Салугарад Жанрайсаг бурханы авшиг хайрлав
10-04-2013, 06:02 | Хэвлэх
2013 оны 03 дугаар сарын 29
Энэтхэг, Баруун Бенгал, Салугара 2013.03.29 - Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Салугара дахь сүүлийн өдрийн айлдвартаа нарны сэрүүнд өглөөний эртэд 7 цагт морилон ирлээ. Сэнтийдээ залрахаас өмнө Жанрайсаг бурханы авшигт зориулж мандал өргөх ёс үйлдэв.
Үүний дараа хуран цуглагсадтай халуун дотноор мэндчилэн сэнтийдээ залран Лончин Рабжамба-ын “Оюуныг Язгуур Мөн Чанарт нь Амарлиулахуй ” номыг уншив.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салугарад авшиг хайрлахын өмнө
хурсан олонтой мэндлэв. Баруун Бенгал, 2013.03.29.
Зураг/Тэнзин Чойжор/ДЛОТөвдөд Лончин Рабжамбаг Манзушир бурханы гурван хувилгааны нэг гэж үздэг бөгөөд нөгөө хувилгаад нь Сажа Бандида Гунгаажалцан болон Богд Зонхов болохыг дурьдав.
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй Утга” номыг айлдав. Энэхүү номыг хүүхэд байхдаа Тагдраг Ринбүүчигээр хөтлүүлж хожим нь Гандангийн 96 дахь ширээт, хамба Лин Ринбүүчи болон Трижан Ринбүүчигээр тайлбарлуулан хөтлүүлсэн тухайгаа ярьлаа.
Тарнийн ёсны талаар айлдахдаа: “Тарнийн бясалгал, уншлаганд нарийн дадал туршлага хэрэгтэй. Бид үүнийг зөв зүйтэйгээр хэрэглэхийн тулд өөрсдийгээ бэлдэх хэрэгтэй. Хэн нэгэн их эрдэмтэн болохыг хүсвэл түүнд чадварлаг боловсрол мэдлэг хэрэгтэй. Энгийн суурь боловсрол хангалтгүй юм. Үүнтэй адил зайлшгүй үндсэн дадал бясалгалуудыг эзэмшилгүйгээр дээд шатны тарнийн ёсыг үйлдэх нь үр дүнгүй болно” хэмээв.
Дээд шатны тарнийн ёсонд орохын өмнө тэдгээрийн бүхий л арга замуудыг ойлгож авах хэрэгтэй хэмээн тайлбарлаад зарим тарнийн ёс нь зөвхөн дээд шатанд ахисан тарнийн ёс үйлдэгчдэд тохиромжтой байдгийг дурьдлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Салагура дахь айлдварын
сүүлийн өдөр. Энэтхэг, Баруун Бенгал2013.03. 29
Зураг/Тэнзин Чойжор/ДЛОЯдмуудыг тодруулан бясалгахын тулд эхлээд хоосон чанарыг бясалган тэндээс өөрийгөө ядам болгон бясалгах хэрэгтэй. Догшин ядамууд биднийг айлгах гэж буй бус юм. Бид өөрсдийн ердийн төрхтэй холбон харьцуулбаас догшин ширүүн сахиусуудыг харж чадахгүй. Гагцхүү хоосон чанарт уусан орж нарийн мэдрэмж болон тухайн сахиусыг бахадсан сэтгэлийг тогтоон барьснаар сахиусуудын хэлбэр дүрсүүдийг үзэн харцгаана. Тарнийн ийм ёсонд орохын өмнө бодисадийн сэтгэлийг төрүүлж бусдын тусын тул бодийг олох энэрэнгүй сэтгэлийг хоосон чанартай хослуулах хэрэгтэй. Энэ нь тарнийн ёсоор хүчирхэг болох үндсэн ойлголтууд юм.
Буддын шашинтан хүний гурван чухал дадал сургуулалт бий: ёс зүй, анхаарал төвлөрөлт, мэргэн ухаан. Ёс зүйн сургуулалтанд сүм хийдийн, эгэл хүний болон бодьсадвагийн санваараар сахих ордог. Бурханы шашинд ямар сахил санваар хүртсэнээсээ шалтгаалан Будда, Дарма болон Сангхаг дагадаг. Чандракрити хэлсэнчлэн: “Энэ нь зовлонгоос ангижрахуйн газар болно”.
Дээрхийн Гэгээнтэн авшиг хайрлахаасаа өмнө энгийн ард иргэдэд увш сахил хүртээв. Тэрээр “Тарнийн ёсонд нууц тарнийн сургаалийг зөвхөн тусгайлсан шавь нартаа нууцаар заадаг ажээ. Үүнд сэтгэлийг төвлөрүүлэн, сонор байлгах хоёр үндсэн арга бий: долоон учир шалтгаан болон нэг үр дүн, нөгөө арга нь өөрийгөө тэнцвэржүүлэн бусдын биед орох. Үүнийг Шантидэва гэгээн хэлэхдээ энэ нь нууц дадлыг эзэмших арга хэмээжээ.”
Сүсэгтнүүд авшигийн үеэр адистид шингээсэн зангиа авав.
Баруун Бенгал, 2013.03.29. Зураг/Тэнзин Чойжор/ДЛО“Бид бурханы хутгийг олох аваас бидний оюун санаа хоосон чанарт нэвтрэн орсон байдаг. Энэ ухамсар ухааралд хүрэхийн тулд үүнд хүрдэг зам мөрийг сахих хэрэгтэй юм.”
Үүнтэй холбоотойгоор Дээрхийн Гэгээнтэн: “Өглөө сэрэнгүүтээ би Бурхан Багшийн мөн чанар болсон Нагаржунайн Бурхан багш ба хоосон чанарын сургаалийг уншдаг” хэмээн дурьдав.
Энэхүү Жанрайсиг бурханы авшиг нь Төвдөд хэрхэн дамжигдаж ирсэн тухай дэлгэрэнгүй номлов.
Авшигийн төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хандан:
“Бидний уншсан номын энэ номын утга санаа, тайлбарыг санаж яваарай. Та бүхэнд бурханы сургаалыг илүү сайн ойлгож мэдэхэд хэрэг болно. Хамгийн чухал нь бусдын төлөө санаа тавих юм шүү. Бүгдээрээ анхааран сонслоо. Одоо үүнийгээ амьдралдаа өөртөө утга учиртай болгох хэрэгтэй юм. Бурхан багш бид бүгдийн өөрөө өөрсдийн багш юм шүү” хэмээн захилаа.
Дээрхийн Гэгээнтнийг урт удаан наслахыг бэлэгдэн даншүг өргөсний дараа цугласан олон Төвдүүдэд хандан Төвдийн удирдагч сонгуульт үүргээ шилжүүлснээс хойш 2 жил өнгөрч байгаа. Тэрээр мөн 400 зуугаад жилийн өмнөөс V Далай ламаас эхэлсэн Төвдийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоогоо зогсоосон тухайгаа ярилаа. Хэдий тийм боловч Төвд хүн хэвээр үлдэж Төвдүүд ч өөрсдийн итгэл найдвараа хүлээлгэсэн хэвээр байх болно хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салугарад Бурхан багшийн авшиг
хайрлах үеэр хурсан олон. Баруун Бенгал, 2013.03.29.
Зураг/Тэнзин Чойжор/ДЛО1970-аад оноос хойш явуулж буй “Дундаж Хандлага”-ын зам нь үе үеийн сэхээтнүүд болон зохиолч нарын анхаарлыг татсаар ирсэн тухай онцлов. Төвдүүд 7, 8, 9 дүгээр зууны үед тусгаар тогтнолынхоо үр шимийг хүртэж байсан. Тэрхүү тусгаар тогтнолоо олж авах эрхтэй. Үүнийг дэлхий дахины олон хүмүүс дэмжиж байгаа төдийгүй дэмжиж буй Хятад хүмүүс ч байгаа. Төвд улс нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн тунхаглалаа.
Үүний дараа хэвлэл мэдээллийнхэн Дээрхийн Гэгээнтнийг хүрээлэн асуулт тавив. Ши Жинпинг энэ талаар ямар бодлого явуулна гэж та бодож байна вэ гэхэд “Энэ талаар ярихад эрт байна. Гэхдээ би түүний аавыг мэднэ. Хятадад сүүлийн 60 жил дөрвөн үе шаттай явж байгааг бид харж байна: Маогийн үзэл суртлын үе, Дэн Сиапингийн эдийн засгийн хөгжлийн үе, Зиан Зиамингийн хөрөнгөлөг чинээлгүүдийг намаас дэмжих үе, Ху Жинтаогийн эв нэгдлийн уриалгын үе. Эерэг өөрчлөлтүүд бий болсоор байгаа бөгөөд цаашдаа ч өөрчлөгдөнө. Гэвч тийм хурдан өөрчлөгдөхгүй болов уу” хэмээн сэтгүүлчдэд хариулав.
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Дармасала руу буцахаар Дели хот руу замдаа гарлаа.
Энэтхэг, Баруун Бенгал, Салугара 2013.03.29 - Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Салугара дахь сүүлийн өдрийн айлдвартаа нарны сэрүүнд өглөөний эртэд 7 цагт морилон ирлээ. Сэнтийдээ залрахаас өмнө Жанрайсаг бурханы авшигт зориулж мандал өргөх ёс үйлдэв.
Үүний дараа хуран цуглагсадтай халуун дотноор мэндчилэн сэнтийдээ залран Лончин Рабжамба-ын “Оюуныг Язгуур Мөн Чанарт нь Амарлиулахуй ” номыг уншив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салугарад авшиг хайрлахын өмнө
хурсан олонтой мэндлэв. Баруун Бенгал, 2013.03.29.
Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй Утга” номыг айлдав. Энэхүү номыг хүүхэд байхдаа Тагдраг Ринбүүчигээр хөтлүүлж хожим нь Гандангийн 96 дахь ширээт, хамба Лин Ринбүүчи болон Трижан Ринбүүчигээр тайлбарлуулан хөтлүүлсэн тухайгаа ярьлаа.
Тарнийн ёсны талаар айлдахдаа: “Тарнийн бясалгал, уншлаганд нарийн дадал туршлага хэрэгтэй. Бид үүнийг зөв зүйтэйгээр хэрэглэхийн тулд өөрсдийгээ бэлдэх хэрэгтэй. Хэн нэгэн их эрдэмтэн болохыг хүсвэл түүнд чадварлаг боловсрол мэдлэг хэрэгтэй. Энгийн суурь боловсрол хангалтгүй юм. Үүнтэй адил зайлшгүй үндсэн дадал бясалгалуудыг эзэмшилгүйгээр дээд шатны тарнийн ёсыг үйлдэх нь үр дүнгүй болно” хэмээв.
Дээд шатны тарнийн ёсонд орохын өмнө тэдгээрийн бүхий л арга замуудыг ойлгож авах хэрэгтэй хэмээн тайлбарлаад зарим тарнийн ёс нь зөвхөн дээд шатанд ахисан тарнийн ёс үйлдэгчдэд тохиромжтой байдгийг дурьдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Салагура дахь айлдварын
сүүлийн өдөр. Энэтхэг, Баруун Бенгал2013.03. 29
Зураг/Тэнзин Чойжор/ДЛО
Буддын шашинтан хүний гурван чухал дадал сургуулалт бий: ёс зүй, анхаарал төвлөрөлт, мэргэн ухаан. Ёс зүйн сургуулалтанд сүм хийдийн, эгэл хүний болон бодьсадвагийн санваараар сахих ордог. Бурханы шашинд ямар сахил санваар хүртсэнээсээ шалтгаалан Будда, Дарма болон Сангхаг дагадаг. Чандракрити хэлсэнчлэн: “Энэ нь зовлонгоос ангижрахуйн газар болно”.
Дээрхийн Гэгээнтэн авшиг хайрлахаасаа өмнө энгийн ард иргэдэд увш сахил хүртээв. Тэрээр “Тарнийн ёсонд нууц тарнийн сургаалийг зөвхөн тусгайлсан шавь нартаа нууцаар заадаг ажээ. Үүнд сэтгэлийг төвлөрүүлэн, сонор байлгах хоёр үндсэн арга бий: долоон учир шалтгаан болон нэг үр дүн, нөгөө арга нь өөрийгөө тэнцвэржүүлэн бусдын биед орох. Үүнийг Шантидэва гэгээн хэлэхдээ энэ нь нууц дадлыг эзэмших арга хэмээжээ.”

Сүсэгтнүүд авшигийн үеэр адистид шингээсэн зангиа авав.
Баруун Бенгал, 2013.03.29. Зураг/Тэнзин Чойжор/ДЛО

Үзсэн: 3 014