Амьдрах, хайрлах, инээх, үхэх: Буддист зам мөр – Мумбай дахь айлдварын эхний өдөр
2-06-2014, 04:45 | Хэвлэх
2014 оны 5 дугаар сарын 31
Энэтхэг, Махараштра, Мумбай, 2014.5.30 – Холын Бангалор, Бир, Санкиса болон Насик зэрэг газар газрын буддист бүлгийнхнийг нэгтгэсэн Наланда Шикша байгууллагын урилгаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбайд хүрэлцэн ирээд байгаа билээ. 2012 болон 2013 онуудад Дарамсалад Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонссоныхоо дараа тэд энд Мумбайд анх удаа хамтдаа цугларч байгаа бөгөөд Сомаияа Видяавихар боловсролын байгууллага энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж буй ажээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт зохион
байгуулагдсан Төвдийн соёлын фестивальд тавигдсан үзмэртэй
танилцаж байгаа нь. Энэтхэг, Мумбай, 2014.5.30.
Гэрэл дургийг Дэнзин Чойжор /ДЛОДээрхийн Гэгээнтэн энэ өглөө Төвдийн парламентын гишүүн Гарма Ешигийн зохион байгуулсан Төвдийн соёлын фестивалийн үйл явцтай танилцсан ба фестивалийн үеэр Төвдийн түүхийн тухай үзэсгэлэн, Манал бурханы элсэн мандлыг бүтээж буй байдал, Төвдийн Анагаах болон Одон орны Институтын эмч нартай ярилцаж зөвлөлдөх боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа. Дээрхийн Гэгээнтнийг индэр дээр суудлаа эзэлсний дараа санскрит хэлний мөргөлөөр уг арга хэмжээ эхлэв.
Гагцхүү мэдлэг чөлөөлнө гэсэн уриа бүхий Сомайяа сангийн тэргүүн ноён Самир Сомайяа Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа энэ нь түүний гурав дахь удаагийн айлчлал болохыг онцлон тэмдэглэв. Ямар ч гарал үүсэлтэй хүн тус байгууллагын аль ч салбарт ирээд боловсрол олох нөхцлийг бүрдүүлэхийг хүсч эрмэлзсэний үндсэн дээр түүний өвөг эцэг 1959 онд Сомайяа Видяавихарыг байгуулсан хэмээн тэр тэмдэглэн хэлэв. Оюун ухааныг дадуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах цогц боловсролыг олгох үүднээс өнөөдөр ч энэ хүсэл эрмэлзэл оршсоор байгаа ажээ. Дээрхийн Гэгээнтнийг айлдвараа эхлэхийг хүсэхээсээ өмнө тэрээр Дармападагийн “Утгагүй мянган үг сонссоноос утгатай нэг үгийн тусламжтайгаар амар амгаланд хүрэх нь дээр” гэсэн үгийг эш татсан юм. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Би энд дахин ирсэндээ баяртай байна. Таны гайхамшигт эцэг одоо энд байхгүй ч, би түүнтэй уулзаж байснаа дурсан санахад таатай байна. Хуучин нүүр царай алга болж, шинэ нүүр царайтай уулзаж учрах нь байгалийн жам юм. Хамгийн чухал нь утга учиртай амьдрах явдал бөгөөд тэгэж чадсан цагт бид харамсах зүйлгүйгээр үхэж чадна. Утга учиртай гэдэг нь эд мөнгө, алдар нэр төдий бус, бусдад тусалж дэмжих явдал мөн. Хүмүүний адил төрөлт ахан дүүсдээ туслах үүрэг хариуцлага бид бүгдэд бий. Та бүхний энд хэрэгжүүлдэг боловсролын төрөл бүрийн хөтөлбөр хийгээд бусдад олгодог боломж бололцоог би өндрөөр үнэлж байна” хэмээлээ.
Тэрээр буддын сургаалийг тайлбарлах гэж буй учраас ‘Maнгалам судрыг’ эхлээд пали хэл дээр уншаад, дараа нь өөрийн зохиосон алдарт Наландагийн агуу мэргэн 17 бандидагийн соёрхолыг төвд, хинду, англи хэл дээр нэгэн зэрэг уншихыг хүсэв. Түүнийг яагаад зохиох болсон тухайгаа тэрээр тайлбарлахын хамт тарнийн хэсгээс эш татаад, ‘Өнөөгийн эгэл ертөнцөд шинжлэх ухаан, технологийн салбарт агуу их дэвшил гарч байгаа ч, өдөр тутмын завгүй амьдралын үймээн шуугианаас бидний анхаарал сарнидаг тул Бурхан Багшийг шүтдэг хүмүүс түүний сургаалийг судалж мэдсэний үндсэн дээр сүсэглэх нь туйлаас чухал билээ. Тиймээс бид түүний сургаальд нягт нямбай дүн шинжилгээ хийх замаар голч, сониуч ухаанаар үүний шалтгааныг шинжих ёстой’ хэмээн өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт хийх 4
өдрийн айлтгалынхаа эхний өдөр. Энэтхэг, Мумбай, 2014.5.30.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Бид 21 дүгээр зууны буддистууд байх ёстой бөгөөд үүний тулд Бурхан багшийн сургаалийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Нүдээ аниад, аврал одуулах тарни унших нь хангалттай бус, харин тэдгээр нь ямар утга учиртайг мэдэх шаардлагатай. Бурхан Багшийг яагаад хүндэлдэг вэ гэвэл түүний зан төлөв, мэдлэг оюунаас нь болж түүнийг хүндэлдэг. Бид түүний дөлгөөн царайнд гагцхүү найдаж болохгүй, харин түүний сургаалийг шинжлэн нягтлах ёстой. Эрдэм мэдлэгийн үүднээс авч үзэхэд Бурханы сургааль гайхалтай ч, тэрнээс илүү чухал нь тэрхүү сургаалийг бид өөрсдийн сэтгэлийн хөдлөлөө өөрчлөхөд ашиглах боломжтойд оршино. Амьдралдаа үүнийг дадуулсны үр дүнд тэр гэгээрлийг олсон” хэмээн Далай Лам айлдлаа.
Бурхан Багшийн сургаалийг шинжлэн судлахдаа ямар ч урьдчилан тогтсон бодолгүйгээр нягтлан шалгах ёстой гэж Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Үл итгэх үзэл зарим нэг хэмжээнд бидэнд байх ёстой бөгөөд тэндээс асуултууд урган гарч, улмаар судлан нягтлах хүсэл эрмэлзэл бий болж, үр дүнд нь хариултууд гарна хэмээн тэр хэлэв. Энэ бол Наландагийн агуу сэтгэгчдийн арга барил мөн. Буддизм бүхэлдээ Наландагийн уламжлал зарим талаараа учир шалтгааныг ашиглахыг чухалчилдаг. Наландагийн их багш нарын бичсэн зохиолууд нь туйлын ашиг тустай бөгөөд Дээрхийн Гэгээнтэн 7 настайгаасаа эхлэн тэдний бүтээлээс суралцаж эхэлсэн ажээ. 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхээр Өрнөдийн зохиолчид Төвдийн буддизмыг ламын шашин (ламаизм) хэмээн дүгнэхдээ түүний бодит үнэ цэнийг орхигдуулсан хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ. Буддын тарнийн ёсны нарийн учир, эсвэл буддын гүн ухаан хийгээд танин мэдэхүйн ухааны ашиг тусыг тэд үнэлж чадаагүй байна.
Төвдийн эзэн хааны урилгаар Наландагийн тэргүүлэх эрдэмтдийн нэг Шантаракшита анх 8 дугаар зуунд буддизмыг Төвдөд дэлгэрүүлсэн ажээ. Тэр 300 гаруй буддын эх зохиолыг ихэнхдээ санскрит хэлнээс, цөөн хэдийг нь пали болон хятад хэлнээс орчуулах ажлыг санаачлан эхлүүлсэн байна. Төвд хүмүүс тэдгээр зохиолыг уйгагүй судалсны үр дүнд өөрсдийн тайлбарыг зохион гаргасан. 11 дүгээр зуунд Дибамгара Адиша гэгээн Төвдөд ирэх үед Төвд орон задран бутарсан байсан ч, Наландагийн гүн нөлөө, өргөн холбоо харилцаа мэдрэгдсээр байсан байна. Эртний энэтхэгчүүд төвдүүдийн хувьд гүрү багш нар байсан бол төвдүүд найдвартай сайн сурагч, шавь гэдгээ батлан харуулсан хэмээн үздэгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Тэд үүссэн газартаа мартагдсан үнэт зүйлс, дадал заншлыг амьдаар нь хадгалж ирсэн бөгөөд одоо эргүүлээд эх нутагт нь түгээж байгаа ажээ.
“ Дотоод амар амгалан бидэнд яагаад хэрэгтэй вэ? Аядуу тайван сэтгэл санаа нэг талаас бидний эрүүл мэндэд тустай. Байнгын айдас, уур, бухимдлаас болж бид өвддөг. Хамаг амьтан жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг ч, ихэнх нь амьтад, шувуудын адил аз жаргалыг мэдрэхүйн эрхтэнээрээ тэмтэрч мэдрэхийг эрмэлздэг. Амьтдын оюун ухаан хязгаарлагдмал ч, хайр энэрэл хийгээд эелдэг үгсэд хариу үйлдэл үзүүлдэг. Хүмүүний төрлийг олсон бид оюун ухаантай учраас түүнийхээ хүчээр ирээдүйгээ төлөвлөж, өнгөрснөө санаж байдаг. Бид хэл яриа, бичиг үсэг зохиож, шашин шүтлэг бий болгон хөгжүүлсэн.”
Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг,
Мумбай, Сомайяа Видяавихар, 2014.5.30. Гэрэл зургийг
Тэнзин Чоежор/ДЛОБүтээгч буй хэмээн үздэг үзлийг баримтлагчид бүтээгч эзэнд итгэдэг бол бүтээгч үгүй гэх үзлийн тухайд шүтэн барилдлагад итгэдэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Аль аль хандлага нь хүн төрөлхтөнд асар их ач тусыг түүхийн өнгөрсөн хугацаанд өгсөн, ирээдүйд ч өгсөөр байх болно. Бурхан өөрсдийг нь бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс хүн бүрт бурханы оч байгааг олж хардаг. Нөгөө талаас буддистууд хүн бүрт Бурханы хутаг оршдог гэж ярьдаг. Бүтээгч үгүй гэх уламжлалд хувь хүний хүчин чармайлтад онцгой ач холбогдол өгдөг. Хэрвээ бид зөв үйл хөдлөл хийвэл зөв үр дүнг үзнэ. Баяр баяслыг төрүүлэх үйлдлийг бид зөв, гай зовлон дагуулсан үйлдлийг бид буруу гэж үздэг. Дээрхийн Гэгээнтэн цааш нь хэлэхдээ,
“Кастын тогтолцоог зөвтгөхийн тулд кастад ноёрхдог хэсэг ‘үйлийн үр’ гэсэн үгийг их ашигладаг тул Доктор Амбедкарыг дагагсад болох миний зарим нөхөд энэ үгэнд дургүй. Бүх зүйл үйлийн үрээс хамааралтай учраас өөр юу ч хийгээд хэрэггүй гэж үздэг залхуу болоод халирамхай зарим төвд хүмүүс энэ үгийг бас их хэрэглэдэг. Гэхдээ илүү хүчирхэг сайн үйлийн үр боловсруулахын тулд бид хөдөлмөрлөх хэрэгтэй бөгөөд үр дүнд нь бид өөрсдийн муу үйлийн үрийг саармагжуулж, эсвэл өөрчилж чадна. Хүчтэй зөв үйлдэл нь урьд өмнө үйлдсэн муу үйлээс боловсрох үрийг зайлуулж чадна. Энэ бүхэн бидний юу хийхээс шалтгаалах бөгөөд бид өөрөө өөртөө эзэн хэмээн Бурхан багш айлдсаны учир энд оршино” гэв.
“Буддистууд бид бие махбодь хийгээд сэтгэл оюунаас ангид оршдог би-д итгэдэггүй. Хэдийгээр бие даасан би байдаггүй ч, бие махбодь хийгээд сэтгэл оюунаас хамааралтайгаар би оршдог хэмээн бид хэлдэг.”
Зарим хүн буддизмыг шашин гэхээс илүү сэтгэл оюуны тухай шинжлэх ухаан хэмээн тодорхойлдог. Гүн ойлголт, бясалгалыг дадуулдаг энэтхэгийн зарим уламжлалд оюун ухааны үйл ажиллагааны тухай баялаг ойлголтыг бий болгосон байдаг. Дашрамд дурдахад төв үзэл болон квантын физик адил төстэй байр суурийг баримталдаг. Нагаржунагийн бүтээлийг уншиж байхад түүний дэвшүүлсэн санаа нь квантын физикийн хандлагатай огтолцож ирэхэд бахархал төрж байсан хэмээн Энэтхэгийн цөмийн физикч Ража Раманан Дээрхийн Гэгээнтэнд нэгэнтээ дурсан ярьж байжээ. Бидний дотоод амар амгаланг бусниулж байдаг сэтгэл хөдлөлийг зохицуулах талаар арвин баялаг мэдээлэл бас бий.
Нөгөө талаас дэлхийн томоохон шашнууд Энэтхэгт он удаан жилийн турш бие биетэйгээ мөр зэрэгцэн оршиж ирсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Ахимса, хүч үл хэрэглэх зарчим, бусдын эрх, үзэл бодлыг хүндэтгэх үзлийн улмаас ардчилал Энэтхэгт амжилттай нутагшсан хэмээн хэлсэн ноён Адванигийн үгээс тэрээр эш татав.
Өөрийн сүсэг бишрэлдээ үнэнч байж, бусдын сүсэг бишрэлийг хүндэтгэж явахыг Далай Лам зөвлөсөн юм. Шашин хоорондын эв зохицол бол Энэтхэгийн өнө эртнээс уламжилж ирсэн заншил бөгөөд ийм байх боломжтой гэдгийг харуулсан амьд жишээ билээ. Хаа явсан газраа Энэтхэгийн элч гэж өөрийгөө үздэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт хийх
4 өдрийн айлтгалын эхний өдөр. Энэтхэг, Мумбай.
2014.5.30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОЁс зүй гагцхүү шашны уламжлалд тулгуурладаг байсан бол энэ нь хязгаарлагдмал нөлөөтэй байх байсан бөгөөд ёс зүй 7 тэрбум хүнд, түүний дотор шашингүйн үзэлтэй 1 тэрбум хүнд хүртээмжтэй байх ёстой. Тиймээс иргэний ёс зүйн тогтолцоо шаардлагатай байгаа бөгөөд иргэний ёс суртахууны хөтөлбөрийг сургуулиудад нэвтрүүлэхээр боловсруулж байгаа тухай тэрээр дурдлаа.
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн дээрх сэдвийг дахин хөндөн хэлэхдээ, дан ганц иргэний боловсрол нь шашингүй үзэл хийгээд шашныг эсэргүүцэх үзэлтэй адил мэт санагдаж байгаа учраас Христийн болон лалын шашны зарим нөхөд үүнийг эсэргүүцдэг хэмээлээ. Иргэний хандлагын тухай Энтхэгийн ойлголт нь шашны бүх уламжлалыг хийгээд алинд нь ч үл итгэдэг хүмүүсийг хүндэтгэдгийн нэг жишээ хэмээн тэрээр дээрх үзлийг үгүйсгэлээ.Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ,
“ Хэрвээ бид үнэнч, шударга, бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, хүндэтгэдэг бол тэднийг дээрэлхэх, ашиглах, эсвэл хууран мэхлэх орон зай үгүй болно. Илүү энэрэнгүй сэтгэл нь өөртөө итгэх итгэлийг бий болгож, улмаар үнэнч шударга, ил тод байдалд хүргэнэ. Тиймээс иргэний ёс суртахууны жинхэнэ утга нь найрсаг сэтгэлтэй болгоход оршино. Найрсаг халуун сэтгэл заавал сүсэг бишрэлээс үүсэх албагүй бөгөөд хайрлан энэрэх бидний төрөлхийн мэдрэмжээс үүснэ. Жишээ нь, нохой муур жинхэнэ хайрыг үнэлдэг. Нохой инээмсэглэдэггүй ч, сүүлээ шарван, муур хумсаа нуун, хүржигнэн дуугарах замаар хариу талархлаа илэрхийлдэг” хэмээв.
Бид бүгдийн эсэн мэнд амьдрах нь бусдаас шалтгаалах учраас бидэнд хайр энэрэл хэрэгтэй байдаг. Гэхдээ биологийн энэ хүчин зүйлийг бид найз нөхөд хийгээд хамаатан садандаа хэрэглэдэг. Дайсан бас хүн, хүмүүний төрөлт ахан дүүс, хайр нигүүлсэхүйгээ бид хүртээх ёстой нэгэн гэж харж чадахын тулд оюун ухаанаа дайчлах шаардлагатай. Гагцхүү хүн л үүнийг хийж чадна. Нигүүлсэхүй бол аз жаргалын эх ундарга болдог бол амин хувиа хичээх үзэл нь эцсийн эцэст хүчирхийлэл рүү түлхдэг тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Олон тохиолдолд авлига нь хүчирхийллийн нэг төрөл болох тухай тэмдэглээд, тэрээр ахимсагийн зарчимд шударга үнэнч зан төлөв багтах ёстой хэмээн мэдэгдэв. Зөв буруу байхаас үл хамааран бидний үйлдэл сэдлээс эхэлдэг. Бид сэтгэл оюунаа өөрчлөх шаардлага эндээс урган гарч буй хэмээн тэр хэллээ.
Бурхан Багшийн сургаалийн тухайд Дээрхийн Гэгээнтэн хүсэлт гарсан тохиолдолд ном айлддаг ажээ. Варанаст тэрээр Хутагтын дөрвөн үнэний талаар номлохдоо, байгалийн жамын хувьд зовлон буй, зовлонгийн шалтгаан буй, зовлонгоос ангижирсан гэгээрэл буй, түүнд хүрэх зам мөр буй; үйл хөдлөлийн тухайд бид зовлонг таних, шалтгааныг арилгах, гэгээрлийн зам мөрийг дагах замаар таслан зогсоох ёстой; үр дүнгийн тухайд шалтгааныг арилгаснаар зовлонг даван дийлэх ба гэгээрлийн зам мөрийг дагаснаар түүнд хүрч чадна хэмээн 3 талаас нь тайлбарласан юм. Зовлонг таньснаар таньж мэдэх өөр зүйл үгүй, шалтгааныг арилгаснаар арилгах өөр зүйл үгүй, гэгээрэлд хүрэх хийгээд зам мөрийг төлөвшүүлэх өөр зүйл үгүй, төлөвшүүлэн дадуулах өөр зүйл үгүй болно хэмээн тэрээр айлдлаа.
Сомайяа Видяавихарт болсон уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтнээс
асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2014.5.30.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОБид ямар нэг зүйлд уурлах, эсвэл аль нэг зүйлийг өөртөө хамаатуулах үед тэрхүү өөртөө хамаатуулсан, эсвэл уур хүргэсэн зүйлийг тэр чигт нь сөргөөр, эсвэл тааламжтайгаар төсөөлдөг ч, энэ үйл явцын 90% нь бидний оюун ухааны төсөөллийн үр дүн байдаг хэмээн хэлсэн Америкийн сэтгэлзүйч Аарон Бекийн ажиглалтад Дээрхийн Гэгээнтэн анхаарлаа хандуулахыг хүслээ. Энэ нь Нагаржунагийн заасантай мөн дүйж байгааг тэрээр тэмдэглэн хэлэв.
Зовлон нь мунхгийн харанхуйгаас үүдэлтэй хэмээн тэр хэллээ. Шүтэн барилдлагыг үл мэдэх нь бодит байдлыг үл мэдэхээс эхтэй. Дээдийн номын эхний хүрд нь Хутагтын Дөрвөн үнэний тухай байдаг бол хоёр дахь нь бодит үнэний мөн чанарын тухай, гурав дахь нь оюун ухааны мөн чанар хийгээд хурц тодорхой байдал, мэдлэг ойлголтын тухай байдаг. Оюун ухааны мөн чанараараа бид оюун ухааны хирийг арилгаж, зовлонгийн шалтгааныг арилгаснаар зовлонгоос ангижирч, зам мөрөө дагаснаар (зовлонг) таслан зогсоож чадна.
Танхимд хуран цугласан олны зарим асуулт, түүний дотор хэрхэн бясалгах талаар зөвөлгөө өгөхийг хүссэн хүсэлтэд Дээрхийн Гэгээнтэн хариулсан юм. Тэрээр Гамалашилагийн ‘Бясалгалын Зэргэмж’ номыг уншихыг зөвлөлөө. Уур хилэнгээ хэрхэн дарах тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ номын 6 дугаар бүлгийг судлахыг зөвлөв. Эцэст нь, ахимса, эсвэл хүчирхийллийн бус зан үйлтэй байхын тулд бид цагаан хоолтон болох ёстой юу гэсэн асуултад тэрээр хариулахдаа, Шри Ланкагийн нэгэн ламын үгийг эш татсан бөгөөд тэр лам бусдын өглөгөөр амь зуудаг тул түүнд гал тогоо гэж үгүй бөгөөд түүнд юу өгснийг хүртдэг гэж түүнд хэлж байжээ. Энэ утгаараа тэр лам цагаан хоолтон мөн, бас биш юм. Гэхдээ Төвдийн сүм хийд, сургууль дацангийн гол хоол нь ерөнхийдөө цагаан хоол байдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Цагаан хоолыг тэрээр хэдийгээр дэмждэг ч, эрүүл мэндийн шалтгаанаар Төвдийн болон Аюурведийн эмч нарын зөвлөснөөр дан цагаан хоолны дэглэм барих боломжгүй гэдгээ хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш үргэлжлүүлэн ном айлдана.
Энэтхэг, Махараштра, Мумбай, 2014.5.30 – Холын Бангалор, Бир, Санкиса болон Насик зэрэг газар газрын буддист бүлгийнхнийг нэгтгэсэн Наланда Шикша байгууллагын урилгаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбайд хүрэлцэн ирээд байгаа билээ. 2012 болон 2013 онуудад Дарамсалад Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонссоныхоо дараа тэд энд Мумбайд анх удаа хамтдаа цугларч байгаа бөгөөд Сомаияа Видяавихар боловсролын байгууллага энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж буй ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт зохион
байгуулагдсан Төвдийн соёлын фестивальд тавигдсан үзмэртэй
танилцаж байгаа нь. Энэтхэг, Мумбай, 2014.5.30.
Гэрэл дургийг Дэнзин Чойжор /ДЛО
Гагцхүү мэдлэг чөлөөлнө гэсэн уриа бүхий Сомайяа сангийн тэргүүн ноён Самир Сомайяа Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа энэ нь түүний гурав дахь удаагийн айлчлал болохыг онцлон тэмдэглэв. Ямар ч гарал үүсэлтэй хүн тус байгууллагын аль ч салбарт ирээд боловсрол олох нөхцлийг бүрдүүлэхийг хүсч эрмэлзсэний үндсэн дээр түүний өвөг эцэг 1959 онд Сомайяа Видяавихарыг байгуулсан хэмээн тэр тэмдэглэн хэлэв. Оюун ухааныг дадуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах цогц боловсролыг олгох үүднээс өнөөдөр ч энэ хүсэл эрмэлзэл оршсоор байгаа ажээ. Дээрхийн Гэгээнтнийг айлдвараа эхлэхийг хүсэхээсээ өмнө тэрээр Дармападагийн “Утгагүй мянган үг сонссоноос утгатай нэг үгийн тусламжтайгаар амар амгаланд хүрэх нь дээр” гэсэн үгийг эш татсан юм. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Би энд дахин ирсэндээ баяртай байна. Таны гайхамшигт эцэг одоо энд байхгүй ч, би түүнтэй уулзаж байснаа дурсан санахад таатай байна. Хуучин нүүр царай алга болж, шинэ нүүр царайтай уулзаж учрах нь байгалийн жам юм. Хамгийн чухал нь утга учиртай амьдрах явдал бөгөөд тэгэж чадсан цагт бид харамсах зүйлгүйгээр үхэж чадна. Утга учиртай гэдэг нь эд мөнгө, алдар нэр төдий бус, бусдад тусалж дэмжих явдал мөн. Хүмүүний адил төрөлт ахан дүүсдээ туслах үүрэг хариуцлага бид бүгдэд бий. Та бүхний энд хэрэгжүүлдэг боловсролын төрөл бүрийн хөтөлбөр хийгээд бусдад олгодог боломж бололцоог би өндрөөр үнэлж байна” хэмээлээ.
Тэрээр буддын сургаалийг тайлбарлах гэж буй учраас ‘Maнгалам судрыг’ эхлээд пали хэл дээр уншаад, дараа нь өөрийн зохиосон алдарт Наландагийн агуу мэргэн 17 бандидагийн соёрхолыг төвд, хинду, англи хэл дээр нэгэн зэрэг уншихыг хүсэв. Түүнийг яагаад зохиох болсон тухайгаа тэрээр тайлбарлахын хамт тарнийн хэсгээс эш татаад, ‘Өнөөгийн эгэл ертөнцөд шинжлэх ухаан, технологийн салбарт агуу их дэвшил гарч байгаа ч, өдөр тутмын завгүй амьдралын үймээн шуугианаас бидний анхаарал сарнидаг тул Бурхан Багшийг шүтдэг хүмүүс түүний сургаалийг судалж мэдсэний үндсэн дээр сүсэглэх нь туйлаас чухал билээ. Тиймээс бид түүний сургаальд нягт нямбай дүн шинжилгээ хийх замаар голч, сониуч ухаанаар үүний шалтгааныг шинжих ёстой’ хэмээн өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт хийх 4
өдрийн айлтгалынхаа эхний өдөр. Энэтхэг, Мумбай, 2014.5.30.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Бурхан Багшийн сургаалийг шинжлэн судлахдаа ямар ч урьдчилан тогтсон бодолгүйгээр нягтлан шалгах ёстой гэж Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Үл итгэх үзэл зарим нэг хэмжээнд бидэнд байх ёстой бөгөөд тэндээс асуултууд урган гарч, улмаар судлан нягтлах хүсэл эрмэлзэл бий болж, үр дүнд нь хариултууд гарна хэмээн тэр хэлэв. Энэ бол Наландагийн агуу сэтгэгчдийн арга барил мөн. Буддизм бүхэлдээ Наландагийн уламжлал зарим талаараа учир шалтгааныг ашиглахыг чухалчилдаг. Наландагийн их багш нарын бичсэн зохиолууд нь туйлын ашиг тустай бөгөөд Дээрхийн Гэгээнтэн 7 настайгаасаа эхлэн тэдний бүтээлээс суралцаж эхэлсэн ажээ. 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхээр Өрнөдийн зохиолчид Төвдийн буддизмыг ламын шашин (ламаизм) хэмээн дүгнэхдээ түүний бодит үнэ цэнийг орхигдуулсан хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ. Буддын тарнийн ёсны нарийн учир, эсвэл буддын гүн ухаан хийгээд танин мэдэхүйн ухааны ашиг тусыг тэд үнэлж чадаагүй байна.
Төвдийн эзэн хааны урилгаар Наландагийн тэргүүлэх эрдэмтдийн нэг Шантаракшита анх 8 дугаар зуунд буддизмыг Төвдөд дэлгэрүүлсэн ажээ. Тэр 300 гаруй буддын эх зохиолыг ихэнхдээ санскрит хэлнээс, цөөн хэдийг нь пали болон хятад хэлнээс орчуулах ажлыг санаачлан эхлүүлсэн байна. Төвд хүмүүс тэдгээр зохиолыг уйгагүй судалсны үр дүнд өөрсдийн тайлбарыг зохион гаргасан. 11 дүгээр зуунд Дибамгара Адиша гэгээн Төвдөд ирэх үед Төвд орон задран бутарсан байсан ч, Наландагийн гүн нөлөө, өргөн холбоо харилцаа мэдрэгдсээр байсан байна. Эртний энэтхэгчүүд төвдүүдийн хувьд гүрү багш нар байсан бол төвдүүд найдвартай сайн сурагч, шавь гэдгээ батлан харуулсан хэмээн үздэгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Тэд үүссэн газартаа мартагдсан үнэт зүйлс, дадал заншлыг амьдаар нь хадгалж ирсэн бөгөөд одоо эргүүлээд эх нутагт нь түгээж байгаа ажээ.
“ Дотоод амар амгалан бидэнд яагаад хэрэгтэй вэ? Аядуу тайван сэтгэл санаа нэг талаас бидний эрүүл мэндэд тустай. Байнгын айдас, уур, бухимдлаас болж бид өвддөг. Хамаг амьтан жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг ч, ихэнх нь амьтад, шувуудын адил аз жаргалыг мэдрэхүйн эрхтэнээрээ тэмтэрч мэдрэхийг эрмэлздэг. Амьтдын оюун ухаан хязгаарлагдмал ч, хайр энэрэл хийгээд эелдэг үгсэд хариу үйлдэл үзүүлдэг. Хүмүүний төрлийг олсон бид оюун ухаантай учраас түүнийхээ хүчээр ирээдүйгээ төлөвлөж, өнгөрснөө санаж байдаг. Бид хэл яриа, бичиг үсэг зохиож, шашин шүтлэг бий болгон хөгжүүлсэн.”

Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг,
Мумбай, Сомайяа Видяавихар, 2014.5.30. Гэрэл зургийг
Тэнзин Чоежор/ДЛО
“Кастын тогтолцоог зөвтгөхийн тулд кастад ноёрхдог хэсэг ‘үйлийн үр’ гэсэн үгийг их ашигладаг тул Доктор Амбедкарыг дагагсад болох миний зарим нөхөд энэ үгэнд дургүй. Бүх зүйл үйлийн үрээс хамааралтай учраас өөр юу ч хийгээд хэрэггүй гэж үздэг залхуу болоод халирамхай зарим төвд хүмүүс энэ үгийг бас их хэрэглэдэг. Гэхдээ илүү хүчирхэг сайн үйлийн үр боловсруулахын тулд бид хөдөлмөрлөх хэрэгтэй бөгөөд үр дүнд нь бид өөрсдийн муу үйлийн үрийг саармагжуулж, эсвэл өөрчилж чадна. Хүчтэй зөв үйлдэл нь урьд өмнө үйлдсэн муу үйлээс боловсрох үрийг зайлуулж чадна. Энэ бүхэн бидний юу хийхээс шалтгаалах бөгөөд бид өөрөө өөртөө эзэн хэмээн Бурхан багш айлдсаны учир энд оршино” гэв.
“Буддистууд бид бие махбодь хийгээд сэтгэл оюунаас ангид оршдог би-д итгэдэггүй. Хэдийгээр бие даасан би байдаггүй ч, бие махбодь хийгээд сэтгэл оюунаас хамааралтайгаар би оршдог хэмээн бид хэлдэг.”
Зарим хүн буддизмыг шашин гэхээс илүү сэтгэл оюуны тухай шинжлэх ухаан хэмээн тодорхойлдог. Гүн ойлголт, бясалгалыг дадуулдаг энэтхэгийн зарим уламжлалд оюун ухааны үйл ажиллагааны тухай баялаг ойлголтыг бий болгосон байдаг. Дашрамд дурдахад төв үзэл болон квантын физик адил төстэй байр суурийг баримталдаг. Нагаржунагийн бүтээлийг уншиж байхад түүний дэвшүүлсэн санаа нь квантын физикийн хандлагатай огтолцож ирэхэд бахархал төрж байсан хэмээн Энэтхэгийн цөмийн физикч Ража Раманан Дээрхийн Гэгээнтэнд нэгэнтээ дурсан ярьж байжээ. Бидний дотоод амар амгаланг бусниулж байдаг сэтгэл хөдлөлийг зохицуулах талаар арвин баялаг мэдээлэл бас бий.
Нөгөө талаас дэлхийн томоохон шашнууд Энэтхэгт он удаан жилийн турш бие биетэйгээ мөр зэрэгцэн оршиж ирсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Ахимса, хүч үл хэрэглэх зарчим, бусдын эрх, үзэл бодлыг хүндэтгэх үзлийн улмаас ардчилал Энэтхэгт амжилттай нутагшсан хэмээн хэлсэн ноён Адванигийн үгээс тэрээр эш татав.
Өөрийн сүсэг бишрэлдээ үнэнч байж, бусдын сүсэг бишрэлийг хүндэтгэж явахыг Далай Лам зөвлөсөн юм. Шашин хоорондын эв зохицол бол Энэтхэгийн өнө эртнээс уламжилж ирсэн заншил бөгөөд ийм байх боломжтой гэдгийг харуулсан амьд жишээ билээ. Хаа явсан газраа Энэтхэгийн элч гэж өөрийгөө үздэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомайяа Видяавихарт хийх
4 өдрийн айлтгалын эхний өдөр. Энэтхэг, Мумбай.
2014.5.30. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн дээрх сэдвийг дахин хөндөн хэлэхдээ, дан ганц иргэний боловсрол нь шашингүй үзэл хийгээд шашныг эсэргүүцэх үзэлтэй адил мэт санагдаж байгаа учраас Христийн болон лалын шашны зарим нөхөд үүнийг эсэргүүцдэг хэмээлээ. Иргэний хандлагын тухай Энтхэгийн ойлголт нь шашны бүх уламжлалыг хийгээд алинд нь ч үл итгэдэг хүмүүсийг хүндэтгэдгийн нэг жишээ хэмээн тэрээр дээрх үзлийг үгүйсгэлээ.Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ,
“ Хэрвээ бид үнэнч, шударга, бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж, хүндэтгэдэг бол тэднийг дээрэлхэх, ашиглах, эсвэл хууран мэхлэх орон зай үгүй болно. Илүү энэрэнгүй сэтгэл нь өөртөө итгэх итгэлийг бий болгож, улмаар үнэнч шударга, ил тод байдалд хүргэнэ. Тиймээс иргэний ёс суртахууны жинхэнэ утга нь найрсаг сэтгэлтэй болгоход оршино. Найрсаг халуун сэтгэл заавал сүсэг бишрэлээс үүсэх албагүй бөгөөд хайрлан энэрэх бидний төрөлхийн мэдрэмжээс үүснэ. Жишээ нь, нохой муур жинхэнэ хайрыг үнэлдэг. Нохой инээмсэглэдэггүй ч, сүүлээ шарван, муур хумсаа нуун, хүржигнэн дуугарах замаар хариу талархлаа илэрхийлдэг” хэмээв.
Бид бүгдийн эсэн мэнд амьдрах нь бусдаас шалтгаалах учраас бидэнд хайр энэрэл хэрэгтэй байдаг. Гэхдээ биологийн энэ хүчин зүйлийг бид найз нөхөд хийгээд хамаатан садандаа хэрэглэдэг. Дайсан бас хүн, хүмүүний төрөлт ахан дүүс, хайр нигүүлсэхүйгээ бид хүртээх ёстой нэгэн гэж харж чадахын тулд оюун ухаанаа дайчлах шаардлагатай. Гагцхүү хүн л үүнийг хийж чадна. Нигүүлсэхүй бол аз жаргалын эх ундарга болдог бол амин хувиа хичээх үзэл нь эцсийн эцэст хүчирхийлэл рүү түлхдэг тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Олон тохиолдолд авлига нь хүчирхийллийн нэг төрөл болох тухай тэмдэглээд, тэрээр ахимсагийн зарчимд шударга үнэнч зан төлөв багтах ёстой хэмээн мэдэгдэв. Зөв буруу байхаас үл хамааран бидний үйлдэл сэдлээс эхэлдэг. Бид сэтгэл оюунаа өөрчлөх шаардлага эндээс урган гарч буй хэмээн тэр хэллээ.
Бурхан Багшийн сургаалийн тухайд Дээрхийн Гэгээнтэн хүсэлт гарсан тохиолдолд ном айлддаг ажээ. Варанаст тэрээр Хутагтын дөрвөн үнэний талаар номлохдоо, байгалийн жамын хувьд зовлон буй, зовлонгийн шалтгаан буй, зовлонгоос ангижирсан гэгээрэл буй, түүнд хүрэх зам мөр буй; үйл хөдлөлийн тухайд бид зовлонг таних, шалтгааныг арилгах, гэгээрлийн зам мөрийг дагах замаар таслан зогсоох ёстой; үр дүнгийн тухайд шалтгааныг арилгаснаар зовлонг даван дийлэх ба гэгээрлийн зам мөрийг дагаснаар түүнд хүрч чадна хэмээн 3 талаас нь тайлбарласан юм. Зовлонг таньснаар таньж мэдэх өөр зүйл үгүй, шалтгааныг арилгаснаар арилгах өөр зүйл үгүй, гэгээрэлд хүрэх хийгээд зам мөрийг төлөвшүүлэх өөр зүйл үгүй, төлөвшүүлэн дадуулах өөр зүйл үгүй болно хэмээн тэрээр айлдлаа.

Сомайяа Видяавихарт болсон уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтнээс
асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2014.5.30.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Зовлон нь мунхгийн харанхуйгаас үүдэлтэй хэмээн тэр хэллээ. Шүтэн барилдлагыг үл мэдэх нь бодит байдлыг үл мэдэхээс эхтэй. Дээдийн номын эхний хүрд нь Хутагтын Дөрвөн үнэний тухай байдаг бол хоёр дахь нь бодит үнэний мөн чанарын тухай, гурав дахь нь оюун ухааны мөн чанар хийгээд хурц тодорхой байдал, мэдлэг ойлголтын тухай байдаг. Оюун ухааны мөн чанараараа бид оюун ухааны хирийг арилгаж, зовлонгийн шалтгааныг арилгаснаар зовлонгоос ангижирч, зам мөрөө дагаснаар (зовлонг) таслан зогсоож чадна.
Танхимд хуран цугласан олны зарим асуулт, түүний дотор хэрхэн бясалгах талаар зөвөлгөө өгөхийг хүссэн хүсэлтэд Дээрхийн Гэгээнтэн хариулсан юм. Тэрээр Гамалашилагийн ‘Бясалгалын Зэргэмж’ номыг уншихыг зөвлөлөө. Уур хилэнгээ хэрхэн дарах тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ номын 6 дугаар бүлгийг судлахыг зөвлөв. Эцэст нь, ахимса, эсвэл хүчирхийллийн бус зан үйлтэй байхын тулд бид цагаан хоолтон болох ёстой юу гэсэн асуултад тэрээр хариулахдаа, Шри Ланкагийн нэгэн ламын үгийг эш татсан бөгөөд тэр лам бусдын өглөгөөр амь зуудаг тул түүнд гал тогоо гэж үгүй бөгөөд түүнд юу өгснийг хүртдэг гэж түүнд хэлж байжээ. Энэ утгаараа тэр лам цагаан хоолтон мөн, бас биш юм. Гэхдээ Төвдийн сүм хийд, сургууль дацангийн гол хоол нь ерөнхийдөө цагаан хоол байдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Цагаан хоолыг тэрээр хэдийгээр дэмждэг ч, эрүүл мэндийн шалтгаанаар Төвдийн болон Аюурведийн эмч нарын зөвлөснөөр дан цагаан хоолны дэглэм барих боломжгүй гэдгээ хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш үргэлжлүүлэн ном айлдана.
Үзсэн: 3 182
Холбоотой мэдээ: