Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дели хотноо Оросын буддистуудад ном айлдлаа- Эхний өдөр
2-01-2013, 06:28 | Хэвлэх
2012 оны 12 дугаар сарын 24
Энэтхэг, Шинэ Дели – Танхимд цугларсан 1000 гаруй орос хүн, нийт 1500 орчим хүн Дээрхийн Гэгээнтнийг морилоход халуун дотноор угтав. Дээрхийн Гэгээнтэн Өмнөд Энэтхэгт 2 долоо хоногийн турш 50 гаруй цагийн чухал ном айлдсанаас хоолой нь сөөсөн байгаа талаар тайлбарлан хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Оросын буддистуудад дөрвөн өдрийн турш
ном айлдахын өмнө цугласан олонд мэндчилж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели. Фото/Алекс ЮрковОросоос ирсэн зочдод мэндчилээд, эрт цагт Буриад, Халимаг, Тувагаас олон их багш нар Төвдийн төв хэсэгт суралцахаар ирж, төгс боловсордог байсан тухай ярилаа. Тэрхүү уламжлал өнөөдөр ч үргэлжилж байна хэмээв. Үүний зэрэгцээ “Буддын гүн ухааныг сонирхон судлаж, Бурханы шашинт болсон олон хүн энд ирсэн байна. Төрсөн газрын шашнаа шүтэхийг би ихэнхдээ зөвлөдөг боловч зарим үед Буддизм илүү үр өгөөжтэй байдгийг хүмүүс мэдэрдэг энэ байдлыг би хүлээн зөвшөөрдөг” гэв. Гэхдээ гэр бүлийнхэн нь шүтдэг шашинд хүндэтгэлтэй хандахын чухлыг Далай лам онцлон тэмдэглэсэн юм.
Танхимд Төвдөөс ирсэн зарим хүмүүс байсан бөгөөд тэдэнд зориулж:
“Төвдийн ард түмний оюун сэтгэл хүчтэй хэвээр гэдгийг би мэдэж байгаа ч, Төвдөд сурч боловсрох, эсвэл зохих түвшинд хүрсэн багшаас ном сонсох бэрхшээлтэй болсон учраас та бүхэн энд байгаагаа ашиглан анхааралтай сонсоорой” хэмээлээ.
Шашин шүтлэгийг нийтэд нь дүгнэн авч үзэхэд, тэд хүмүүс хийгээд хорвоо ертөнцийг гүн ухааны өнцгөөс үү, эсвэл үгүй юу, “Эзэн”-ий бүтээл үү, биш үү гэж үздэг эсэхээс үл хамааран бүх шашин хайр энэрэл болон нигүүлслийг сургадаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. Бидэнд тулгарч байгаа аливаа хүндрэлтэй асуудлуудын эх сурвалж нь амиа хичээх үзэл юм. “Эзэн”-ий бүтээл гэж үздэг шашнуудад “Эзэн” тэнгэрт бүрэн өөрийгөө зориулснаар энэ асуудлыг шийддэг бол Бурханы шашинд энэрэнгүй байх, энгийн дан, бие даасан би гэж үгүй гэдэгт анхаарах замаар амин хувьдаа анхаарах үзлийг багасгаж, бусдыг өөрөсөө илүү чухал хэмээн үзэхийг сургадаг байна. Нэгэнт янз бүрийн шашнууд нийтлэг зорилготойг бид ойлгосноос хойш тэднийг адил түвшинд хүндлэх үндэслэлтэй гэдгийг бид ойлгох ёстой хэмээн тэрээр онцлон хэллээ.
“Өнөөдөр XXI зуунд дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний 1 тэрбум нь өөрсдийгөө шашинд үл итгэдэг хэмээн тодорхойлдог тухай саяхан би уншлаа. Тэгэхээр энэ нь үлдсэн 6 тэрбум хүн өөрсдийгөө аль нэг шашинд итгэдэг хэмээн тооцдог гэсэн үг юм. Гэхдээ шашны зарим зүтгэлтэн авилга, хээл хахуульд орооцолдож, аминч хүслээ дарах шинжгүй, сэтгэлийн сөрөг хандлагатайгаа тэмцэхгүй байхыг хараад, тэдний шашны итгэл бишрэл хир гүн гүнзгий вэ гэдэг талаар эргэлзэхэд хүрч байна.”
Тэрээр цаш нь хэлэхдээ, хэрвээ бид сэтгэлийн сөрөг хандлагадаа автагдвал аз жаргалгүй, харин бусдыг хайрлаж энэрэх сэтгэлийг хэвшүүлбэл бид илүү аз жаргалтай, илүү санаа амар байх болно гэлээ. Өрсөлдөөн, хардалт нь айдас хүйдэс хийгээд үл итгэлцлийг бий болгохын хэрээр бид найз нөхдөө алдаж, ганцаардмал байдалд орно. Айдас хүйдсээс ангид байсан цагт итгэлцэл ба нөхөрлөл цэцэглэнэ. Ухаан санаа маань амар амгалан бол сэтгэл зовних маань бага, айдасгүй байна. Жинхэнэ аз жаргал сэтгэлийн амар амгалангаас үүсдэг гэдгийг өнөөдөр эрдэмтэд, сэтгэгчид хүлээн зөвшөөрөөд байна.
“Нигүүлсэл сэтгэлийн амар амгаланг авчрахын хамт бие махбодийг илүү эрүүл чийрэг болгодог, тиймээс нигүүлслийг дээдэл.” хэмээн Далай лам зөвлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Оросын буддистуудад хандан ном айлдаж буй нь.
Ээнтхэг, Шинэ Дели. 2012.12.24. Фото/Жереми Рассел. (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн дараа нь жирийн иргэдийн ёс зүйн асуудлыг хөндөн ярихдаа, энэ материаллаг ертөнцөд хүмүүнлэг, дотоод үнэ цэнэт зүйлээ хөгжүүлэхэд нь хүмүүст урам өгч, дэмжих арга замыг олох хэрэгтэй гэж үздэгээ мөн дурьдлаа. Үүнийг иргэний боловсролоор дамжуулан хийх буюу Энэтхэгийн Үндсэн хуульд заасан лугаа адил иргэний гэдэг үгийг заавал хэрэглэн, аливаа шашныг хийгээд шүтлэгтэй, шүтлэггүй бүхнийг хамруулан, гэхдээ бүгдэд нь адил хүндэтгэл үзүүлэн хийх нь хамгийн зохимжтой хэмээн үздэгээ илэрхийлэв. Тэрээр түүний юу хэлэхийг хүсээд байгааг боломжоороо бусдад дамжуулахыг сонсогчдод уриалсан бөгөөд үг дамжин тархах шидтэй хэмээв.
Шантидэва гэгээний сургаалийн тайлбарт орохын өмнө Далай лам танхимд суугаа олноос “Билгүүний Зүрхэн” номыг Орос хэл дээр уншихыг хүслээ. Төвдийн буддизм үндсэндээ хэрхэн Наландагийн их сургуулийн уламжлалын үргэлжлэл болох тухай, Наландагийн их багш нарын зураг томоор түүний ард өлгөгдсөн байгаа тухай тайлбарлав. Их хамба Шантаракшита Төвдийн хааны урилгаар Төвдөд морилон ирж, шашны сахилын ёсыг дэглэн, бурханы шашны ном судрыг орчуулах, Буддизмыг судлах ажлыг эхлүүлсэн тухай тэрээр ярилаа. Бурханы шашин дэлгэрэхэд сөрөг саад бэрхшээлийг дарахын тулд тэрхүү хаан эрдэнэт багш Бадмасамбхаваг мөн урьсан байна. Хожим нь Шантаракшитагийн шавь Камалашила мөн Төвдөд ирсэн бөгөөд олон олон Төвд хүн мөн суралцахаар Энэтхэг орныг зорьсон ажээ. Дараа нь Бри Гамалашилад ном үзсэн боловч Наландатай гүн холбоотой байсан Атиша гэгээн мөн Төвд оронд ирсэн байна. Мөн сажа болон гаржүд уламжлалын аль аль нь Наландагийн их багш нарын сургаалийг баримталдаг тухай айлдав.
Төвдийн Буддизм Бурхан багшийн сургаалийг бүрэн эхээр нь агуулсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Пали хэл дээрх буддын уламжлалын нэгэн адил Төвдийн буддизм винайн ёс дээр суурилдаг. Тэрээр саяхан Тайландын дээд лам нартай уулзсанаа дурьдаад, бидний зан үйл тэдэнтэй адил болохыг тэд мэдэж авсан хэмээлээ. Төвдийн буддизм хэдийгээр Билиг билгүүний хийгээд нууц тарнийн ёсыг агуулдаг ч, аль аль нь винайн ёс дээр үндэслэдэг.
Буддист зан үйлийн зүрх болсон оюун ухааны хувьсал нь хүчээр хийж болдог зүйл биш гэдгийг тэр онцлон тэмдэгдэглэв. Гэгээрэлд хүрэх эцсийн зорилгод хөтлөх хүсэл эрмэлзэл хийгээд зам мөрийг ойлгохын тулд ухаанаа дайчлан, сайн дураар үүнд хандах шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.
Үдийн цайны цагаар Далай лам Оросын телевизэд ярилцлага өглөө. Бидний хэн маань ч хүндрэлтэй асуудалтай тулгарахыг хүсдэггүй хэдий ч бид ихэнх асуудлаа өөрсдөө үүсгэдэг хэмээн тэр хэлэв. Бидний хувийн хэрэгцээндээ хэт анхаарсан, холч бус, явцуу бодол болон хүн төрөлхтний нэгдмэл чанарыг үл ойшоосон байдал нь ийм нөхцлийг бий болгож байна. Бодит байдлын дулимаг ойлголтыг агуулсан хэрэглээний соёл үүний нэг илрэл мөн. Ингэснээр богино хугацааны материаллаг тав тух хангагдаж болох ч, оюун санааны сайн сайхны тухайд өчүүхэн төдий л хангагдах боломжтой. Хэрвээ бидний бүхий л итгэл найдвар материализмд автагдвал бидний сэтгэл гутрах болно хэмээн тэр хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын телевизэд ярилцлага
өгч байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2012.12.24. Фото/Жереми Рассел/ДЛОЁс суртахуунтай байна гэж юуг хэлэх вэ гэсэн асуултад тэрээр хариулахдаа, түр зуур, эсвэл удаан хугацаанд өөрсөддөө болон өрөөл бусдад аз жаргал хийгээд тав тухыг бүрдүүлэх үүднээс хийсэн ямар ч үйлдэл зөв байдаг гэлээ. Бидний хүсээд байгаа зүйл бол аз жаргал учраас энэ нь зөв үйлдэл болж байгаа юм. Гэхдээ Буддын онолоор юмс харьцангуй байдаг учраас юу ч туйлын байдаггүй гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв. Үүнийг дүрслэн үзүүлэхдээ, түүний ядам хуруу чигчий хуруутай харьцуулахад урт хирнээ дунд хуруутай харьцуулахад богино гэлээ.
Оросуудаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь хэн бэ гэсэн асуултад тэрээр ямар ч эргэлзээгүйгээр Сахаров хэмээн хариулсан ба хэдийгээр түүнтэй уулзах завшаан тохиолдоогүй ч, түүний эхнэр Елена Боннертэй уулзахад таатай байснаа дурслаа. Нобелийн шагналт Михаил Горбачёвтай хэд хэдэн удаа уулзсан бөгөөд түүнийг бахархан хүндэлдэг гэв. Дараа нь тэрээр 1954 онд Бээжинд Хрущев болон Булганинтай уулзаж байснаа дурсан ярилаа. Лениний занданшуулсан цогцсыг одоо оршуулах болсон тухайд түүний бодлыг сэтгүүлчид сонирхон асуухад, энэ бол түүний хэрэг биш хэмээн хариулаад, үргэлжлүүүлэн Ленин эрх мэдэлд хэт улайран анхаарсан гэж боддог хэмээн хариулав. Дайны үед тодорхой үүрэг гүйцэтгэж байж болох хэрцгий болон нууц тогтолцоог бий болгож, төрийн коммунист тогтолцооны нэг хэсэг болгосон хэмээн үргэлжлүүлэн хэлэв. Большевикийн хувьсгалаар Хаан болон түүний гэр бүлийн ноёрхлыг халахыг зорьсон боловч эцсийн дүндээ хувьсгалчид хаантай адил болж хувирсан бөгөөд ард түмнээсээ хол, нууцлаг байдалд орсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцлон хэлэв. Тэрээр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ,
“Хүний биеийг олж төрсний хувьд бид бүгд адил. Төрөхдөө ч адил, үхэхдээ ч адил. Хүн төрөлхтний нэгдмэл чанарыг, бид ахан дүүс лугаа өөр хоорондоо адил гэдгийг бид онцлох шаардлагатай байна. Орос болон Энэтхэгт саятнууд өсөн дэвжсээр байгаа атал ядуус ядуу хэвээр л байна. Бид энэ асуудлыг зүгээр хараад суух бус, харин ямар нэг зүйл хийх талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн сургаалиа үргэлжлүүлэн айлдахдаа, оюун ухааны мөн чанар нь танин мэдэхүйд орших бөгөөд их мэдлэгийг олоход саад болдог оюун ухааны бохирдол, сэтгэлийн сөрөг хөдлөл хийгээд сөрөг бодол, түүний үр дагаврыг бид арилгах ёстой хэмээв. Үүний тулд хоосон чанарыг ухаарах саруул ухаан бидэнд хэрэгтэй. Тэрээр Бурхан багшийг магтан дуулсан Богд Зонховын шүлгээс эш татав. “Таны айлдсан бүхэн шүтэн барилдлагын онол дээр суурилдаг. Амар амгалан руу хөтлөөгүй таны нэгээхэн ч сургааль үгүй буюу.”
Шантидевагийн Бодичарьяаватара буюу “Бодьсадын Явдалд Орохуй”-г тайлбарлахдаа, энэ нь Энэтхэг орноо VIII зуунд зохиогдсон бөгөөд бодь сэтгэлийг амирлуулах үндсэн зөвлөмжүүдийн нэг гэдгийг тэрээр хэллээ. Энэхүү номын тайлбарыг Дээрхийн Гэгээнтэн энэтхэг лам Күннү лама Тэнзин Жалцангаас 1967 онд хүртэж байсан бөгөөд тэрхүү лам залуу ахуйдаа дорнод Төвдийн Хам нутгийн Зогчин хийдэд зорьж очин уг номыг хүртэж байсан байна. Номын гарчиг нь бодьсадын явдалд орох тухай утгыг илэрхийлж байгааг Далай лам тайлбарлалаа. Энэ нь гэгээрэл гэж юу болох талаар бодоход хүргэж байгаа бөгөөд түүнд хүрч болох эсэх, хэрвээ хүрч болно гэж бид шийдсэн бол бусдыг гэгээрлийн зүг хөтлөх хүсэл тэмүүллийг төлөвшүүлэх ёстой хэмээлээ.
Энэтхэг, Шинэ Дели – Танхимд цугларсан 1000 гаруй орос хүн, нийт 1500 орчим хүн Дээрхийн Гэгээнтнийг морилоход халуун дотноор угтав. Дээрхийн Гэгээнтэн Өмнөд Энэтхэгт 2 долоо хоногийн турш 50 гаруй цагийн чухал ном айлдсанаас хоолой нь сөөсөн байгаа талаар тайлбарлан хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Оросын буддистуудад дөрвөн өдрийн турш
ном айлдахын өмнө цугласан олонд мэндчилж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели. Фото/Алекс Юрков
Танхимд Төвдөөс ирсэн зарим хүмүүс байсан бөгөөд тэдэнд зориулж:
“Төвдийн ард түмний оюун сэтгэл хүчтэй хэвээр гэдгийг би мэдэж байгаа ч, Төвдөд сурч боловсрох, эсвэл зохих түвшинд хүрсэн багшаас ном сонсох бэрхшээлтэй болсон учраас та бүхэн энд байгаагаа ашиглан анхааралтай сонсоорой” хэмээлээ.
Шашин шүтлэгийг нийтэд нь дүгнэн авч үзэхэд, тэд хүмүүс хийгээд хорвоо ертөнцийг гүн ухааны өнцгөөс үү, эсвэл үгүй юу, “Эзэн”-ий бүтээл үү, биш үү гэж үздэг эсэхээс үл хамааран бүх шашин хайр энэрэл болон нигүүлслийг сургадаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. Бидэнд тулгарч байгаа аливаа хүндрэлтэй асуудлуудын эх сурвалж нь амиа хичээх үзэл юм. “Эзэн”-ий бүтээл гэж үздэг шашнуудад “Эзэн” тэнгэрт бүрэн өөрийгөө зориулснаар энэ асуудлыг шийддэг бол Бурханы шашинд энэрэнгүй байх, энгийн дан, бие даасан би гэж үгүй гэдэгт анхаарах замаар амин хувьдаа анхаарах үзлийг багасгаж, бусдыг өөрөсөө илүү чухал хэмээн үзэхийг сургадаг байна. Нэгэнт янз бүрийн шашнууд нийтлэг зорилготойг бид ойлгосноос хойш тэднийг адил түвшинд хүндлэх үндэслэлтэй гэдгийг бид ойлгох ёстой хэмээн тэрээр онцлон хэллээ.
“Өнөөдөр XXI зуунд дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний 1 тэрбум нь өөрсдийгөө шашинд үл итгэдэг хэмээн тодорхойлдог тухай саяхан би уншлаа. Тэгэхээр энэ нь үлдсэн 6 тэрбум хүн өөрсдийгөө аль нэг шашинд итгэдэг хэмээн тооцдог гэсэн үг юм. Гэхдээ шашны зарим зүтгэлтэн авилга, хээл хахуульд орооцолдож, аминч хүслээ дарах шинжгүй, сэтгэлийн сөрөг хандлагатайгаа тэмцэхгүй байхыг хараад, тэдний шашны итгэл бишрэл хир гүн гүнзгий вэ гэдэг талаар эргэлзэхэд хүрч байна.”
Тэрээр цаш нь хэлэхдээ, хэрвээ бид сэтгэлийн сөрөг хандлагадаа автагдвал аз жаргалгүй, харин бусдыг хайрлаж энэрэх сэтгэлийг хэвшүүлбэл бид илүү аз жаргалтай, илүү санаа амар байх болно гэлээ. Өрсөлдөөн, хардалт нь айдас хүйдэс хийгээд үл итгэлцлийг бий болгохын хэрээр бид найз нөхдөө алдаж, ганцаардмал байдалд орно. Айдас хүйдсээс ангид байсан цагт итгэлцэл ба нөхөрлөл цэцэглэнэ. Ухаан санаа маань амар амгалан бол сэтгэл зовних маань бага, айдасгүй байна. Жинхэнэ аз жаргал сэтгэлийн амар амгалангаас үүсдэг гэдгийг өнөөдөр эрдэмтэд, сэтгэгчид хүлээн зөвшөөрөөд байна.
“Нигүүлсэл сэтгэлийн амар амгаланг авчрахын хамт бие махбодийг илүү эрүүл чийрэг болгодог, тиймээс нигүүлслийг дээдэл.” хэмээн Далай лам зөвлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Оросын буддистуудад хандан ном айлдаж буй нь.
Ээнтхэг, Шинэ Дели. 2012.12.24. Фото/Жереми Рассел. (ДЛО)
Шантидэва гэгээний сургаалийн тайлбарт орохын өмнө Далай лам танхимд суугаа олноос “Билгүүний Зүрхэн” номыг Орос хэл дээр уншихыг хүслээ. Төвдийн буддизм үндсэндээ хэрхэн Наландагийн их сургуулийн уламжлалын үргэлжлэл болох тухай, Наландагийн их багш нарын зураг томоор түүний ард өлгөгдсөн байгаа тухай тайлбарлав. Их хамба Шантаракшита Төвдийн хааны урилгаар Төвдөд морилон ирж, шашны сахилын ёсыг дэглэн, бурханы шашны ном судрыг орчуулах, Буддизмыг судлах ажлыг эхлүүлсэн тухай тэрээр ярилаа. Бурханы шашин дэлгэрэхэд сөрөг саад бэрхшээлийг дарахын тулд тэрхүү хаан эрдэнэт багш Бадмасамбхаваг мөн урьсан байна. Хожим нь Шантаракшитагийн шавь Камалашила мөн Төвдөд ирсэн бөгөөд олон олон Төвд хүн мөн суралцахаар Энэтхэг орныг зорьсон ажээ. Дараа нь Бри Гамалашилад ном үзсэн боловч Наландатай гүн холбоотой байсан Атиша гэгээн мөн Төвд оронд ирсэн байна. Мөн сажа болон гаржүд уламжлалын аль аль нь Наландагийн их багш нарын сургаалийг баримталдаг тухай айлдав.
Төвдийн Буддизм Бурхан багшийн сургаалийг бүрэн эхээр нь агуулсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Пали хэл дээрх буддын уламжлалын нэгэн адил Төвдийн буддизм винайн ёс дээр суурилдаг. Тэрээр саяхан Тайландын дээд лам нартай уулзсанаа дурьдаад, бидний зан үйл тэдэнтэй адил болохыг тэд мэдэж авсан хэмээлээ. Төвдийн буддизм хэдийгээр Билиг билгүүний хийгээд нууц тарнийн ёсыг агуулдаг ч, аль аль нь винайн ёс дээр үндэслэдэг.
Буддист зан үйлийн зүрх болсон оюун ухааны хувьсал нь хүчээр хийж болдог зүйл биш гэдгийг тэр онцлон тэмдэгдэглэв. Гэгээрэлд хүрэх эцсийн зорилгод хөтлөх хүсэл эрмэлзэл хийгээд зам мөрийг ойлгохын тулд ухаанаа дайчлан, сайн дураар үүнд хандах шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.
Үдийн цайны цагаар Далай лам Оросын телевизэд ярилцлага өглөө. Бидний хэн маань ч хүндрэлтэй асуудалтай тулгарахыг хүсдэггүй хэдий ч бид ихэнх асуудлаа өөрсдөө үүсгэдэг хэмээн тэр хэлэв. Бидний хувийн хэрэгцээндээ хэт анхаарсан, холч бус, явцуу бодол болон хүн төрөлхтний нэгдмэл чанарыг үл ойшоосон байдал нь ийм нөхцлийг бий болгож байна. Бодит байдлын дулимаг ойлголтыг агуулсан хэрэглээний соёл үүний нэг илрэл мөн. Ингэснээр богино хугацааны материаллаг тав тух хангагдаж болох ч, оюун санааны сайн сайхны тухайд өчүүхэн төдий л хангагдах боломжтой. Хэрвээ бидний бүхий л итгэл найдвар материализмд автагдвал бидний сэтгэл гутрах болно хэмээн тэр хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын телевизэд ярилцлага
өгч байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2012.12.24. Фото/Жереми Рассел/ДЛО
Оросуудаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь хэн бэ гэсэн асуултад тэрээр ямар ч эргэлзээгүйгээр Сахаров хэмээн хариулсан ба хэдийгээр түүнтэй уулзах завшаан тохиолдоогүй ч, түүний эхнэр Елена Боннертэй уулзахад таатай байснаа дурслаа. Нобелийн шагналт Михаил Горбачёвтай хэд хэдэн удаа уулзсан бөгөөд түүнийг бахархан хүндэлдэг гэв. Дараа нь тэрээр 1954 онд Бээжинд Хрущев болон Булганинтай уулзаж байснаа дурсан ярилаа. Лениний занданшуулсан цогцсыг одоо оршуулах болсон тухайд түүний бодлыг сэтгүүлчид сонирхон асуухад, энэ бол түүний хэрэг биш хэмээн хариулаад, үргэлжлүүүлэн Ленин эрх мэдэлд хэт улайран анхаарсан гэж боддог хэмээн хариулав. Дайны үед тодорхой үүрэг гүйцэтгэж байж болох хэрцгий болон нууц тогтолцоог бий болгож, төрийн коммунист тогтолцооны нэг хэсэг болгосон хэмээн үргэлжлүүлэн хэлэв. Большевикийн хувьсгалаар Хаан болон түүний гэр бүлийн ноёрхлыг халахыг зорьсон боловч эцсийн дүндээ хувьсгалчид хаантай адил болж хувирсан бөгөөд ард түмнээсээ хол, нууцлаг байдалд орсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцлон хэлэв. Тэрээр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ,
“Хүний биеийг олж төрсний хувьд бид бүгд адил. Төрөхдөө ч адил, үхэхдээ ч адил. Хүн төрөлхтний нэгдмэл чанарыг, бид ахан дүүс лугаа өөр хоорондоо адил гэдгийг бид онцлох шаардлагатай байна. Орос болон Энэтхэгт саятнууд өсөн дэвжсээр байгаа атал ядуус ядуу хэвээр л байна. Бид энэ асуудлыг зүгээр хараад суух бус, харин ямар нэг зүйл хийх талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн сургаалиа үргэлжлүүлэн айлдахдаа, оюун ухааны мөн чанар нь танин мэдэхүйд орших бөгөөд их мэдлэгийг олоход саад болдог оюун ухааны бохирдол, сэтгэлийн сөрөг хөдлөл хийгээд сөрөг бодол, түүний үр дагаврыг бид арилгах ёстой хэмээв. Үүний тулд хоосон чанарыг ухаарах саруул ухаан бидэнд хэрэгтэй. Тэрээр Бурхан багшийг магтан дуулсан Богд Зонховын шүлгээс эш татав. “Таны айлдсан бүхэн шүтэн барилдлагын онол дээр суурилдаг. Амар амгалан руу хөтлөөгүй таны нэгээхэн ч сургааль үгүй буюу.”
Шантидевагийн Бодичарьяаватара буюу “Бодьсадын Явдалд Орохуй”-г тайлбарлахдаа, энэ нь Энэтхэг орноо VIII зуунд зохиогдсон бөгөөд бодь сэтгэлийг амирлуулах үндсэн зөвлөмжүүдийн нэг гэдгийг тэрээр хэллээ. Энэхүү номын тайлбарыг Дээрхийн Гэгээнтэн энэтхэг лам Күннү лама Тэнзин Жалцангаас 1967 онд хүртэж байсан бөгөөд тэрхүү лам залуу ахуйдаа дорнод Төвдийн Хам нутгийн Зогчин хийдэд зорьж очин уг номыг хүртэж байсан байна. Номын гарчиг нь бодьсадын явдалд орох тухай утгыг илэрхийлж байгааг Далай лам тайлбарлалаа. Энэ нь гэгээрэл гэж юу болох талаар бодоход хүргэж байгаа бөгөөд түүнд хүрч болох эсэх, хэрвээ хүрч болно гэж бид шийдсэн бол бусдыг гэгээрлийн зүг хөтлөх хүсэл тэмүүллийг төлөвшүүлэх ёстой хэмээлээ.
Үзсэн: 3 207
Холбоотой мэдээ: