Сиднейд Дэлхий нийтийн ёс суртахуун, Мелбурнд Нигүүлсэл ба сайн сайхан байхын үндэс суурь
25-06-2013, 20:08 | Хэвлэх
2013 оны 6 дугаар сарын 18
Австрали, Мелбурн, 2013.06.18 – Дээрхийн Гэгээнтэн Сидней хотын Энх Тайвны Сангийн урилгаар Нью Саут Вэйлэс Парламентийн танхимд “Дэлхий нийтийн ёс суртахуун” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Уг хэлэлцүүлэгт 170 оюутан болон бусад хүмүүс оролцов.
Хэлэлцүүлгийг ABC сэтгүүлийн сурвалжлагч Андрью Вест нээн Дээрхийн Гэгээнтнээс асуулт болгоов. Эхний асуулт Төвдийн нөхцөл байдлын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней хотын Энх Тайвны
Сангийн хэлэлцүүлэг дээр "Дэлхий дахины ёс суртахуун"
сэдэвт илтгэлийн үеэр. Өмнөд Вэйлэсийн парламентийн ордон.
Австрали, Сидней. 2013.06.18. Зургийг Рюсти Стювард“Сүүлийн 60 гаруй жилийн турш сайн, муу, амаргүй цаг үеийг элээж ирлээ.”
2009 оноос хойш 119 хүн өөрийгээ голын зул болгон золиослосон тоо баримт байна хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн “Энэ явдал үнэхээр гунигтай хэрэг. Төвдүүд маш их зовлон зүдгүүрийг туулсан. Одоо Төвдүүд айдас хүйдэс доор амьдарч байна. Тэртээ 1990 оны үед Хятад залуучуудтай уулзахад Хятад орон тэр аяараа айдас, сэжиг хардлаган доор амьдарч байгаа талаар ярьж байсан тэр үеийг санагдуулж байна.
Зөрчил мөргөлдөөнд шашны гүйцэтгэх үүргийн талаар асуухад “Шашин хайр, энэрэл, тэвчээр, дэг журмыг номлодог. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй байх. Харин шашны хүрээнд хээл хахуультай холбогдох тохиолдол гарч байсан. Мьянмарт болсон Буддистууд болон Муслимчуудын мөргөлдөөний гол үндэс нь шашны гэхээсээ илүү эдийн засаг, улс төрийн асуудал байсан. Буддист сүм хийдүүдэд муслимчуудыг орогнуулж байгаа тухай мэдээ сонсоод сэтгэл уужирсан хэмээлээ.
Вест Дээрхийн Гэгээнтнээс “Шашнаас ангид: Дэлхий нийтийн ёс суртахуун” номынхоо талаар ярихыг хүсэв.
“Цөмөөрөө хүний мөн чанарыг харцгаая. Бид эхээс төрж эхийн элбэрэл хайраар хүн болдог. Ээж маань биднийг хайрлаж өсгөж торниулаагүй бол бид хүн болж чадахгүй байсан. Бид нялх балчираасаа эхээсээ хайр халамж авч тэр хайр элбэрлээ бусдад түгээх чадвартай. Гэвч өсч торнихын хэрээр өөрсдийгээ халамжлан хамгаалж чадна хэмээн санаж бусдын дэм, тусын хэрэггүй мэтээр боддог боловч бид нийгмийн амьтан учраас бидний оршин тогтнох хийгээд аз жаргалтай амьдрал бусдаасаа хамааралтай. Өнөөгийн боловсролын системд хүний суурь үнэ цэнийг тэтгэх арга замыг хайх хэрэгтэй.”
Шашнаас үүдэлтэй хүчирхийллийн талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн, ийм зөрчилдөөн ихэвчлэн эдийн засгийн асудлаас урган гарсан байдаг. Гэхдээ заримдаа мөчид ухамсар бодол, хуучинсаг үзлээс гардаг.
Сургуульд нэг л шашин үнэн бусад нь худал гэж заах нь зөв үү хэмээн асуухад тэрээр шоолонгуй инээж “Хэрэв бүх зүйлийг бүтээсэн бүтээгч бурхан байгаа гэж итгэж байгаа бол тэр бурхан Буддизм, Будда болон бусад зүйлийн хамт бүтээсэн байж таараа. Нөгөө талаас 7 тэрбум хүмүүсийг бүгдийг нь Буддист болгоно хэмээн бодох нь ч бодлогогүй хэрэг болно. Би хүмүүсийг өөрийхээ уугуул шашнаа дагахыг зөвлөдөг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Андрью Вест болон түүний
орчуулагч Тэнзин Цэбаг нарын хамт "Дэлхий дахины ёс
суртахуун" сэдэвт илтгэлийн үеэр. Австрали, Сидней.
2013.06.18. Зургийг Жерреми Рассел (ДЛО)“Дэлхий маань олон шашинт, олон соёлт нэгэн бүл болсоор байгаа энэ үед өөрийн уугуул шашнаа дээдлэх нь дээр. Монгол улсад Солонгосын христийн шашинд итгэгч нар ихээр очиж өөрсдийн шашны үйл ажиллагааг ихээр явуулах болсон гэж сонссон. Би тэдэнд Монгол орон эртнээс Буддист орон. Монголчууд сүсэг бишрэлээ солилгүйгээр Бурханы шашинтайгаа үлдсэн нь дээр хэмээн хэлсэн.”
Ирээдүйгээ харахад шинэ үеийнхэн дан ганц уураг тархины мэдлэгээс гадна өгөөмөр халуун сэтгэлийг хөгжүүлэх оновчтой боловсрол олж авна гэж бодож байна. Миний анзаарснаар олон удирдагч нар бусдыг хууран мэхлэхэд суралцаж байна. Үүнийг засах түлхүүр нь боловсрол. Итгэл бишрэлтэй байх нь нэг хэрэг. Шашнаас ангид ёс суртахууныг хүн оюун ухаанаараа хослуулах нь чухал. Хүний үнэ цэнэ амар амгалан, энэрэнгүй дэлхийг бүтээхэд оршино.
Проф. Стюарт Рийс парламентийн гишүүн Жон Каед уг үйл ажиллагааг зохион байгуулахад тусалсныг мэдэгдээд Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд талархал илэрхийлэв. Парламентийн танхимаас гарахад олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд сайн сайхныг хүсэн халуун сэтгэлийн дэмээ илэрхийлж байлаа. Тэндээс Сидней хотын нисэх буудал руу очиж Мелбурн хот руу нисэв.
Мелбурнд олон нийттэй хийх ярианы 5800 тасалбар бүгд зарагдсан байв. Дээрхийн Гэгээнтнийг тайзнаа морилохын өмнө Австрали дах Төвдийг дэмжих зөвлөлийн Тэнзэн Чойжил, Кюнзон Дондүв нар Төвдийг дэмжихийг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн:
“Ах дүү нар минь, та бүхэнтэй дахин уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна. Саяхан энэ танхимд Дэлхийн Шашинтнуудын Парламентэд оролцож байснаа санаж байна. Сүүлийн хэд хоног Сиднейд очиж, түүний өмнө Шинэ Зеландад 4 хоног зочлон өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцлаа. 7 тэрбум хүмүүн бид бүгдээрээ нэгэн хүн төрөлхтөн, нэгэн цөм. Бид бүгдээрээ бие махбодь, сэтгэл санаа, оюун санааны төвшинд адилхан. Бид аз жаргалтай амар тайван амьдралыг хүсдэг төдийгүй ингэж амьдрах эрх нь ч буй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Энэрэн нигүүлсэл: Сайхан
амьдрахын үндэс суурь" сэдэвт илтгэлийн үеэр. Австрали,
Мелбурн. 2013.06.18. Зургийг Жерреми Рассел (ДЛО)Хүмүүн бид өөрсдийн оюун ухаант уураг тархиараа бахархдаг ч харамсалтай нь бид уураг тархиа асуудал үүсгэхэд ашиглаж байна. Жишээ нь, бид өөрсдийн амьдралаа илүү тав тохитой болгох гэж техник технологийг хөгжүүлсэн ч заримдаа үүнийгээ хүчирхийлэлд ашиглаж айдас хүйдэстэй амьдарч байна. Бидний ухааныг тэнцвэржүүлж өгөх өгөөмөр нинжин сэтгэл, бусдыг гэсэн сэтгэл дутагдаж байна. Энэрэл нигүүлсэл нь бидний амьдралыг утга дүүрэн болгодог. Өгөөмөр дулаан сэтгэлгүйгээр бие биедээ итгэлцэл төрүүлэх боломжгүй. Мөн бусдыг хууран мэхлэхэд хялбар болдог. Үл итгэлцэл, айдас, хардлага нь сэтгэлийн амар тайвныг бусниулдаг.
“Сэтгэл амар тайван үед аз жаргалтай санагддаг. Мөн аз жаргалын эх ундарга мэтээр өөрийгээ хуурч болохгүй. Өгөөмөр, нинжин сэтгэлтэй хүн жинхэнэ сэтгэлийн амар тайвныг эдэлдэг.”
Висконсин болон Станфордын их сургуульд энэрэн нигүүлсэхүйг дадлагжуулах сургалтын үр дүнг судлан шинжилсэн. 3 долоо хоногийн турш оролцогчид 30 минутаас нэг цагийн дотоод үнэ цэнээ мэдрэх сургалтанд суусан. Сургалтанд хамрагдахаас өмнө тэдний даралт, стресс, бусад үзүүлэлтийг нь хэмжиж үзээд 3 долоо хоногийн сургалтын дараа дахин хянахад дээрх үзүүлэлтүүд сайжирсан болох нь тогтоогдсон. Сэтгэлийн амар амгалан биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөгийг харуулах бодитой жишээ.
Бид эргэн тойрноо ажиглаад харахад бие биеэ гэсэн сэтгэлтэй, халуун дулаан гэр бүл, чинээлэг гэр бүлээс илүү аз жаргалтай байдаг.
“Зарим нэгэн энэрэн нигүүлсэх сэтгэлийг зөвхөн шашин шүтлэгтэй холбож ойлгодог нь томоохон эндүүрэл. Энэрэнгүй сэтгэл нь бидний аз жаргалтай амьдралын өдөр тутмын нэг хэсэг. Энэрэн нигүүлсэхүй нь хүчирхийллийн бус замаар явагддаг бөгөөд хүчтэй байгаагийн шинж. Харин түрэмгийлэл, уур хилэн нь сул дорой байдлын шинж. Бид төрсөн цагаасаа л хайр элбэрлээр өсч торнидог бөгөөд бусдад хайр элбэрэл, энэрэнгүй сэтгэлийг түгээх үндэс сууриа тарьдаг. Уур хилэн, айдас хүйдэс нь бидний амьдралын нэг хэсэг боловч сайн үйлийг авчирдаггүй.”
Өгөөмөр сайхан сэтгэл нь аз жаргалтай амьдралын түлхүүр учраас үүнийг илүү түгээн дэлгэрүүлэх арга замыг хайх хэрэгтэй. Урьд нь шашин шүтлэгээр хайр энэрэл, тэсвэр тэвчээрийг номлон хөгжүүлдэг байсан. Үүнийг бид Энэтхэгээс харж болно. Дэлхийн томоохон шашнууд эв найртай мөр зэрэгцэн оршсоор байна. Гэвч шашин шүтлэгт найдахаасаа илүү эртэмтэд, багш нар боловсролын системд шашнаас ангид ёссуртахууныг хэрхэн тусгаж байгааг анхаарах цаг болжээ.

Танхим дүүрэн 5800 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсов. Австрали, Сидней. 2013.06.18. Зургийг Рюсти Стювард“Би хүмүүстэй уулзах бүртээ тэдэнд дотоод сэтгэлийн үнэ цэнийг мэдрүүлэхийг хүсч, энэ үнэ цэнийг мэдэрсний дараа хэрхэн XXI зууныг энэрэн нигүүлсэхүй хийгээд амар амгалангийн зуун болгохын төлөө ажиллахыг зөвлөдөг.”
Британи-Австрали гаралтай жүжигчин, хошин шогч Магда Цубанскийн хэд хэдэн асуултыг Дээрхийн Гэгээнтэнд болгоов. Ад шулмын хорлолын талаар асуухад Бурханы сургаалаар бол муу бодол санаанууд мунхагийн харанхуйгаас үүдэн гардаг. Аливаа зүйлсийн мөн чанарыг ойлгон мэдсэнээр муу үйл хийгээд муу үр дагаврыг зогсоож бусдад тусыг бүтээдэг. Өөөр нэгэн асуулт, бидний өнөөгийн амьдралас юуг өөрчлөхийг хүсч байна вэ хэмээхэд миний амьдарсан XX зуун маш их хүчирхийлэл, цуст халдлагын зуун байсан. Энэ XXI зууныг энх тайван, яриа хэлэлцээрийн зуун болгохыг хүсч байна. Хүний үнэ цэнэ, шашин хоорондын эв нэгдлийн төлөө амьдралаа зориулсан хүний хувьд энх тайвны төлөөх дэлхий нийтийн сонирхол нэмэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Залуусын ихэнх дайн байлдаан, хүчирхийллийг жигших болсон.
Зовлонг нимгэлэхэд бясалгал ямар нэмэртэй вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн, дан ганц бясалгал дангаараа асуудлыг шийдэхгүй. Энэ нь өөрийгээ өөрчлөхөд тусалж энэрэнгүй сэтгэлээр үйл хэргээ явуулна. Улмаар дэлхий дахинаа өөрчлөнө.
Танхимаас гарахын өмнө Дээрхийн Гэгээнтэн XXI зууны залуус та бүхэн миний ярьсныг тунгаан бодоорой. Хэрэв сонирхолтой санагдсан бол энэ талаар нарийн тунгаан бодож найз нөхөд, ах дүү хамаатан садантайгаа ярилцаж хэлэлцээрэй. Хэрэв сонирхолгүй, утга багатай санагдсан бол үүнийг ингээд орхиорой хэмээн зөвлөв.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Мелбюрнд айлдвартай. Үдээс өмнө Билгүүний Зүрхэн судрыг тайлбарлан номлож үдээс хойш “Оюун Ухааны Найман Гишүүн”-т мөрийг номлох ажээ.
Австрали, Мелбурн, 2013.06.18 – Дээрхийн Гэгээнтэн Сидней хотын Энх Тайвны Сангийн урилгаар Нью Саут Вэйлэс Парламентийн танхимд “Дэлхий нийтийн ёс суртахуун” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Уг хэлэлцүүлэгт 170 оюутан болон бусад хүмүүс оролцов.
Хэлэлцүүлгийг ABC сэтгүүлийн сурвалжлагч Андрью Вест нээн Дээрхийн Гэгээнтнээс асуулт болгоов. Эхний асуулт Төвдийн нөхцөл байдлын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней хотын Энх Тайвны
Сангийн хэлэлцүүлэг дээр "Дэлхий дахины ёс суртахуун"
сэдэвт илтгэлийн үеэр. Өмнөд Вэйлэсийн парламентийн ордон.
Австрали, Сидней. 2013.06.18. Зургийг Рюсти Стювард
2009 оноос хойш 119 хүн өөрийгээ голын зул болгон золиослосон тоо баримт байна хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн “Энэ явдал үнэхээр гунигтай хэрэг. Төвдүүд маш их зовлон зүдгүүрийг туулсан. Одоо Төвдүүд айдас хүйдэс доор амьдарч байна. Тэртээ 1990 оны үед Хятад залуучуудтай уулзахад Хятад орон тэр аяараа айдас, сэжиг хардлаган доор амьдарч байгаа талаар ярьж байсан тэр үеийг санагдуулж байна.
Зөрчил мөргөлдөөнд шашны гүйцэтгэх үүргийн талаар асуухад “Шашин хайр, энэрэл, тэвчээр, дэг журмыг номлодог. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй байх. Харин шашны хүрээнд хээл хахуультай холбогдох тохиолдол гарч байсан. Мьянмарт болсон Буддистууд болон Муслимчуудын мөргөлдөөний гол үндэс нь шашны гэхээсээ илүү эдийн засаг, улс төрийн асуудал байсан. Буддист сүм хийдүүдэд муслимчуудыг орогнуулж байгаа тухай мэдээ сонсоод сэтгэл уужирсан хэмээлээ.
Вест Дээрхийн Гэгээнтнээс “Шашнаас ангид: Дэлхий нийтийн ёс суртахуун” номынхоо талаар ярихыг хүсэв.
“Цөмөөрөө хүний мөн чанарыг харцгаая. Бид эхээс төрж эхийн элбэрэл хайраар хүн болдог. Ээж маань биднийг хайрлаж өсгөж торниулаагүй бол бид хүн болж чадахгүй байсан. Бид нялх балчираасаа эхээсээ хайр халамж авч тэр хайр элбэрлээ бусдад түгээх чадвартай. Гэвч өсч торнихын хэрээр өөрсдийгээ халамжлан хамгаалж чадна хэмээн санаж бусдын дэм, тусын хэрэггүй мэтээр боддог боловч бид нийгмийн амьтан учраас бидний оршин тогтнох хийгээд аз жаргалтай амьдрал бусдаасаа хамааралтай. Өнөөгийн боловсролын системд хүний суурь үнэ цэнийг тэтгэх арга замыг хайх хэрэгтэй.”
Шашнаас үүдэлтэй хүчирхийллийн талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн, ийм зөрчилдөөн ихэвчлэн эдийн засгийн асудлаас урган гарсан байдаг. Гэхдээ заримдаа мөчид ухамсар бодол, хуучинсаг үзлээс гардаг.
Сургуульд нэг л шашин үнэн бусад нь худал гэж заах нь зөв үү хэмээн асуухад тэрээр шоолонгуй инээж “Хэрэв бүх зүйлийг бүтээсэн бүтээгч бурхан байгаа гэж итгэж байгаа бол тэр бурхан Буддизм, Будда болон бусад зүйлийн хамт бүтээсэн байж таараа. Нөгөө талаас 7 тэрбум хүмүүсийг бүгдийг нь Буддист болгоно хэмээн бодох нь ч бодлогогүй хэрэг болно. Би хүмүүсийг өөрийхээ уугуул шашнаа дагахыг зөвлөдөг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Андрью Вест болон түүний
орчуулагч Тэнзин Цэбаг нарын хамт "Дэлхий дахины ёс
суртахуун" сэдэвт илтгэлийн үеэр. Австрали, Сидней.
2013.06.18. Зургийг Жерреми Рассел (ДЛО)
Ирээдүйгээ харахад шинэ үеийнхэн дан ганц уураг тархины мэдлэгээс гадна өгөөмөр халуун сэтгэлийг хөгжүүлэх оновчтой боловсрол олж авна гэж бодож байна. Миний анзаарснаар олон удирдагч нар бусдыг хууран мэхлэхэд суралцаж байна. Үүнийг засах түлхүүр нь боловсрол. Итгэл бишрэлтэй байх нь нэг хэрэг. Шашнаас ангид ёс суртахууныг хүн оюун ухаанаараа хослуулах нь чухал. Хүний үнэ цэнэ амар амгалан, энэрэнгүй дэлхийг бүтээхэд оршино.
Проф. Стюарт Рийс парламентийн гишүүн Жон Каед уг үйл ажиллагааг зохион байгуулахад тусалсныг мэдэгдээд Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд талархал илэрхийлэв. Парламентийн танхимаас гарахад олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд сайн сайхныг хүсэн халуун сэтгэлийн дэмээ илэрхийлж байлаа. Тэндээс Сидней хотын нисэх буудал руу очиж Мелбурн хот руу нисэв.
Мелбурнд олон нийттэй хийх ярианы 5800 тасалбар бүгд зарагдсан байв. Дээрхийн Гэгээнтнийг тайзнаа морилохын өмнө Австрали дах Төвдийг дэмжих зөвлөлийн Тэнзэн Чойжил, Кюнзон Дондүв нар Төвдийг дэмжихийг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн:
“Ах дүү нар минь, та бүхэнтэй дахин уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна. Саяхан энэ танхимд Дэлхийн Шашинтнуудын Парламентэд оролцож байснаа санаж байна. Сүүлийн хэд хоног Сиднейд очиж, түүний өмнө Шинэ Зеландад 4 хоног зочлон өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцлаа. 7 тэрбум хүмүүн бид бүгдээрээ нэгэн хүн төрөлхтөн, нэгэн цөм. Бид бүгдээрээ бие махбодь, сэтгэл санаа, оюун санааны төвшинд адилхан. Бид аз жаргалтай амар тайван амьдралыг хүсдэг төдийгүй ингэж амьдрах эрх нь ч буй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Энэрэн нигүүлсэл: Сайхан
амьдрахын үндэс суурь" сэдэвт илтгэлийн үеэр. Австрали,
Мелбурн. 2013.06.18. Зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Сэтгэл амар тайван үед аз жаргалтай санагддаг. Мөн аз жаргалын эх ундарга мэтээр өөрийгээ хуурч болохгүй. Өгөөмөр, нинжин сэтгэлтэй хүн жинхэнэ сэтгэлийн амар тайвныг эдэлдэг.”
Висконсин болон Станфордын их сургуульд энэрэн нигүүлсэхүйг дадлагжуулах сургалтын үр дүнг судлан шинжилсэн. 3 долоо хоногийн турш оролцогчид 30 минутаас нэг цагийн дотоод үнэ цэнээ мэдрэх сургалтанд суусан. Сургалтанд хамрагдахаас өмнө тэдний даралт, стресс, бусад үзүүлэлтийг нь хэмжиж үзээд 3 долоо хоногийн сургалтын дараа дахин хянахад дээрх үзүүлэлтүүд сайжирсан болох нь тогтоогдсон. Сэтгэлийн амар амгалан биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөгийг харуулах бодитой жишээ.
Бид эргэн тойрноо ажиглаад харахад бие биеэ гэсэн сэтгэлтэй, халуун дулаан гэр бүл, чинээлэг гэр бүлээс илүү аз жаргалтай байдаг.
“Зарим нэгэн энэрэн нигүүлсэх сэтгэлийг зөвхөн шашин шүтлэгтэй холбож ойлгодог нь томоохон эндүүрэл. Энэрэнгүй сэтгэл нь бидний аз жаргалтай амьдралын өдөр тутмын нэг хэсэг. Энэрэн нигүүлсэхүй нь хүчирхийллийн бус замаар явагддаг бөгөөд хүчтэй байгаагийн шинж. Харин түрэмгийлэл, уур хилэн нь сул дорой байдлын шинж. Бид төрсөн цагаасаа л хайр элбэрлээр өсч торнидог бөгөөд бусдад хайр элбэрэл, энэрэнгүй сэтгэлийг түгээх үндэс сууриа тарьдаг. Уур хилэн, айдас хүйдэс нь бидний амьдралын нэг хэсэг боловч сайн үйлийг авчирдаггүй.”
Өгөөмөр сайхан сэтгэл нь аз жаргалтай амьдралын түлхүүр учраас үүнийг илүү түгээн дэлгэрүүлэх арга замыг хайх хэрэгтэй. Урьд нь шашин шүтлэгээр хайр энэрэл, тэсвэр тэвчээрийг номлон хөгжүүлдэг байсан. Үүнийг бид Энэтхэгээс харж болно. Дэлхийн томоохон шашнууд эв найртай мөр зэрэгцэн оршсоор байна. Гэвч шашин шүтлэгт найдахаасаа илүү эртэмтэд, багш нар боловсролын системд шашнаас ангид ёссуртахууныг хэрхэн тусгаж байгааг анхаарах цаг болжээ.

Танхим дүүрэн 5800 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсов. Австрали, Сидней. 2013.06.18. Зургийг Рюсти Стювард
Британи-Австрали гаралтай жүжигчин, хошин шогч Магда Цубанскийн хэд хэдэн асуултыг Дээрхийн Гэгээнтэнд болгоов. Ад шулмын хорлолын талаар асуухад Бурханы сургаалаар бол муу бодол санаанууд мунхагийн харанхуйгаас үүдэн гардаг. Аливаа зүйлсийн мөн чанарыг ойлгон мэдсэнээр муу үйл хийгээд муу үр дагаврыг зогсоож бусдад тусыг бүтээдэг. Өөөр нэгэн асуулт, бидний өнөөгийн амьдралас юуг өөрчлөхийг хүсч байна вэ хэмээхэд миний амьдарсан XX зуун маш их хүчирхийлэл, цуст халдлагын зуун байсан. Энэ XXI зууныг энх тайван, яриа хэлэлцээрийн зуун болгохыг хүсч байна. Хүний үнэ цэнэ, шашин хоорондын эв нэгдлийн төлөө амьдралаа зориулсан хүний хувьд энх тайвны төлөөх дэлхий нийтийн сонирхол нэмэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Залуусын ихэнх дайн байлдаан, хүчирхийллийг жигших болсон.
Зовлонг нимгэлэхэд бясалгал ямар нэмэртэй вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн, дан ганц бясалгал дангаараа асуудлыг шийдэхгүй. Энэ нь өөрийгээ өөрчлөхөд тусалж энэрэнгүй сэтгэлээр үйл хэргээ явуулна. Улмаар дэлхий дахинаа өөрчлөнө.
Танхимаас гарахын өмнө Дээрхийн Гэгээнтэн XXI зууны залуус та бүхэн миний ярьсныг тунгаан бодоорой. Хэрэв сонирхолтой санагдсан бол энэ талаар нарийн тунгаан бодож найз нөхөд, ах дүү хамаатан садантайгаа ярилцаж хэлэлцээрэй. Хэрэв сонирхолгүй, утга багатай санагдсан бол үүнийг ингээд орхиорой хэмээн зөвлөв.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Мелбюрнд айлдвартай. Үдээс өмнө Билгүүний Зүрхэн судрыг тайлбарлан номлож үдээс хойш “Оюун Ухааны Найман Гишүүн”-т мөрийг номлох ажээ.
Үзсэн: 2 518
Холбоотой мэдээ: