‘Аз жаргал ба түүний шалтгаан’ сэдэвт форумын хэлэлцүүлэг ба Хятадын эрдэмтэд, анд нөхөдтэй хийсэн уулзалт
29-06-2013, 05:04 | Хэвлэх
2013 оны 6 сарын 20
Аделаид, Австрали, 2013 оны 6 сарын 20 – Өнөө өглөө олон нийтэд зориулсан арга хэмжээгээ эхлүүлэхээс өмнө Дээрхийн гэгээнтэн SBS телевизийн Dateline нэвтрүүлэгийн хөтлөгч Марк Дэвист ярилцлага өгөв. Тэрээр Дээрхийн гэгээнтнээс улс төрийн албан тушаалаас огцорсноос хойш оюун санааны асуудалд илүү их цаг, хүч энерги зарцуулдаг болсон уу гэж асуув.
“Тийм ээ, би хүний үнэт зүйлс болон шашин хоорондын эв найрамдлыг сайжруулах үүрэг амлалт авсан. Ээж хүн биднийг төрүүлсний дараа биднийг хайрлаж энэрч байгаа нь бидэнд нигүүлслийн үрийг суулгаж өгдөг бөгөөд энэ нь оюун ухаанд туйлын амар амгаланг төрүүлэх эх үүсвэр нь болдог. Өсөж том болохын хирээр хүмүүс энэ талаар мартах хандлагатай болдог. Би тэдэнд энэ тухай сануулах гэж оролддог.”

SBS телевизийн Dateline нэвтрүүлэг хөтлөгч Марк Дэвис Дээрхийн
Гэгээнтэн Далай ламаас ярилцлаг авч байна. Мельбурн.
2013.06.20. Зургийг/Жереми Расселл (ДЛО)Тэрээр хэлэхдээ, Далай ламын эрхэлдэг ертөнцийн болон оюун санааны эрх мэдэл, үйл ажиллагаа нь хуучирсан байсан бөгөөд энэ талаар хүүхэд байхаасаа л мэдэж байсан тул 21-р зууны цаг үетэй тааруулж ажиллах хэрэгтэй болсон. Гэхдээ, тэрээр 6 сая төвөд хүн түүнд итгэсээр байгаа тул өөрийн чадах чинээгээр тэдэнд туслах үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн юм.
БНХАУ дахь өөрчлөлтийн төлөв байдалтай холбоотой, хүн ам олонтой улс орны хувьд тодорхой төвлөрсөн удирдлага хэрэгтэй бөгөөд хэрэв БНХАУ задрах эсвэл салан тусгаарлахад хүрвэл ардчилал хэзээ үйлчлэхгүй гэсэн юм. Тийм учраас өөрчлөлтийг аажмаар хийх нь хүн болгоны ашиг сонирхол болоод байна.
Төвөдөд газар аваад байгаа зулын гол болох үзэгдэлтэй холбоотой, тэр хүмүүс их харамсалтай өнгөрч байна гэдгийг дахин дахин хэлж байв. Тэрээр ВВС-ийн хөтлөгчид өмнө нь хэлж байсны адил ийм арга хэмжээ нь үр дүнтэй байж чадах эсэхэд эргэлзэж байгаагаа хэлэв. Гэхдээ, БНХАУ-ын эрх баригчдын зүгээс нөхцөл шалтгааныг нь судалж арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлэх шаардлага урган гарч байгаагийн илрэл гэдгийг давтаж хэлсэн.
Эцэст нь, Төвөд оронд дахин хөл тавих талаар боддог уу гэсэн асуултанд тэрээр дараахь хариултыг өгөв:
“Мэдээж хэрэг.”
Мельбурны Конвенцийн төвд зохион байгуулагдаж буй “Аз жаргал ба түүний шалтгаан” бага хурлын зөвлөлгөөнд оролцох үеэр, хурлыг даргалж байсан Наташа Митчель Дээрхийн гэгээнтнээс нигүүлсэл яагаад чухал байдаг вэ гэж асуухад тэрээр:
“Бид нигүүлслээр эзлэгдэж төрдөг. Биднийг төрсний дараа эх хүн асарч хайрлах нь бидний тархийг хөгжүүлэхэд их чухал байдаг. Нигүүлсэл болон хайр нь бидний дотор байж байгаа зүйл. Бид амьд үлдэх эсэх маань бусдаас шууд хамааралтайгаар өсөж торнидог сүүн тэжээлтэн амьтдын төрөлд багтдаг.”
Манлайлал болон нигүүлсэлтэй холбоотой дараахь зүйлсийг айлдав:
“Орчин цагийн соёлд эдгээр зүйлст төдийлөн их анхаарал хандуулахгүй байна. 10 наснаас хойш нигүүлслийн тухай мэдрэмж нь огт хамааралгүй юм шиг санагддаг. Хүмүүс нигүүлсэл гэж ярихаар сул дорой байдалтай холбох хандлагатай байдаг бөгөөд амьдралын гол зорилго мөнгө болон эрх мэдэл болсон цагт нигүүлсэлд тун бага орон зай үлддэг. Гэхдээ, 20-р зууны сүүл үед удирдагчид нигүүлсэл гэдэг үгийг хэрэглэж эхэлж байгаа нь анзаарагдаж байсан.

2013.6.20. Австралийн Мельбурн хот дахь Дээрхийн гэгээнтэн
оролцсон “Аз жаргал ба түүний шалтгаан – Сэтгэлийн форум”-ыг
зохион байгуулсан Мельбурны Конвенцийн төв дэх Дээрхийн
Гэгээнтэн болон оролцогчид. Зургийг/Жереми Расселл(ДЛО)“Боломж гарах тохиолдол бүрт энэ үзэл бодлоо бусадтай хувцаалцдаг. Өнөө цагийн удирдагчид нигүүлсэл гэх мэт дотоод үнэт зүйлст тун бага анхаарал хандуулж байсан нийгмээс гаралтай юм. Бид өөрсдийн орчин цагийн боловсролын системд шашнаас ангид ёс зүйг нэвтрүүлэх замаар дотоод үнэт зүйлийг үл тоомсорлох байдлыг даван туулах арга замыг хайх хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Өөрчлөлтийн зам мөр нь хойч үеээ хүмүүжүүлэх асуудал юм.”
Сэтгэцийн эрүүл мэндийн профессор Жаяшри Кулкарни нийтлэг бэрхшээл болоод байгаа эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэх болон эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаар ярив. Хүчирхийлэлд өртөх үед эмэгтэй хүний биенээс кортизол ялгарч улмаар ураг руу дамждаг болохыг тогтоосон судалгааны талаар онцолж ярьсан. Нийгэм болохын хувьд бид эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг хэрхэн сайжруулах, хүйсээр ялгаварлан гадуурхах, жендерийн хүчирхийллийг хэрхэн бууруулах талаар асуув. Дээрхийн гэгээнтэн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах асуудлын тухай мэдэж байгаа гэж хариулав. Тэрээр хүний нийгэм үүсэл хөгжлийн эхний үе шатандаа илүү их эрх тэгш байсан боловч хүн амын тоо өсөж газар тариалан үүсэхийн хирээр манлайлал шаардлагатай болсон гэж боддог гэв. Боловсрол байхгүй үед биеийн хүч манлайллын гол үзүүлэлт болж эрчүүд ноёлж эхэлсэн. Боловсрол энэ асуудлыг өөрчилж чадах ба ойрын хугацаанд сургуулиуд охидод өөрсдийгөө хамгаалах арга замыг зааж сургавал хэрэгтэй байж болохыг санал болгов.
Неврологийн профессор Лоример Мосли эхлээд “Далай лам байна гэдэг ямар вэ?” гэж асуув.
Дээрхийн гэгээнтэн:
“Би өөрийгөө 7 тэрбум хүний нэг гэж бодохыг оролддог. Хэрэв бид өөрийгөө бусдаас өөр гээд онцлоод байвал энэ нь биднийг бусад хүмүүсээс холдуулах нөхцөл болно. Хэрэв би чинь Далай лам шүү дээ гэсэн санааг агуулаад байвал би өөрийгөө хоригдол мэт болгоно. Хэрэв би өөрийгөө бусадтай адилхан энгийн гэж санавал энэ нь биднийг улам ойртуулж өгнө. 7 тэрбум хүн бүгд өөр хоорондоо харилцан хамааралтай учраас миний ирээдүй ч гэсэн бусдын нэг адилаар хүн төрөлхтнөөс хамаарна.”
Мосли өвдөлтийн хамгаалах үүргийн талаар ярив. Сэтгэлийг яаж дадлагажуулбал бие махбодыг амгалантай байлгах вэ гэж асуув. Дээрхийн гэгээнтэн, сэтгэлийн тухай эртний Энэтхэгийн шинжлэх ухаанд заасны дагуу бид мэдрэх ухамсрыг сэтгэлийн ухамсраас ялгаж чадна, мөн мэдрэх түвшнийг өвдөлт болон таатай байдлын оюуны түвшнээс ялгаж чадна гэж хариулав. Тэрээр бага байхдаа өвдөлт, таагүй байдал үүсгэдэг салхин цэцгийн вакцин эсрэг хийлгэж байсан бөгөөд эмч өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээнийх нь тайлбарлаж өгсөн учраас сайн дураараа өвдөлтийг тэвчиж өнгөрүүлж байсан тухайгаа дурсав.

2013.06.20. Австралийн Мельбурн хот дахь Дээрхийн гэгээнтэн
Далай ламын оролцсон “Аз жаргал ба түүний шалтгаан – Сэтгэлийн
форум”-ыг зохион байгуулсан Мельбурны Конвенцийн төв дэх сонсогчид.
Зургийг/Жереми Расселл (ДЛО)Мөн, нэг ижил хөгжмийн ая эгшгийг хоёр хүнд адил сонсогдох боловч хүлээж авахдаа нэг нь сайхан аялгуу, нөгөөх нь чихэнд чийртэй гэж хүлээж авна гэж өөр нэг жишээ татав. Сэтгэлийг дадлагажуулна гэдэг нь сэтгэлийн туршлага бөгөөд бид оюун ухааны түвшинд суралцдаг гэж айлдлаа.
Психологийн болон неврологийн чиглэлээр ажилладаг Др. Марио Бьюригард уг сэтгэлийн дадлыг баталдаг зарим хүмүүсийг цахилгаан импульсээр туршилт хийж болно гэж зөвлөлгөөний үеэр хэлэв. Материалист үзэл нь хүмүүсийг машин мэтээр үздэг. Гэхдээ, тайвшруулах эмний үйлчилгээний талаар хийсэн судалгаанаас харахад бид өөрсдийгөө удирдаж чадна гэдгийг тайлбарлав. Хүмүүс сэтгэл хөдлөлийг үүсгэдэг тархины хэсгийг ухамсартайгаар зохицуулж чадна. Тархи нь уян хатан болох нь тодорхой болж байгаа бөгөөд бид өөрсдийгөө болон тархиныхаа хэсэгт илүү эерэг сэтгэл хөдлөлийг дадуулахад өөрсдийгөө сургаж чадна гэж хэлэв. Тэрээр сэтгэцийн эрүүл мэнд болон тархины физиологийн нөхцөл байдлын хоорондох хамаарлын тухай асуув.
Дээрхийн гэгээнтэн хариулт өгөх үедээ сэрэх үеэс эхлээд мэдрэх ухамсар түр зогсдог гүн нойронд автах, зүүдлэх зэрэг байдлыг харьцуулж сэтгэлийн янз бүрийн түвшний талаар ярив. Бурханы шашин болон эртний Энэтхэгийн психологийн дагуу, энд судлах зүйл маш их байна. Сэтгэлийн бүдүүн түвшин бүхэлдээ тархинаас хамааралтай байж болох хэдий ч нарийн сэтгэл төдийлөн хамаарахгүй. Ухамсрын эх үүсвэртэй холбоотой асуултад, тэрээр ухамсрын бодитой шалтгаан нь ухамсар байх ёстой гэж хариулав.
Бьюригард клиник үхэлд орж байсан буюу бараг үхээд босож ирсэн хүмүүсийн талаар ярьсан бөгөөд эдгээр хүмүүс дараа нь тухайн үйл явцын тухай төрсөн сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Тэрээр ярихдаа, тархи ажиллагаагүй байх үед ухамсар болон сэтгэл ажилладаг нь батлагдаж байна гэв. Проф. Кулкарни үхлээс айх айдас болон үүнийг тайлбарлах гэсэн хүсэл нь эрт дээр үеэс улбаатай үзэгдэл юм гэдгийг тайлбарлав. Дээрхийн гэгээнтэн үүнийг зөвшөөрөөд хэрэв та амьдралаа утга учиртай өнгөрүүлсэн бол үхлээс айгаад байхын шалтгаан байхгүй гэж айлдав. Мөн тэрээр:
“Оюун ухаан нүдэнд харагдахгүй бөгөөд хэмжихэд хэцүү учраас одоогийн байдлаар шинжлэх ухааны зүгээс оюун ухааныг судлах нь хангалтгүй бөгөөд үнэмшил муутай байна. Гэхдээ энэ зууны сүүл үед оюун ухааны тухай бидний мэдлэг болон ойлголт нэлээд өндөр түвшинд хүрнэ гэж бодож байна.”
Зөвлөлгөөнд оролцогчидтой өдрийн зоог барьсны дараа, Дээрхийн гэгээнтэн Хятадын эрдэмтэд болон анд нөхөдтэй уулзалт хийв. Эдгээр хүмүүст хандан:

Дээрхийн гэгээнтэн Далай ламтай уулзалт хийсэн Хятад
анд найз нар ба эрдэмтэд. 2013.06.20. Австралийн Мельбурн.
Зургийг/Жереми Расселл (ДЛО)“Хятад ахан дүүс, эгч дүү нар минь, би янз бүрийн улс орнуудаар зочлох үеэрээ хятад хүмүүстэй уулзахдаа баяртай байдаг бөгөөд өнөөдөр та бүгдтэй уулзаж байгаадаа баяртай байна. Төвөд-Хятадын харилцаа 2000 орчим жилийн түүхтэй байдаг. Зарим үед бид илүү ойр байж заримдаа дайтаж тэмцэлдэж байсан түүх бий. Сүүлийн 60 жилийн хугацаанд бидэнд асуудал үүсээд байна.”
Тэрээр 1954 онд БНХАУ-д айлчилсан тухайгаа, 1955 онд эргээд гэр рүүгээ явах замдаа сэтгэлд нь төрсөн итгэл найдварын тухай өгүүлэв. Төвөдүүд салан тусгаарлах, бие даах арга замыг хайгаагүй болохыг сонсогч хүмүүст сануулаад Хятадын олон мэргэд, тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчид Төвийг сахисан аргыг дэмжихээ илэрхийлсэн гэдгийг мэдэгдэв.
Дээрхийн гэгээнтэн Мельбурнээс Аделаид руу ниссэн бөгөөд түүнийг онгоцны буудал дээр их хүндэтгэлтэйгээр угтаж авсан билээ. Тэрээр хансүр Лувсан Түвдэн Ринбүчигийн үүсгэн байгуулсан Төвөдийн Буддист Хүрээлэн, Тэгчэн Шаддүв Чойлин-д морилсон юм. Төвөд хүүхдүүдэд олгох боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус төвөөс зохион байгуулж буй арга хэмжээ, төслүүдийн талаар товч тайланг сонссоны дараа цугласан олонд хандаж айлдвараа айлдав.
“Оюун санааны ахан дүүс, эгч дүү нар, эрхэм лам хуврагууд минь, би энд хүрэлцэн ирэхдээ баяртай байгаа бөгөөд хэдийгээр Гэвш гуай бидэнтэй хамт байхгүй байгаа ч та бүгд түүний хүслийг биелүүлж байгааг би харж байна. Бидний гол асуудал бол Төвөдийн буддизм болон Бурханы шашины соёлыг хадгалахад оршино. Төвөдийн буддизм нь Ловон Бадамжунайн тусламжтайгаар Төвөд оронд Энэтхэгийн их багш Шивацогийн нэвтрүүлсэн Наландрын уламжлалтай шууд холбоотой. Тэрээр, гүн ухаантан, их сэтгэгч байсан бөгөөд бурханы шашины ном зохиолыг Төвөд хэл рүү орчуулах ажлыг эхлүүлсэн. Мөн хойч үеийнхээ ашиг тусын тулд учир шалтгааны ухаан болон танин мэдэхүйн онолыг судлах ажлыг нэвтрүүлсэн.
“Цагаачлалд амьдарсан сүүлийн 54 жилийн турш, би бурханы шашинтай олон орны буддистуудтай ярьж байсан бөгөөд Шри Ланкийн бхикку нартай уулзаад бид винайн нэг ёсыг сахидаг болохыг мэдсэн. Хятад, Япон болон Солонгосын буддистуудтай ярьж байхад Билгийн чинадад хүрэхүй болон Бодьсадвын тангараг ижил, Хятад болон Япончуудтай уулзаад тарнийн ёсыг хуваалцдаг. Энэ нь миний хувьд Төвөдийн бурхан шашины уламжлалын цогц байдлын нотолгоо болдог.
Дээрхийн гэгээнтэй Далай лам Австралийн Аделаид дахь
Төвдийн Буддист хүрээлэнд айлдвараа айлдаж байгаа нь.
2013.06.20. Зургийг Расти Стюарт
“Хамгийн гол зүйл нь Будда Шакьямунигийн нэр Махатма Ганди шиг хүчирхийллээс ангид байх үзэлтэй утга нэг болсон байна. Төвөдийн бурханы шашины соёл нь нигүүлсэл болон хүчирхийлэлгүй соёл юм.”
Тэрээр Гэвш Ло Түвдэнг сайн мэддэг бөгөөд тэрээр маш сайн эрдэмтэн, хувраг хүн гэж хэлэв. Тэрээр энэ жижигхэн төвийн үйл ажиллагаанд талархаж байгаагаа хэлээд зөвхөн мөргөлөөр тогтохгүй сургалтын төв болгохыг зорих хэрэгтэй гэж санал болгов.
“Бид Наландрын тухай бодохдоо сургалтын төвийн тухай боддог. Бурханы шашины философи нь маш их үр өгөөжтэй байдаг. Оюун санаандаа илүү өргөн ашиг сонирхол болон сэтгэл хөдлөлийг агуулсан хүмүүс өөрсдийнхөө тухай эндээс суралцах боломжтой байх ёстой. Баярлалаа.”
Аделаид, Австрали, 2013 оны 6 сарын 20 – Өнөө өглөө олон нийтэд зориулсан арга хэмжээгээ эхлүүлэхээс өмнө Дээрхийн гэгээнтэн SBS телевизийн Dateline нэвтрүүлэгийн хөтлөгч Марк Дэвист ярилцлага өгөв. Тэрээр Дээрхийн гэгээнтнээс улс төрийн албан тушаалаас огцорсноос хойш оюун санааны асуудалд илүү их цаг, хүч энерги зарцуулдаг болсон уу гэж асуув.
“Тийм ээ, би хүний үнэт зүйлс болон шашин хоорондын эв найрамдлыг сайжруулах үүрэг амлалт авсан. Ээж хүн биднийг төрүүлсний дараа биднийг хайрлаж энэрч байгаа нь бидэнд нигүүлслийн үрийг суулгаж өгдөг бөгөөд энэ нь оюун ухаанд туйлын амар амгаланг төрүүлэх эх үүсвэр нь болдог. Өсөж том болохын хирээр хүмүүс энэ талаар мартах хандлагатай болдог. Би тэдэнд энэ тухай сануулах гэж оролддог.”

SBS телевизийн Dateline нэвтрүүлэг хөтлөгч Марк Дэвис Дээрхийн
Гэгээнтэн Далай ламаас ярилцлаг авч байна. Мельбурн.
2013.06.20. Зургийг/Жереми Расселл (ДЛО)
БНХАУ дахь өөрчлөлтийн төлөв байдалтай холбоотой, хүн ам олонтой улс орны хувьд тодорхой төвлөрсөн удирдлага хэрэгтэй бөгөөд хэрэв БНХАУ задрах эсвэл салан тусгаарлахад хүрвэл ардчилал хэзээ үйлчлэхгүй гэсэн юм. Тийм учраас өөрчлөлтийг аажмаар хийх нь хүн болгоны ашиг сонирхол болоод байна.
Төвөдөд газар аваад байгаа зулын гол болох үзэгдэлтэй холбоотой, тэр хүмүүс их харамсалтай өнгөрч байна гэдгийг дахин дахин хэлж байв. Тэрээр ВВС-ийн хөтлөгчид өмнө нь хэлж байсны адил ийм арга хэмжээ нь үр дүнтэй байж чадах эсэхэд эргэлзэж байгаагаа хэлэв. Гэхдээ, БНХАУ-ын эрх баригчдын зүгээс нөхцөл шалтгааныг нь судалж арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлэх шаардлага урган гарч байгаагийн илрэл гэдгийг давтаж хэлсэн.
Эцэст нь, Төвөд оронд дахин хөл тавих талаар боддог уу гэсэн асуултанд тэрээр дараахь хариултыг өгөв:
“Мэдээж хэрэг.”
Мельбурны Конвенцийн төвд зохион байгуулагдаж буй “Аз жаргал ба түүний шалтгаан” бага хурлын зөвлөлгөөнд оролцох үеэр, хурлыг даргалж байсан Наташа Митчель Дээрхийн гэгээнтнээс нигүүлсэл яагаад чухал байдаг вэ гэж асуухад тэрээр:
“Бид нигүүлслээр эзлэгдэж төрдөг. Биднийг төрсний дараа эх хүн асарч хайрлах нь бидний тархийг хөгжүүлэхэд их чухал байдаг. Нигүүлсэл болон хайр нь бидний дотор байж байгаа зүйл. Бид амьд үлдэх эсэх маань бусдаас шууд хамааралтайгаар өсөж торнидог сүүн тэжээлтэн амьтдын төрөлд багтдаг.”
Манлайлал болон нигүүлсэлтэй холбоотой дараахь зүйлсийг айлдав:
“Орчин цагийн соёлд эдгээр зүйлст төдийлөн их анхаарал хандуулахгүй байна. 10 наснаас хойш нигүүлслийн тухай мэдрэмж нь огт хамааралгүй юм шиг санагддаг. Хүмүүс нигүүлсэл гэж ярихаар сул дорой байдалтай холбох хандлагатай байдаг бөгөөд амьдралын гол зорилго мөнгө болон эрх мэдэл болсон цагт нигүүлсэлд тун бага орон зай үлддэг. Гэхдээ, 20-р зууны сүүл үед удирдагчид нигүүлсэл гэдэг үгийг хэрэглэж эхэлж байгаа нь анзаарагдаж байсан.

2013.6.20. Австралийн Мельбурн хот дахь Дээрхийн гэгээнтэн
оролцсон “Аз жаргал ба түүний шалтгаан – Сэтгэлийн форум”-ыг
зохион байгуулсан Мельбурны Конвенцийн төв дэх Дээрхийн
Гэгээнтэн болон оролцогчид. Зургийг/Жереми Расселл(ДЛО)
Сэтгэцийн эрүүл мэндийн профессор Жаяшри Кулкарни нийтлэг бэрхшээл болоод байгаа эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэх болон эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаар ярив. Хүчирхийлэлд өртөх үед эмэгтэй хүний биенээс кортизол ялгарч улмаар ураг руу дамждаг болохыг тогтоосон судалгааны талаар онцолж ярьсан. Нийгэм болохын хувьд бид эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг хэрхэн сайжруулах, хүйсээр ялгаварлан гадуурхах, жендерийн хүчирхийллийг хэрхэн бууруулах талаар асуув. Дээрхийн гэгээнтэн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах асуудлын тухай мэдэж байгаа гэж хариулав. Тэрээр хүний нийгэм үүсэл хөгжлийн эхний үе шатандаа илүү их эрх тэгш байсан боловч хүн амын тоо өсөж газар тариалан үүсэхийн хирээр манлайлал шаардлагатай болсон гэж боддог гэв. Боловсрол байхгүй үед биеийн хүч манлайллын гол үзүүлэлт болж эрчүүд ноёлж эхэлсэн. Боловсрол энэ асуудлыг өөрчилж чадах ба ойрын хугацаанд сургуулиуд охидод өөрсдийгөө хамгаалах арга замыг зааж сургавал хэрэгтэй байж болохыг санал болгов.
Неврологийн профессор Лоример Мосли эхлээд “Далай лам байна гэдэг ямар вэ?” гэж асуув.
Дээрхийн гэгээнтэн:
“Би өөрийгөө 7 тэрбум хүний нэг гэж бодохыг оролддог. Хэрэв бид өөрийгөө бусдаас өөр гээд онцлоод байвал энэ нь биднийг бусад хүмүүсээс холдуулах нөхцөл болно. Хэрэв би чинь Далай лам шүү дээ гэсэн санааг агуулаад байвал би өөрийгөө хоригдол мэт болгоно. Хэрэв би өөрийгөө бусадтай адилхан энгийн гэж санавал энэ нь биднийг улам ойртуулж өгнө. 7 тэрбум хүн бүгд өөр хоорондоо харилцан хамааралтай учраас миний ирээдүй ч гэсэн бусдын нэг адилаар хүн төрөлхтнөөс хамаарна.”
Мосли өвдөлтийн хамгаалах үүргийн талаар ярив. Сэтгэлийг яаж дадлагажуулбал бие махбодыг амгалантай байлгах вэ гэж асуув. Дээрхийн гэгээнтэн, сэтгэлийн тухай эртний Энэтхэгийн шинжлэх ухаанд заасны дагуу бид мэдрэх ухамсрыг сэтгэлийн ухамсраас ялгаж чадна, мөн мэдрэх түвшнийг өвдөлт болон таатай байдлын оюуны түвшнээс ялгаж чадна гэж хариулав. Тэрээр бага байхдаа өвдөлт, таагүй байдал үүсгэдэг салхин цэцгийн вакцин эсрэг хийлгэж байсан бөгөөд эмч өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээнийх нь тайлбарлаж өгсөн учраас сайн дураараа өвдөлтийг тэвчиж өнгөрүүлж байсан тухайгаа дурсав.

2013.06.20. Австралийн Мельбурн хот дахь Дээрхийн гэгээнтэн
Далай ламын оролцсон “Аз жаргал ба түүний шалтгаан – Сэтгэлийн
форум”-ыг зохион байгуулсан Мельбурны Конвенцийн төв дэх сонсогчид.
Зургийг/Жереми Расселл (ДЛО)
Психологийн болон неврологийн чиглэлээр ажилладаг Др. Марио Бьюригард уг сэтгэлийн дадлыг баталдаг зарим хүмүүсийг цахилгаан импульсээр туршилт хийж болно гэж зөвлөлгөөний үеэр хэлэв. Материалист үзэл нь хүмүүсийг машин мэтээр үздэг. Гэхдээ, тайвшруулах эмний үйлчилгээний талаар хийсэн судалгаанаас харахад бид өөрсдийгөө удирдаж чадна гэдгийг тайлбарлав. Хүмүүс сэтгэл хөдлөлийг үүсгэдэг тархины хэсгийг ухамсартайгаар зохицуулж чадна. Тархи нь уян хатан болох нь тодорхой болж байгаа бөгөөд бид өөрсдийгөө болон тархиныхаа хэсэгт илүү эерэг сэтгэл хөдлөлийг дадуулахад өөрсдийгөө сургаж чадна гэж хэлэв. Тэрээр сэтгэцийн эрүүл мэнд болон тархины физиологийн нөхцөл байдлын хоорондох хамаарлын тухай асуув.
Дээрхийн гэгээнтэн хариулт өгөх үедээ сэрэх үеэс эхлээд мэдрэх ухамсар түр зогсдог гүн нойронд автах, зүүдлэх зэрэг байдлыг харьцуулж сэтгэлийн янз бүрийн түвшний талаар ярив. Бурханы шашин болон эртний Энэтхэгийн психологийн дагуу, энд судлах зүйл маш их байна. Сэтгэлийн бүдүүн түвшин бүхэлдээ тархинаас хамааралтай байж болох хэдий ч нарийн сэтгэл төдийлөн хамаарахгүй. Ухамсрын эх үүсвэртэй холбоотой асуултад, тэрээр ухамсрын бодитой шалтгаан нь ухамсар байх ёстой гэж хариулав.
Бьюригард клиник үхэлд орж байсан буюу бараг үхээд босож ирсэн хүмүүсийн талаар ярьсан бөгөөд эдгээр хүмүүс дараа нь тухайн үйл явцын тухай төрсөн сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Тэрээр ярихдаа, тархи ажиллагаагүй байх үед ухамсар болон сэтгэл ажилладаг нь батлагдаж байна гэв. Проф. Кулкарни үхлээс айх айдас болон үүнийг тайлбарлах гэсэн хүсэл нь эрт дээр үеэс улбаатай үзэгдэл юм гэдгийг тайлбарлав. Дээрхийн гэгээнтэн үүнийг зөвшөөрөөд хэрэв та амьдралаа утга учиртай өнгөрүүлсэн бол үхлээс айгаад байхын шалтгаан байхгүй гэж айлдав. Мөн тэрээр:
“Оюун ухаан нүдэнд харагдахгүй бөгөөд хэмжихэд хэцүү учраас одоогийн байдлаар шинжлэх ухааны зүгээс оюун ухааныг судлах нь хангалтгүй бөгөөд үнэмшил муутай байна. Гэхдээ энэ зууны сүүл үед оюун ухааны тухай бидний мэдлэг болон ойлголт нэлээд өндөр түвшинд хүрнэ гэж бодож байна.”
Зөвлөлгөөнд оролцогчидтой өдрийн зоог барьсны дараа, Дээрхийн гэгээнтэн Хятадын эрдэмтэд болон анд нөхөдтэй уулзалт хийв. Эдгээр хүмүүст хандан:

Дээрхийн гэгээнтэн Далай ламтай уулзалт хийсэн Хятад
анд найз нар ба эрдэмтэд. 2013.06.20. Австралийн Мельбурн.
Зургийг/Жереми Расселл (ДЛО)
Тэрээр 1954 онд БНХАУ-д айлчилсан тухайгаа, 1955 онд эргээд гэр рүүгээ явах замдаа сэтгэлд нь төрсөн итгэл найдварын тухай өгүүлэв. Төвөдүүд салан тусгаарлах, бие даах арга замыг хайгаагүй болохыг сонсогч хүмүүст сануулаад Хятадын олон мэргэд, тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчид Төвийг сахисан аргыг дэмжихээ илэрхийлсэн гэдгийг мэдэгдэв.
Дээрхийн гэгээнтэн Мельбурнээс Аделаид руу ниссэн бөгөөд түүнийг онгоцны буудал дээр их хүндэтгэлтэйгээр угтаж авсан билээ. Тэрээр хансүр Лувсан Түвдэн Ринбүчигийн үүсгэн байгуулсан Төвөдийн Буддист Хүрээлэн, Тэгчэн Шаддүв Чойлин-д морилсон юм. Төвөд хүүхдүүдэд олгох боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус төвөөс зохион байгуулж буй арга хэмжээ, төслүүдийн талаар товч тайланг сонссоны дараа цугласан олонд хандаж айлдвараа айлдав.
“Оюун санааны ахан дүүс, эгч дүү нар, эрхэм лам хуврагууд минь, би энд хүрэлцэн ирэхдээ баяртай байгаа бөгөөд хэдийгээр Гэвш гуай бидэнтэй хамт байхгүй байгаа ч та бүгд түүний хүслийг биелүүлж байгааг би харж байна. Бидний гол асуудал бол Төвөдийн буддизм болон Бурханы шашины соёлыг хадгалахад оршино. Төвөдийн буддизм нь Ловон Бадамжунайн тусламжтайгаар Төвөд оронд Энэтхэгийн их багш Шивацогийн нэвтрүүлсэн Наландрын уламжлалтай шууд холбоотой. Тэрээр, гүн ухаантан, их сэтгэгч байсан бөгөөд бурханы шашины ном зохиолыг Төвөд хэл рүү орчуулах ажлыг эхлүүлсэн. Мөн хойч үеийнхээ ашиг тусын тулд учир шалтгааны ухаан болон танин мэдэхүйн онолыг судлах ажлыг нэвтрүүлсэн.
“Цагаачлалд амьдарсан сүүлийн 54 жилийн турш, би бурханы шашинтай олон орны буддистуудтай ярьж байсан бөгөөд Шри Ланкийн бхикку нартай уулзаад бид винайн нэг ёсыг сахидаг болохыг мэдсэн. Хятад, Япон болон Солонгосын буддистуудтай ярьж байхад Билгийн чинадад хүрэхүй болон Бодьсадвын тангараг ижил, Хятад болон Япончуудтай уулзаад тарнийн ёсыг хуваалцдаг. Энэ нь миний хувьд Төвөдийн бурхан шашины уламжлалын цогц байдлын нотолгоо болдог.

Дээрхийн гэгээнтэй Далай лам Австралийн Аделаид дахь
Төвдийн Буддист хүрээлэнд айлдвараа айлдаж байгаа нь.
2013.06.20. Зургийг Расти Стюарт
“Хамгийн гол зүйл нь Будда Шакьямунигийн нэр Махатма Ганди шиг хүчирхийллээс ангид байх үзэлтэй утга нэг болсон байна. Төвөдийн бурханы шашины соёл нь нигүүлсэл болон хүчирхийлэлгүй соёл юм.”
Тэрээр Гэвш Ло Түвдэнг сайн мэддэг бөгөөд тэрээр маш сайн эрдэмтэн, хувраг хүн гэж хэлэв. Тэрээр энэ жижигхэн төвийн үйл ажиллагаанд талархаж байгаагаа хэлээд зөвхөн мөргөлөөр тогтохгүй сургалтын төв болгохыг зорих хэрэгтэй гэж санал болгов.
“Бид Наландрын тухай бодохдоо сургалтын төвийн тухай боддог. Бурханы шашины философи нь маш их үр өгөөжтэй байдаг. Оюун санаандаа илүү өргөн ашиг сонирхол болон сэтгэл хөдлөлийг агуулсан хүмүүс өөрсдийнхөө тухай эндээс суралцах боломжтой байх ёстой. Баярлалаа.”
Үзсэн: 2 740
Холбоотой мэдээ: