Энх тайванд хүрэх арга зам ба Төвдийн фестивалын нээлт

16-02-2014, 05:06  |  Хэвлэх

2014 оны 2 дугаар сарын 2

Энэтхэг, Ассам, Гувахати, 2014.02.02 – Дээрхийн Гэгээнтэн Гувахати хотын Неру цэнгэлдэх хүрээлэнг зориход нар хурцаар ээн, тэнгэр цэлмэг байлаа. Дээрхийн Гэгээнтэн энд LBS сангийн урилгаар “Энх тайванд хүрэх арга зам” сэдэвт илтгэл тавих юм. Дээрхийн Гэгээнтэн цэнгэлдэхэд морилон бусад хүндэт зочдын хамт суудалдаа залрахад хөгжимчид XV зууны Ассамын эртний дууг уянгалуулан тоглов.

Энх тайванд хүрэх арга зам ба Төвдийн фестивалын нээлт
Дээрхийн Гэгээнтэн LBS санг үүсгэн байгуулагч нарын хөргийн өмнө
цэцгийн дэлбээ өргөв. Энэтхэг, Ассам, Гувахати, 2014.02.02.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн уг санг үүсгэн байгуулагч зочдын хамт цэцгийн дэлбээ өргөсөн юм. Дээрхийн Гэгээнтний энэ удаагийн илтгэлийг сонсохоор 5000 орчим хүмүүс хуран цугласан байлаа.

“Ах дүү нараа, Та бүхэнтэй уулзан ярилцах завшаан олдсонд би туйлын баяртай байна. Би Гувахатигээр олон удаа дайран өнгөрч байсан ч анх удаагаа эндхийн хүмүүстэй уулзах завшаан олдож байна. Би хаа саагүй хүмүүстэй уулзах бүртээ “Би 7 тэрбум хүний нэг. Бид бүгд адилхан хүн гэж бодвол хоорондоо хялбархан ойлголцоно. Ингэж бодохын оронд би Төвд хүн, би буддист хүн, эсвэл Дээрхийн Гэгээнтэн хүн гэж бодвоос та бүхнээс тусгаарлан үл итгэлцэл, сэтгэл түгшүүрийг бий болгоно. Тиймээс бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд бид бүгд адилхан гэдгээ мэдэж байх нь ойлголцоход хялбар” гэж хэлдэг.

“Сансраас авсан манай гарагийн зургийг харахад хил хязгааргүй нэгэн цэнхэр гараг харагддаг. Бид нэг гарагтай, бидний амьдарч буй цэнхэр гарагт маань нүүрлээд буй дэлхийн дулаарал, эдийн засгийн хямрал биднийг нэгтгэж байна. Хуучин Төвд орон уулсаар хүрээлүүлсэн тусгаарлагдмал нэгэн улс байсан. Ассам ч бас тийм байсан байх. Гэхдээ одоо нөхцөл байдал, цаг үе өөр болжээ. Бид хүн төрөлхтнийг нэг бүхлээр нь үзэж дэлхий ертөнцөө хайрлан хамгаалах нь чухал байна.”

XXI зуунд бодит байдал өөрчлөгдсөн ч бид хуучны “бид”, “тэд” гэдэг хуучирсан бодлоосоо салалгүй явсны улмаас Сири оронд хүчирхийлэл, дайн болж бие биеэ алан хядаж байна. “Тэд”, “бид” хэмээн ялган салгаснаас амин хувиа хичээн, хүний мөн чанарын эсрэг үйлдэл хийдэг.

Энх тайванд хүрэх арга зам ба Төвдийн фестивалын нээлт
Дээрхийн Гэгээнтэн LBS сангийн дурсгалд зориулан "Энх тайванд
хүрэх зам" сэдэвт илтгэл тавив. Энэтхэг, Ашам, Гувахати, 2014.02.02.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Эрдэмтэд амин хувиа хичээх нь эрүүл мэндэд хортой төдийгүй сэтгэл ханамжийг ч мөн өгдөггүй болохыг тогтоосон. Өөр хэсэг эрдэмтэд энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадлагажуулан туршилт хийхэд туршилтаар цусны даралт болон стресс нь багассан болохыг тогтоосон. Мөн хэсэг эрдэмтэд айдас хүүдэс, уур хилэн хүний дархлааг сулруулдаг болохыг нотложээ.

“Хүмүүн бид эхийнхээ элбэрэл хайраар хүн болж торнидог. Энэ их хайр энэрэл бидний хожмын амьдралд тусгалаа олдог. Эцэг эхийн хайр элбэрлээр өссөн хүн эрүүл чийрэг бойжиж, сэтгэл санаа нь тогтвортой байж бусдад хайр энэрэл өгч чадна. Харин хайраар дутаж өссөн хүүхэд сэтгэлийн гүндээ үл итгэх сөрөг сэтгэлийг тээж явдаг. Хүний суурь үнэ цэнэ бол итгэл, хайр энэрэл юм. Шашны эсрэг хүмүүс ч ажлаа үр дүнтэй явуулахын тулд амар тайван сэтгэл, энэрэн нигүүлсэхүй хэрэгтэй. Энэрэн нигүүлсэхүй, өгөөмөр сэтгэл нь аз жаргалтай хүн, гэр бүл, улс орны түлхүүр юм.

“Хүний амьдрал асуудал бэрхшээлээр дүүрэн. 1959 онд 24 насандаа Ассамыг дайран өнгөрөхөд ууланд авирч чаддаг байлаа. Одоо бол чадахгүй. Үүнтэй нэгэн адил нас явахын хэрээр ой санамж муудаж асуудал үүсгэдэг. Жирийн хүмүүс хүүхэдгүй байвал санаа зовж, хүүхэдтэй нэг нь ч санаа зовдог. Хангалттай мөнгөгүй хэмээн зовж мөнгө, эрх мэдэл хүч нөлөөтэй нь ч санаа зовдог. Амьдрал ийнхүү асуудлаар дүүрэн. Үүн дээр цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг бидний амьдралд бүгдэд маань нөлөөлж байна. Бид орон нутгийн асуудлаа шийдэхдээ дэлхий нийтийн ашиг сонирхлыг дагах хэрэгтэй.”

Бид асуудлыг хүчээр шийдэж болохгүй. XXI зуунд хүч хэрэглэх нь хоцрогдсон зүйл хэмээгээд Төвдийн талаар ярилаа. Төвд Хятадаас салан тусгаарлахыг хүсээгүй, бид харилцан хүндэтгэлийг хүлээх шийдвэр хүсч байгаа юм. VII зууны үед төв азид Хятад, Монгол, Төвдийн эзэнт гүрэн байсан. Одоогийн Европийн Холбоо нь хуучин хоорондоо их дайтдаг улс гүрнүүд байсан боловч өдгөө нэгдэж улс гүрнүүд хамтран ажиллаж амьдарч байгаа нь бахархмаар. Эвлэн нэгдэх нь асуудлыг шийдэж чадахыг харуулсан үлгэр жишээ.

Энх тайванд хүрэх арга зам ба Төвдийн фестивалын нээлт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсохоор 5,000 гаруй
хүн хуран цуглав. Энэтхэг, Ассам, Гувахати, 2014.02.02.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Бусдадаа санаа тавих нь гагцхүү шашны үйл бус. Аз жаргалтай нийгмийг бүтээх зөв алхам юм. Хэрэв хөрштэйгөө муудвал эвлэрээрэй. Энэ тухай бодож найз нөхөдтэйгээ ярилцан амьдралдаа хэрэгжүүлээрэй” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн асуултанд урилаа.

Эхний асуулт, ёс суртахуун доройтож байхад хүний сайн сайханд хэрхэн итгэх вэ гэсэн асуулт байв. Дээрхийн Гэгээнтэн: “Үүнд сонголт байхгүй. Орчин үеийн боловсрол хэт материаллаг үзлийг шүтэж байна. Иймээс шашнаас ангид ёс суртахуун хэрэгтэй” гэж хариулав.

Та Поталаг санаж байна уу хэмээн асуухад:

“Би Поталагаас илүү Төвдийн зөөлөн, энэрэнгүй соёлыг санаж байна. Дарамсалад борооны улирал эхлэх үед Лхасыг санадаг”.

Мөн түүнчлэн уур хилэнгээ яаж дарах вэ гэсэн асуултанд үүнийг бүрмөсөн шийдэх арга байхгүй. Гэхдээ тэсвэр тэвчээр, энэрэн нигүүлсэл нь тустай. Гэхдээ нөгөө хүн ч бас хүн, зөвхөн үйл хөдлөл нь уур хилэнг төрүүлж байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Аз жаргалтай амьдралын түлхүүр юу вэ гэхэд сэтгэлийн амар амгалан хэмээгээд ирээдүй сайхан болно гэдэгт итгэлтэй байна уу гэхэд “XX зуун агуу их хөгжил дэвшлийг авчирсан ч хүчирхийллэр дүүрэн зуун байлаа. XXI-р зуун хүчирхийллийн бус яриа хэлцлийн зуун болох байх” хэмээн хариулав.

Эцэст нь, Төвдийн талаар асуулт асуулаа.

Энх тайванд хүрэх арга зам ба Төвдийн фестивалын нээлт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам фестивалийг нээн зул өргөв.
Энэтхэг, Ассам, Гувахати, 2014.02.02. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн сайд нарын дарга Тарун Гогой, Төвдийн сонгуульт удирдагч Др. Лувсан Санжаа нарын хамт Энэтхэгийн зүүн хойд бүсэд болж буй Төвдийн фестивалийн нээлтийн ёслолыг үйлдэн зул өргөв. Таванг хийдийн хамба Гүрү Ринбүүчи лам нарын хамт ном уншлаа. Аялал жуулчлалын сайд Пема Хандаа Дээрхийн Гэгээнтэн морилон энэ нутгийн хүмүүстэй Төвдийн соёл урлагаас хуваалцах завшаан олгосонд талархал илэрхийлэв. Сайд нарын дарга Дээрхийн Гэгээнтэн Ассамд морилон ирсэн нь нэр төрийн хэрэг. Дэлхий ертөнц дээр хурцдаад байгаа зөрчил тэмцлийн энэ цаг үед Дээрхийн Гэгээнтний энэрэн нигүүлсэхүй, эвлэрэн нэгдэхийн мэдээг сонсох нь хувьтай хэрэг хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн: Ах дүү нараа, энд ирэх боломж олдож Төвдийн фестивалийг нээлцэх болсондоо баяртай байна. Мөн зохион байгуулагчид энэ фестивалийг өөрсдийн тааллаар хийж байгаад нь баяр хүргэе .

“Архилеогийн олдвороос харахад бидний өвөг дээдэс чулуун зэвсгийн үед амьдарч байсан. Төвдийн зүүн хойд хэсэгт 30,000 жилийн өмнө, төв хэсгээр 10,000 жил, бусад хэсгээр 7000 жилийн өмнөөс хүмүүс амьдарч байсан гэсэн ул мөр бий. VII, VIII, IX зууны үед Төвд орон Хятад, Монголын адил эзэнт гүрэн байв. Буддизм Төвдөд дэлгэрэхээс өмнө Төвд, Монголчуудын амьдралын хэв маяг адил төстэй байсан. Нүүдэллэн, морь, зэр зэвсэг хамгийн чухал хэрэглэгдэхүүн нь байсан. Дараа нь Буддизм Төвдөд нэвтэрснээр өөрчлөгдсөн.

“Наландарийн уламжлалын тэргүүн, агуу их гүн сэтгэгч Шантаракшита Буддизмыг задлан шинжлэн суралцахад сургасан. Улмаар Төвдийн соёл өөрчлөгдөн хувирч амар амгалан, энэрэн нигүүлсэхүйн өв соёл болж үүнтэй зэрэгцэн зэрлэг амьтдыг агнах нь хориотой болсон.

Энх тайванд хүрэх арга зам ба Төвдийн фестивалын нээлт
Төвдийн хүрээлэнгийн уран бүтээлчидийн урлагийн үзүүлбэрээс.
Энэтхэг, Ассам, Гувахати, 2014.02.02. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Сайд нарын дарга хэлэхдээ: “Төвдийн одон орон судлал агуу. Би хувьдаа итгэдэг. Бидний амьдралд хоёр чухал өдөр бий. Үүний алиныг нь ч бид шийдэж чадахгүй. Хятад болон Төвдийн одон орон судлал нь Төвдийн уламжлалд ихээхэн үнэ цэнэтэй. Баярлалаа.”

Улмаар хэд хэдэн урлагийн үзүүлбэр хөтөлбөр үзүүлж энэ фестивалийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ассамын засгийн газарт талархал илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн хивс, эм, хөгжмийн зэвсгийн үзэсгэлэнд зочлов. Маргааш өдөр Цагаан Дарь Эхийн авшиг хүртээнэ.
Үзсэн: 2 928
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц