Эдийн засаг, Аз жаргал, Сайхан амьдралын эрэлд
25-02-2014, 18:16 | Хэвлэх
2014 оны 2 дугаар сарын 21
АНУ, Вашингтон хот, 2014.02.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн Үйлдвэрлэлийн Хүрээлэнд (АҮХ) морилон ирж тус хүрээлэнгийн гишүүд болон “Оюун ухаан ба Амьдрал Хүрээлэнгийн гишүүдтэй хамтран зохион байгуулж буй хэлэлцүүлэгт оролцлоо. АҮХ-ийн ерөнхийлөгч Артур Брукс энэ удаагийн хэлэлцүүлэгийн гол асуулт болох чөлөөт үйлдвэрлэлийн систем нь өнөөгийн нөхцөл байдалд хамгийн зохистой арга зам мөн эсэхийг дурьдаад хэлэлцүүлэгт оролцогч гишүүд Дээрхийн Гэгээнтэн, Колумбиа Бизнесийн сургуулийн захирал Гленн Хуббард, Хэдж сангийн менежер Дан Луб, Нью Иоркийн Их сургуулийн профессор Жон Хайтыг танилцуулан Дээрхийн Гэгээнтнээс энэ талаарх бодлоо хуваалцахыг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн Үйлдвэрлэлийн
Хүрээлэнгийн гишүүдтэй мэндчилэв. АНУ, Вашингтон хот.
2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Бид аз жаргалтай амьдрал, гэр бүл, улс үндэстэн, тив дэлхийтэй болох арга замыг хайж байна. Энэ аз жаргалын эх үндсийг хаанаас олох вэ? Засгийн газраас юу? НҮБ-ээс үү? Үгүй, үүний эхлэл нь хувь хүн. Ямар мэргэжил эзэмшиж мэргэшнээс үл шалтгаалан бид адилхан хүмүүн. Улс төрчид ч гэсэн хүмүүс. Хүмүүн гэдэг үүднээсээ бидэнд нүүрлээд байгаа цаг уурын өөрчлөлт, хүн амын нягтрал зэрэг асуудлуудад хамтран ажиллах хэрэгтэй.”
“Гаднаас хүмүүс цагаачлан ирж энэ сайхан орныг байгуулахаас өмнө энд зөвхөн уугуул иргэд л амьдардаг байсан. Тэр үеийн бид, тэд гэсэн хуучин сэтгэлгээ хоцорч хүн төрөлхтнийг цогцоор нь бодох цаг болжээ. XX зуун хөгжил дэвшлийн зуун байсан ч дайн хүчирхийллийг дагуулсан эрин байлаа. Харин XXI зууныг бид энх тайвны зуун болгох ёстой. Үүнийг бид мөргөл залбирлаар бус үйл хэргээр гүйцэлдүүлж чадна. Ямар ч шашин шүтлэгтэй бай бид бүгдээрээ энэрэнгүй байж чадна. Энэ талаар эрдэмтэд илүү ихийг хэлэх байх. Ингээд хэлэлцүүлгээ эхэлье.”
Брукс Дээрхийн Гэгээнтэнд хандан чөлөөт үйлдвэрлэлийг хэрхэн илүү үр ашигтай болгох вэ хэмээн асуухад:

Глен Хубард хэлэлцүүлгийн үеэр өөрийн илтгэлийг танилцуулав.
АНУ, Вашингтон хот. 2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Энэ хэцүү асуудал. Нэг талаасаа АНУ-ын капиталист систем нь баян, ядуугийн том ялгааг бий болгодог. Нөгөөтэйгүүр Энэтхэгийн социалист систем нь тийм ч амжилттай, үр дүнтэй байгаагүй. Тэгэхээр аль алинд доголдол байна. Бид бусаддаа санаа тавьж хүн төрөлхтөн нэгэн цөм гэдгийг санаж өөрчлөлтөөс суралцан хэвших хэрэгтэй.
Дан Луб: “Энэхүү хэлэлцүүлэгт Төвдийн оюун санааны удирдагч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон орчин үеийн капитализмын удирдагч Гленн Хуббардын хамт оролцож байгаа минь нэр төрийн хэрэг. Би өөрийн сангаа үүсгэн байгуулж байх үедээ Аштанга йогаар давхар хичээллэж эхэлснээр оюун санааны хэлбэлзлээ мэдэрч хүнд хэцүү байдлаас өөрийгөө олж сурсан. Өдөржингөө хувьцаа, зах зээл, хүмүүсийн талаар шийдвэр гаргадаг. Хүмүүст ямар нэгэн сайхан санаа байвал түүнийг нь дэмжих хэрэгтэй. Зээл олгодоггүй системтэй бол хэцүү шүү дээ. Инновацийг санхүүжүүлдэг чөлөөт үйлдвэрлэлийн сангаас өөр тийм систем одоогоор алга байна. Энэ утгаараа хамгийн чухал элемент нь боловсрол. Боловсролтой бол ядуу хүн ч амжилтанд хүрч чадна” гэв.
Артур Брукс Дээрхийн Гэгээнтэнд хандан ядуурлаас гарахын тулд юу хийвэл зохистой вэ хэмээсэнд: Бүхий л юмс харилцан уялдаатай. Тиймээс цогцоор нь харах нь чухал. Бидэнд бодит байдалд зохицсон боловсрол хэрэгтэй. Үнэнч шударга, ил тод байдлыг бий болгож бусдад санаа тавихад суралцах нь бие биесээ хууран мэхлэх, доромжлох орон зайг үгүй болгоно. Хүн төрөлхтний тусын тулд дэлхий нийтийн үүрэг хариуцлагыг мэдэх нь чухал хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлгийн үеэр.
АНУ, Вашингтон хот. 2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)Жон Хайт капитализмтай холбоотой гурван өөр үеийн түүхийг өгүүлэв. Нэгдүгээрт капитализм мөлжигч, бусдын эх үүсвэр, эд хөрөнгийг сорон авахад чиглэгдсэн байдаг. Бизнесийн хүмүүс өөрийгөө л улам баяжуулах сонирхолтой үе байсан. Хоёрдугаарт, Голланд, Британи хоёр улс чөлөөт зах зээлийг нээснээр ядуурал арилсан. Энэ үед капитализм аврагч болсон. Гуравдугаарт 1990 оноос хойш капитализм бүгдэд хүрч түүнээс хойш амаргүй болж асуудал үүссэн. Баян ядуугийн зааг ихэссэн. Баячуудын нөлөөлөл ихэсч, цаг уурын өөрчлөлт хүнд асуудал болж бид ямар нэгэн юмаа алдсан мэт санагдуулдаг болсон. Тиймээс баруун, зүүний бодлогын давуу талуудыг нэгтгэсэн шинэ түүхийг бичих цаг болсон гэлээ.
Артур Брукс: Капитализм нь ололтыг авчирдаг ч аюулыг дагуулдаг. Өнөөгийн капиталист системээс ядууст хэрхэн хувь хүртээх вэ хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуув.
“Би өдөр бүр юмс үзэгдэл, мөн чанарын талаар бясалгадаг. Бидэнд байгалиас өөрийгөө гэсэн хувиа хичээх үзэл шингэсэн байдаг. Бид үүндээ ухаантай хандах хэрэгтэй. Бусдыг үгүйсгэх нь алдаа болно. Шашнууд ч мөн ийм хандлагатай байдаг. Шунал, хүсэл нь аюултай. Бусдын сайн сайханд санаа тавих нь өөрийн сонирхлыг ч гүйцэлдүүлж буй хэрэг гэдгийг ойлгуулах нь чухал. Үүнд мэдээж цаг хугацаа хэрэгтэй.”
Артур Брукс хэлэлцүүлгийн төгсгөлд “Бид бүгд дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүсийн нэг. Бид бүгдийн нэгдмэл ашиг сонирхлыг ойлгох сайхан хэрэг. Ёс зүйтэй амьдарч ёс зүйг дадал болгосноор хүн төрөлхтөн бид бүгдээрээ ах дүүс болох боломжтой. Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулахад оролцсон та бүгдэд талархал илэрхийлье” хэмээгээд энэ удаагийн уулзалтыг өндөрлөв.
Дараагийн хэлэлцүүлгийг “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэн зохион байгуулав. Тус хүрээлэн нь Азийн уламжлалт үзэл онол, бясалгалыг орчин үеийн шинжлэх ухаантай холбоход чиглэгдсэн. Сүүлийн 30 гаруй жилийн турш 27 удаа томоохон уулзалтыг зохион байгуулж олон тооны нийтлэл хэвлүүлсэн. Одоогоор оюун санааны зураглалын төсөл болон боловсролын стратегийг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Бидний зорилго нь бие биедээ туслахад оршдог хэмээн хүрээлэнгийн үйл ажиллагаанаас танилцууллаа.

Ричард Давидсон, Артур Заёонц, Дээрхийн Гэгээнтэн нар
“Оюун санаагаа нээхүй ба Хүмүүний аз жаргал” хэлэлцүүлгийн
үеэр. АНУ, Вашингтон хот. 2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)Уг хэлэлцүүлэгт тус хүрээлэнгийн гишүүн Ричард Давидсон өөрийн ажиглалт ололтоос танилцуулав. Эрдэмтэд аз жаргалтай байдал хийгээд сайн сайхныг ялгаж салгаж ойлгодог болж байна. Сайн сайхан байдлын 20/40% нь генээр дамждаг. Эпигенезийн судалгаагаар бидний ген нь дууны өндөр намыг хянахтай адил орчин тойрны хүчин зүйлээс хамааралтай. Тиймээс тэдний тусгалыг өөрчлөх боломжгүй.
Артур Брукс “Итгэл үнэмшил, гэр бүл, улс орон, ажил хэмээн сайн сайхныг 4-н хүчин зүйлээр ангилсан. Судалгаагаар өгөөмөр сэтгэл, ухамсартай байдал бас чухал хүчин зүйл болохыг харуулсан. Энэ хүчин зүйлүүдийг боловсролоор олгохоос гадна эдгээр хүчин зүйлүүдийг тархи эрчимтэй хүлээн авдаг үе байдгийг нотлон харуулсан юм. Сайн сайхан байдлыг дадлагжуулан сургаж болохыг харуулж байна. Тархины хөгжил бага насанд уян хатан байдаг. Тиймээс хүнлэг өгөөмөр сэтгэл, ухамсартай байдлыг тархинд суулгаж болно. Энэ хөрөнгө оруулалтыг боловсролоор олгох нь тустай” хэмээв.
Диана Чапман-Волш энэ уулзалтанд оролцох болсондоо нэн таатай байгаагаа илэрхийлээд ганц өөртөө төвлөрвөл аз жаргалтай байхын тулд ямар үнэ төлөх вэ, амин хувиа хичээх үзэл нь хувь хүний аз жаргалтай байхтай давхцаж байна уу гэсэн асуултаар эхлэв. Хэрэв бидэнд нүүрлээд байгаа асуудлыг шийдье гэвэл бидэнд өөр төрлийн манлайлал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэрэн нигүүлсэхүйн манлайлал хэрэгтэй. Миний бие Вэллэсли Коллежийн ерөнхийлөгч байх үедээ бусдыг зорилгодоо хүрэхэд туслах нь манлайллын нэг хэлбэр гэдгийг ойлгосон. Бидний аз жаргалд хүрэх зам бусдад байгаа сайн сайхныг нь сэрээх замаар хэмжигдэнэ. Үүнийг би манлайлал гэж ойлгож байна хэмээгээд Дээрхийн Гэгээнтнээс манлайллын талаарх бодлоо хуваалцахыг хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун Санаа ба Амьдрал" болон
Америкийн Үйлдвэрлэлийн Хүрээлэн хамтран зохион байгуулж
буй хэлэлцүүлэгт оролцов. АНУ, Вашингтон хот. 2014.02.20.
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Амьдралынхаа ихэнх хугацааг цагаачлан өнгөрөөж байна. Цагаачлан амьдрах нь амар зүйл биш. Хүмүүст шантрах үе бишгүйдээ л гардаг. Гэсэн ч өөртөө итгэх итгэл юу юунаас ч илүү чухал. Би ардчиллыг дэмжигч төдийгүй өөрсдийн оюун санаа, соёлын өв, түүний үнэ цэнийг хайрлан хамгаалахыг хүсдэг. Буддын ном зохиолыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашин хэмээн ангилан үздэг. Тэр дундаа оюун санаа, сэтгэл хөдлөлийн талаарх ойлголтууд нь энэ салбарын орчин үеийн эрдэмтэдийн анхаарлыг татаж байгаа нь бахархалтай хэрэг.”
Отто Шармер манлайлал, шинэчлэлийн өөрчлөлтийг өнгөрснөөсөө суралцаж, ирээдүйгээ төсөөлөн харах замаар суралцаж болох юм. Тиймээс нээлттэй зүрх сэтгэл, тэмүүлэлийг өөртөө суулгаарай. Бүхий л юмс үзэгдэл харилцан хамааралтай оршдог гэсэн Дээрхийн Гэгээнтний үзэлтэй санал нийлж байна. Тиймээс бусдад санаа тавих нь эргээд өөртөө санаа тавьж буй хэрэг. Бидэнд тулгарч буй асуудлыг ганцаараа бус хамтран шийдвэрлэж чадна хэмээн өөрийн саналыг хэлээд Дээрхийн Гэгээнтнээс хувь хүний зориг эрмэлзэл нийт системийг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ хэмээн асуухад:
“Бид энэ боловсролыг багаас нь хүүхэд ахуй наснаас нь эхлэн суулгах хэрэгтэй” хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ABC TВ-д ярилцлага өгсөн нь.
АНУ, Вашингтон хот. 2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)Үдээс хойш ABC TВ-ийн сурвалжлагч Жонатан Карл ярилцлага авав. Ярилцлагаар шашнааас ангид ёс зүйн хэрэгцээ шаардлага, XV Далай Лам эмэгтэй хүн байж болох эсэх, юу сэтгэлийг нь тавгүйтүүлдэг зэрэг асуултанд хариуллаа.
Дараа нь Вашингтон хотын ойролцоо оршин суудаг Төвдүүдтэй уулзан: “Бид 55 жил цагаачлан амьдарч, Төвдөд амьдарч буй нутаг нэгтнүүд маань 60 гаруй жил зовж зүдэрч амьдарч байна.
Гэсэн ч цагаачлагч бид нар тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа. Бидний өв соёлыг устгах ирмэг ирсэн ч өв соёлынхоо давуу талыг бусадтай хуваалцсаар байгаа нь бидний бахархал. Залуус та нар хэл соёлоо бүү мартаарай.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вашингтон орчмын Төвдүүдтэй уулзав.
АНУ, Вашингтон хот. 2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)Өөртөө итгэх итгэлээ хэвээр хадгалан найрсаг үнэнч зантай гэсэн нэр хүндээ хамгаалан үлдээгээрэй. Хүмүүс бидэнд итгэдэг. Мөн энэрэн нигүүлсэхүйн соёлоо хадгалан хамгаалаарай" хэмээн захив.
АНУ, Вашингтон хот, 2014.02.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн Үйлдвэрлэлийн Хүрээлэнд (АҮХ) морилон ирж тус хүрээлэнгийн гишүүд болон “Оюун ухаан ба Амьдрал Хүрээлэнгийн гишүүдтэй хамтран зохион байгуулж буй хэлэлцүүлэгт оролцлоо. АҮХ-ийн ерөнхийлөгч Артур Брукс энэ удаагийн хэлэлцүүлэгийн гол асуулт болох чөлөөт үйлдвэрлэлийн систем нь өнөөгийн нөхцөл байдалд хамгийн зохистой арга зам мөн эсэхийг дурьдаад хэлэлцүүлэгт оролцогч гишүүд Дээрхийн Гэгээнтэн, Колумбиа Бизнесийн сургуулийн захирал Гленн Хуббард, Хэдж сангийн менежер Дан Луб, Нью Иоркийн Их сургуулийн профессор Жон Хайтыг танилцуулан Дээрхийн Гэгээнтнээс энэ талаарх бодлоо хуваалцахыг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америкийн Үйлдвэрлэлийн
Хүрээлэнгийн гишүүдтэй мэндчилэв. АНУ, Вашингтон хот.
2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Гаднаас хүмүүс цагаачлан ирж энэ сайхан орныг байгуулахаас өмнө энд зөвхөн уугуул иргэд л амьдардаг байсан. Тэр үеийн бид, тэд гэсэн хуучин сэтгэлгээ хоцорч хүн төрөлхтнийг цогцоор нь бодох цаг болжээ. XX зуун хөгжил дэвшлийн зуун байсан ч дайн хүчирхийллийг дагуулсан эрин байлаа. Харин XXI зууныг бид энх тайвны зуун болгох ёстой. Үүнийг бид мөргөл залбирлаар бус үйл хэргээр гүйцэлдүүлж чадна. Ямар ч шашин шүтлэгтэй бай бид бүгдээрээ энэрэнгүй байж чадна. Энэ талаар эрдэмтэд илүү ихийг хэлэх байх. Ингээд хэлэлцүүлгээ эхэлье.”
Брукс Дээрхийн Гэгээнтэнд хандан чөлөөт үйлдвэрлэлийг хэрхэн илүү үр ашигтай болгох вэ хэмээн асуухад:

Глен Хубард хэлэлцүүлгийн үеэр өөрийн илтгэлийг танилцуулав.
АНУ, Вашингтон хот. 2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дан Луб: “Энэхүү хэлэлцүүлэгт Төвдийн оюун санааны удирдагч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон орчин үеийн капитализмын удирдагч Гленн Хуббардын хамт оролцож байгаа минь нэр төрийн хэрэг. Би өөрийн сангаа үүсгэн байгуулж байх үедээ Аштанга йогаар давхар хичээллэж эхэлснээр оюун санааны хэлбэлзлээ мэдэрч хүнд хэцүү байдлаас өөрийгөө олж сурсан. Өдөржингөө хувьцаа, зах зээл, хүмүүсийн талаар шийдвэр гаргадаг. Хүмүүст ямар нэгэн сайхан санаа байвал түүнийг нь дэмжих хэрэгтэй. Зээл олгодоггүй системтэй бол хэцүү шүү дээ. Инновацийг санхүүжүүлдэг чөлөөт үйлдвэрлэлийн сангаас өөр тийм систем одоогоор алга байна. Энэ утгаараа хамгийн чухал элемент нь боловсрол. Боловсролтой бол ядуу хүн ч амжилтанд хүрч чадна” гэв.
Артур Брукс Дээрхийн Гэгээнтэнд хандан ядуурлаас гарахын тулд юу хийвэл зохистой вэ хэмээсэнд: Бүхий л юмс харилцан уялдаатай. Тиймээс цогцоор нь харах нь чухал. Бидэнд бодит байдалд зохицсон боловсрол хэрэгтэй. Үнэнч шударга, ил тод байдлыг бий болгож бусдад санаа тавихад суралцах нь бие биесээ хууран мэхлэх, доромжлох орон зайг үгүй болгоно. Хүн төрөлхтний тусын тулд дэлхий нийтийн үүрэг хариуцлагыг мэдэх нь чухал хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлгийн үеэр.
АНУ, Вашингтон хот. 2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Артур Брукс: Капитализм нь ололтыг авчирдаг ч аюулыг дагуулдаг. Өнөөгийн капиталист системээс ядууст хэрхэн хувь хүртээх вэ хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуув.
“Би өдөр бүр юмс үзэгдэл, мөн чанарын талаар бясалгадаг. Бидэнд байгалиас өөрийгөө гэсэн хувиа хичээх үзэл шингэсэн байдаг. Бид үүндээ ухаантай хандах хэрэгтэй. Бусдыг үгүйсгэх нь алдаа болно. Шашнууд ч мөн ийм хандлагатай байдаг. Шунал, хүсэл нь аюултай. Бусдын сайн сайханд санаа тавих нь өөрийн сонирхлыг ч гүйцэлдүүлж буй хэрэг гэдгийг ойлгуулах нь чухал. Үүнд мэдээж цаг хугацаа хэрэгтэй.”
Артур Брукс хэлэлцүүлгийн төгсгөлд “Бид бүгд дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүсийн нэг. Бид бүгдийн нэгдмэл ашиг сонирхлыг ойлгох сайхан хэрэг. Ёс зүйтэй амьдарч ёс зүйг дадал болгосноор хүн төрөлхтөн бид бүгдээрээ ах дүүс болох боломжтой. Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулахад оролцсон та бүгдэд талархал илэрхийлье” хэмээгээд энэ удаагийн уулзалтыг өндөрлөв.
Дараагийн хэлэлцүүлгийг “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэн зохион байгуулав. Тус хүрээлэн нь Азийн уламжлалт үзэл онол, бясалгалыг орчин үеийн шинжлэх ухаантай холбоход чиглэгдсэн. Сүүлийн 30 гаруй жилийн турш 27 удаа томоохон уулзалтыг зохион байгуулж олон тооны нийтлэл хэвлүүлсэн. Одоогоор оюун санааны зураглалын төсөл болон боловсролын стратегийг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Бидний зорилго нь бие биедээ туслахад оршдог хэмээн хүрээлэнгийн үйл ажиллагаанаас танилцууллаа.

Ричард Давидсон, Артур Заёонц, Дээрхийн Гэгээнтэн нар
“Оюун санаагаа нээхүй ба Хүмүүний аз жаргал” хэлэлцүүлгийн
үеэр. АНУ, Вашингтон хот. 2014.02.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Артур Брукс “Итгэл үнэмшил, гэр бүл, улс орон, ажил хэмээн сайн сайхныг 4-н хүчин зүйлээр ангилсан. Судалгаагаар өгөөмөр сэтгэл, ухамсартай байдал бас чухал хүчин зүйл болохыг харуулсан. Энэ хүчин зүйлүүдийг боловсролоор олгохоос гадна эдгээр хүчин зүйлүүдийг тархи эрчимтэй хүлээн авдаг үе байдгийг нотлон харуулсан юм. Сайн сайхан байдлыг дадлагжуулан сургаж болохыг харуулж байна. Тархины хөгжил бага насанд уян хатан байдаг. Тиймээс хүнлэг өгөөмөр сэтгэл, ухамсартай байдлыг тархинд суулгаж болно. Энэ хөрөнгө оруулалтыг боловсролоор олгох нь тустай” хэмээв.
Диана Чапман-Волш энэ уулзалтанд оролцох болсондоо нэн таатай байгаагаа илэрхийлээд ганц өөртөө төвлөрвөл аз жаргалтай байхын тулд ямар үнэ төлөх вэ, амин хувиа хичээх үзэл нь хувь хүний аз жаргалтай байхтай давхцаж байна уу гэсэн асуултаар эхлэв. Хэрэв бидэнд нүүрлээд байгаа асуудлыг шийдье гэвэл бидэнд өөр төрлийн манлайлал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэрэн нигүүлсэхүйн манлайлал хэрэгтэй. Миний бие Вэллэсли Коллежийн ерөнхийлөгч байх үедээ бусдыг зорилгодоо хүрэхэд туслах нь манлайллын нэг хэлбэр гэдгийг ойлгосон. Бидний аз жаргалд хүрэх зам бусдад байгаа сайн сайхныг нь сэрээх замаар хэмжигдэнэ. Үүнийг би манлайлал гэж ойлгож байна хэмээгээд Дээрхийн Гэгээнтнээс манлайллын талаарх бодлоо хуваалцахыг хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун Санаа ба Амьдрал" болон
Америкийн Үйлдвэрлэлийн Хүрээлэн хамтран зохион байгуулж
буй хэлэлцүүлэгт оролцов. АНУ, Вашингтон хот. 2014.02.20.
Зургийг Жереми Расселл (ДЛО)

Үзсэн: 4 761