөрсдийн соёл уламжлалаа хадгалан авч явах боломжтой гэдгийг мэдэгдлээ. Ямартаа ч Төвөд дэх 6 сая төвөдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг эх нутагтаа эргэн ирнэ хэмээн хүлээж байна гэлээ. Наланда болон Викрамашилагийн их сургуулиас дэлгэрсэн мэдлэг боловсролын их уламжлал хоёр оронд соёлын хүчтэй холбоог бий болгосон гэв.
“Тэр цаг үед Төвөдүүд эртний Энэтхэгийн ном сургаалыг өөрийн хэлээр хадгалан авч чадсан юм. Өдгөө та бүхэн түүнийгээ Энэтхэг оронд буцаан дэлгэрүүлж, бидний буддын соёлыг сэргээн сануулж байгаад баяртай байна. Бид Энэтхэг орныг Бурхан Багшийн, Махатма Гандигийн, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын орон гэж үздэг. Гэвч өөрийн эх нутгаа эргэн харах та бүхний туйлын хүслийг хүндэтгэж байна.”
Хүндэт зочин Рам Мадхав "Баярлалаа, Энэтхэг орон" ёслолын ажиллагаанд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Мөн тэрээр сэтгүүлчид Төвөдөд ажиллах нь Хойд Солонгост ажиллахаас ч хүнд байгааг тэмдэглэн хэлэв. Олон хүн Сирид хүний эрх зөрчигдөж байгааг мэдэж байхад Төвөдөд нөхцөл байдал адил байгааг тун цөөхөн хүн мэдэж байна гэв.
Сижон Лувсан Сэнгэ "Баярлалаа, Энэтхэг орон" ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хүндэт зочин Махеш Шарма үг хэлэхдээ Энэтхэг, Төвөдийн эртний уялдаа холбоог санах аваас та бүхэн “баярлалаа” гэх шаардлага үгүй хэмээв. “Та бүхэн бидний зочин, бид та нарыг тавтай саатахыг хүсч байна. Та нар өөрсдийн соёл уламжлалаа хадгалан авч яваад бид талархаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Баярлалаа, Энэтхэг орон” ойн баярын дурсгалын зүйлийг зарим хүндэт зочдод гардуулсны дараа сижон Лувсан Сэнгэ бусад хүндэт зочдод мөн адил дурсгалын зүйл гардуулав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн соёлын яамны сайд Махеш Шармад "Баярлалаа, Энэтхэг орон" ойн дурсгалын зүйл гардуулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Та бүхэнтэй ердийн адил ахан дүүс минь гэж мэндлэе! Бид үргэлж бусдын сайн сайхны төлөө залбирдаг. Үүнийхээ утгыг бүрэн дүүрэн ойлгохын тулд эхлээд бид бүгд хүн гэдгээрээ адилхан гэдгийг ухаарах хэрэгтэй болно.”
“Төвөдөд үүссэн маш хүнд нөхцлөөс би дүрвэн гарсан бөгөөд тухайн цаг үе жаргал, зовлон холилдсон хэцүү үе байлаа. Энэтхэгт ирсэн хойноо биднийг яг юу дайраад өнгөрсөн талаар ойлгож ч чадахгүй байсан юм. Өнөөдөр, ойролцоогоор 60-аад жилийн дараа ирээдүй ямар байх талаар бидэнд тодорхой санаа байна. Нөгөөтэйгүүр миний өмнө үг хэлсэн хүмүүс Энэтхэг хийгээд Төвөдүүд онцгой холбоотой байсныг дурдлаа. Бид Энэтхэгчүүдийг багш хэмээн хүндэтгэж өөрсдийгөө тэдний шавь гэж тодорхойлдог. Бид Энэтхэг орныг хүндэтгэж, Хутагтын орон гэдгээр нь бишрэн дээдэлдэг билээ. Бидэнд асар хүчтэй холбоос бий.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Баярлалаа, Энэтхэг орон" ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Учир шалтгаан хийгээд логик зарчим дээр үндэслэдэг их тав, бага таван ухааныг маш чухал гэж би үздэг. Бид шууд мухар сүжигт автахын оронд эргэлзэж үзэх хэрэгтэй. Бурхан Багш ч өөрийн шавь нартаа миний сургаалыг шууд хүлээн авах бус алтны дархан алтыг шинжих мэт нарийн сайн судлах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Наландагийн их мастерууд түүний зөвлөгөөг дагаж үнэнийг олж мэдэхийн тулд учир шалтгаан хийгээд логик зарчим дээр суурилан түүний сургаалыг судалсан байна.”
“Өнөөгийн шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй хэмээн нотолжээ. Гэтэл бид яагаад өөрөө өөртөө асар их асуудал үүсгээд байна вэ? Хэзээ нэгэн цагт бид оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг талаар тодорхой ойлголттой болж чадвал аль нь бидний оюун ухааныг үймүүлж, аль нь бидний сэтгэлийг тайвшруулдагийг ухаарах бөгөөд хэрхэн аз жаргалтай амьдрах арга замыг ч олж харж чадах юм. Тийм учраас Энэтхэгийн их багш нарын өвлүүлэн үлдээсэн сургаал номлол эдүгээ чухал үүрэгтэй болоод байна. Эртний Энэтхэгийн мэдлэг боловсролын ихэнх нь эдүгээ орхигдоод байна. Ямартаа ч дээр дурдсан олон ном зохиолоос гарсан энэхүү мэдлэгт бид академик түвшинд суралцах боломжтой. Бид хадгалж ирсэн мэдлэг боловсролоо Энэтхэг оронд сэргээн дэлгэрүүлэхэд дуртай байх болно.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Баярлалаа, Энэтхэг орон" ёслолд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Манай Төвөд орон тусгаар тогтносон, хүчтэй улс байхад нэгдмэл байдал биднийг нэгтгэдэг байлаа. Өнөөдөр ч ялгаа үгүй бид тийм л замаар өөрсдийн хэл соёл, шашин уламжлалаа хадгалан авахын төлөө хичээх хэрэгтэй. Бид өөрсдийн алдаагаа арилгаж, цаашид хэрхэн хөгжих талаар суралцах ёстой.”
“Өнөөдөр үг хэлсэн бүх хүнд талархал илэрхийлье.”
Дараа нь Төвөдийн соёл урлагийн институтийн Төвөдийн гурван муж улсын нэгдмэл байдлыг бэлэгдсэн дуу, бүжгийн хөтөлбөр явсны дараа Мэдээлэл харилцааны газрын нарийн бичиг Дардон Шарлин талархалын үг хэлэв.
Төвөдийн соёл урлагийн институтын жүжигчидийн хөтөлбөрөөр энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөв. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор