Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Патна хотод Смрити бурханы цэцэрлэгт хүрээлэнд зочлов

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Патна хотод Смрити бурханы цэцэрлэгт хүрээлэнд зочлов

2016 оны 12 дугаар сар 28

Энэтхэг, Бодьгаяа. 2016.12.28 – Наран шарсан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотоос Бихар мужийн нийслэл Патна хотын зүг хөдлөв. Түүнийг онгоцны буудалд мужийн захирагч Нитиш Кумар угтан авлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Патна хотод Смрити бурханы цэцэрлэгт хүрээлэнд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бихар мужийн захирагч Нитиш
Кумарын хамт бурханы шүтээний өмнө зул өргөж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2016.12.28. Фотог Тэнзин Такла (ДЛО)
Тэд хамтдаа шинээр нээгдэж буй Смрити бурханы цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирэхэд пали болон санскрит уламжлалын хуврагууд хүндэтгэлтэйгээр угтан авав. Мөн тэд хамтдаа Каруна суврагын өмнө зул өргөсний дараа пали хэлээр ном уншсан бөгөөд дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Намжал дацангийн лам хуврагууд уншлага уншив. Эцэст нь япон хэлээр уншлага уншлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шаравасти дахь Бурхан Багшийн дүрийн өмнө мод тарьсаны дараа мужийн захирагчийн ордны зүг хөдөлсөн юм. Тэрээр Төвөдөөс ирсэн хүмүүстэй хэсэг хугацаанд уулзав. Дараа нь мужийн захирагчийн ордонд тэрээр мужийн захирагч, мөн мужийн орлогч дарга болон бусад албаны хүмүүсийн хамт үдийн зоог барьсан юм. Дараа нь мужийн захирагч Нитиш Кумар түүнийг Гаяа хотын зүг үдлээ.

Түүнийг Гаяа хотод газардахад хотын дарга, цагдаагийн газрын дарга, мөн Төвөдийн төв захиргааны шашин, соёлын газрын дарга Гарма Гелек, эрүүл мэндийн газрын дарга Чойкон Ванчүк нар угтлаа. Олон мянган төвөдүүд түүний буудлын өмнө угтсанаар энэ өдрийн Дээрхийн Гэгээнтний ажил өндөрлөв.

3-01-2017, 19:14
Вернуться назад