Шашнаас ангид байна гэдэг нь бүхий л шашныг хүндэтгэнэ гэсэн үг хэмээн Далай Лам болон Дада Ж П Васмани хэлэв
11-08-2013, 17:04 | Хэвлэх
2013 оны 7 дугаар сарын 29
Энэтхэг, Махараштра, Пууна, 2013.07.29 (TНН) – Шашнаас ангид байна гэдэг нь нэг шашныг нөгөөгөөсөөс илүүд үзэлгүйгээр бүхий л шашны дээд хүчийг хүн төрөлхтөнд хүртээхийг хэлж байгаа юм хэмээн Саду Васмани Сүмийн хамба Васмани болон Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Дада Васмани өөрийн 95 насны ойг энэхүү үйл ажиллагаагаар тэмдэглэж байгаа билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Дада Васмани нарын
уулзалтыг жүжигчин Аамир Хан хөтлөн явуулав. Энэтхэг,
Махаштра, Пуна, 2013.07.28. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)Уг уулзалтыг нэрт жүжигчин Аамир Хан хөтлөн явуулж хоёр шашны тэргүүд хайр энэрэл, өршөөл нигүүлсэл хийгээд аз жаргалд хүрэх зам мөрийн талаар өөрсдийн сургаал номлолоосоо хуваалцлаа.
Далай Лам хүүхдийг бага наснаас нь эхлэн ёс суртахууны үнэт чанарыг суулгаж хүн төрөлхтний бүхий л шашныг адил хүндэтгэн үзэх дадал суулгахыг чухалчлав.
“Энэтхэг орон бүхий л шашин мөр зэрэгцэн эв найртай оршин тогтнож болохын баталгаа. Энэтхэгээс суралцсан ахимса буюу хүч үл хэрэглэх үзлийг бусдад хүргэгч нэгэн хэмээн өөрийгээ үздэг” хэмээн Далай Багш нэмж айлдав.
Дада Васмани өршөөн уучлахыг үйл хэргээрээ товойлгон гаргаж байхыг захив. 2014 оны сонгуулийн талаар түүнээс асуухад аль нам эвсэл ялах нь чухал бус. Бид бүгдээрээ нэгдэж нэг байх нь чухал. Засгийн газар солигдож л байдаг. Нөхцөл байдал хэвээр үлддэг. Бүх нам нэгэн сэтгэлээр ард түмний сайн сайхны төлөө зүтгэсэн цагт л бидэнд өөрчлөлт авчирна хэмээн тэрээр хэллээ.
Улс төрийн хүчнүүд ард түмнийг хуваан хүчийг нь тарамдуулдаг. Тиймээс бурханд итгэх итгэл нь илүү чухал болоод байна. Хүн төрөлхтнийг харж байдаг дээд хүч, бурханд итгэх итгэлгүй бол тэд буруу үйл хийхээсээ огтхон ч эмээхгүй. Бид гэртээ, өөрсдийн амьдралдаа бурхантай хамт байя хэмээн Дада Васмани хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Саду Васмани сүмийн хамба
Дада Васмани нарын олон нийттэй хийсэн уулзалтанд 5,000
гаруй хүн оролцлоо. Энэтхэг, Махаштра, Пуна, 2013.07.28
Зургийг Ашвин ЖанжианиТэнд цугласан 5000 гаруй хүн тэдгээр хоёр шашны тэргүүдийн үзэл номлолыг шимтэн сонсож байв.
Дада Васмани залуу байхдаа хайрыг мэдэрсэн тухайгаа дурьдахад Далай Лам гадаад гоо үзэмжнээс илүү дотоод гоо сайхныг нь харж суух нь гэр бүлийн амьдралыг илүү тогтвортой болгодог хэмээлээ.
Энэтхэг, Махараштра, Пууна, 2013.07.29 (TНН) – Шашнаас ангид байна гэдэг нь нэг шашныг нөгөөгөөсөөс илүүд үзэлгүйгээр бүхий л шашны дээд хүчийг хүн төрөлхтөнд хүртээхийг хэлж байгаа юм хэмээн Саду Васмани Сүмийн хамба Васмани болон Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Дада Васмани өөрийн 95 насны ойг энэхүү үйл ажиллагаагаар тэмдэглэж байгаа билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Дада Васмани нарын
уулзалтыг жүжигчин Аамир Хан хөтлөн явуулав. Энэтхэг,
Махаштра, Пуна, 2013.07.28. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Далай Лам хүүхдийг бага наснаас нь эхлэн ёс суртахууны үнэт чанарыг суулгаж хүн төрөлхтний бүхий л шашныг адил хүндэтгэн үзэх дадал суулгахыг чухалчлав.
“Энэтхэг орон бүхий л шашин мөр зэрэгцэн эв найртай оршин тогтнож болохын баталгаа. Энэтхэгээс суралцсан ахимса буюу хүч үл хэрэглэх үзлийг бусдад хүргэгч нэгэн хэмээн өөрийгээ үздэг” хэмээн Далай Багш нэмж айлдав.
Дада Васмани өршөөн уучлахыг үйл хэргээрээ товойлгон гаргаж байхыг захив. 2014 оны сонгуулийн талаар түүнээс асуухад аль нам эвсэл ялах нь чухал бус. Бид бүгдээрээ нэгдэж нэг байх нь чухал. Засгийн газар солигдож л байдаг. Нөхцөл байдал хэвээр үлддэг. Бүх нам нэгэн сэтгэлээр ард түмний сайн сайхны төлөө зүтгэсэн цагт л бидэнд өөрчлөлт авчирна хэмээн тэрээр хэллээ.
Улс төрийн хүчнүүд ард түмнийг хуваан хүчийг нь тарамдуулдаг. Тиймээс бурханд итгэх итгэл нь илүү чухал болоод байна. Хүн төрөлхтнийг харж байдаг дээд хүч, бурханд итгэх итгэлгүй бол тэд буруу үйл хийхээсээ огтхон ч эмээхгүй. Бид гэртээ, өөрсдийн амьдралдаа бурхантай хамт байя хэмээн Дада Васмани хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Саду Васмани сүмийн хамба
Дада Васмани нарын олон нийттэй хийсэн уулзалтанд 5,000
гаруй хүн оролцлоо. Энэтхэг, Махаштра, Пуна, 2013.07.28
Зургийг Ашвин Жанжиани

Үзсэн: 2 283