Step by Step сургуулийн сурагчидтай уулзалт хийв
12-02-2014, 19:06 | Хэвлэх
2014 оны 1 дүгээр сарын 31
Энэтхэг, Ноида, 2014.01.31 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Яамуна голын цаана орших Ноида хотын “Step by Step” сургуульд зочлов. Анх 1992 онд байгуулагдахдаа асрамжийн газар байсан бөгөөд 2008 оноос өргөжин бага, дунд сургууль болж нийгэмд хариуцлагатай, ёс суртахуунтай, амьдралд бэлтгэгдсэн залуу иргэдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Тус сургуульд нийт 1860 сурагч суралцаж 280 багш ажилчид 8:1-ийн харьцаатайгаар ажилладаг. Сургуулийн уриа - Buddhim Dehi Namostute буюу “Оюун санаагаа гэгээрүүлье” гэсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн WISCOMP (Энх тайван, Аюулгүй байдал,
Зөрчлийн менежментийн эмэгтэйчүүд), Өмнөд Азийн судалгаа
шинжилгээний тэргүүлэгч эмэгтэйчүүдийн холбооны урилгаар
“Step by Step” сургуулийн сурагчидтай уулзав. Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам "Step by Step" сургуулийн сурагчдын хамт дурсгалын мод
тарьсны дараа. Энэтхэг, Ноида, 2014.01.31.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд тус сургуулийг үүсгэн байгуулагч хадагтай Риту Сури, ноён Рамеш Сури нар угтан авч сургуулийн багш ажилчдыг танилцууллаа. Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсний дурсгалд зориулж оюутнууд мод тарив. Үдийн зоогийн дараа сургуулийн танхимд яриа хийхээр явах замд сурагчид зул асаан дуу дуулав.
“Хүндэт ах дүү нараа, та бүхэнтэй уулзах завшаан олдсонд таатай байна. Та бүхэнтэй уулзан ярилцах хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, дэлхий ертөнц, Ази болон Энэтхэгийн ирээдүй та бүхний гарт байна. Хоёрдугаарт хүүхэд залуус та бүхэнтэй уулзах нь намайг залуужсан мэт санагдуулдаг” хэмээн яриагаа эхлэв.
Энэ сайхан сургуулийн талаар нэгэн гэр бүл хичээн зүтгэж засаг төрийн оролцоогүйгээр үүсгэн байгуулсан тухай сонссон. Энэ талаар сонсоод Мумбай хотын нэгэн чинээлэг гэр бүл аврал эрэн надтай уулзсан түүх санаанд орлоо. Би тэдэнд өгч чадах зүйл байхгүй. Харин хөрөнгө чинээлэг та бүхэн мөнгө хөрөнгөөр ядуу зүдүү, орон гэргүй гуйлгачин, гудамны хүүхдүүдэд туслаач. Тэдгээр хүмүүс ч адилхан хүн, бидний л нэг хэсэг, тэд ч мөн аз жаргалтай байх эрхтэй. Тэдэнд туслах нь жинхэнэ авралын эх үүсвэр хэмээн хэлж билээ. Энэ сургуулийг үүсгэн байгуулахад хүчин зүтгэсэн та бүхэнд талархая хэмээгээд сурагчдад хандан:
“Өнөөгийн залуус та бүхэн ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлагатай. Бидний үеийнхэн өнгөрсөн зуунд хамаатай төдийгүй үеэ элээсэн хүмүүс. Өнгөрснөө эргээд харахад хүчирхийлэл, нураах бусниулах үйлээр дүүрэн он жилүүд байсан. Эцэстээ энэ бүхнээс хүмүүс залхаж энхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байлаа. Хүчирхийлэл зөвхөн бие махбодид явагддаггүй. Авилгал, хууран мэхлэх, доромжлон гутаах нь ч хүчирхийллийн нэг хэлбэр.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Step by Step" сургуулийн сурагчидтай
хийсэн уулзалтын үеэр. Энэтхэг, Ноида, 2014.01.31
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Энэтхэг улс ахимса буюу хүчирхийллийн бус арга замын өнө эртний уламжлалтай орон. Эрх чөлөөний тэмцлийн үед Махатма Ганди үүний үлгэр жишээ болж Мартин Лутер Кинг, Нелсон Мандела, Дезмонд Туту хамба үлгэрлэн дууриасан. Энэ уламжлалын ачаар тэсвэр тэвчээртэй байдал нь түлхүү дэлгэрч үүний үрээр Энэтхэг улсад дэлхийн олон шашнууд эв найртайгаар хамтран оршиж байна. Энэ нь бусдад биднээс суралцах нэгэн жишээ болно.
Би заримдаа Энэтхэг найзууддаа “Ихэнх Энэтхэгчүүд шашин шүтдэг боловч авилгал хээл хахуульд бэлэн байж байдаг. Яагаад ийм байдаг вэ, энэ намайг гайхашруулах юм” хэмээн наргиа болгон асуудаг. Энэ нөхцөл байдлаас хэн гаргаж чадах вэ, өнөөгийн залуу үеийн та нар л гаргаж чадна хэмээн би итгэж байна. Иймээс бид өөрийн амьдралдаа шударга үнэнээр хандах хэрэгтэй. Эндээс итгэлцэл үүсч нөхөрлөл бий болно. Бидэнд найз нөхөд маш хэрэгтэй бөгөөд энэ нь маш чухал.”
Төвдийн Буддист лам хүний хувьд Наландарийн уламжлалын шавь хэмээн өөрийгөө үздэг. Сүүлийн 30 жилийн турш эрдэмтэдтэй уулзан Энэтхэгийн эртний гүн ухааны мэдлэгээс хуваалцахыг эрмэлзэж байна. Жишээлбэл уур хилэн, шунал гэх мэт сэтгэл хөдлөлийг хэрхэн дарах, дотоод амар амгалангаа хэрхэн нэмэгдүүлэх зэрэг орно.
“Та бүхэн Энэтхэг орон энэ агуу өв соёлоороо бахархах хэрэгтэй. Илүү хичээнгүйлэн ажиллаарай. Дутуу дулимаг зүйлд бүү сэтгэл хана. Өөрийнхөө чадах хамгийн дээд түвшинд хий. Мэргэшин дад. Зөвхөн байгаа хэмжээгээрээ бүү сэтгэ. Улс орон, Ази тив түүнчлэн хүн төрөлхтөн бид нэгэн цөм гэдгийг ухамсарла. Нийтийн тусын тулд илүү анхаарал тавиарай.”
“Би Наландарийн уламжлалын шавь учраас учир шалтгаан хийгээд магадлан шийдэх арга ухаанд суралцсан. Тиймээс та бүхний сорилт бүхий асуултыг сонсоё” хэмээв.
Эхний асуулт өнөөгийн нийгэмд энэрэнгүй нигүүлсэнгүй байх нь яагаад ийм хэцүү байна вэ гэсэн асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн: хүмүүн төдийгүй бусад амьтад ч өөрийн ашиг сонирхолд хөтлөгддөг. Гэвч зөвхөн өөрийгөө гол төв болгох нь учир дутагдалтай. Хэрвээ бусдын төлөө бодох аваас бусдыг дорожлон гутаах сэтгэл үгүй болно хэмээгээд хоёр өөр түвшний энэрэн нигүүлсэл бий. Нэг нь бидэнд байгалиас заяагдсан энэрэн нигүүлсэх сэтгэл, нөгөөх нь ухамсарт энэрэн нигүүлсэх сэтгэл юм. Цор ганц энэрэн нигүүлсэхүйг хүсэх, эсвэл Бурхан багш биднийг энэрэнгүй бай гэж сургасан хэмээгээд суух нь үр дүнтэй арга бус. Бид бусдын төлөө гэх сэтгэлийг боловсрол хийгээд дадлагажуулан хөгжүүлэх хэрэгтэй хэмээв.
"Step by Step" сургуулийн оюутан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас
асуулт асуув. Энэтхэг, Ноида, 2014.01.31
Зургийг Жереми Расселл (ДЛО)Бидэнд хор хөнөөл байгааг нь мэдсээр байж яаж энэрэнгүй хандах вэ хэмээх асуултанд “Бид энэрэн нигүүлсэхийн ашиг тус мөн чанарыг бодох хэрэгтэй. Ингэх нь бидний уур хилэнг номхотгоно” хэмээв. Бүхий л шашнууд хайр энэрэлийг сургадаг атлаа яагаад хоорондоо зөрчилдөн маргалддаг вэ хэмээсэн асуултанд: “Үүний гол түлхүүр нь ёс суртахуун. Хэрэв ёс суртахуунгүй бол шашин ч хүртэл бусдыг ашиглах зэвсэг болдог. Бид бүгд эхийнхээ хайр элбэрлээс бусдыг хайрлан хүндэтгэхийг сурсан. Үүнтэй адил ёс суртахуунтай хүн аз жаргалтай байхыг бусдад сургаж болно.
Таныг хамгийн ихээр айлгадаг зүйл юу вэ, айдсаа яаж даван туулдаг вэ хэмээсэн асуултанд: Нислэгийн үеэр тохиодог агаарын хүчтэй хэлбэлзэл. Энэ үед би аливааг цогцоор харахыг хичээн эерэг бодлоо хадгалан үлддэг. Би амьдралдаа олон зовлон бэрхшээлийг амссан. Эрх чөлөөгөө хасуулж, улс орноо алдсан ч Энэтхэг орон эрх чөлөө, суралцах өөр боломжуудыг надад олгосон хэмээн хариуллаа.
Энэрэн нигүүлсэх сэтгэлээ хэрхэн тогтвортой хадгалах вэ хэмээх асуултанд Дээрхийн Гэгээнтэн Америкийн эрдэмтэн Пол Экмантай ярилцаж байснаа эргэн дурсав. Тэрээр их түргэн зантай хүн байсан ч Дээрхийн Гэгээнтний сургаалийг сонссоны дараа хэдэн сарын турш тэр зангаа дахин гаргаагүй хэмээн эхнэр, охин хоёр нь нотлон хэлжээ.
Дээрхийн Гэгээнтэн түүнд “Энэрэн нигүүлсэхүйд илүү анхаарлаа төвлөрүүл. Ингэснээр илүү аз жаргалтай болно. Энгийн бөгөөд хялбар арга” хэмээ захисан аж.
Дээрхийн Гэгээнтэн дахин талархал илэрхийлээд явахын өмнө дуучид дуу дуулж танхимд инээмсэглэн алга ташсан хүмүүс үдэв. Энэхүү айлчлалын дараа Дээрхийн Гэгээнтэн Ассамыг зорино.
Энэтхэг, Ноида, 2014.01.31 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Яамуна голын цаана орших Ноида хотын “Step by Step” сургуульд зочлов. Анх 1992 онд байгуулагдахдаа асрамжийн газар байсан бөгөөд 2008 оноос өргөжин бага, дунд сургууль болж нийгэмд хариуцлагатай, ёс суртахуунтай, амьдралд бэлтгэгдсэн залуу иргэдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Тус сургуульд нийт 1860 сурагч суралцаж 280 багш ажилчид 8:1-ийн харьцаатайгаар ажилладаг. Сургуулийн уриа - Buddhim Dehi Namostute буюу “Оюун санаагаа гэгээрүүлье” гэсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн WISCOMP (Энх тайван, Аюулгүй байдал,
Зөрчлийн менежментийн эмэгтэйчүүд), Өмнөд Азийн судалгаа
шинжилгээний тэргүүлэгч эмэгтэйчүүдийн холбооны урилгаар
“Step by Step” сургуулийн сурагчидтай уулзав. Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам "Step by Step" сургуулийн сурагчдын хамт дурсгалын мод
тарьсны дараа. Энэтхэг, Ноида, 2014.01.31.
Зургийг Жереми Расселл (ДЛО)

Үзсэн: 2 133