Монголчууд ‘Их Бодь Мөрийн Зэрэг’ номын айлдварыг сонсч байна
4-12-2014, 16:50 | Хэвлэх
2014 оны 12 дугаар сарын 2
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 12 дугаар сарын 2- Дөрвөн өдөр үргэлжлэх айлдварын эхний өдрийн өглөө Тэгчин Чойлин хийдэд нийт 4000 хүн, тэдгээрийн дотор гадаадын 49 орноос ирсэн сүсэгтнүүд, төвөдүүд, ойролцоогоор 600 орчим монголчууд хуран цуглаж Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхийг хүлээж байлаа. Дээрхийн Гэгээнтний сэнтийн эргэн тойронд суусан хүндэт зочдын дунд Гандан Ширээт болон Жанзэ цорж нар заларсан байв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тэгчин Чойлин Зүглагхан дуганд
айлдах 4 өдрийн айлдварын эхний өдөр. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2014.12.2. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Өнөөдөр бид ‘Ламрим Чинмо’ буюу ‘Их Бодь Мөрийн Зэрэг’ номыг үзэж судлах болно” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. “Та бүхний ихэнх нь энд ирэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан байгаа, би та нарыг харж байгаадаа баяртай байна. Мөн та бүхэн өөрсдийн төрөлх хэл дээр энэхүү бүтээлийг хэвлэн гаргасанд би өөрийн зүгээс баяр хүргэхийг хүсч байна.”
“Би үргэлж Төвөд, Монгол, Хятадыг Азийн эртний гурван том эзэнт гүрэн байсан хэмээн дурддаг. Төвөдүүд болон Монголчууд өнө эртний түүхэн хэлхээ холбоотой явж ирсэн бөгөөд энэ холбоо бидний нийтлэг буддын шашнын ашиг сонирхлоос ч давж гарсан билээ. Далай Ламуудтай холбогдож ирсэн тухайд гэвэл, Бүхнийг Болгоогч Гуравдугаар Далай Лам Содномжамц Монголд залран, бат бэх харилцааг тогтоосон юм. Өнөөдөр би ‘Далай Лам’ хэмээн нэрлэгддэг, хүмүүс энэ талаар надаас асуухад гуравдугаар Далай Ламын үеэс монголчууд энэ алдрыг хайрласан гэдгийг би тайлбарлаж өгдөг.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь Оросын Холбооны улсад оршин суудаг монгол үндэстэн болох халимаг, тува болон буриад үндэстний талаар ярьсан байна. Тэд бүгд шашин номын зан үйлийг төвөд хэлээр явуулдаг. Тэдний дотор агуу их эрдэмтэд байсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн монголчуудын зохиосон олон сайхан номыг уншиж байснаа дурдлаа. Гэхдээ 20 дугаар зуунд Монголын бүс нутагт буддын шашин их доройтлыг үзсэн боловч Дээдийн номонд итгэх итгэлээр буцаж сэргэж чадсан байна. Монголд айлчлах үедээ Дээрхийн Гэгээнтэн монголчууд коммунизмын хатуу хоригийн гэрч болсон боловч, тэдэнд шашинд итгэх гүн итгэл далд хэлбэрээр үлдсэн болохыг олж харсан ажээ.
“Одоо та бүхэн чөлөөтэй болж, шашин номоо шүтэх болсон энэ үед сурч судалсны үндсэн дээр ойлгож мэдэх явдлыг хөгжүүлэх хэрэгтэй. ‘Их Бодь Мөрийн Зэрэг’ номыг зүгээр нэг шүтээн хэмээн бодож болохгүй. Энэ номыг уншиж, учир шалтгааныг ухаж, ойлгосны үндсэн дээр өөрийн итгэл үнэмшлийг олох хэрэгтэй”
Багшид мандал өргөх цаг болоход Дээрхийн Гэгээнтэн монголчуудад хандан аль болох чанга дуугаар залбирал үйлдэхийг хүслээ. Тэрээр 1979 онд Монголд анх айлчилж очсоноо дурсаад, тэр үед лам нар маш чанга дуугаар ном уншсанаар тэдний угийн хүрэн бор царай ув улаан болж байсан хэмээв. Тэдгээр лам нарын өөдрөг дүр төрхийг хараад, 3 дугаар Далай Лам Содномжамцын эрин үеийг санаж, сэтгэл ихэд хөдөлсөн тухайгаа тэрээр хүүрнэсэн байна.
Дээрхийн Гэгээнтний айлдварт 600 гаруй монгол хүн ирж суулаа.
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Дээдийн номын аль ч сургаалийг бид үзсэн бай, ном зааж байгаа багш, түүнийг сонсч байгаа сонсогч хоёрын аль аль нь зөв сэдэлтэй байх нь туйлын чухал. Аль аль нь эд хөрөнгө хийгээд алдар нэр олохын тухайд бодох ёсгүйгээс гадна энэ номонд би олон удаа суусан гэж хэлэхийн тулд ном сонсох ёсгүй. Бид бүгд зовлонг бус, харин жаргалыг хүсдэгт асуудал оршино. Бид зовлонгийн шалтгаанаас зайлсхийж, жаргалын үрийг суулгах шаардлагатай. Оршихуйн үнэнийг ташаа ойлгосон бидний ойлголт бидний биеийн болон хэлний буруу үйлийн шалтгаан болдог. “Би” үгүй гэдгийг ойлгосноор, мөн хоосон чанарыг ойлгосноор бид энэ буруу ойлголтыг арилгаж чадна. Үүнийг өөр хэн ч биш, гагцхүү Бурхан Багш зааж сургасан. Та бүхэн сонсох, судлах, сурч мэдсэнээ тунгаах, дараа нь өөртөө мэдрэх, дотооддоо өөрчлөгдөх хүртлээ бясалгах шаардлагатай.”
Дээрхийн Гэгээнтэн Лам гурван эрдэнэд аврал одуулах, бодийн сэтгэлийг үүсгэх дөрвөн мөртийн тухай тайлбарлаад, гэтлэхийг эрэлхийлж байгаа хэн бүхэнд Бурхан Багш бол аврал хэмээн хэлсэн Чандракирти гэгээний үгийг эш татав. Дээдийн номын үнэн зам мөрийг дагаснаар гэтлэх, чөлөөлөгдөх болно хэмээн тэр хэллээ. Энэ зорилгод хүрсэн хүмүүсийг хувраг (Sangha) гэдэг. Залбиралд ‘Би’, ‘Би аврал одуулж байна’, ‘Би Бурханы хутгийг олох болтугай’ гэсэн үгнүүд багтдаг талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Хэдийгээр энд ‘Би’ хэмээн тодорхой хэлж байгаа боловч, энэ нь бие даасан би биш гэдгийг бид судалж нягтлах ёстой.
Номыг нээгээд Дээрхийн Гэгээнтэн эхний дөрвөн шүлэг нь магтаал болох тухай тайлбарлав. Шагжын эрхэм Бурхан Багш, төгс билгүүнийг олсон бодьсатва нар болох Манзушири болон Майдар, зам харгуйг зааж өгсөн Нагаржуна гэгээн болон Асанга гэгээн нарт хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ бүх дамжлага Адишад нэгдсэн. Бурхан Багшийн номын айлдварт хэдийгээр өөр өөр бодьгал хүрэлцэн ирдэг байсан ч, Хутагтын Дөрвөн Үнэнийг тайлбарлах үед гол шавь нар нь хүмүүс байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Гэхдээ билиг барамидын сургаалийн гол шавь нар бол Манзушири, Жанрайсиг болон Майдар гэсэн их бодьсатва нар байсан. Богд Зонхов тэр бүгдэд хүндэтгэл үзүүлсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дөрвөн өдрийн айлдварын эхний
өдөр ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала,
2014.12.2. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОБилиг барамидын сургаалийн гол утга нь хоосон чанар гэдгийг Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. Гэхдээ хоосон ямар нэг зүйл байхгүй бол хоосон чанар байна гэсэн үг биш юм. “Билгүүний Зүрхэн” сударт өгүүлснээр дүрс бол хоосон чанарын үндэс мөн. Нагаржуна гэгээн гүн үзлийн тайлбарын жимийг гаргагч, харин Асанга агуу их явдлын тайлбарыг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн давтан хэллээ. Адиша гэгээн энэ хоёр сургаалын урсгалыг нэгтгэдэг байсан. Түүнээс гаадамба урсгалын гурван дамжлага уламжлагдан ирсэн юм. Судрын дамжлага ‘Суртгаалаас Хураахуй’, Шантидева гэгээний ‘Бодьсадвын Явдалд Орохуй’ , Асанга гэгээний ‘Бодьсадвын газар’, Майдарын ‘Судрын Аймгийн Чимэг’ , Арьясура гэгээний ‘Төрөл Цадиг’ ба Бурхан Багшийн ‘Цомирлог’ гэсэн зургаан зохиол дээр анхаарсан байдаг.
Багш болон багшийг шүтэх увидас ямар чухал болох тухай Дээрхийн Гэгээнтэн хөндөөд, дөрвөн цаг үргэлжлэх номын дунд завсарлага авахыг санал болголоо. Завсарлагааны дараа тэрээр монголчуудаас түүнд асуулт тавихыг хүсэв. Эхний асуулт бөө уламжлалын тухай байв. Бөө уламжлалынхан сахиусанд залбирч, эд баялаг бүтээдэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөөд, энэ уламжлал хадгалагдан үлдсэн гэв. Буддизм болон бөө нь бие биендээ нөлөөлж, зарим талаараа холилдсон хэмээн хэлсэн Түгэн Чожи Нямагийн хэлсэн үгнээс тэрээр эш татлаа. Гэхдээ буддизмд сахиусыг шүтэх нь хангалттай бус бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгийг авах шаардлагатай, энэ нь ч боломжтой ажээ. Тэрхүү мэдлэгийг өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл сонирхож эхлээд байгаа.
Дараагийн асуулт Шүгдэнгийн тухай байв. Шүгдэнгийн түүх 5 дугаар Далай Ламын үеэс эхтэй бөгөөд тэр талаар хамгийн сайн мэдэх хүн нь тэр байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. 5 дугаар Далай Лам өөрийн намтартаа брүлгү Дагба Жалцан хэмээн нэрийдсэн хүнийг брүлгү Гэлэг Балсангийн жинхэнэ хойд дүр биш хэмээн үзэж буйгаа бичсэн байдаг. Дагба Жалцангийн ээж Лха-Ажал хүүгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд башир арга хэрэглэн Банчин Лувсан Чожид нөлөөлсөн байна. 5 дугаар Далай Лам түүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ажээ. Шүгдэн бол буруу ерөөл тавьж, амьтан хийгээд Дээдийн номонд хөнөөл хийхээр тангараг буруудсан сахиус хэмээн тэр бичсэн байдаг. Дээрхийн Гэгээнтэн цааш нь тайлбарлахдаа,
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 49 орноос ирсэн 40000
гаруй хүн сонслоо. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Миний гэлэн санваар хүртсэн Лин Дорж Чан багш маань Шүгдэнг шүтэх явдлыг таатай хүлээж аваагүй ч, миний залуу багш Тижан ринбучи түүнийг жинхнээсээ шүтдэг байсан тул илэрхий шүүмжлэхээс зайлсхийдэг байсан. Гэхдээ дотны шавь нартаа Шүгдэнг шүтэхгүй байхыг зөвлөдөг байсан юм. Тижан ринбучигийн нөлөөгөөр би шүтдэг байлаа. Хожим нь энэ шүтлэг нэг л сэжигтэй санагдах болсон тул судалж нягталж эхэлсэн. Ийнхүү би Шүгдэнгийн үнэн мөн чанар болон түүнтэй холбоотой түүхийг таньж мэдсэн. Лин ринбучи бол миний үндсэн багш байсан бөгөөд би түүнээс гүн ухааны болон бусад гол сургаалиудыг хүлээн авсан билээ. Түүнд Шүгдэнг шүтэхээ больсон тухай дуулгахад тэр их таатай хүлээн авсан. Тэр “Туйлын сайн” хэмээн хэлсэн билээ. Би Тижан ринбучид бас өөрийн шийдвэрийн талаар хэлж, асуудлыг нягталж шинжилсэн байдлаа, ийм шийдвэрт гаргахад хүргэсэн зүйлсийн талаар тайлбарласан юм. Багш маань тэр шийдвэрийг алдаа мадаг байхгүй хэмээн хэлсэн юм” хэмээв.
“Эхэндээ би энэ талаар олон нийтэд мэдээлээгүй. Эцэст нь би Шүгдэнгийн асуудлыг тодорхой болгож, хүмүүст зөвлөх болсон бөгөөд миний зөвөлгөөг дагах эсэх нь хувь хүний өөрийн эрх. Бусдын хийж болох зүйлийг би шахаж шаарддаггүй байсан. Олон төвөд болон гадаад хүмүүс нөхцөл байдлыг ойлгоод, шүтэхээ больсон юм. Дээр үед Шүгдэнг шүтэхийг хатуу эсэргүүцдэг олон багш нар байсан бөгөөд тэдгээрээс жишээ болгон 7 дугаар Далай Ламын үеийн Тичэн Агваан Чогдэн, 13 дугаар Далай Ламын үеийн Кансар Дорж Чан нарыг дурдаж болно. 13 дугаар Далай Ламыг таалал төгсөхөд Шүгдэн баярлаж байсан гэдэг. Хүмүүст би хэдийгээр энэ талаар тайлбарладаг ч, яаж хүлээж авах нь тухайн хүмүүсийн асуудал. Харин одоо миний үхлийг хүлээж байгаа Шүгдэнг шүтэгсэд бий.”
“Хэрвээ монголчууд та бүхэн Шүгдэнг шүтэхээ болих гэж байгаа бол сайтар ойлгосны үндсэн дээр үүнийг хийх хэрэгтэй. Шүгдэнгийн мөн чанарыг таньж мэд. Хэрвээ шүтэхээ зогсооход тэр танд хор хөнөөл учруулна гэж санаа зовж байгаа бол та буруугүй гэдгээ түүнд хэл, хэрвээ тэр ямар нэг байдлаар гомдолтой байгаа бол түүнийгээ надад хэлнэ биз. Хэрвээ та бүхэн миний зөвөлгөөг авч, Шүгдэнг шүтэхээ болих аваас та бүхэнд ямар ч муу зүйл тохиолдохгүй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эхний өдрийн айлдвараа өндөрлөж
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОГандан Ширээт ламын удирдлага дор Гэлүгбагийн Холбоо энэ асуудлыг олон талаас нь нягталсны үндсэн дээр ном гаргасан тухай Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тэр номыг монгол хэлнээ хөрвүүлэн гаргах нь зүйтэй хэмээн тэр зөвлөлөө. Шүгдэнтэй холбоотой, урсгалаар явцуурах үзлийн талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, гэлүгба урсгалын хүмүүст гэртээ нямавагийн ном судрыг хадгалахыг хүртэл хорьдог байсан нь шашин шүтэх эрх чөлөөг боож байгаа явдал хэмээв. Урсшал чиглэлээр явцуурахгүй байхын зэрэгцээ өөрийн уламжлалт урсгалдаа үнэнч байх нь зүйтэй хэмээн айлдлаа. Бүх урсгалын ном судрыг судалж, сонирхохыг зөвлөв.
Дээрхийн Гэгээнтэн ‘Их Бодь Мөрийн Зэрэг’ номын тайлбарт эргэн ороод, ном үзэхийг маш олон хүн хүсдэг ч, үзсэн нь цөөхөн хэмээн хэлсэн Богд Зонховын үгнээс эш татав. Зам мөрийг дагаж, зовлонгоос гэтлэхийг хүсч байгаа хэн бүхэн дээдийн номд сайтар суралцах ёстой. Дээрхийн Гэгээнтэн дараа нь аман дамжлага бүхий номын хэсгийг хурдан уншлаа. Дараагийн өдрүүдэд тайлбарыг үргэлжлүүлэх болно.
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 12 дугаар сарын 2- Дөрвөн өдөр үргэлжлэх айлдварын эхний өдрийн өглөө Тэгчин Чойлин хийдэд нийт 4000 хүн, тэдгээрийн дотор гадаадын 49 орноос ирсэн сүсэгтнүүд, төвөдүүд, ойролцоогоор 600 орчим монголчууд хуран цуглаж Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхийг хүлээж байлаа. Дээрхийн Гэгээнтний сэнтийн эргэн тойронд суусан хүндэт зочдын дунд Гандан Ширээт болон Жанзэ цорж нар заларсан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тэгчин Чойлин Зүглагхан дуганд
айлдах 4 өдрийн айлдварын эхний өдөр. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2014.12.2. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Би үргэлж Төвөд, Монгол, Хятадыг Азийн эртний гурван том эзэнт гүрэн байсан хэмээн дурддаг. Төвөдүүд болон Монголчууд өнө эртний түүхэн хэлхээ холбоотой явж ирсэн бөгөөд энэ холбоо бидний нийтлэг буддын шашнын ашиг сонирхлоос ч давж гарсан билээ. Далай Ламуудтай холбогдож ирсэн тухайд гэвэл, Бүхнийг Болгоогч Гуравдугаар Далай Лам Содномжамц Монголд залран, бат бэх харилцааг тогтоосон юм. Өнөөдөр би ‘Далай Лам’ хэмээн нэрлэгддэг, хүмүүс энэ талаар надаас асуухад гуравдугаар Далай Ламын үеэс монголчууд энэ алдрыг хайрласан гэдгийг би тайлбарлаж өгдөг.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь Оросын Холбооны улсад оршин суудаг монгол үндэстэн болох халимаг, тува болон буриад үндэстний талаар ярьсан байна. Тэд бүгд шашин номын зан үйлийг төвөд хэлээр явуулдаг. Тэдний дотор агуу их эрдэмтэд байсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн монголчуудын зохиосон олон сайхан номыг уншиж байснаа дурдлаа. Гэхдээ 20 дугаар зуунд Монголын бүс нутагт буддын шашин их доройтлыг үзсэн боловч Дээдийн номонд итгэх итгэлээр буцаж сэргэж чадсан байна. Монголд айлчлах үедээ Дээрхийн Гэгээнтэн монголчууд коммунизмын хатуу хоригийн гэрч болсон боловч, тэдэнд шашинд итгэх гүн итгэл далд хэлбэрээр үлдсэн болохыг олж харсан ажээ.
“Одоо та бүхэн чөлөөтэй болж, шашин номоо шүтэх болсон энэ үед сурч судалсны үндсэн дээр ойлгож мэдэх явдлыг хөгжүүлэх хэрэгтэй. ‘Их Бодь Мөрийн Зэрэг’ номыг зүгээр нэг шүтээн хэмээн бодож болохгүй. Энэ номыг уншиж, учир шалтгааныг ухаж, ойлгосны үндсэн дээр өөрийн итгэл үнэмшлийг олох хэрэгтэй”
Багшид мандал өргөх цаг болоход Дээрхийн Гэгээнтэн монголчуудад хандан аль болох чанга дуугаар залбирал үйлдэхийг хүслээ. Тэрээр 1979 онд Монголд анх айлчилж очсоноо дурсаад, тэр үед лам нар маш чанга дуугаар ном уншсанаар тэдний угийн хүрэн бор царай ув улаан болж байсан хэмээв. Тэдгээр лам нарын өөдрөг дүр төрхийг хараад, 3 дугаар Далай Лам Содномжамцын эрин үеийг санаж, сэтгэл ихэд хөдөлсөн тухайгаа тэрээр хүүрнэсэн байна.

Дээрхийн Гэгээнтний айлдварт 600 гаруй монгол хүн ирж суулаа.
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Лам гурван эрдэнэд аврал одуулах, бодийн сэтгэлийг үүсгэх дөрвөн мөртийн тухай тайлбарлаад, гэтлэхийг эрэлхийлж байгаа хэн бүхэнд Бурхан Багш бол аврал хэмээн хэлсэн Чандракирти гэгээний үгийг эш татав. Дээдийн номын үнэн зам мөрийг дагаснаар гэтлэх, чөлөөлөгдөх болно хэмээн тэр хэллээ. Энэ зорилгод хүрсэн хүмүүсийг хувраг (Sangha) гэдэг. Залбиралд ‘Би’, ‘Би аврал одуулж байна’, ‘Би Бурханы хутгийг олох болтугай’ гэсэн үгнүүд багтдаг талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Хэдийгээр энд ‘Би’ хэмээн тодорхой хэлж байгаа боловч, энэ нь бие даасан би биш гэдгийг бид судалж нягтлах ёстой.
Номыг нээгээд Дээрхийн Гэгээнтэн эхний дөрвөн шүлэг нь магтаал болох тухай тайлбарлав. Шагжын эрхэм Бурхан Багш, төгс билгүүнийг олсон бодьсатва нар болох Манзушири болон Майдар, зам харгуйг зааж өгсөн Нагаржуна гэгээн болон Асанга гэгээн нарт хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ бүх дамжлага Адишад нэгдсэн. Бурхан Багшийн номын айлдварт хэдийгээр өөр өөр бодьгал хүрэлцэн ирдэг байсан ч, Хутагтын Дөрвөн Үнэнийг тайлбарлах үед гол шавь нар нь хүмүүс байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Гэхдээ билиг барамидын сургаалийн гол шавь нар бол Манзушири, Жанрайсиг болон Майдар гэсэн их бодьсатва нар байсан. Богд Зонхов тэр бүгдэд хүндэтгэл үзүүлсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дөрвөн өдрийн айлдварын эхний
өдөр ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала,
2014.12.2. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Багш болон багшийг шүтэх увидас ямар чухал болох тухай Дээрхийн Гэгээнтэн хөндөөд, дөрвөн цаг үргэлжлэх номын дунд завсарлага авахыг санал болголоо. Завсарлагааны дараа тэрээр монголчуудаас түүнд асуулт тавихыг хүсэв. Эхний асуулт бөө уламжлалын тухай байв. Бөө уламжлалынхан сахиусанд залбирч, эд баялаг бүтээдэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөөд, энэ уламжлал хадгалагдан үлдсэн гэв. Буддизм болон бөө нь бие биендээ нөлөөлж, зарим талаараа холилдсон хэмээн хэлсэн Түгэн Чожи Нямагийн хэлсэн үгнээс тэрээр эш татлаа. Гэхдээ буддизмд сахиусыг шүтэх нь хангалттай бус бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгийг авах шаардлагатай, энэ нь ч боломжтой ажээ. Тэрхүү мэдлэгийг өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл сонирхож эхлээд байгаа.
Дараагийн асуулт Шүгдэнгийн тухай байв. Шүгдэнгийн түүх 5 дугаар Далай Ламын үеэс эхтэй бөгөөд тэр талаар хамгийн сайн мэдэх хүн нь тэр байсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. 5 дугаар Далай Лам өөрийн намтартаа брүлгү Дагба Жалцан хэмээн нэрийдсэн хүнийг брүлгү Гэлэг Балсангийн жинхэнэ хойд дүр биш хэмээн үзэж буйгаа бичсэн байдаг. Дагба Жалцангийн ээж Лха-Ажал хүүгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд башир арга хэрэглэн Банчин Лувсан Чожид нөлөөлсөн байна. 5 дугаар Далай Лам түүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ажээ. Шүгдэн бол буруу ерөөл тавьж, амьтан хийгээд Дээдийн номонд хөнөөл хийхээр тангараг буруудсан сахиус хэмээн тэр бичсэн байдаг. Дээрхийн Гэгээнтэн цааш нь тайлбарлахдаа,

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 49 орноос ирсэн 40000
гаруй хүн сонслоо. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Эхэндээ би энэ талаар олон нийтэд мэдээлээгүй. Эцэст нь би Шүгдэнгийн асуудлыг тодорхой болгож, хүмүүст зөвлөх болсон бөгөөд миний зөвөлгөөг дагах эсэх нь хувь хүний өөрийн эрх. Бусдын хийж болох зүйлийг би шахаж шаарддаггүй байсан. Олон төвөд болон гадаад хүмүүс нөхцөл байдлыг ойлгоод, шүтэхээ больсон юм. Дээр үед Шүгдэнг шүтэхийг хатуу эсэргүүцдэг олон багш нар байсан бөгөөд тэдгээрээс жишээ болгон 7 дугаар Далай Ламын үеийн Тичэн Агваан Чогдэн, 13 дугаар Далай Ламын үеийн Кансар Дорж Чан нарыг дурдаж болно. 13 дугаар Далай Ламыг таалал төгсөхөд Шүгдэн баярлаж байсан гэдэг. Хүмүүст би хэдийгээр энэ талаар тайлбарладаг ч, яаж хүлээж авах нь тухайн хүмүүсийн асуудал. Харин одоо миний үхлийг хүлээж байгаа Шүгдэнг шүтэгсэд бий.”
“Хэрвээ монголчууд та бүхэн Шүгдэнг шүтэхээ болих гэж байгаа бол сайтар ойлгосны үндсэн дээр үүнийг хийх хэрэгтэй. Шүгдэнгийн мөн чанарыг таньж мэд. Хэрвээ шүтэхээ зогсооход тэр танд хор хөнөөл учруулна гэж санаа зовж байгаа бол та буруугүй гэдгээ түүнд хэл, хэрвээ тэр ямар нэг байдлаар гомдолтой байгаа бол түүнийгээ надад хэлнэ биз. Хэрвээ та бүхэн миний зөвөлгөөг авч, Шүгдэнг шүтэхээ болих аваас та бүхэнд ямар ч муу зүйл тохиолдохгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эхний өдрийн айлдвараа өндөрлөж
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.12.2.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн ‘Их Бодь Мөрийн Зэрэг’ номын тайлбарт эргэн ороод, ном үзэхийг маш олон хүн хүсдэг ч, үзсэн нь цөөхөн хэмээн хэлсэн Богд Зонховын үгнээс эш татав. Зам мөрийг дагаж, зовлонгоос гэтлэхийг хүсч байгаа хэн бүхэн дээдийн номд сайтар суралцах ёстой. Дээрхийн Гэгээнтэн дараа нь аман дамжлага бүхий номын хэсгийг хурдан уншлаа. Дараагийн өдрүүдэд тайлбарыг үргэлжлүүлэх болно.
Үзсэн: 3 392
Холбоотой мэдээ: