Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Делид залуу үе болон ахмад насныхантай уулзав
26-03-2013, 05:06 | Хэвлэх
2013 оны 3 дугаар сарын 22
Энэтхэг, Нью Дели, 2013 оны 3 дугаар сарын 22 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели орчмын есөн сургуулийн 10-12 Энэтхэг сурагчдаас бүрдсэн групп бүхий ахлах ангийн сурагчидтай уулзалт хийв. Тэрээр сурагч хүүхдүүдтэй халуун дотноор мэндчилэн: “Дүү нар минь, та бүгдтэй уулзсандаа би их баяртай байна. Би 78 настай бөгөөд миний амьдралд олон удаа өгсөх уруудах үе тохиож байлаа. Тэдгээрийн олонхи нь хүмүүн бид өөрсдөө бий болгосон асуудлууд байсан. Бид тэдгээр асуудлуудыг бий болгосон шигээ бас багасгах боломж бидэнд бий” хэмээн айлдвараа эхэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалт ярилцлагын өмнө
оюутнуудтай мэндчилэв. Энэтхэг, Нью Дели 2013.03.22
Зураг /Тэнзин Пунцаг/NAVAБидний үеийн XX зуун нь маш их ололт амжилтын зуун байсан ч бас маш их хүчирхийллийн зуун байлаа. Хэрэв тэдгээр хүчирхийллүүд сайн үр дүн авчирсан бол сайн хэрэг. Гэтэл өнгөрсөн зуун маань сая сая хүнийг зовлонд унагаан айдаст автуулсан төдийгүй өнөөгийн их хүчирхийлэл, үймээн самуун нь өнгөрсөнд хийсэн алдааны муу үр дагавраас үүдэлтэй болж байна.
“Та нар залуу хүмүүс, XXI зууныханд илүү энх амгалан дэлхийг бүтээн байгуулах боломж бий. Өөр өөр сонирхол өнцгөөс харах үүднээс зөрчил маргалдаан байх хэдий ч хэлэлцэж ярилцан асуудлыг хүчээр биш эвээр шийдвэрлэдэг байх хэрэгтэй” гэж айлдсан юм.
Мөн тэрээр дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүн бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүсдэг бөгөөд ингэж амьдрах эрх нь ч тэдэнд бий. Тиймээс зөрчил маргаантай үедээ ч тэр эрхийг нь мартахгүй байхыг санууллаа.
“Бусдын эрхийг хүндэтгэн тэдний амьдралыг дээдлэх нь эртний Энэтхэгийн “ахимса” буюу бусдад хорлол үл үйлдэх уламжлалт ойлголтын суурь юм. Дэлхийн хүн ам олширон, цаг агаарын өөрчлөлтүүд бий болж, байгалийн баялаг хомсдож, ашиг сонирхлын зөрчил нэмэгдэж буй өнөө үед хүчирхийлэл түрэмгийллийн бус аргыг сонгох нь хялбар бус хэдий ч энэхүү аргыг сонгох хэрэгтэй” гэв.
Жинхэнэ утгаараа XXI зуунд хамаарагдах, шинэ залуу үеийн Энэтхэгчүүдтэй уулзсандаа Дээрхийн Гэгээнтэн үнэхээр баяртай байгаагаа дуулгасан бөгөөд сурагч хүүхдүүд түүний яриаг анхааралтайгаар сонсож байлаа. Төвдийн эрдэм мэдлэгийн эх үүсвэр Энэтхэг орон бөгөөд тэдэнд ач тус санаж явдагаа дурсав. Мөн түүнчлэн Төвдүүд өөрсдийгөө Энэтхэгийн номлогч нарын шавь гэж үздэг бөгөөд эх оронд нь тохиолдсон хүнд хэцүү үед ч Буддизмын бүх мэдлэгээ авч үлдсэнээрээ үнэнч шавь гэдгээ харуулсан юм” гэж айлдав. Хувийн зүгээсээ: “Би өөрийгээ Энэтхэгийн хүү гэж тодорхойлдог. Учир нь миний тархи Энэтхэг санаа бодлоор дүүрч, сүүлийн тавин жилийн турш миний бие энэтхэг будаа, даль, ротигээр хооллосон” хэмээн нэмж хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10-12 сурагч бүхий ангиудын
төлөөлөл болсон сурагчидтай ярилцаж буй нь. Энэтхэг, Нью Дели,
2013.03.22 Зураг/Жереми Расселл /ДЛОХэдийгээр Энэтхэг улс тусгаар тогтнолоо олоод далаад жил өнгөрсөн ч эрх чөлөөнийхөө тэмцэх сэтгэл зүрхтэй хүн хэрэгтэй байгаа талаар зөвлөв. Хээль хахууль өргөн тархсан энэ үед нээлттэй ярьж, үнэн шударгыг эрхэмлэх нь нэн хэрэгцээтэй байна. Шашны бус ёс суртахууны эрхэм чанартай байх хэрэгтэй. Жишээ нь хүн эхээсээ төрөөд эхийн хайр халамжаар өсч торнидог. Энэ хайр халамж нь амьдралын сүүл хэсэгт аз жаргалын эх үүсвэр нь болдог. Хичнээн баян чинээлэг эсвэл ядуу хоосон ч байсан хамаагүй гэр бүл нь итгэл, хайр халамжаар дүүрэн байж чадвал тэр гэр бүл аз жаргалтай байх нь тодорхой. Аз жаргалтай байх эсэх нь бидний өөрсдийн хандлагаас хамааралтай. Жишээ нь бусдыг энэрч нигүүлсэх нь сэтгэлийг тайвшруулдаг. Бид бүхэн бүхий л найдвараа материаллаг хөгжилд хандуулах нь эндүүрэл юм. Жинхэнэ аз жаргалын эх үүсвэр бидний дотор оршдог.
Дээрхийн Гэгээнтэн, түүний нэгдүгээр үүрэг нь хүн төрөлхтний аз жаргалтай амьдралын тусын тулд нинжин сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх, хоёрдугаарт Бурхны шашинтан лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдэлд сайнаар нөлөөлөх явдлыг нэн тэргүүний зорилго болгодог талаараа тайлбарлалаа. Зарим шашинд бүтээгч бурханд итгэдэг бол Жайнизм, Самхаяас, Буддизм зэрэг зарим шашинд өөрсдийн гэгээрлийн тухай номлодог. Тэдний дундаас зөвхөн Буддизм л хоосон чанарын тухай сургадаг. Хэдий ийм ч бүхий л шашин хайр, энэрэн нигүүлсэл, уучлан өршөөх талаар номлож илүү аз жаргалтай, энэрэнгүй хүн төрөлхтнийг бий болгохыг зорьдог. Гурав дахь үүрэг Төвдийн тэмцлийг харж хандах үүрэгтэй байсан бөгөөд улс төрийн үүрэг хариуцлагаа тусгай төлөөний хүнд шилжүүлсэн тухайгаа дурьдав. Гэсэн хэдий ч Дээрхийн Гэгээнтэн Төвд хүн хэвээр үлдэж Төвдийн гадна болон Төвдөд байгаа зургаан сая хүн түүнд итгэл найдвараа хүлээлгэсэн тул тэр хариуцлагыг үүрсэн хэвээр байх болно хэмээн айлдав. Тэрээр сурагчдад хандан:
“Та бүхэн ч мөн адил хүн төрөлхтний сайн сайхны төлөө үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ үүрэг хариуцлагыг ухамсарласнаар өөр итгэл үнэмшил бүхий хүмүүстэй ч харилцан ойлголцож чадах болно.”
Уулзалтын үеэр сурагчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд
асуулт тавилаа. Энэтхэг, Нью Дели. 2013.03.22
Зураг/Тэнзин Пунцаг/NAVAДээрхийн Гэгээнтэн сэтгэл хангалуун байдал, ахиц дэвшил хоёрыг хэрхэн тэнцүүлэх вэ гэдэг асуултанд хариулахдаа материаллаг эд зүйлс нь сэтгэл хангалуун байхад тустай байх хэдий ч хязгаарлагдмал. Харин дотоод сэтгэлрүүгээ анхаарч оюун санаан дээр төвлөрвөл түүний хүч чадал хязгааргүй байх болно. Тэрээр хэдий далан найман настай ч өдөр бүр хоол идэхдээ ном уншдаг бөгөөд өдөр өдрөөр мэдлэг нь нэмэгддэг. Тийнхүү мэдлэгийг чухалчилснаар сэтгэл хангалуун ч бус, сэтгэл бардам ч бус байдаг тухайгаа ярилаа.
Яагаад өөрийн эх орноос дүрвэн гарсан талаар нь асуухад Дээрхийн Гэгээнтэн “Өнгөцхөн харагдаж буй байдал ба бодит байдал хоёрын хооронд үлэмж ялгаа бий. Энэ асуулт маш энгийн юм шиг боловч бодит байдал нь маш ярвигтай. Залуу үеийн Төвдүүд тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа ч дахин хэлэхэд бодит байдал хийгээд өнгөц харагдаж буй байдал хоёр эрс ялгаатай. Учир нь Хятадын коммунист нам, түүний цэрэг арми их хүчирхэг. Үүний сацуу Хятадын сэхээтнүүд Төвдийг Энэтхэг, АНУ, Европын холбооны засгийн газруудтай хамтран харилцан ашигтай, дундын арга замыг сонгохыг хүлээн зөвшөөрч байна.
Гэгээрлийг тодорхойлно уу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн оюун санааны мөн чанар нь танин мэдэхэд байдаг боловч мунхагийн харанхуйгаар бусниулдаг. Өнгөц харагдах байдал ба бодит байдал хоёрын ялгааг анхаарч мэдсэнээр мунхагийн харанхуйг аажмаар арилгаж чадах юм. Бид дэлхий ертөнцийг хоосон чанараар харж чадвал бидний оюун сэтгэлийг зовоосон сэтгэл хөдлөлүүд багасах болно. Оюун санаа сэргэг байх үед ухамсарт мэдэрхүйд захирагддаг. Хүн зүүдэлж байх үед илүү тунгалаг оюун санаатай болдог. Оюун санаагаа дадлагжуулан хурц соргог болгох нь бурханы шашны үзлээр гэгээрлийн мөн чанар юм.
Хүнд хурц оюун ухаан хэрэгтэйн адил нинжин сэтгэл хэрэгтэй бөгөөд үнэнч шударга байх нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж зөв явахад тустай болох талаар зөвлөлөө.
Үдээс хойш Ертөнцийн Үүрэг Хариуцлага Сангаас зохион байгуулсан ахимаг насны хүмүүстэй (тэдний дунд эртнй найзууд олон байлаа) хийсэн уулзалтанд Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа:

Ертөнцийн Үүрэг Хариуцлага Сангаас зохион байгуулсан уулзалтанд
оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг анхааран
сонсов. Энэтхэг, Нью Дели, 2013.03.22 Зураг/Тэнзин Пунцаг/NAVA“Энд бидний хуран цугларсны гол зорилго нь цаг хугацааг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэхэд оршино. Бид амьдралаа утга төгөлдөр байлгах нь чухал. Бусдыг хууран мэхлэх нь зуурдын ашгийг өгөх боловч түгшүүртэй төвөгтэй мэдрэмжийг төрүүлдэг. Мөнгө жинхэнэ амар тайван сэтгэлийг төрүүлэхгүй, харин энэрэн нигүүлсэх сэтгэл түүнийг төрүүлж чадна.”
Орчлонгийн амьтан бүр сайн сайхан мэдрэмжээс зовлон хүртэлх бүхий л мэдрэмжийг мэдэрдэг. Үүнээс хүмүүн бидэн юугаараа ялгарах вэ гэвэл бидэнд гайхамшигт оюун ухаан байгаа бөгөөд зовлонг гэтлэн жаргалд хүрэх чадвар бий. Жинхэнэ аз жаргал, нөхөрлөл нь мөнгөнөөс, бүр цаашлаад мэдлэгээс үүддэггүй, гагцхүү нинжин сэтгэлээс үүдэлтэй. Үүнийг нэгэнтээ олж мэдснээр нинжийн сэтгэлийн үрийг тарих хэрэгтэй.
Энэтхэгт шашин бус үзэл, шашнаас ангид ёс зүй нь бусдад хорлол үл учруулах “ахимса” ухагдахуунаас үүсч хөгжсөн. Нэн эртний энэхүү эрхэм чанар нь өнөө цагт ч хэрэгцээтэй хэвээр байна.
Дээрхийн Гэгээнтэн айлдахаар товлосон сургааль Дибамгара Адиша гэгээний “Бодь Мөрийн Зул” нэртэй номын хуулбараа задлав. Номын аман уншлагыг Киннаури лам Ринзин Дамба багшаас суралцсан тухайгаа тайлбарлан ярилаа. 1947 онд оролцсон хурлын үед Махатма Ганди сургаалиудыг суралцсан эсэхийг асуусны дотор энэ ном орж байсан. “Бодь Мөрийн Зул” нь Төвдийн баруун муж Гүгэ-ийн хааны хүсэлтээр гэгээрэлд хүрэх арга замын гарын авлагыг энгийн байдлаар бичсэнээрээ үнэ цэнэтэй юм хэмээн айлдав.
Цайны завсарлааны дараа “Жирийн хүн гэгээрэлд хүрч болох уу? ” гэсэн асуултанд хариулахдаа аливаа юмс бидний сэдлээс хамаатай. Яагаад зарим хүн илүү буян хурааж, зарим нь бага буян хураадаг вэ? Бурханы шашны үзлээр бол бидний урьд насанд хийсэн үйлийн үрээс улбаатай. Бурхан багшийн гэгээрлийн зам мөр нь тоолшгүй гурван их галваар үргэлжилсэн болохыг дурьдаад өөрийн дуртай уншлага болох Шантидева гэгээний сургаалыг уншив.
Орчлон хэдий чинээ оршино
Амьтан төдий чинээ орших хүртэл
Би бээр мөн тэр сацуу оршоод
Амьтны зовлонг арилгах болтугай.
Энэ уншлага нь Дээрхийг Гэгээнтэнд амьдралын зорилгыг таниулж, дотоод хүч, зориг, сэтгэл хангалуун байдлыг өгдөг эх үүсвэр болдог талаар айлдлаа.
Энэтхэг, Нью Дели, 2013 оны 3 дугаар сарын 22 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели орчмын есөн сургуулийн 10-12 Энэтхэг сурагчдаас бүрдсэн групп бүхий ахлах ангийн сурагчидтай уулзалт хийв. Тэрээр сурагч хүүхдүүдтэй халуун дотноор мэндчилэн: “Дүү нар минь, та бүгдтэй уулзсандаа би их баяртай байна. Би 78 настай бөгөөд миний амьдралд олон удаа өгсөх уруудах үе тохиож байлаа. Тэдгээрийн олонхи нь хүмүүн бид өөрсдөө бий болгосон асуудлууд байсан. Бид тэдгээр асуудлуудыг бий болгосон шигээ бас багасгах боломж бидэнд бий” хэмээн айлдвараа эхэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалт ярилцлагын өмнө
оюутнуудтай мэндчилэв. Энэтхэг, Нью Дели 2013.03.22
Зураг /Тэнзин Пунцаг/NAVA
“Та нар залуу хүмүүс, XXI зууныханд илүү энх амгалан дэлхийг бүтээн байгуулах боломж бий. Өөр өөр сонирхол өнцгөөс харах үүднээс зөрчил маргалдаан байх хэдий ч хэлэлцэж ярилцан асуудлыг хүчээр биш эвээр шийдвэрлэдэг байх хэрэгтэй” гэж айлдсан юм.
Мөн тэрээр дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүн бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүсдэг бөгөөд ингэж амьдрах эрх нь ч тэдэнд бий. Тиймээс зөрчил маргаантай үедээ ч тэр эрхийг нь мартахгүй байхыг санууллаа.
“Бусдын эрхийг хүндэтгэн тэдний амьдралыг дээдлэх нь эртний Энэтхэгийн “ахимса” буюу бусдад хорлол үл үйлдэх уламжлалт ойлголтын суурь юм. Дэлхийн хүн ам олширон, цаг агаарын өөрчлөлтүүд бий болж, байгалийн баялаг хомсдож, ашиг сонирхлын зөрчил нэмэгдэж буй өнөө үед хүчирхийлэл түрэмгийллийн бус аргыг сонгох нь хялбар бус хэдий ч энэхүү аргыг сонгох хэрэгтэй” гэв.
Жинхэнэ утгаараа XXI зуунд хамаарагдах, шинэ залуу үеийн Энэтхэгчүүдтэй уулзсандаа Дээрхийн Гэгээнтэн үнэхээр баяртай байгаагаа дуулгасан бөгөөд сурагч хүүхдүүд түүний яриаг анхааралтайгаар сонсож байлаа. Төвдийн эрдэм мэдлэгийн эх үүсвэр Энэтхэг орон бөгөөд тэдэнд ач тус санаж явдагаа дурсав. Мөн түүнчлэн Төвдүүд өөрсдийгөө Энэтхэгийн номлогч нарын шавь гэж үздэг бөгөөд эх оронд нь тохиолдсон хүнд хэцүү үед ч Буддизмын бүх мэдлэгээ авч үлдсэнээрээ үнэнч шавь гэдгээ харуулсан юм” гэж айлдав. Хувийн зүгээсээ: “Би өөрийгээ Энэтхэгийн хүү гэж тодорхойлдог. Учир нь миний тархи Энэтхэг санаа бодлоор дүүрч, сүүлийн тавин жилийн турш миний бие энэтхэг будаа, даль, ротигээр хооллосон” хэмээн нэмж хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10-12 сурагч бүхий ангиудын
төлөөлөл болсон сурагчидтай ярилцаж буй нь. Энэтхэг, Нью Дели,
2013.03.22 Зураг/Жереми Расселл /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн, түүний нэгдүгээр үүрэг нь хүн төрөлхтний аз жаргалтай амьдралын тусын тулд нинжин сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх, хоёрдугаарт Бурхны шашинтан лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдэлд сайнаар нөлөөлөх явдлыг нэн тэргүүний зорилго болгодог талаараа тайлбарлалаа. Зарим шашинд бүтээгч бурханд итгэдэг бол Жайнизм, Самхаяас, Буддизм зэрэг зарим шашинд өөрсдийн гэгээрлийн тухай номлодог. Тэдний дундаас зөвхөн Буддизм л хоосон чанарын тухай сургадаг. Хэдий ийм ч бүхий л шашин хайр, энэрэн нигүүлсэл, уучлан өршөөх талаар номлож илүү аз жаргалтай, энэрэнгүй хүн төрөлхтнийг бий болгохыг зорьдог. Гурав дахь үүрэг Төвдийн тэмцлийг харж хандах үүрэгтэй байсан бөгөөд улс төрийн үүрэг хариуцлагаа тусгай төлөөний хүнд шилжүүлсэн тухайгаа дурьдав. Гэсэн хэдий ч Дээрхийн Гэгээнтэн Төвд хүн хэвээр үлдэж Төвдийн гадна болон Төвдөд байгаа зургаан сая хүн түүнд итгэл найдвараа хүлээлгэсэн тул тэр хариуцлагыг үүрсэн хэвээр байх болно хэмээн айлдав. Тэрээр сурагчдад хандан:
“Та бүхэн ч мөн адил хүн төрөлхтний сайн сайхны төлөө үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ үүрэг хариуцлагыг ухамсарласнаар өөр итгэл үнэмшил бүхий хүмүүстэй ч харилцан ойлголцож чадах болно.”

Уулзалтын үеэр сурагчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд
асуулт тавилаа. Энэтхэг, Нью Дели. 2013.03.22
Зураг/Тэнзин Пунцаг/NAVA
Яагаад өөрийн эх орноос дүрвэн гарсан талаар нь асуухад Дээрхийн Гэгээнтэн “Өнгөцхөн харагдаж буй байдал ба бодит байдал хоёрын хооронд үлэмж ялгаа бий. Энэ асуулт маш энгийн юм шиг боловч бодит байдал нь маш ярвигтай. Залуу үеийн Төвдүүд тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа ч дахин хэлэхэд бодит байдал хийгээд өнгөц харагдаж буй байдал хоёр эрс ялгаатай. Учир нь Хятадын коммунист нам, түүний цэрэг арми их хүчирхэг. Үүний сацуу Хятадын сэхээтнүүд Төвдийг Энэтхэг, АНУ, Европын холбооны засгийн газруудтай хамтран харилцан ашигтай, дундын арга замыг сонгохыг хүлээн зөвшөөрч байна.
Гэгээрлийг тодорхойлно уу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн оюун санааны мөн чанар нь танин мэдэхэд байдаг боловч мунхагийн харанхуйгаар бусниулдаг. Өнгөц харагдах байдал ба бодит байдал хоёрын ялгааг анхаарч мэдсэнээр мунхагийн харанхуйг аажмаар арилгаж чадах юм. Бид дэлхий ертөнцийг хоосон чанараар харж чадвал бидний оюун сэтгэлийг зовоосон сэтгэл хөдлөлүүд багасах болно. Оюун санаа сэргэг байх үед ухамсарт мэдэрхүйд захирагддаг. Хүн зүүдэлж байх үед илүү тунгалаг оюун санаатай болдог. Оюун санаагаа дадлагжуулан хурц соргог болгох нь бурханы шашны үзлээр гэгээрлийн мөн чанар юм.
Хүнд хурц оюун ухаан хэрэгтэйн адил нинжин сэтгэл хэрэгтэй бөгөөд үнэнч шударга байх нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж зөв явахад тустай болох талаар зөвлөлөө.
Үдээс хойш Ертөнцийн Үүрэг Хариуцлага Сангаас зохион байгуулсан ахимаг насны хүмүүстэй (тэдний дунд эртнй найзууд олон байлаа) хийсэн уулзалтанд Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа:

Ертөнцийн Үүрэг Хариуцлага Сангаас зохион байгуулсан уулзалтанд
оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг анхааран
сонсов. Энэтхэг, Нью Дели, 2013.03.22 Зураг/Тэнзин Пунцаг/NAVA
Орчлонгийн амьтан бүр сайн сайхан мэдрэмжээс зовлон хүртэлх бүхий л мэдрэмжийг мэдэрдэг. Үүнээс хүмүүн бидэн юугаараа ялгарах вэ гэвэл бидэнд гайхамшигт оюун ухаан байгаа бөгөөд зовлонг гэтлэн жаргалд хүрэх чадвар бий. Жинхэнэ аз жаргал, нөхөрлөл нь мөнгөнөөс, бүр цаашлаад мэдлэгээс үүддэггүй, гагцхүү нинжин сэтгэлээс үүдэлтэй. Үүнийг нэгэнтээ олж мэдснээр нинжийн сэтгэлийн үрийг тарих хэрэгтэй.
Энэтхэгт шашин бус үзэл, шашнаас ангид ёс зүй нь бусдад хорлол үл учруулах “ахимса” ухагдахуунаас үүсч хөгжсөн. Нэн эртний энэхүү эрхэм чанар нь өнөө цагт ч хэрэгцээтэй хэвээр байна.
Дээрхийн Гэгээнтэн айлдахаар товлосон сургааль Дибамгара Адиша гэгээний “Бодь Мөрийн Зул” нэртэй номын хуулбараа задлав. Номын аман уншлагыг Киннаури лам Ринзин Дамба багшаас суралцсан тухайгаа тайлбарлан ярилаа. 1947 онд оролцсон хурлын үед Махатма Ганди сургаалиудыг суралцсан эсэхийг асуусны дотор энэ ном орж байсан. “Бодь Мөрийн Зул” нь Төвдийн баруун муж Гүгэ-ийн хааны хүсэлтээр гэгээрэлд хүрэх арга замын гарын авлагыг энгийн байдлаар бичсэнээрээ үнэ цэнэтэй юм хэмээн айлдав.
Цайны завсарлааны дараа “Жирийн хүн гэгээрэлд хүрч болох уу? ” гэсэн асуултанд хариулахдаа аливаа юмс бидний сэдлээс хамаатай. Яагаад зарим хүн илүү буян хурааж, зарим нь бага буян хураадаг вэ? Бурханы шашны үзлээр бол бидний урьд насанд хийсэн үйлийн үрээс улбаатай. Бурхан багшийн гэгээрлийн зам мөр нь тоолшгүй гурван их галваар үргэлжилсэн болохыг дурьдаад өөрийн дуртай уншлага болох Шантидева гэгээний сургаалыг уншив.
Орчлон хэдий чинээ оршино
Амьтан төдий чинээ орших хүртэл
Би бээр мөн тэр сацуу оршоод
Амьтны зовлонг арилгах болтугай.
Энэ уншлага нь Дээрхийг Гэгээнтэнд амьдралын зорилгыг таниулж, дотоод хүч, зориг, сэтгэл хангалуун байдлыг өгдөг эх үүсвэр болдог талаар айлдлаа.
Үзсэн: 2 964
Холбоотой мэдээ: