Бостон дахь сүүлийн өдөр – Зүрх Сэтгэл, оюун ухааныг төлөвшүүлэх нь
3-11-2014, 18:03 | Хэвлэх
2014 оны 11 дүгээр сарын 2
АНУ, Массачесетс, Бостон, 2014 оны 11 дүгээр сарын 1- Бостоны Төвөдийн Холбооноос Дээрхийн Гэгээнтний Бостон дахь сүүлчийн арга хэмжээ болгон олон нийттэй уулзах уулзалтыг хоккейн болон сагсан бөмбөгийн Бруинз ба Селтикс багийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Дээрхийн Гэгээнтнийг зочид буудлаасаа гаран уулзалтыг зорин хөдлөхөд хүчтэй салхи салхилан, гадаа гудамж чийгтэй нойтон байв. Түүнийг цэнгэлдэхийн гадаа Төвөдийн уламжлалт зан үйлээр угтсан бөгөөд уулзалтын байр луу ороход нь АНУ-ын сенатор Элизабет Варрен, Бостон хотын дарга Мартин Ж Волш болон Медфорд хотын дарга Майкл Ж Макглин нар дагалдан явлаа.
TD Гарденд болсон уулзалтын эхэнд сенатор Элизабет Варрен
Дээрхийн Гэгээнтнийг танилцуулж байгаа нь. АНУ, Массачусетс,
Бостон, 2014.11.1. Гэрэл зургийг Сонам ЗогсанСенатор Варрен Дээрхийн Гэгээнтнийг индэрт дагалдан гарахад тэднийг танхим халуун алга ташилтаар угтав. Төвөд залуучууд Дээрхийн Гэгээнтэнд урт наслахыг ерөөсөн, магтаалын дуу дууллаа. Дараа нь Бостоны Төвөдийн Холбооны ерөнхийлөгч Пема Цеван Шастри сенатор Варренг урьж, Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахыг хүсэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг дэлхий дээрх бүхий л сүсэг бишрэлт хүмүүсийн хувьд урам зориг болсон хүн хэмээн тодорхойлоод,
“Бид сэтгэлийн амар амгалантай байсан цагт эргэн тойрныхоо хүмүүстэй эвтэй байж чаддаг. Бидний хувьд тансаг амьдрал тийм ч чухал биш, харин хайр болон нигүүлсэхүй нь бидний эсэн мэнд оршиход амин чухал ач холбогдолтой” хэмээн хэллээ. Тэрээр хуран цугласан олонд хандан, түүнтэй нэгдэж Төвөдийн 14 дүгээр Далай Ламыг угтан авахыг уриалсан байна. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Хүндэт сенатор, хүндэт ахан дүүс нар аа! Юуны өмнө саяхан энд дуулж бүжиглэсэн залуучуудад талархлаа илэрхийлье. Тэд миний Лхаст байсан залуу насыг, ялангуяа лам нарт хэдий зөвшөөрдөггүй байсан ч, дуулж бүжиглэдэг байсан үеийг маань санагдууллаа. Норовлингад 6 өдрийн турш дуурийн тоглолт явагддаг байсан бөгөөд би хичээлээ таслан, ээжтэйгээ хамт үзэх дуртай байлаа” хэмээв.
“Бостон бол миний ижил дасал болсон газар бөгөөд сүүлийн хоёр өдрийг энд утга учиртай өнгөрөөлөө. Оюун ухаан болон сэтгэл хөдлөл, түүнчлэн байгаль орчны талаар нилээд хэрэгтэй зүйлсийг би мэдэж авлаа.”
Илтгэгч болон сонсогчдын хооронд ямар ч ялгаа байдаггүй гэдгийг хаа очсон газартаа хэлж байдгаа тэр илэрхийллээ. Нийт 7 тэрбум хүнтэй бид бүгд адил. Бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, ийнхүү амьдрах ч эрхтэй. Энэ утгаар бүх хүн нэг цул мөн. Нэгэнт хүн гэсэн утгаараа бид бүгд адил юм бол хоорондоо дайтах, бие биенээ хөнөөх үндэс байхгүй. Сүсэг бишрэл, арьс өнгө, үндэстэн ястны ялгаа байдаг боловч энэ бүх ялгаа нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой хэмээн тэр хэлэв. Эдгээр асуудалд хэт их ач холбогдол өгөх нь бидний дунд хүндрэлийг бий болгодог. Үүний уршгаар бид ‘бид’ ба ‘тэд’ хэмээн бодоход хүрч, улмаар энэ нь зөрчилдөөний шалтгаан болдог.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам TD Гарденд үг хэлж байгаа нь.
АНУ, Массачусетс, Бостон, 2014.11.1. Фотог Ганзей Тшеринг“Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг ч, энэ юу гэсэн үг вэ? Энэ нь мөнгө ба эрх мэдэл гэсэн үг үү? Үгүй, мөнгө дангаараа аз жаргалыг авчрахгүй. Чинээлэг хэрнээ аз жаргалгүй нөхөд надад бий. Амар амгалан хийгээд аз жаргалын эх үүсвэр нь зүрх сэтгэл хийгээд оюун ухаанд байдаг бөгөөд бид тэдгээрийг сэтгэлийнхээ чинадад хөгжүүлэх ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн нүдээ хурц гэрлээс далдлахын тулд өөрт нь дурсгасан Бруинз Хоккей багийн малгайг өмсөхөд, танхим дахин алга нижигнүүлэн ташлаа.
“Сэтгэл санааны тавгүй байдалтай тэмцэх зөв аргыг мөн л оюун ухаанаасаа олох ёстой. Уур хилэн, айдас хүйдэс, сэтгэл зовнил нь сэтгэлийн зовлон шаналлыг үүсгэдэг. Тэдгээр сөрөг хандлагууд дархлааны тогтолцоог иддэг болохыг эрдэмтэд баталсан. Нөгөө талаас бидэнд байгалиас хайр энэрэл, ниүүлсэхүй, бусдын сайн сайхны төлөө санаа тавих сэтгэл заяасан билээ.”
“Хэрвээ бид уур хилэндээ баригдаж, хэрүүл уруул хийвэл дараагийн өдөр нь сэтгэл тавгүйтдэг. Харин бусдын хүрээлэлд цагийг сайхан өнгөрөөсөн бол маргааш нь сэтгэл өөдрөг байдаг.”
Хүн болж төрсний хувьд бидэнд хайр энэрлийг мэдрэх, харуулах биологийн шинж бүрдсэн байдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Эхийн хэвлийд байхаасаа бид эхийн халамж хайрыг хүртдэг. Эхээс төрсний дараах хэдэн долоо хоногт эх өөрийн биеэр бидэнд хүрэх нь тархины зүй зохистой хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Ингэж бидний амьдрал эхэлдэг.
“Нигүүлсэхүй хийгээд өршөөл уучлалын үнэ цэнэ нь гагцхүү шашны асуудал биш юм. Энэ бол бидний хайхрахгүй өнгөрөөж үл болох хүний үнэт зүйл мөн. Эдгээрийг бид шашны бус арга замаар төлөвшүүлэх ёстой. Энэтхэгийн ухагдахуунаар бол иргэний буюу шашны бус үзэл гэдэг нь бүх шашныг, мөн шашингүй үзэлтэй бүх хүнийг тэгш хүндэтгэх гэсэн утгатай юм. Энэтхэг орон тусгаар тогтносныхоо дараа иргэний Үндсэн хууль бүхий олон шашинт нийгмийг бүрдүүлсэн бөгөөд хөрш орнуудтайгаа харьцуулахад тогтвортой, эв зохицол бүрдсэн улс болон хөгжсөн билээ. Энэтхэг орон мөн дэлхийн хамгийн их хүн ам бүхий ардчилсан орон мөн.”
"Зүрх сэтгэл ба оюун ухааныг төлөвшүүлэх нь" сэдэвт Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын айлдвар болсон TD Гарден цэнгэлдэх
хүрээлэнгийн үзэгдэх байдал АНУ, Массачусетс, Бостон,
2014.11.1. Гэрэл зургийг Сонам Зогсан“Сайхан сэтгэлийг төлөвшүүлэх иргэний, шашны бус арга замыг бид олох хэрэгтэй байна. Бидэнд дотоод үнэ цэнийн талаар өөрсдийгөө хөгжүүлэх иргэний, шашны бус арга зам хэрэгтэй. Аз жаргалтай амьдрах эх сурвалж бидний дотоод сэтгэлд байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт хүндрэл үүсгээд байгаа хүмүүс ихэнхдээ сайн боловсролтой байдаг учраас бидэнд хэрэгтэй зүйл нь ганцхан боловсрол биш байна. Бид дотоод үнэ цэнэ рүүгээ анхаарал хандуулах хэрэгтэй.”
Агшин зуур үр дүн гарна гэж найдах ёсгүйг тэрээр анхаарууллаа. Өөрчлөлт хийхэд хэдэн арван жил шаардагдаж болох ч, 21 дүгээр зууны төгсгөл гэхэд илүү аз жаргалтай, илүү амар амгалан дэлхий ертөнцийг бий болгох боломжийг бид бүрдүүлэх ёстой. 20 дугаар зуун хүчирхийллийн зуун байсан бол энэ зууныг бид энх тайвны зуун болгож чадна. Хүндрэлтэй асуудалтай тулгарсан үедээ асуудлыг бид яриа хэлэлцээний замаар хүний ёсоор шийдэх ёстой. Харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг бид олох шаардлагатайгаас гадна байгаль орчныг хамгаалах арга замыг олох хэрэгтэй.
“Бидэнд иргэний, шашны бус хандлага хэрэгтэй байна. Хувь хүн өөрийгөө өөрчлөх замаар нийгмийг, хүн төрөлхтнийг өөрчлөх боломжтой. Дотоод үнэ цэнэт зүйлийг төлөвшүүлэх замаар өөрсдийнхөө болон гэр бүлийнхнийхээ амьдралыг өөрчилж чадна. Ийм замаар бид илүү амар амгалан дэлхий ертөнцийг бүтээж чадна.”
“Би өөрийгөө хэзээ ч онцгой нэгэн гэж боддоггүй. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэдэг нэрэнд дулдуйдаггүй, учир нь хэт тэгэж бодох аваас бусдаас холдож, бидний дунд орон зай бий болно. Би өөрийгөө бусдын адил эгэл нэгэн хэмээн боддог бөгөөд энэ нь бусадтай амар хялбар харьцах боломжийг өгдөг. Хэрвээ та бүхэн миний хэлсэн ярьсныг тунгаан бодоод, хэрэгтэй гэж үзвэл амьдралд хэрэгжүүлээрэй. Хэрэггүй гэж үзвэл мартана буй заа. Баярлалаа.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам танхимаас тавьсан асуултуудад
хариулж байгаа нь. АНУ, Массачусетс, Бостон, 2014.11.1.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОДээрхийн Гэгээнтэн дараа нь сонсогчдын асуултад хариуллаа. Америк маягийн завгүй амьдралын хэв маягийн дотор төв байрь суурийг хэрхэн олох тухай асуултад, тансаг амьдралаар амьдрахын оронд илүү утга учиртай зүйлд мөнгөө зарцуулахыг зөвлөлөө. Төвөдийн Ням гаригийн сургуулийн нэгэн хүүхэд түүнээс гэрийн тэжээмэл амьтантай байсан эсэхийг нь асуув. Түүнд хөгшин муур байгаа хэмээн хариуллаа. Хэзээ нэгэн цагт уурлаж байсан уу гэсэн асуултад тэрээр инээмсэглээд, “Тийм” хэмээн хариулав. Нью Иоркийн нэгэн тоймч түүнд өв хөрөнгөө яах тухай бодсон уу гэсэн асуултыг тасралтгүй тавьж байсан тухай хүүрнэн ярив. Буддист лам хүний хувьд энэ талаар бодох нь тохиромжгүй гэдгийг тэвчээртэйгээр тайлбарласны дараа тоймч гурав дахь удаагаа дээрх асуултыг тавих үед биеэ барьж чадаагүй хэмээн хэллээ.
Дараагийн асуулт чөлөөт цагаа хэрхэн өнгөөрөдөг тухай байв. Тэрээр залуу байхдаа цэцэрлэгээ тордох, цаг засах зэргээр цагийг өнгөрөөдөг байсан бол одоо цаг зав гарангуут Наландагийн их багш нарын бүтээлийг унших болсон хэмээн хариулав. Америкчууд Төвөдийн асуудлаар юу хийж чадах вэ гэсэн асуултад, эн тэргүүнд Төвөдийн асуудал бол шударга асуудал хэмээн хэллээ. Наландагийн уламжлалын мэдлэгийг хамгийн нягт нямбайгаар хадгалан үлдсэн үнэ цэнэ бүхий Төвөд хэл, бичгийг хамгаалах нь чухал хэмээн айлдав. Си Жиньпин хүртэл Хятадын соёлыг сэргээхэд буддизм чухал үүрэгтэй болохыг тэмдэглэн хэлсэн хэмээн онцоллоо.
“Төвөдөд очицгоо. Тэндэхийн байдлыг үзэж харснаа найз нөхөддөө хэлцгээ. 7,8,9 дүгээр зуунд Төвөдийг төвөд, хятад, монгол хаад захирч байсан ч, 9 дүгээр зуунаас Төвөд задарч эхэлсэн. Европ болон Америк дахь нийгэмлэг миний бишрэлийг төрүүлдэг. Хятадын Үндсэн хуулиар тодорхой эрхийг Төвөдийн бүс нутгуудад олгодог. Бидний дэвшүүлсэн “Дундаж хандлага” үүнийг л зорьж байгаа билээ” хэмээн хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ричард Гиртэй уулзан, талархлаа
илэрхийллээ. АНУ, Массачусетс, Бостон, 2014.11.1.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОДараа нь тэрээр төвөд хүмүүст хандан төрөлх хэл дээрээ үг хэллээ. Дараа нь Пема Цеван Ричард Гирийг индэрт урин цөөн үг хэлэхийг хүссэн байна. Ричард Гир хурсан олонтой инээмсэглэн мэндчилээд,
“Би энд байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хэдэн цаг ч атугай хамт байгаагаа аз завшаан хэмээн бодож байна. Тэр бид бүгдийн дотны найз нөхөр билээ. Алдарт Скорсезе Дээрхийн Гэгээнтний амьдралын түүхээр хийсэн ‘Кундун’ киног үзсэний дараа Дээрхийн Гэгээнтэн Төвөдийг орхин явах замдаа хил гарах үед дагалдан явсан камба нар мориндоо мордоод, эргээд Төвөд рүүгээ буцсан тухай түүний ярьж байсныг би санаж байна. Тэднийг ахиж харахгүй хэмээн тэр бодсон, тэр ёсоороо хараагүй. Энэтхэгийн зүг хараад огт танихгүй хүмүүс тэнд байгаа гэж тэр хэлж байсан. Одоо тэр, “Хаана ч очсон надад найз нөхөд байгаа” гэж хэлж байна, үүнд бид бүхэн баяртай байна. Баярлалаа” хэмээн хэллээ.
АНУ, Массачесетс, Бостон, 2014 оны 11 дүгээр сарын 1- Бостоны Төвөдийн Холбооноос Дээрхийн Гэгээнтний Бостон дахь сүүлчийн арга хэмжээ болгон олон нийттэй уулзах уулзалтыг хоккейн болон сагсан бөмбөгийн Бруинз ба Селтикс багийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Дээрхийн Гэгээнтнийг зочид буудлаасаа гаран уулзалтыг зорин хөдлөхөд хүчтэй салхи салхилан, гадаа гудамж чийгтэй нойтон байв. Түүнийг цэнгэлдэхийн гадаа Төвөдийн уламжлалт зан үйлээр угтсан бөгөөд уулзалтын байр луу ороход нь АНУ-ын сенатор Элизабет Варрен, Бостон хотын дарга Мартин Ж Волш болон Медфорд хотын дарга Майкл Ж Макглин нар дагалдан явлаа.

TD Гарденд болсон уулзалтын эхэнд сенатор Элизабет Варрен
Дээрхийн Гэгээнтнийг танилцуулж байгаа нь. АНУ, Массачусетс,
Бостон, 2014.11.1. Гэрэл зургийг Сонам Зогсан
“Бид сэтгэлийн амар амгалантай байсан цагт эргэн тойрныхоо хүмүүстэй эвтэй байж чаддаг. Бидний хувьд тансаг амьдрал тийм ч чухал биш, харин хайр болон нигүүлсэхүй нь бидний эсэн мэнд оршиход амин чухал ач холбогдолтой” хэмээн хэллээ. Тэрээр хуран цугласан олонд хандан, түүнтэй нэгдэж Төвөдийн 14 дүгээр Далай Ламыг угтан авахыг уриалсан байна. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Хүндэт сенатор, хүндэт ахан дүүс нар аа! Юуны өмнө саяхан энд дуулж бүжиглэсэн залуучуудад талархлаа илэрхийлье. Тэд миний Лхаст байсан залуу насыг, ялангуяа лам нарт хэдий зөвшөөрдөггүй байсан ч, дуулж бүжиглэдэг байсан үеийг маань санагдууллаа. Норовлингад 6 өдрийн турш дуурийн тоглолт явагддаг байсан бөгөөд би хичээлээ таслан, ээжтэйгээ хамт үзэх дуртай байлаа” хэмээв.
“Бостон бол миний ижил дасал болсон газар бөгөөд сүүлийн хоёр өдрийг энд утга учиртай өнгөрөөлөө. Оюун ухаан болон сэтгэл хөдлөл, түүнчлэн байгаль орчны талаар нилээд хэрэгтэй зүйлсийг би мэдэж авлаа.”
Илтгэгч болон сонсогчдын хооронд ямар ч ялгаа байдаггүй гэдгийг хаа очсон газартаа хэлж байдгаа тэр илэрхийллээ. Нийт 7 тэрбум хүнтэй бид бүгд адил. Бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, ийнхүү амьдрах ч эрхтэй. Энэ утгаар бүх хүн нэг цул мөн. Нэгэнт хүн гэсэн утгаараа бид бүгд адил юм бол хоорондоо дайтах, бие биенээ хөнөөх үндэс байхгүй. Сүсэг бишрэл, арьс өнгө, үндэстэн ястны ялгаа байдаг боловч энэ бүх ялгаа нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой хэмээн тэр хэлэв. Эдгээр асуудалд хэт их ач холбогдол өгөх нь бидний дунд хүндрэлийг бий болгодог. Үүний уршгаар бид ‘бид’ ба ‘тэд’ хэмээн бодоход хүрч, улмаар энэ нь зөрчилдөөний шалтгаан болдог.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам TD Гарденд үг хэлж байгаа нь.
АНУ, Массачусетс, Бостон, 2014.11.1. Фотог Ганзей Тшеринг
Дээрхийн Гэгээнтэн нүдээ хурц гэрлээс далдлахын тулд өөрт нь дурсгасан Бруинз Хоккей багийн малгайг өмсөхөд, танхим дахин алга нижигнүүлэн ташлаа.
“Сэтгэл санааны тавгүй байдалтай тэмцэх зөв аргыг мөн л оюун ухаанаасаа олох ёстой. Уур хилэн, айдас хүйдэс, сэтгэл зовнил нь сэтгэлийн зовлон шаналлыг үүсгэдэг. Тэдгээр сөрөг хандлагууд дархлааны тогтолцоог иддэг болохыг эрдэмтэд баталсан. Нөгөө талаас бидэнд байгалиас хайр энэрэл, ниүүлсэхүй, бусдын сайн сайхны төлөө санаа тавих сэтгэл заяасан билээ.”
“Хэрвээ бид уур хилэндээ баригдаж, хэрүүл уруул хийвэл дараагийн өдөр нь сэтгэл тавгүйтдэг. Харин бусдын хүрээлэлд цагийг сайхан өнгөрөөсөн бол маргааш нь сэтгэл өөдрөг байдаг.”
Хүн болж төрсний хувьд бидэнд хайр энэрлийг мэдрэх, харуулах биологийн шинж бүрдсэн байдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Эхийн хэвлийд байхаасаа бид эхийн халамж хайрыг хүртдэг. Эхээс төрсний дараах хэдэн долоо хоногт эх өөрийн биеэр бидэнд хүрэх нь тархины зүй зохистой хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Ингэж бидний амьдрал эхэлдэг.
“Нигүүлсэхүй хийгээд өршөөл уучлалын үнэ цэнэ нь гагцхүү шашны асуудал биш юм. Энэ бол бидний хайхрахгүй өнгөрөөж үл болох хүний үнэт зүйл мөн. Эдгээрийг бид шашны бус арга замаар төлөвшүүлэх ёстой. Энэтхэгийн ухагдахуунаар бол иргэний буюу шашны бус үзэл гэдэг нь бүх шашныг, мөн шашингүй үзэлтэй бүх хүнийг тэгш хүндэтгэх гэсэн утгатай юм. Энэтхэг орон тусгаар тогтносныхоо дараа иргэний Үндсэн хууль бүхий олон шашинт нийгмийг бүрдүүлсэн бөгөөд хөрш орнуудтайгаа харьцуулахад тогтвортой, эв зохицол бүрдсэн улс болон хөгжсөн билээ. Энэтхэг орон мөн дэлхийн хамгийн их хүн ам бүхий ардчилсан орон мөн.”

"Зүрх сэтгэл ба оюун ухааныг төлөвшүүлэх нь" сэдэвт Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын айлдвар болсон TD Гарден цэнгэлдэх
хүрээлэнгийн үзэгдэх байдал АНУ, Массачусетс, Бостон,
2014.11.1. Гэрэл зургийг Сонам Зогсан
Агшин зуур үр дүн гарна гэж найдах ёсгүйг тэрээр анхаарууллаа. Өөрчлөлт хийхэд хэдэн арван жил шаардагдаж болох ч, 21 дүгээр зууны төгсгөл гэхэд илүү аз жаргалтай, илүү амар амгалан дэлхий ертөнцийг бий болгох боломжийг бид бүрдүүлэх ёстой. 20 дугаар зуун хүчирхийллийн зуун байсан бол энэ зууныг бид энх тайвны зуун болгож чадна. Хүндрэлтэй асуудалтай тулгарсан үедээ асуудлыг бид яриа хэлэлцээний замаар хүний ёсоор шийдэх ёстой. Харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг бид олох шаардлагатайгаас гадна байгаль орчныг хамгаалах арга замыг олох хэрэгтэй.
“Бидэнд иргэний, шашны бус хандлага хэрэгтэй байна. Хувь хүн өөрийгөө өөрчлөх замаар нийгмийг, хүн төрөлхтнийг өөрчлөх боломжтой. Дотоод үнэ цэнэт зүйлийг төлөвшүүлэх замаар өөрсдийнхөө болон гэр бүлийнхнийхээ амьдралыг өөрчилж чадна. Ийм замаар бид илүү амар амгалан дэлхий ертөнцийг бүтээж чадна.”
“Би өөрийгөө хэзээ ч онцгой нэгэн гэж боддоггүй. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэдэг нэрэнд дулдуйдаггүй, учир нь хэт тэгэж бодох аваас бусдаас холдож, бидний дунд орон зай бий болно. Би өөрийгөө бусдын адил эгэл нэгэн хэмээн боддог бөгөөд энэ нь бусадтай амар хялбар харьцах боломжийг өгдөг. Хэрвээ та бүхэн миний хэлсэн ярьсныг тунгаан бодоод, хэрэгтэй гэж үзвэл амьдралд хэрэгжүүлээрэй. Хэрэггүй гэж үзвэл мартана буй заа. Баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам танхимаас тавьсан асуултуудад
хариулж байгаа нь. АНУ, Массачусетс, Бостон, 2014.11.1.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО

Үзсэн: 2 704