Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Солонгосчуудад зориулсан айлдвараа эхэллээ
29-08-2013, 12:47 | Хэвлэх
2013 оны 8 дугаар сарын 27
Энэтхэг, ХП, Дарамсала, 2013.08.26 (Tibet Post International) – Ладак дах бясалгалаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнгөрөгч ням гарагт өндөрлөн Богд Зонховын “Бодь Мөрийн Зэрэг”-ийг Төвдийн гол дуганд айлдлаа. Уг айлдварт 4700 орчим сүсэгтэн олон оролцсон бөгөөд тэдний дотор 250 гаруй Солонгосчууд болон 61 орны зочид хүрэлцэн ирсэн байв.
Дээрхийн Гэгээнтэн: Дэлхий дээр урт удаан хугацааны амар амгаланг бэхжүүлэхийн тулд ёс суртахуун, хайр, тэсвэр тэвчээрийг дэлгэрүүлж хээл хахууль, доромжлол, шашны нэр барьсан бусармаг үйлийг зогсоох хэрэгтэй хэмээлээ.
Энэ удаагийн гурван өдрийн айлдварыг Солонгос сүсэгтэн олны хүсэлтээр айлдаж байгаа юм.
“Хэдийгээр хууль дүрэм сахиулж, ардчилал, хэвлэлийн эрх чөлөө байсаар байгаа ч хээл хахууль, худал хуурмаг, хүчтэй нь хүчгүйгээ доромжлон дээрэлхэх зэрэг үзэгдлүүд бидний дунд байсаар байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эхний өдрийн айлдварын үеэр хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Төвдийн гол дуганд сургаалаа айлдан буй нь.
Энэтхэг, Дарамсала, 2013.08.26. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)"Материаллаг ертөнц, технологийн дэвшил асар хурдтай байгаа ч хүмүүс сэтгэлийн аз жаргал, амар амгаланг эдлэж чадахгүй байна. Хүний үнэт чанарууд алдагдаж шунал, атаархал, үзэн ядалт газар авлаа" хэмээн Нобелийн Энхийн төлөөх Үйлстний шагналтан маань нэмж хэлэв.
“Тиймээс 7 тэрбум хүмүүн бидэн бүгдээрээ шашинд итгэдэг эсэхээс үл хамааран хүний үнэт чанарыг өөртөө суулгах шаардлагатай байна. Бүхий л шашны уламжлалууд ёс суртахуун, хайр энэрэл, тэсвэр тэвчээр, сахилга батыг номлон сургадаг” хэмээн айлдав.
Бодьгаяад болсон террорист халдлагын улмаас Дээрхийн Гэгээнтний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа чангарсан. Урд өмнийн айлдварын үеэр сүсэгтнүүд фм радио, бусад электрон хэрэгслүүд, орчуулгыг чихэвчээр сонсох боломжтой байдаг байсан бол 8 дугаар сарын 25наас эхлэн уг хэрэгслүүдийг аюулгүй ажиллагааг хангах үүднээс хориглосон ажээ. ФМ радиог зөвхөн уншлага айлдварын үеэр Далай Ламын Оффисоос олон нийтэд хүргэнэ. Мөн англи хэлтнүүдэд зориулан тусгайлсан хэсэгт орчуулгыг хүргэнэ.
Энэтхэг, ХП, Дарамсала, 2013.08.26 (Tibet Post International) – Ладак дах бясалгалаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнгөрөгч ням гарагт өндөрлөн Богд Зонховын “Бодь Мөрийн Зэрэг”-ийг Төвдийн гол дуганд айлдлаа. Уг айлдварт 4700 орчим сүсэгтэн олон оролцсон бөгөөд тэдний дотор 250 гаруй Солонгосчууд болон 61 орны зочид хүрэлцэн ирсэн байв.
Дээрхийн Гэгээнтэн: Дэлхий дээр урт удаан хугацааны амар амгаланг бэхжүүлэхийн тулд ёс суртахуун, хайр, тэсвэр тэвчээрийг дэлгэрүүлж хээл хахууль, доромжлол, шашны нэр барьсан бусармаг үйлийг зогсоох хэрэгтэй хэмээлээ.
Энэ удаагийн гурван өдрийн айлдварыг Солонгос сүсэгтэн олны хүсэлтээр айлдаж байгаа юм.
“Хэдийгээр хууль дүрэм сахиулж, ардчилал, хэвлэлийн эрх чөлөө байсаар байгаа ч хээл хахууль, худал хуурмаг, хүчтэй нь хүчгүйгээ доромжлон дээрэлхэх зэрэг үзэгдлүүд бидний дунд байсаар байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эхний өдрийн айлдварын үеэр хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Төвдийн гол дуганд сургаалаа айлдан буй нь.
Энэтхэг, Дарамсала, 2013.08.26. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Тиймээс 7 тэрбум хүмүүн бидэн бүгдээрээ шашинд итгэдэг эсэхээс үл хамааран хүний үнэт чанарыг өөртөө суулгах шаардлагатай байна. Бүхий л шашны уламжлалууд ёс суртахуун, хайр энэрэл, тэсвэр тэвчээр, сахилга батыг номлон сургадаг” хэмээн айлдав.
Бодьгаяад болсон террорист халдлагын улмаас Дээрхийн Гэгээнтний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа чангарсан. Урд өмнийн айлдварын үеэр сүсэгтнүүд фм радио, бусад электрон хэрэгслүүд, орчуулгыг чихэвчээр сонсох боломжтой байдаг байсан бол 8 дугаар сарын 25наас эхлэн уг хэрэгслүүдийг аюулгүй ажиллагааг хангах үүднээс хориглосон ажээ. ФМ радиог зөвхөн уншлага айлдварын үеэр Далай Ламын Оффисоос олон нийтэд хүргэнэ. Мөн англи хэлтнүүдэд зориулан тусгайлсан хэсэгт орчуулгыг хүргэнэ.
Үзсэн: 2 268
Холбоотой мэдээ: