“Цагаан сарын дүйчэн”-д зориулан Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бурхан багшийн “Төрөл цадиг”-ийг номлов
28-02-2013, 19:12 | Хэвлэх
2013 оны 2 дугаар сарын 25
Энэтхэг, Дарамсала хот - Өглөө эрт Тэгчин Чойлин хийдийн гол дуганд сожон хурсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай лам хийдийн цэцэрлэг дэхь сэнтийд морилсон юм. Тэрээр юуны түрүүнд тухайн өдрийн ач холбогдлыг тайлбарлав.
Унзад Дээрхийн Гэгээнтний номын айлдвар эхлэхээс өмнө ном уншив.
Дарамсала дахь Төвдийн гол дуган. Энэтхэг, Дарамсала. 2013.2.25.
Фото /Тэнзин Пунцог/Намжал дацан“Цагаан сарын шинийн арван таван тохиосон энэ өдөр Бурхан багш рид хувилгаан үзүүлж дайсныг дарсан явдлыг бид эргэн дурсаж байна. Бурхан багш гэгээрэлд хүрэхээсээ өмнө бодьсадвын явдлаар хэрхэн замнаж байсан тухай түүхийг өгүүлдэг “Төрөл цадиг” домгийг энэ өдөр уншдаг уламжлалтай билээ. Энэ уламжлалыг 1409 онд Лхас хотод цагаан сарын их ерөөлийг зохион гаргасан Богд Зонхов эхлүүлсэн юм. Энэхүү номын их хуримыг Лхас хотод 550 гаруй жил зохион байгуулж ирсэн бөгөөд эх орноосоо цөллөгдсөнөөс хойш буюу 1959 оноос хойш үргэлжлүүлэн тэмдэглэсээр ирсэн. Мөн түүнчлэн Банчин ринбүүчигийн нөлөөгөөр Төвдөд зарим нэг хэлбэрээр сэргэсэн юм.”
“Бид юуг эргэн дурсаж байгаа вэ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуув. Тэрээр үргэлжлүүлэн “Энэтхэгийн их бандида Басуванду нь Бурхан багшийн “Мунхагийг харанхуйг даван туулж гэгээрэлд хүрснээрээ юмсын эцсийн мөн чанарын тухай номлосон”-ыг магтсан байдаг. Ил бодит зүйлсийг ухаарах, учир шалтгаанаар далд ухагдахууныг мэдэх, эшлэл болон айлдварт тулгуурлан ухаарах мэдэгдэхүүн гэм мэт мэдлэгийн олон түвшин байдаг. Хэрэв бид эдгээрийг өөрсдөө тунгаан бодож, шинжилж нотолж чадваас Бурханы сургаалд итгэж, учир битүүлэг далд ухагдахууны үнэнийг ч олж харах болно. Тиймээс бид судлан шинжилсний үндсэн дээр итгэл сүсгээ бататган сохроор дагаж мөрдөх ёсгүй юм шүү.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь “Бид бүгд сайн сайхныг хүсдэг ба хэн ч зовлон гунигийг хүсдэггүй. Зовлон шаналалын гол шалтгаан нь бид өөрсдөө бөгөөд үүний уг шалтгаан нь үл мэдэхүй мөн. Юмсын бодит байдлыг үл мэдэх мунхаг ухаанаас хэрхэн ангижрах вэ? Аливаа юмсын мөн чанарыг гүн гүнзгий ойлгон ухаарч чадваас бид зовлон шаналалаас ангижиран нирвааны хутгийг олж чадна. Мөн чанартаа бидний оюун ухаан цэвэр тунгалаг танин мэдэх чадвартай.
Бурхны сургаалийг уншиж, сонсож, түүнийгээ ойлгон мэдэх хүртлээ тунгаан эргэцүүлж, ойлгосноо бясалгаж байхыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Зарим сургаалыг утгачилан ойлгож болох хэдий ч зарим сургаалийг ухан ойлгоход тайлбар хэрэгтэй. Тэрээр хэлэхдээ, “Бурхан багшийн сургаал ёсоор юмс бүгд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд бусдаас хамааралгүй бие даасан зүйл гэж огт байхгүй. Бүх зүйл бусад хүчин зүйлтэй холбоотой байдаг” хэмээв.
Дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүний нэг нь ч асуудалтай тулгарахыг хүсдэггүй байтал яагаад бидэнд асуудал үүссээр байна вэ? Үүний учир нь бид аливаа асуудлыг давчуу өнцгөөс харж цогц байдлаар харж чадаагүйгээс болж байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. АНУ, Хятад улсууд магадгүй хүчирхэг гүрэн байж болох юм. Гэхдээ дээрх шалтгаанаар маш олон асуудал тэдэнд бий. Жишээ нь Хятадын эрх баригчид Төвдийн асуудлыг алсын хараатайгаар харах хэрэгтэй. Зөвхөн өөрсдийн үзлээ тулгахын оронд бодит байдлыг харж түүнд тохируулах хэрэгтэй. Дэн Сиаопин үнэнийг баримт, үйл явцаас хайх талаар хэлсэн байдаг. Энэ нь бурханы сургаалтай адил байна. Бид өөрт тулгарсан аливаа асуудлаас гарахын тулд тухайн асуудлын талаарх үнэн, зөв ойлголтыг хайх хэрэгтэй.
Олон мянган сүсэгтэн Дээрхийн Гэгээнтний номын айлдварыг сонсов.
Энэтхэг, Дарамсала хот. 2013.2.25. Фото /Тэнзин Пунцог/Намжал дацан“Хэрвээ бид бусдын сайн сайхныг бодож байвал тэр хүн ёс суртахуунтай нэгэн мөн. Бусдыг хууран мэхлэх тэргүүтэй муу сэтгэл төрөх аваас тэр муу сэтгэлийг даруйд зогсоох шаардлагатай. Бид бусдаас хамааралтай бөгөөд үргэлж бусдад хор хөнөөл учруулахаас зайлсхийдэг байх хэрэгтэй. Өөрийн аз жаргалыг бусдад туслах болон бусдыг өөрөөсөө илүү хүндэтгэн хайрлах явдалд зориулах замаар бодьсадва нар өөрсдийн сайн сайхныг ухаалагаар цогцлуулдаг.
Дээрхийн Гэгээнтэн “Бид яагаад ёс зүйтэй байх ёстой вэ гэсэн асуултанд аз жаргалтай байхын тулд хэмээн хариулна” гэв. Бид ёс зүйтэй байж гэмээнэ итгэлцлийг бий болгоно. Итгэлцэл нь нөхөрлөлийг бий болгодог. Бид үнэнч, шулуун шудрага, ил тод байсны үр дүнд бусдын итгэлийг олдог. Иймээс ёс зүйтэй байх нь бидэнд ашигтай."
Эцсийн төгс гэгээрэл бурханы хутагт хүрэх гэдэг нь бидний дотор байгаа мунхагийн харанхуй болон саад тотгорыг даван туулахаас гадна учир шалтгааныг нь олох замаар эерэг зан чанарыг хөгжүүлэх явдал юм хэмээн Бурхан багш номлосон байдаг. Бурхан багш анхан суралцагч хүн эцсийн төгс гэгээрэлд хэрхэн хүрэх арга замыг номлосон юм.
“Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдардагаас нэг сая хүн нь ямар ч шашин шүтдэггүй. Гэхдээ шашин шүтдэг, сүсэг бишрэлтэй гэх тэдгээр хүмүүсээс хэд нь өөрсдийгөө болон бусдыг хуурч амьдардаг вэ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуув. Энэтхэг оронд гэхэд л маш өргөн шашин шүтлэг байдаг боловч хээл хахууль яагаад ингэтлээ газар авч байна вэ? Ямар ч шашин бусдыг хууран мэхэлж, ашиглан завшихыг бидэнд зааж сургадаггүй. Хээл хахуульд автагтан буй тэдгээр хүмүүс шашныг дагаж мөрддөг хүн биш. Бид Бурханы сургаал, эсвэл өөрсдийн итгэдэг бусад шашны сургаалыг үнэнчээр дагаж мөрдөх нь нэн чухал гэдгийг бид үүнээс харж болно. Энэрэн нигүүлсэх, халуун зөөлөн сэтгэлээ улам бүр хөгжүүлэх нь ёс зүйтэй амьдралын эх, суурь мөн.
Төвдийн ном соёлд гурван зуу гаруй боть Ганжуур, Данжуур байдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов. Энэ нь Бурханы айлдвар болон түүний дагагч Энэтхэгийн их бандида нарын тайлбарлан айлдсан шастируудыг орчуулсан ном юм. Эдгээр номонд зөвхөн мөргөж бишрэх бус уншиж судлах хэрэгтэй. Мөн тэрээр олон газарт уригдан залагдаж олон хүмүүстэй уулзаж байсан ч бусад хүмүүсийг Буддист болох хэрэгтэй гэж тулгадагүй тухайгаа дурьдаад харин Төвдүүдийн хувьд Буддист өв уламжилал нь өөрсдийн үнэт эрдэнэс гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээв.
“Бидний төвд хэл нь Буддизмын хамгийн оновчтой утга санааг илэрхийлэн гаргадаг. Англи хэл зарим үед яг нарийн утгыг гаргаж хэлэхэд бэрхшээлтэй байдаг. Төвд хэл нь орчин үеийн шинжлэх ухааныг тайлбарлахад учир дутмаг байж болох хэдий ч Бурханы номын сургаалыг илэрхийлэн утга санааг гаргадаг хамгийн шилдэг хэл юм. Тиймээс бидэнд буй энэхүү үнэ цэнэтэй зүйлээ бид мэдэж байх нь чухал. Хэрэв алт ч юмуу бусад үнэт эрдэнээ аюулгүй газар хадгалдаг бол эрдэм мэдлэгийг тэгэх боломжгүй. Эрдэм мэдлэгийг хэрэглэхгүй бол хэрэгцээгүй зүйл болж хувирах болно.”
“Эдгээр нь ерөнхий оршил хэсэг байлаа” хэмээн айлдсаны дараа Дээрхийн гэгээнтэн Бурхан багшийн мөн чанарын тухай магтсан Богд Зонховын айлдварыг эш татав. Буддизм бол өөрийгөө чөлөөлөх зам. Зүй тогтолыг ухаарах нь тус замын нэг хэсэг.
“Шинжлэх ухааны талаархи ойлголт өсөн нэмэгдэхийн хирээр энэ нь үгүйсгэгдэн алга болно хэмээн жараад оны үед Хятадууд харалган үзлээр Буддизмыг халсан. Тэгсэн хэдий тийм зүйл болоогүй. Харин ч өнөө үед маш олон алдар хүндтэй эрдэмтэд Буддизмыг гайхан биширч байсныг өмнөд Энэтхэгийн Брайбун хийдэд болсон “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалтаас бид харсан. ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бурхан багшийн "Төрөл цадиг"-ийг
номлож байгаа нь. Энэтхэг, Дарамсала хот. 2013.2.25.
Фото /Тэнзин Пунцог/Намжал дацанДээрхийн Гэгээнтэн “Брахмалокагийн зочин” хэмээх Жатакагийн 29 дүгээр домог руу хандан, Брахмалока нь оюун ухааны төвлөрлийн янз бүрийн үе шатыг өгүүлдэг хэмээв.
Мөн саяхан Аллахабадад-д болсон Maха Күмб Мела-д оролцохоор уригдсан тухайгаа өгүүлэв. Хэдийгээр анхны удаагийнх төдийлэн тохиромжтой бус байсан ч цаг агаар таатай байвал хоёр дахь удаагаа явахыг хүсч байгаагаа дурьдав. Хатуу ширүүн зан үйлийг сөрөг хэмээн үздэг, туршлагатай бясалгалч нартай онцлон ярилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
Тэрээр “Бодьсадватай уулзсанаас хойш хаан өөрийн буруу үзэл бодлыг даван гарч, даруу зан төлөвийг төлөвшүүлсэн байна” хэмээн дүгнэж Бурхан багшийн “Төрөл цадиг”-ийн айлдвараа өндөрлөв.
Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөө рүү морилон явах замдаа хуран цугласан олонтой мэндчилэв. Эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд, сүсэгтэн олон хуран цугласан дуганд энэ жилийн сүүлийн “Их ерөөл” хурлаа.
Энэтхэг, Дарамсала хот - Өглөө эрт Тэгчин Чойлин хийдийн гол дуганд сожон хурсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай лам хийдийн цэцэрлэг дэхь сэнтийд морилсон юм. Тэрээр юуны түрүүнд тухайн өдрийн ач холбогдлыг тайлбарлав.
Унзад Дээрхийн Гэгээнтний номын айлдвар эхлэхээс өмнө ном уншив.
Дарамсала дахь Төвдийн гол дуган. Энэтхэг, Дарамсала. 2013.2.25.
Фото /Тэнзин Пунцог/Намжал дацан
“Бид юуг эргэн дурсаж байгаа вэ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуув. Тэрээр үргэлжлүүлэн “Энэтхэгийн их бандида Басуванду нь Бурхан багшийн “Мунхагийг харанхуйг даван туулж гэгээрэлд хүрснээрээ юмсын эцсийн мөн чанарын тухай номлосон”-ыг магтсан байдаг. Ил бодит зүйлсийг ухаарах, учир шалтгаанаар далд ухагдахууныг мэдэх, эшлэл болон айлдварт тулгуурлан ухаарах мэдэгдэхүүн гэм мэт мэдлэгийн олон түвшин байдаг. Хэрэв бид эдгээрийг өөрсдөө тунгаан бодож, шинжилж нотолж чадваас Бурханы сургаалд итгэж, учир битүүлэг далд ухагдахууны үнэнийг ч олж харах болно. Тиймээс бид судлан шинжилсний үндсэн дээр итгэл сүсгээ бататган сохроор дагаж мөрдөх ёсгүй юм шүү.
Дээрхийн Гэгээнтэн цааш нь “Бид бүгд сайн сайхныг хүсдэг ба хэн ч зовлон гунигийг хүсдэггүй. Зовлон шаналалын гол шалтгаан нь бид өөрсдөө бөгөөд үүний уг шалтгаан нь үл мэдэхүй мөн. Юмсын бодит байдлыг үл мэдэх мунхаг ухаанаас хэрхэн ангижрах вэ? Аливаа юмсын мөн чанарыг гүн гүнзгий ойлгон ухаарч чадваас бид зовлон шаналалаас ангижиран нирвааны хутгийг олж чадна. Мөн чанартаа бидний оюун ухаан цэвэр тунгалаг танин мэдэх чадвартай.
Бурхны сургаалийг уншиж, сонсож, түүнийгээ ойлгон мэдэх хүртлээ тунгаан эргэцүүлж, ойлгосноо бясалгаж байхыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Зарим сургаалыг утгачилан ойлгож болох хэдий ч зарим сургаалийг ухан ойлгоход тайлбар хэрэгтэй. Тэрээр хэлэхдээ, “Бурхан багшийн сургаал ёсоор юмс бүгд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд бусдаас хамааралгүй бие даасан зүйл гэж огт байхгүй. Бүх зүйл бусад хүчин зүйлтэй холбоотой байдаг” хэмээв.
Дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүний нэг нь ч асуудалтай тулгарахыг хүсдэггүй байтал яагаад бидэнд асуудал үүссээр байна вэ? Үүний учир нь бид аливаа асуудлыг давчуу өнцгөөс харж цогц байдлаар харж чадаагүйгээс болж байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. АНУ, Хятад улсууд магадгүй хүчирхэг гүрэн байж болох юм. Гэхдээ дээрх шалтгаанаар маш олон асуудал тэдэнд бий. Жишээ нь Хятадын эрх баригчид Төвдийн асуудлыг алсын хараатайгаар харах хэрэгтэй. Зөвхөн өөрсдийн үзлээ тулгахын оронд бодит байдлыг харж түүнд тохируулах хэрэгтэй. Дэн Сиаопин үнэнийг баримт, үйл явцаас хайх талаар хэлсэн байдаг. Энэ нь бурханы сургаалтай адил байна. Бид өөрт тулгарсан аливаа асуудлаас гарахын тулд тухайн асуудлын талаарх үнэн, зөв ойлголтыг хайх хэрэгтэй.
Олон мянган сүсэгтэн Дээрхийн Гэгээнтний номын айлдварыг сонсов.
Энэтхэг, Дарамсала хот. 2013.2.25. Фото /Тэнзин Пунцог/Намжал дацан

Үзсэн: 3 081