Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дэлхийн Хинду Шашинтны анхдугаар их хуралд хүндэт зочноор оролцлоо
25-11-2014, 16:08 | Хэвлэх
2014 оны 11 дүгээр сарын 21
Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 11 дүгээр сарын 21- Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төлөвлөсөн ажилдаа орохын өмнө дэлхийн хамгийн эртний шашнуудын нэг болох парсы буюу зороастризмын төлөөлөлтэй уулзав. Дээрхийн Гэгээнтэн болон доктор Хоми Дхалла нар Ромын пап лам 2 дугаар Жон Павелын зочин болж 1986 онд Ассисид очих үедээ анх удаа бие биентэйгээ уулзаж байжээ. Тэр цагаас хойш тэд хэд хэдэн удаа уулзалдсан байна. Энэ удаад доктор Дхалла энх тайван хийгээд хүний эрхийн талаар хийж байгаа баримтат кинотойгоо холбогдуулан Дээрхийн Гэгээнтэнд хэдэн асуулт тавихыг хүссэн ажээ.
Зороастризм шашны төлөөлөл доктор Хоми Б. Дхалла Дээрхийн
Гэгээнтнээс ярилцлага авч байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2014.11.21. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОЯриа хэлцэл хийхээс гадна хүчирхийлэлд хэрхэн төгсгөл тавих вэ гэсэн асуултаар эхлэв. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, хүчирхийлэл бол бидний сэтгэлийн сөрөг хандлагатай холбоотой хэмээв. Уур хилэн, айдас, атаа жөтөө, зарим утгаар шунал нь хүчирхийллийн эх сурвалж болдог. Хэрвээ бид сэтгэлийн тэдгээр хөдлөлөө хянаж чадахгүй бол хүчирхийлэл үргэлжлэх болно. Хүчирхийлэл нь нийгэмд хортой, бидний эрүүл мэнд хийгээд сэтгэлийн амар амгаланд хөнөөлтэй гэдгийг хүмүүст ойлгуулах замаар энэ талаархи боловсролыг олгох шаардлагатай. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, энэ бол мэдээж буруу хэмээв. Эрчүүдийн давуу байдлын талаар тогтсон ойлголт байдаг ч, эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биедээ хэрэгтэй. Сүүлийн үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн тухай агуу ойлголтыг боловсролын тусламжтайгаар түгээж байна.
Залуучууд болон технологийн холбооны талаархи асуултанд, технолгийг үнэлдэгээ Дээрхийн Гэгээнтэн тодорхой илэрхийллээ.
“Технолог бол сайн зүйл. Технолог нь амьдралыг хялбарчилж, хүмүүсийг ойр дотно болгодог. Гэхдээ бид түүнийг бүтээлчээр ашиглах ёстой.”
Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэсэн ойлголтыг залуу үеийнхэн илүү өргөн хүрээнд түгээж чадна. Бид бүгдэд хайр энэрэл хэрэгтэй. Тиймээс хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрөх нь маш тустай билээ.
Доктор Дхалла Төвөдийн тухай асуухад, Төвөдийн ард түмэн их эртнийх гэдгийг археологийн олдвор баталдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
“7 дугаар зуун болон түүнээс өмнө бид өөрийн гэсэн бичиг үсгийг боловсруулсан бөгөөд төвөд хэл бичиг нь дэлхийн өнө эртний бичгүүдийн нэг юм. Бид төвөд хэл рүү асар их ном зохиол орчуулсан ч, тэдгээрийг судлах талаар багагүй хичээл зүтгэл гаргасан. Гэтэл Хятадын хатуу бодлоготонгууд тусдаа бичиг, утга зохиолтой байх нь салан тусгаарлах үзлийг төрүүлдэг хэмээн хардаж сэрдэж байгаа учраас боломжтой бүх газарт бичиг үсгийг хориглож байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад зочид Дэлхийн
Хинду Шашинтны анхдугаар их хурлыг нээж, гал асаах ёслол
үйлдэв. Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.21.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОДели хотын дипломат дүүргийн захад орших Ашока зочид буудал руу Дээрхийн Гэгээнтнийг морилон очиход Дэлхийн Хинду шашинтнуудын анхдугаар их хурлыг (WHC2014). зохион байгуулах хорооны гишүүд угтан авлаа. Түүнийг индэрт урин залав. Свами дун үлээж, гал асаах ёслол үйлдсэнээр их хурлын ажиллагаа албан ёсоор эхэллээ. VHP Ерөнхий нарийн бичгийн дарга, свами Вигянананд Дэлхийн Хинду Шашинтнуудын Их хурлыг яагаад зохион байгуулах болсноо тайлбарлан ярив. Хинду шашинтны цэцэглэлт, нөлөө дэлхий дахинд дахин сэргэнэ гэдэгт итгэл найдвар тээж буйгаа тэрээр илэрхийлээд,
“Сайн зүйл аяндаа болдоггүй, тийм зүйл болох нөхцлийг бид бүрдүүлэх ёстой” гэв. Зохион байгуулах хорооны (WHC2014) дарга Сайжан Бхажанка их хуралд оролцож байгаа бүх хүн, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Моханрао Бхагват, Ашок Сингхал, хүндэт зочид болон 50 орноос ирсэн 1800 төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлэв. Их хурал гурван хүнд, тухайлбал Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Пужя Свами Сарасвати болон Ашок Сингхал нарт гүн хүндэтгэл үзүүлж байгааг тэр тэмдэглэн хэллээ.
Танилцуулгад Дээрхийн Гэгээнтнийг Жанрайсиг бурхны дүр, нигүүлсэхүйн бодьсадва, Нобелийн энх тайвны болон Магасайн шагналт, Төвөдийн бүтээл, архивын номын сангаас эхлээд олон сургууль, сүм хийд, хүрээлэнг байгуулж, үнэн ба нигүүлсэхүйн тухай Дээдийн номыг түгээгч хэмээн тодорхойлсон байв. Моханрао Бхагват, Ашок Сингхал нараас түүнд улбар шар алчуур гардуулахыг хүссэн байна.
Свами Даяананд Сарасвати эрүүл мэндийн улмаас хуралд оролцох боломжгүй байгаа учраас түүнд олгогдож байгаа шагналыг түүний нэрийн өмнөөс хүлээн авахыг шавиасаа хүссэн ажээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дэлхийн Хинду Шашинтны
анхдугаар их хурлыг нээж үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.21. Тэнзин Чоежор/ДЛОИх хурлыг нээж үг хэлэхийг Дээрхийн Гэгээнтнээс хүсэхэд,
“Эрхэм хүндэт шашны ахан дүүс ээ, би өөрийгөө бусадтай адилхан жирийн нэг хүн хэмээн үздэг учраас энэхүү дэлхийн Хинду шашинтны их хуралд оролцож буйгаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн оюун санааны хувьд, бие махбодийн хувьд, сэтгэл санааны хувьд бүгд ижил гэдгийг би үргэлж онцлон тэмдэглэдэг. Хаан, эсвэл хатан, ядуу эсвэл шашны зүтгэлтэн байхаас үл хамааран бид бүгд адилхан төрдөг. Дараагийн очих цэгтээ ч бид нэг л аргаар хүрдэг. Гэхдээ адилхан гэдгээ умартах хандлага бидэнд байдаг бөгөөд бидний дунд байдаг хоёрдугаар зэргийн ялгаанд анхаарлаа хандуулдаг. Бид бие биенийхээ талаар ‘бид’ ба ‘тэд’ гэсэн утгаар боддог. Гэсэн хэдий ч, байгалийн гамшгаас зүгтаах үедээ бид хэн нэгэнд туслахдаа түүний хаанаас ирсэн, юу шүтэж биширдгийг нь үл тоон, адилхан хүн гэсэн утгаар туслан дэмждэг гэдгээ бид санах ёстой. Хүүхдүүд мөн өөр хоорондын ялгааны талаар санаа зоволгүй, бие биенээ тэвэрдэг” хэмээн яриагаа эхлэв.
Өнөөдөр бид дайн, хүчирхийлэл гэх мэт өөрсдийн зохион бүтээсэн бүх төрлийн асуудалтай тулгарч байгааг тэр тэмдэглэн хэллээ. Тэдгээр асуудлыг шийдэхийг эрмэлзэхдээ бид бүгд хүмүүний төрөлтөн гэдгийг илүү онцлох нь зохистой. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд хүмүүний хайр энэрлийг би үнэлдэг шиг бусад ч мөн адил үнэлдэг. Бидний амьдрал эхлэх тэр л цагаас хойш хайр энэрлийн ачаар үнэндээ бид эсэн мэнд үлддэг. 7 тэрбум хүний нэгдмэл байдлыг энэ утгаар ойлгож чадвал биднийг хуваан бутаргах өөр зүйл байхгүй.
Гүн ухааны зарим ялгааг эс тооцвол дэлхийн томоохон бүх шашин сэтгэлийн амар амгаланг дэмждэг хэмээн үздэгээ Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэрээр эртний Энэтхэгийн сэтгэлгээний Самхья-иога, Жайна, Няя-Вайшесика, Мимамса- Веданта болон Чарвака урсгалын талаар дурдан ярилаа. Эртний соёл иргэншилт Египет болон Хятадтай харьцуулахад Индийн хөндий маш олон сэтгэгчдийг төрүүлснийг энэ бүхэн баталж байна хэмээн тэр хэлэв.
“Би Наландагийн уламжлалыг баримтлагч, буддын шашны лам хүн. Би маш бага суралцсан, ерөнхийдөө залхуу сурагч байсан. Гэхдээ би эртний Энэтхэгийн эрдэмтэд, шашны зүтгэлтнүүдийг бахдан шүтдэг. Хүний оюун тархийг дээд зэргээр ашигласны баталгаа болсон тэдний зохиол бүтээлийг би бишрэн уншдаг. Арьядева, Бхававивека, Дигнага болон Дармакирти гэгээний бүтээлүүдэд шашны янз бүрийн уламжлалын талаар олон эргэцүүлэг, дүн шинжилгээ хийгдсэн байдаг. Тэдний бүтээлүүд ойлгомжтой тодорхой байдаг. Оюун мэдлэгийн бусад урсгалын сорилтыг давж буддын мэдлэг өсөн хөгжсөний адил буддын бус урсгалууд мөн хөгжиж ирсэн нь тодорхой.”
Дэлхий Хинду Шашинтны анхдугаар их хурлыг нээж Дээрхийн
Гэгээнтний хэлсэн үгийг 50 орны 1800 гаруй хүн сонслоо.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Энэтхэгийн нэрт физикч Ража Рамана нэгэнтээ надад, эртний Энэтхэгийн эрдэмтдийн зохиол бүтээлээс өнөөгийн квантын физикийн баталж байгаатай дүйх тайлбарыг олсон тухайгаа бахархалтайгаар хэлж билээ. Орчин цагийн эрдэмтдийн хамгийн шинэ соргог хэмээн үзэж байгаа үзэл санаа эртний Энэтхэгийн сэтгэгчдийн хувьд хамаагүй өмнө байсан нь тодорхой бөгөөд энэ нь түүний хувьд онцгой бахархлыг төрүүлдэг” хэмээв.
“Төвөдүүд бид энэтхэгчүүдийг өөрсдийн гүрү багш хэмээн үздэг гэдгийг би үргэлж дурддаг. 15 дугаар зууны Төвөдийн агуу эрдэмтэн хэлэхдээ, цастын орны цагаан төрхт Төвөд орон Энэтхэг орноос номын гэрэл тусах хүртэл харанхуйн манан дунд байсан хэмээн айлдсан байдаг. Зарим талаар баруунжсан орчин үеийн энэтхэгүүд бус, харин эртний энэтхэгчүүд бидний гүрү багш гэж би заримдаа шоглон хэлдэг. Одоо та бүхэн ч бас хэдэн зуун жилийн настай уламжлалаа сэргээж, хамгаалах талаар хүчин зүтгэл гаргаж байгааг би үнэлж байна.”
Сүүлийн 30 жилийн турш сансар судлал, физик, нейробиолог болон сэтгэл судлалын чиглэлээр эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн тухайгаа Дээрхийн Гэгээнтэн дурдлаа. Эртний Энэтхэгийн асар дээд түвшинд хүртэл хөгжсөн сэтгэл судлалтай харьцуулахад өнөөгийн сэтгэл судлал хүүхдийн цэцэрлэгийн түвшинд арайхийн хүрч байгааг дээрх хэлэлцүүлэг харуулсан ажээ. Энэ утгаар өдөр тутам мөргөлийн зан үйл хийснээр хязгаарлагдах нь хангалттай бус. Сүм хийдээс гадна арай дээд түвшинд сурах, хэлэлцэх газруудыг байгуулах шаардлагатай. Бид оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар илүү ихийг мэдэх шаардлагатай бөгөөд энэ нь дотоод амар амгаланд хөтлөх мэдлэг юм. Хэрвээ бид сэтгэлийн сөрөг хөдлөлөө зохицуулж сурах аваас илүү энэрэнгүй дэлхий ертөнцийг байгуулж чадна.
“Төвөдүүд бид чела буюу шавь нар тань боловч, найдвартай шавь байж чадсан хэмээн хэлэх эрхтэй гэж би бодож байна. Хожим нь бидний багш нарын үл тоомсорлосон тэр мэдлэгийг бид бүрэн бүтнээр нь хадгалж үлдээсэн. Сүм хийд болон бусад байгууламж байгуулсан газар бүртээ эртний мэдлэгт илүү анхаарал тавьж байхыг би та бүхнээс хүсч байна. Энэ бол дэлхий дахины хөгжилд та бүхний оруулах бодит хувь нэмэр байх болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дэлхийн Хинду Шашинтны анхдугаар
их хурлыг нээж үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.21.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОБуддизм болон хиндуизм нь шашны ахан дүүс болох тухай Дээрхийн Гэгээнтнийг өгүүлэхэд танхимд суусан олон талархан уухайллаа. Шила, шаматха, пражна буюу ёс зүй, төвлөрөл, билиг ухааны талаар энэ хоёр шашин ижил ойлголттой ч, атман ба анатманы асуудлаар үзэл бодол зөрүүтэй байдаг талаар тэр ярив. Хэдэн жилийн өмнө ядуучуудад хоол түгээх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг шашны нэгэн зүтгэлтэнтэй Банглорт уулзаж байснаа тэр дурсан ярилаа. Буддын лам хүний хувьд анатман илүү тохиромжтой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрч, хинду лам хүний хувьд атманы үзэл санаа тохирно гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөх хүртлээ тэд өөрсдийн шашны ижил төстэй байдлын талаар мэтгэлцэн ярилцсан байна. Гэхдээ аль үзэл санааг сонгох нь тухайн хүний сонголт хэмээн тэр хэллээ.
Бүх томоохон шашин нигүүлсэхүй, хүлээцтэй байдал хийгээд хувийн сахилга батын талаар сургадаг тухай тэр сануулан хэллээ. Бүтээгч байдаг гэдэгт гүн итгэлтэй нэгэнд Бурханд итгэх нэгэн үзүүрт итгэл нь хүчтэй байдаг. Учир шалтгаанд итгэдэг нэгний хувьд сайн үйл хийвэл ашиг тусыг нь хүртэж, муу үйл хийвэл зовно гэдгийг ойлгосон ойлголт хүчтэй байдаг. Бүх шашны урсгалын зорилго нь хүн төрөлхтний тусын тулд байдаг учраас шашин хоорондын эв зохицлыг бий болгохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргадгаа Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Австралид христийн шашинт нэгэн анд нь Дээрхийн Гэгээнтнийг сайн христийн шашинтан хэмээн танилцуулахад, хариуд нь австрали андаа тэрээр сайн буддист хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан тохиолдлыг тэр дурсан яриад, энд тэрээр өөрийгөө сайн хиндуист хэмээн үзэх үндэслэлтэй хэмээн хэлэв.
Хинду болон буддын шашны нууц тарнийн ёсонд олон нийтлэг зүйл байдаг тухай Дээрхийн Гэгээнтэн мөн тэмдэглэн хэллээ. Өндөр ууланд сар жилээр амьдарсан даяанчтай бодит туршлагынх нь талаар хэлэцэх гүн хүсэлтэй буйгаа тэрээр цугларсан олонд хандан илэрхийлэв. Ашок Сингхал хамгийн сүүлд болсон Махакумбх Мелад оролцохыг урих үед тэр боломжийг тэрээр ашиглахыг эрмэлзэж байсан боловч, харамсалтай нь цаг агаарын хүнд нөхцөл түүний аян замд саад болсон байна.
“Ийм төрлийн боломж нь харилцан ойлголцлыг бий болгох бөгөөд үүнтэй зэрэгцэн харилцан хүндэтгэл бий болно. Энэ нь эв зохицлын үндэс юм. Энэ бүхэн ойлгомжтой юу? Ингээд өндөрлөе, та бүхэнд баярлалаа.”
Свами Даянанд Сарасвати их хуралд ирүүлсэн илгээлтдээ, хинду шашны ертөнцөд нааштай өөрчлөлт гарч байгаа эрин цаг үед хинду шашны удирдагчид уулзан учирч байгаад баяртай буйгаа илэрхийлсэн байв. Мятаршгүй хинду, эрэлхэг хинду байх дээр VHP анхаарлаа хандуулах талаар Ашок Сингхал яруу тод илтгэлийг хинди хэлээр тавилаа. Шри Ланкагийн Умард мужийн тэргүүн сайд С.В. Вигнесваран өөрийн орон дахь хинду шашинтны талаар хурлын төлөөлөгчдөд танилцуулсан байна. Доктор Моханрао Бхагват хиндучуудын хувьд дахин сэргэлтийн тохиромжтой цаг ирсэн эсэх талаар ярив. Тэрээр бүх хүний нэгдмэл чанарын тухай хэлсэн Дээрхийн Гэгээнтний үгийг хүлээн зөвшөөрөөд, олон янз байдал дахь нэгдлийг олж харсан хүн бол хинду хэмээн тодорхойллоо. Хиндучуудын хувь нэмрээ оруулах ёстой зүйл бол тэдний үнэт зүйл хэмээн тэр хэлэв.
Зохион байгуулах хорооны дэд тэргүүн Нареш Кумар талархлын үг хэлснээр Дэлхийн Хинду Шашинтны их хурлын эхний хуралдаан өндөрлөв.
Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 11 дүгээр сарын 21- Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төлөвлөсөн ажилдаа орохын өмнө дэлхийн хамгийн эртний шашнуудын нэг болох парсы буюу зороастризмын төлөөлөлтэй уулзав. Дээрхийн Гэгээнтэн болон доктор Хоми Дхалла нар Ромын пап лам 2 дугаар Жон Павелын зочин болж 1986 онд Ассисид очих үедээ анх удаа бие биентэйгээ уулзаж байжээ. Тэр цагаас хойш тэд хэд хэдэн удаа уулзалдсан байна. Энэ удаад доктор Дхалла энх тайван хийгээд хүний эрхийн талаар хийж байгаа баримтат кинотойгоо холбогдуулан Дээрхийн Гэгээнтэнд хэдэн асуулт тавихыг хүссэн ажээ.

Зороастризм шашны төлөөлөл доктор Хоми Б. Дхалла Дээрхийн
Гэгээнтнээс ярилцлага авч байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2014.11.21. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Залуучууд болон технологийн холбооны талаархи асуултанд, технолгийг үнэлдэгээ Дээрхийн Гэгээнтэн тодорхой илэрхийллээ.
“Технолог бол сайн зүйл. Технолог нь амьдралыг хялбарчилж, хүмүүсийг ойр дотно болгодог. Гэхдээ бид түүнийг бүтээлчээр ашиглах ёстой.”
Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэсэн ойлголтыг залуу үеийнхэн илүү өргөн хүрээнд түгээж чадна. Бид бүгдэд хайр энэрэл хэрэгтэй. Тиймээс хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрөх нь маш тустай билээ.
Доктор Дхалла Төвөдийн тухай асуухад, Төвөдийн ард түмэн их эртнийх гэдгийг археологийн олдвор баталдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
“7 дугаар зуун болон түүнээс өмнө бид өөрийн гэсэн бичиг үсгийг боловсруулсан бөгөөд төвөд хэл бичиг нь дэлхийн өнө эртний бичгүүдийн нэг юм. Бид төвөд хэл рүү асар их ном зохиол орчуулсан ч, тэдгээрийг судлах талаар багагүй хичээл зүтгэл гаргасан. Гэтэл Хятадын хатуу бодлоготонгууд тусдаа бичиг, утга зохиолтой байх нь салан тусгаарлах үзлийг төрүүлдэг хэмээн хардаж сэрдэж байгаа учраас боломжтой бүх газарт бичиг үсгийг хориглож байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад зочид Дэлхийн
Хинду Шашинтны анхдугаар их хурлыг нээж, гал асаах ёслол
үйлдэв. Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.21.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Сайн зүйл аяндаа болдоггүй, тийм зүйл болох нөхцлийг бид бүрдүүлэх ёстой” гэв. Зохион байгуулах хорооны (WHC2014) дарга Сайжан Бхажанка их хуралд оролцож байгаа бүх хүн, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Моханрао Бхагват, Ашок Сингхал, хүндэт зочид болон 50 орноос ирсэн 1800 төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлэв. Их хурал гурван хүнд, тухайлбал Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Пужя Свами Сарасвати болон Ашок Сингхал нарт гүн хүндэтгэл үзүүлж байгааг тэр тэмдэглэн хэллээ.
Танилцуулгад Дээрхийн Гэгээнтнийг Жанрайсиг бурхны дүр, нигүүлсэхүйн бодьсадва, Нобелийн энх тайвны болон Магасайн шагналт, Төвөдийн бүтээл, архивын номын сангаас эхлээд олон сургууль, сүм хийд, хүрээлэнг байгуулж, үнэн ба нигүүлсэхүйн тухай Дээдийн номыг түгээгч хэмээн тодорхойлсон байв. Моханрао Бхагват, Ашок Сингхал нараас түүнд улбар шар алчуур гардуулахыг хүссэн байна.
Свами Даяананд Сарасвати эрүүл мэндийн улмаас хуралд оролцох боломжгүй байгаа учраас түүнд олгогдож байгаа шагналыг түүний нэрийн өмнөөс хүлээн авахыг шавиасаа хүссэн ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дэлхийн Хинду Шашинтны
анхдугаар их хурлыг нээж үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.21. Тэнзин Чоежор/ДЛО
“Эрхэм хүндэт шашны ахан дүүс ээ, би өөрийгөө бусадтай адилхан жирийн нэг хүн хэмээн үздэг учраас энэхүү дэлхийн Хинду шашинтны их хуралд оролцож буйгаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн оюун санааны хувьд, бие махбодийн хувьд, сэтгэл санааны хувьд бүгд ижил гэдгийг би үргэлж онцлон тэмдэглэдэг. Хаан, эсвэл хатан, ядуу эсвэл шашны зүтгэлтэн байхаас үл хамааран бид бүгд адилхан төрдөг. Дараагийн очих цэгтээ ч бид нэг л аргаар хүрдэг. Гэхдээ адилхан гэдгээ умартах хандлага бидэнд байдаг бөгөөд бидний дунд байдаг хоёрдугаар зэргийн ялгаанд анхаарлаа хандуулдаг. Бид бие биенийхээ талаар ‘бид’ ба ‘тэд’ гэсэн утгаар боддог. Гэсэн хэдий ч, байгалийн гамшгаас зүгтаах үедээ бид хэн нэгэнд туслахдаа түүний хаанаас ирсэн, юу шүтэж биширдгийг нь үл тоон, адилхан хүн гэсэн утгаар туслан дэмждэг гэдгээ бид санах ёстой. Хүүхдүүд мөн өөр хоорондын ялгааны талаар санаа зоволгүй, бие биенээ тэвэрдэг” хэмээн яриагаа эхлэв.
Өнөөдөр бид дайн, хүчирхийлэл гэх мэт өөрсдийн зохион бүтээсэн бүх төрлийн асуудалтай тулгарч байгааг тэр тэмдэглэн хэллээ. Тэдгээр асуудлыг шийдэхийг эрмэлзэхдээ бид бүгд хүмүүний төрөлтөн гэдгийг илүү онцлох нь зохистой. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд хүмүүний хайр энэрлийг би үнэлдэг шиг бусад ч мөн адил үнэлдэг. Бидний амьдрал эхлэх тэр л цагаас хойш хайр энэрлийн ачаар үнэндээ бид эсэн мэнд үлддэг. 7 тэрбум хүний нэгдмэл байдлыг энэ утгаар ойлгож чадвал биднийг хуваан бутаргах өөр зүйл байхгүй.
Гүн ухааны зарим ялгааг эс тооцвол дэлхийн томоохон бүх шашин сэтгэлийн амар амгаланг дэмждэг хэмээн үздэгээ Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэрээр эртний Энэтхэгийн сэтгэлгээний Самхья-иога, Жайна, Няя-Вайшесика, Мимамса- Веданта болон Чарвака урсгалын талаар дурдан ярилаа. Эртний соёл иргэншилт Египет болон Хятадтай харьцуулахад Индийн хөндий маш олон сэтгэгчдийг төрүүлснийг энэ бүхэн баталж байна хэмээн тэр хэлэв.
“Би Наландагийн уламжлалыг баримтлагч, буддын шашны лам хүн. Би маш бага суралцсан, ерөнхийдөө залхуу сурагч байсан. Гэхдээ би эртний Энэтхэгийн эрдэмтэд, шашны зүтгэлтнүүдийг бахдан шүтдэг. Хүний оюун тархийг дээд зэргээр ашигласны баталгаа болсон тэдний зохиол бүтээлийг би бишрэн уншдаг. Арьядева, Бхававивека, Дигнага болон Дармакирти гэгээний бүтээлүүдэд шашны янз бүрийн уламжлалын талаар олон эргэцүүлэг, дүн шинжилгээ хийгдсэн байдаг. Тэдний бүтээлүүд ойлгомжтой тодорхой байдаг. Оюун мэдлэгийн бусад урсгалын сорилтыг давж буддын мэдлэг өсөн хөгжсөний адил буддын бус урсгалууд мөн хөгжиж ирсэн нь тодорхой.”

Дэлхий Хинду Шашинтны анхдугаар их хурлыг нээж Дээрхийн
Гэгээнтний хэлсэн үгийг 50 орны 1800 гаруй хүн сонслоо.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Төвөдүүд бид энэтхэгчүүдийг өөрсдийн гүрү багш хэмээн үздэг гэдгийг би үргэлж дурддаг. 15 дугаар зууны Төвөдийн агуу эрдэмтэн хэлэхдээ, цастын орны цагаан төрхт Төвөд орон Энэтхэг орноос номын гэрэл тусах хүртэл харанхуйн манан дунд байсан хэмээн айлдсан байдаг. Зарим талаар баруунжсан орчин үеийн энэтхэгүүд бус, харин эртний энэтхэгчүүд бидний гүрү багш гэж би заримдаа шоглон хэлдэг. Одоо та бүхэн ч бас хэдэн зуун жилийн настай уламжлалаа сэргээж, хамгаалах талаар хүчин зүтгэл гаргаж байгааг би үнэлж байна.”
Сүүлийн 30 жилийн турш сансар судлал, физик, нейробиолог болон сэтгэл судлалын чиглэлээр эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн тухайгаа Дээрхийн Гэгээнтэн дурдлаа. Эртний Энэтхэгийн асар дээд түвшинд хүртэл хөгжсөн сэтгэл судлалтай харьцуулахад өнөөгийн сэтгэл судлал хүүхдийн цэцэрлэгийн түвшинд арайхийн хүрч байгааг дээрх хэлэлцүүлэг харуулсан ажээ. Энэ утгаар өдөр тутам мөргөлийн зан үйл хийснээр хязгаарлагдах нь хангалттай бус. Сүм хийдээс гадна арай дээд түвшинд сурах, хэлэлцэх газруудыг байгуулах шаардлагатай. Бид оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар илүү ихийг мэдэх шаардлагатай бөгөөд энэ нь дотоод амар амгаланд хөтлөх мэдлэг юм. Хэрвээ бид сэтгэлийн сөрөг хөдлөлөө зохицуулж сурах аваас илүү энэрэнгүй дэлхий ертөнцийг байгуулж чадна.
“Төвөдүүд бид чела буюу шавь нар тань боловч, найдвартай шавь байж чадсан хэмээн хэлэх эрхтэй гэж би бодож байна. Хожим нь бидний багш нарын үл тоомсорлосон тэр мэдлэгийг бид бүрэн бүтнээр нь хадгалж үлдээсэн. Сүм хийд болон бусад байгууламж байгуулсан газар бүртээ эртний мэдлэгт илүү анхаарал тавьж байхыг би та бүхнээс хүсч байна. Энэ бол дэлхий дахины хөгжилд та бүхний оруулах бодит хувь нэмэр байх болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дэлхийн Хинду Шашинтны анхдугаар
их хурлыг нээж үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.21.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Бүх томоохон шашин нигүүлсэхүй, хүлээцтэй байдал хийгээд хувийн сахилга батын талаар сургадаг тухай тэр сануулан хэллээ. Бүтээгч байдаг гэдэгт гүн итгэлтэй нэгэнд Бурханд итгэх нэгэн үзүүрт итгэл нь хүчтэй байдаг. Учир шалтгаанд итгэдэг нэгний хувьд сайн үйл хийвэл ашиг тусыг нь хүртэж, муу үйл хийвэл зовно гэдгийг ойлгосон ойлголт хүчтэй байдаг. Бүх шашны урсгалын зорилго нь хүн төрөлхтний тусын тулд байдаг учраас шашин хоорондын эв зохицлыг бий болгохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргадгаа Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Австралид христийн шашинт нэгэн анд нь Дээрхийн Гэгээнтнийг сайн христийн шашинтан хэмээн танилцуулахад, хариуд нь австрали андаа тэрээр сайн буддист хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан тохиолдлыг тэр дурсан яриад, энд тэрээр өөрийгөө сайн хиндуист хэмээн үзэх үндэслэлтэй хэмээн хэлэв.
Хинду болон буддын шашны нууц тарнийн ёсонд олон нийтлэг зүйл байдаг тухай Дээрхийн Гэгээнтэн мөн тэмдэглэн хэллээ. Өндөр ууланд сар жилээр амьдарсан даяанчтай бодит туршлагынх нь талаар хэлэцэх гүн хүсэлтэй буйгаа тэрээр цугларсан олонд хандан илэрхийлэв. Ашок Сингхал хамгийн сүүлд болсон Махакумбх Мелад оролцохыг урих үед тэр боломжийг тэрээр ашиглахыг эрмэлзэж байсан боловч, харамсалтай нь цаг агаарын хүнд нөхцөл түүний аян замд саад болсон байна.
“Ийм төрлийн боломж нь харилцан ойлголцлыг бий болгох бөгөөд үүнтэй зэрэгцэн харилцан хүндэтгэл бий болно. Энэ нь эв зохицлын үндэс юм. Энэ бүхэн ойлгомжтой юу? Ингээд өндөрлөе, та бүхэнд баярлалаа.”
Свами Даянанд Сарасвати их хуралд ирүүлсэн илгээлтдээ, хинду шашны ертөнцөд нааштай өөрчлөлт гарч байгаа эрин цаг үед хинду шашны удирдагчид уулзан учирч байгаад баяртай буйгаа илэрхийлсэн байв. Мятаршгүй хинду, эрэлхэг хинду байх дээр VHP анхаарлаа хандуулах талаар Ашок Сингхал яруу тод илтгэлийг хинди хэлээр тавилаа. Шри Ланкагийн Умард мужийн тэргүүн сайд С.В. Вигнесваран өөрийн орон дахь хинду шашинтны талаар хурлын төлөөлөгчдөд танилцуулсан байна. Доктор Моханрао Бхагват хиндучуудын хувьд дахин сэргэлтийн тохиромжтой цаг ирсэн эсэх талаар ярив. Тэрээр бүх хүний нэгдмэл чанарын тухай хэлсэн Дээрхийн Гэгээнтний үгийг хүлээн зөвшөөрөөд, олон янз байдал дахь нэгдлийг олж харсан хүн бол хинду хэмээн тодорхойллоо. Хиндучуудын хувь нэмрээ оруулах ёстой зүйл бол тэдний үнэт зүйл хэмээн тэр хэлэв.
Зохион байгуулах хорооны дэд тэргүүн Нареш Кумар талархлын үг хэлснээр Дэлхийн Хинду Шашинтны их хурлын эхний хуралдаан өндөрлөв.
Үзсэн: 2 358
Холбоотой мэдээ: