Дээрхийн гэгээнтэн Далай багш dalailama.mn цахим хуудсанд зочилсноор номын айлдвар эхлэв

20-11-2012, 16:02  |  Хэвлэх

Дээрхийн гэгээнтэн Далай багш dalailama.mn цахим хуудсанд зочилсноор номын айлдвар эхлэв

ДАРАМСАЛА: Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дарамсала хотод Монголын сүсэгтнүүдэд зориулан хоёр өдрийн номлолоо айлдаж эхэлсэн бөгөөд мянга мянган жилийн амьд түүх бүхий Монгол Төвдийн харилцаа холбоо одоо ч цэцэглэн байгааг онцлон тэмдэглэлээ.

“Намайг 1979 онд Монголд очиход коммунист дэглэмийн дор шашны эрх чөлөө байгаагүй хэдий ч ард түмэн нь бурханы шашинд гүн итгэж, надад хүндэтгэлтэй ханддаг болохыг тэр үед би шууд ойлгосон юм. Удалгүй Монгол улс эрх чөлөөгөө олсны дараа бид хэд хэдэн удаа уулзаж учирцгаасан бөгөөд мянган жилийн түүхтэй бидний түүхэн хэлхээ хүчтэй хэвээр байна.” хэмээн Дээрхийн Гэгээн Далай лам Зүглагхан дуганд цугларсан 700 орчим Монголчуудад зориулан III-р Далай ламын зохиосон “Бодь Мөрийн Зэргийн Тунгамал Алт” номыг айлдахынхаа өмнө хэлсэн товч үгэндээ дурьдсан юм.

Мөн номын айлдвар эхлэхээс өмнө Дээрхийн Гэгээнтэн Монгол хэл дээр орчуулсан өөрийн цахим хуудсыг албан ёсоор нээж үг хэллээ. Уг цахим хуудсыг 2011 онд Дээрхийн гэгээнтэн Монгол дахь айлчлалын үеэр Дилав хутагт санаачилсан бөгөөд “Дилав хутагт сан”-аас эрхлэн гаргаж байгаа юм. Уг цахим хуудас нь цаашид Дээрхийн гэгээнтний айлдвар сургаалыг шууд дамжуулан үзүүлэх болно. Энэхүү цахим хуудас нээгдсэнээр бурханы шашин, байгаль орчин, шинжлэх ухаан, хүний үнэт зүйл, энх тайван хийгээд хүч үл хэрэглэх талаархи Далай ламын сургаалийг таньж мэдэх боломжийг уншигч үзэгч олонд олгож байгаа юм.

Дээрхийг Гэгээнтэн уг цахим хуудас Монголчуудад үр өгөөжтэй байна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Техник технологи нь асар их дэвшилд хүрсэн боловч хүчирхийллийг бий болгоход мөн ашиглагдсаар байна. Энэ шинэ зуунд бид технологийн эл дэвшлийг хайр, нигүүлслийг хөгжүүлэхэд ашиглах ёстой” гэлээ.

“Бурханы шашныг өнө эртний шашин соёлоо хэмээн шүтэн биширч ирсэн Монголчууд хүчирхийллийн бус үзэл санаа хийгээд үйл ажиллагааг хэвшүүлэх үйлст технологийн дэвшлийг ашиглабал зохилтой. Техник технологи дээр тулгуурлан буян хураана гэдэг өрөөсгөл ойлголт боловч үүнийг ашиглан бидний сэтгэлд зөв өөрчлөлт орж болох тул ашигтай юм” хэмээн айлдав.

Энэхүү цахим хуудсыг орчуулан гаргахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүс, тухайлбал Орос болон Япон дахь Төвдийн албаны гишүүд, мөн орчуулагч нарт Дээрхийн Гэгээнтэн талархлаа илэрхийлэв.

Энэ удаагийн Дээрхийн гэгээнтэн Далай ламын сургааль айлдварт нийт 54 орны, үүний дотор АНУ, Вьетнам, Англи болон Солонгос зэрэг 54 орны сүсэгтэн олон сууж оролцсон юм.
Үзсэн: 22 727
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц