Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мексикт морилон ирлээ
14-10-2013, 15:54 | Хэвлэх
2013 оны 10 дугаар сарын 12
Мексик, Мехико хот. 2013.10.11 – Дээрхийн Гэгээнтэн Атланта хот дах айлчлалаа өндөрлөн Мексик улсыг зорилоо. Мехико хотын нисэх буудал дээр Мексик дэх Casa Tibet-ийг үүсгэн санаачлагч, ерөнхийлөгч Марко Антонио Карам тэргүүтэй бусад угтан авагсад хүрэлцэн ирсэн байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй уулзав.
Мексик, Мехико хот, 2013.10.11. Зургийг Жереми Расселл (ДЛО)Дараа нь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан асуулт, хариултын өмнө товчхон яриа хийлээ.
“Юуны өмнө намайг урьж энэ айлчлалыг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Би очсон газар бүртээ хоёр зүйлийг байнга ярьдаг. Нэгдүгээрт, хүмүүн бид бүгдээрээ аз жаргалтай амар тайван амьдрахыг хүсдэг. Тэгэж амьдрах ч эрхтэй. Сүүлийн үед хүмүүс хэт материаллаг ертөнцийг шүтэх болж. Гэтэл жинхэнэ аз жаргалын охь бидний дотор байгаа. Бид төрсөн цагаасаа эцэг эхийн элбэрэл хайраар хүн болж тэр хайр энэрэл бидний амьдралд насан турш нөлөө үзүүлдэг. Энэ нь хүний үнэ цэнэ юм. Үүнийг илүү дэлгэрүүлэн түгээх нь миний хүсэл мөн.”
Хоёрдугаар зорилго маань шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө байдаг. Бүхий л шашны томоохон уламжлалууд хайр энэрлийг сургадаг. Тэр ч үүднээс бид тэдгээр шашнуудыг ойлгон хүндэтгэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн та нар энэ талын томоохон үүргийг гүйцэтгэхээс гадна олон нийтийн анхаарлыг үүнд хандуулж чадна. Заримдаа хэвлэл мэдээлэл хэт шуугиан тарих хандлагатай байдагч ард түмэнд итгэл найдвар өгч чадаж байвал сайн хэрэг. Хэвлэл мэдээллийнхэн зааны хошуу шиг урт хамартай, олж мэдсэнийгээ мэдээлж байх үүрэгтэй.
Эхний асуулт яагаад Мексикт морилон ирсэн тухай байлаа.
Дээрхийн Гэгээнтэн: “Намайг урьсан нөхөрсөг сайхан урилгыг хүлээж авахгүй байх нь утгагүй хэрэг болно. 1959 онд Төвдөөс Энэтхэг рүү дүрвэн гарч 1960 аад оноос эхлэн Сингапур, Япон зэрэг орнуудад айлчлан 1973 оноос л барууны орнуудад анх айлчлах боломжтой болж билээ. Тэр үед анх ВВС-гийн сурвалжлагч Марк Тюли яагаад айлчлаж байгаа тухай асуухад: Би өөрийгөө дэлхийн иргэн гэж үздэг. Би хүмүүстэй уулзахыг хүсч байна гэж хариулсан. Энэ хариулт өнөөдөр ч хэвээрээ” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй
уулзалт хийсэн нь. Мексик, Мехико хот, 2013.10.11.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Мөн тэрээр Буддизмын соёл, философийг дэлхий дахинаар сонирхох хандлага нэмэгдэж байгаа. Учир нь Бурханы сургаал нь судлан шинжиж мөн чанарыг таньж мэдэхийг зорьдог. Шинжлэх ухаан гадаад ертөнцийг танин мэдэж нарийвчлан судалдаг бол Буддизм бидний дотоод оюун санааг судалдаг. Вашингтон, Бруссель хотуудаас бусад хотуудад улс төрийн бус айлчлал хийдэг талаар тодорхой хэлээд, гэхдээ очсон газрынхаа баян, ядуугийн зөрүү хир их, мөн хээл хахууль хир их газар авсан зэргийг асуудаг хэмээлээ.
Уулзалт өндөрлөхөд лаан сууриар хийсэн Далай Ламын моделийг үзүүлэв. Тэрээр инээн хажууд нь зургаа авахуулахын сацуу: “Лондонд нэг бий, Австралид нэг бий. Одоо энэ гурав дах нь боллоо” хэмээлээ.
Хэвлэл мэдээллийнхэнтэй салах ёс гүйцэтгэн маргаашнаас Шантидэва Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” сургаалаас айлдахаа хэллээ.
Мексик, Мехико хот. 2013.10.11 – Дээрхийн Гэгээнтэн Атланта хот дах айлчлалаа өндөрлөн Мексик улсыг зорилоо. Мехико хотын нисэх буудал дээр Мексик дэх Casa Tibet-ийг үүсгэн санаачлагч, ерөнхийлөгч Марко Антонио Карам тэргүүтэй бусад угтан авагсад хүрэлцэн ирсэн байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй уулзав.
Мексик, Мехико хот, 2013.10.11. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Юуны өмнө намайг урьж энэ айлчлалыг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Би очсон газар бүртээ хоёр зүйлийг байнга ярьдаг. Нэгдүгээрт, хүмүүн бид бүгдээрээ аз жаргалтай амар тайван амьдрахыг хүсдэг. Тэгэж амьдрах ч эрхтэй. Сүүлийн үед хүмүүс хэт материаллаг ертөнцийг шүтэх болж. Гэтэл жинхэнэ аз жаргалын охь бидний дотор байгаа. Бид төрсөн цагаасаа эцэг эхийн элбэрэл хайраар хүн болж тэр хайр энэрэл бидний амьдралд насан турш нөлөө үзүүлдэг. Энэ нь хүний үнэ цэнэ юм. Үүнийг илүү дэлгэрүүлэн түгээх нь миний хүсэл мөн.”
Хоёрдугаар зорилго маань шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө байдаг. Бүхий л шашны томоохон уламжлалууд хайр энэрлийг сургадаг. Тэр ч үүднээс бид тэдгээр шашнуудыг ойлгон хүндэтгэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн та нар энэ талын томоохон үүргийг гүйцэтгэхээс гадна олон нийтийн анхаарлыг үүнд хандуулж чадна. Заримдаа хэвлэл мэдээлэл хэт шуугиан тарих хандлагатай байдагч ард түмэнд итгэл найдвар өгч чадаж байвал сайн хэрэг. Хэвлэл мэдээллийнхэн зааны хошуу шиг урт хамартай, олж мэдсэнийгээ мэдээлж байх үүрэгтэй.
Эхний асуулт яагаад Мексикт морилон ирсэн тухай байлаа.
Дээрхийн Гэгээнтэн: “Намайг урьсан нөхөрсөг сайхан урилгыг хүлээж авахгүй байх нь утгагүй хэрэг болно. 1959 онд Төвдөөс Энэтхэг рүү дүрвэн гарч 1960 аад оноос эхлэн Сингапур, Япон зэрэг орнуудад айлчлан 1973 оноос л барууны орнуудад анх айлчлах боломжтой болж билээ. Тэр үед анх ВВС-гийн сурвалжлагч Марк Тюли яагаад айлчлаж байгаа тухай асуухад: Би өөрийгөө дэлхийн иргэн гэж үздэг. Би хүмүүстэй уулзахыг хүсч байна гэж хариулсан. Энэ хариулт өнөөдөр ч хэвээрээ” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй
уулзалт хийсэн нь. Мексик, Мехико хот, 2013.10.11.
Зургийг Жереми Расселл (ДЛО)

Үзсэн: 3 047