“Оюун ухаан ба Амьдрал” бага хурлын гурав дахь өдөр, “Би”, ойлголт, үзэл баримтлал
16-02-2016, 06:41 | Хэвлэх
2015 оны 12 дугаар сарын 16
Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.16- “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалт эхлэхээс өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сера хийдийн ахмад 72 ламтай уулзсан бөгөөд тэдгээр лам хуврагууд бүгд 1959 онд Төвөдөөс дүрвэн гарсан ажээ. Тэдэнтэй мэндчилж, заримыг нь хошигнон цаашлуулсны дараа тэрээр үг хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 1959 онд Төвөдөөс дүрвэн гарсан
лам хуврагуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Анх биднийг Ассам мужийн Миссатарид ирэхэд ирээдүй маань бүрхэг байсан. Бидний үнэн үйл хэрэг эцсийн дүндээ ялна гэж л итгэж байсан. Гэвч Миссамарид туйлын халуун, хоол унд хомс байлаа. Лам хуврагууд та нарын ихэнх нь өвдсөн байв. Бид өөр газар луу шилжихийг хүсч байсан боловч хэрвээ лам нар таран суурьших аваас тэдний ихэнх нь орхимжоо тайлахад хүрэх учир хамтдаа байх нь чухал хэмээн хамба нар үзсэн юм. Үр дүнд нь бид Төвөдийн суурин газруудыг төлөвлөн байгуулах боломжтой болж, та бүхэн хамтдаа Өмнөд Энэтхэгийг зорих боломж бүрдсэн билээ.
Тэр хүнд бэрх цагт үндэсний уламжлалаа хамгаалахын тулд уйгагүй зүтгэсэн, надад итгэх итгэлээ алдаагүй та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Хятадууд бидний соёлыг устгах боломжгүй гэдгээ ойлгосон учраас бидний шашин соёлдоо үнэнч байдлыг салан тусгаарлах үзэл мэтээр тайлбарлахыг оролдож байна. Гэсэн хэдий ч бид хүч үл хэрэглэх зарчмаа баримталсаар буй бөгөөд бид хамтдаа байж, хэзээ ч бууж өгөхгүй.
Дээр үед Монгол болон Хятадаас манай сүм хийдүүдэд сурахаар ирдэг байсан. Харин одоо буддын уламжлал үгүй орнуудаас, тэдгээрийн дунд шинжлэх ухааны эрдэмтэд бидэнтэй нэгдэхээр ирдэг боллоо. Төвөдийн түүхэнд мандалт, бууралт аль аль нь байсан ч өнгөрсөн түүхийн агуу хаадын үнэнч зүтгэлийн ачаар бидний сэтгэл зүрх хамтдаа байна. Өнөөдөр хүмүүс урт наслахын ерөөл айлтгаж байгаа ч бидний энэ хорвоог орхин явах өдөр хэзээ нэгэн цагт ирнэ. Та бүхний хувьд ч энэ ёс давтагдах нь дамжиггүй бөгөөд Бурханы сургаалиас та бүхний сурч мэдсэн зүйлс тэр цагт чухал хэрэг болно шүү.
Би хүн бүрт Бурхан Багшийн сэрэг дүрийг бэлэглэхийг хүсч байна. Түүнийг өрөөндөө залж миний нэгэн адил Нагаржуна Гэгээний бичсэн Бурхан Багшийн магтаалыг уншиж байгаарай гэж захья.”
Сарнатын Төвөд Судлалын Төв их сургуулийн профессор, гэвш
Еши Тавхай илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОЭнэ өдөр “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалт “Би” гэсэн сэдвээр үргэлжиллээ. Өнөөдрийн эхний илтгэлийг Сарнат дахь Төвөд Судлалын Төв их сургуулийн профессор, нэрт эрдэмтэн, гэвш Еши Тавхай тавив. Өглөөний хуралдааныг удирдагч Жон Дан болон илтгэгч Жей Гарфильд нар түүний шавь ажээ. Хүн бүрт өөрийн гэсэн, оюун ухаан хийгээд бие махбодиос ангид, хуваагдашгүй, хувиршгүй “Би” байдаг гэж Энэтхэгт Бурхан Буддагийн эрин үед итгэдэг байсныг гэвш Еши Тавхай тайлбарлан ярьлаа. Төрлөөс төрөлд дамжигддаг зүйл нь энэ хэмээн тэд итгэдэг байжээ. Энэ үзлийг буддын “Би- үгүй” ойлголт үгүйсгэдэг. Байнгын юм гэж үгүй, юу ч мөн чанартаа оршдоггүй хэмээн Бурхан Багш сургасан. Хүн бусадтайгаа адил байнгын бус, байнга өөрчлөгдөн хувисахын хамт олон хэсгээс бүрддэг. Хүмүүсийн оршихуй олон учир шалтгаан, махбодийн олон хэсэг, сэтгэлийн олон нөхцөл байдлаас хамаарна. Энэ үзэл уламжлалт “Би”-гийн үзэл бодлыг үгүйсгэдэг ч шүтэн барилдлагын үзэгдэл болсон нөхцөлт, үйл ажиллагааны, туршлагат “Би” -г няцаадаггүй.
Бодгальд бус ном дор итгэжлэх, үгэнд бус утганд итгэмжлэх, гулзгай утга бус шударгуу утганд итгэмжлэх, мэдэл бус билиг билгүүнд итгэмжлэх гэсэн буддын дөрвөн итгэмжлэлийг хэрхэн удирдлага болгодог талаар гэвш тайлбарласан байна. Тэрээр мөн буддын сурах арга буюу унших ба сонсох, итгэл төгс ойлголттой болохын тулд олж мэдсэн мэдлэгээ бодож бясалгах арга замын талаар ярилаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь Энэтхэг,
Карнатака, Билакуппе, 2015.12.16. Фото Тэнзин Чоежор /ДЛОБуддын сэтгэлгээний өргөн тогтолцоонд олон арга замаар хувь хүнийг тодорхолсон байдаг. Зарим нь сэтгэл хийгээд махбодийг “Би” хэмээн тодорхойлдог. Нөгөө зарим нь хувь хүн бол сэтгэлийн үндэс хэмээдэг. Төв үзлийн буюу Мадхьямака онолоор юмс байнгын бус, шүтэн барилдаж үүсдэг, жинхэнэ оршихуй үгүй боловч зөвхөн нөхцөлт оршихуй нь бодит хэмээн үздэг. Консеквенциалистууд хэдийгээр сэтгэл болон махбодь “Би” биш боловч, зориулалтын дагуу бүтэх үндэс нь болдог гэж үздэг. Тэрээр дугуйт тэрэгний сонгодог жишээг эш татсан бөгөөд бид зүгээр хэрэглэж чаддаг боловч, дүн шинжилгээ хийгээд учрыг үл олдог билээ. Учир нь дугуйт тэрэг өөрийн эд ангийн үндсэн дээр шүтэн барилдлагын дагуу бүтдэг.
Жей Гарфильд үүнийг өөр өнцгөөс нь тайлбарлав. Тэр өрнийн хийгээд дорнын гүн ухаан дахь “Би” болон хувь хүний тухай үзэл болон тэдгээрийн үндсийг бүрдүүлдэг сэдлийг тодорхойлон ярьлаа. Тухайн мөчид эсвэл нэлээд цаг хугацааны туршид орших “Би”-г бид хэрхэн авч үздэг вэ гэсэн асуудлыг тэр хөндсөн юм. Буддын загвараар хүлээн зөвшөөрөгддөг нөхцөлт ба няцаагддаг жинхэнэ бодит “Би”-гийн заагийг тэр тайлбарлав.
Үдээс хойш сэтгэл судлаач Васудеви Редди илтгэл тавьсан бөгөөд тэрээр бага балчир хүүхдүүд дээр өргөн хэмжээний судалгаа хийсний үндсэн дээр тэд хэзээнээс “Би” гэдгээ ойлгож эхэлдгийг олж тогтоосон байна. “Би” гэж юу вэ? Хэзээ энэ нь илрэх вэ? Яаж илрэх вэ? гэсэн асуултуудыг тэр тавьсан юм. Мэдээж нялх хүүхдүүд “Би” гэдгээ тодорхой ялгахгүй гэдэг нь эргэлзээгүй ч, ямар нэг цөм тэнд байдаг хэмээн эрдэмтэн хэлэв. Түүний ажиглалтаар энэ нь маш эрт илэрдэг байна. Хэрхэн илэрдэг тухайд энэ нь бусадтай, ихэнхдээ ээжтэйгээ харьцах харьцаанд илэрдэг. Хүүхдийн хувьд хэн нэгэн рүү харж, хэн нэгэнд хүрч, хэн нэгэнтэй ярьж байх нь чухал байдаг. Бага балчир хүүхдийн “Би”-гийн нэг шинж чанар нь тоглон хөгжилдөх явдал бөгөөд энэ шинж чанар Дээрхийн Гэгээнтэнд байдаг хэмээн хатагтай Редди хэллээ. Хүүхдүүд зааг хязгаар тогтоох дуртай байдаг ч хөгжиж баясахын тулд түүнийгээ бодох юмгүй эвдэлдэг.
Васудеви Редди өөрийн илтгэлээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд
тайлбарлаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе,
2015.12.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОБалчир хүүхдүүдэд юу хэрэгтэй байдаг вэ гэсэн асуултад, нээлттэй байдал, хариу үйлдэл болон хүлээн зөвшөөрөх явдал хэмээн тэр хариулав. Түүнчлэн хүүхдүүд хүлээн зөвшөөрөгдөж буйгаа ойлгох нь чухал. Тэрээр хэд хэдэн гайхалтай видео клип үзүүлсэн бөгөөд тэдгээрт дөнгөж төрсөн хүүхдүүдэд хүний нүүр царай, дуу хоолой тун сонирхолтой байгааг үзүүлжээ. Тэд хэн нэгэнтэй харьцахыг хүсч байв. Инээмсэглэл бол хүмүүсийн харилцааны нэг хэлбэр билээ. Жишээ нь эх хүн гутарснаасаа эсвэл сэтгэлээр унаснаасаа болоод хүүхэдтэйгээ аятайхан харьцахгүй өнгөрөх нь ч мөн нөлөөлнө. Бага балчир хүүхэд хөгжилдөн тоглох дуртай байдгийг тэрээр дахин дурдаад, түүнтэй тоглох хэн нэгэн байхгүй бол тэд тоглож чадахгүй хэмээв. Тэдэнтэй харьцах нь туйлын чухал.
Хүүхэдтэй харьцахдаа, түүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй байхын чухлыг тэр онцлон тэмдэглэв. Ийм хандлага нь хүүхэдтэй харьцахад ч, зөрчилдөөнийг шийдэхэд ч чухал. Аль ч нөхцөлд хүндэтгэлтэй харьцах ёстой.
Илтгэлийн дараах хэлэлцүүлгийн үед Дээрхийн Гэгээнтэн нэгэн асуултад хариулахаас зайлсхийхдээ, энэ асуултад хариулахын тулд хүүхэдтэй болох хэрэгтэй болно хэмээсэн нь танхимыг инээхэд хүргэлээ. Харин Ричи Давидсон асуултыг өөр хэлбэрээр тавив. Дээрхийн Гэгээнтэн эцэг байж үзээгүй ч бүх лам нар хүүхэд байсан хэмээн тэр хэллээ. Дээрхийн Гэгээнтэн хүүхэд ахуйдаа “Би” гэдгээ хэрхэн бий болсныг санаж байгаа эсэхийг асуув.
“Миний ээж маш сайхан сэтгэлтэй хүн байсан гэдгийг би дандаа ярьдаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. “Тухайн үед би хүүхдүүдийнх нь хамгийн бага нь байсан болохоор ээж маань үргэлж надад илүү анхаарал тавьдаг байсан. Ээжийн хайр энэрэл надад маш чухал бөгөөд нөлөөтэй байсан. Ээж маань үргэлж сайхан ааштай байдаг байсан учраас ээжийн дэргэд байхад надад аюулгүй мэт санагддаг байжээ.”
“Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн гишүүн байсан Боб Ливингстоны, эх хүний хүүхэддээ хүрч таалах нь хүүхдийн тархины зөв өсөлт бойжилтод чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн хэлсэн үг надад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. Зөнгөөрөө энэ үг үнэн гэдгийг би мэдэрсэн.”
Үүгээр энэ өдрийн хурал өндөрлөсөн юм.
Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.16- “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалт эхлэхээс өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сера хийдийн ахмад 72 ламтай уулзсан бөгөөд тэдгээр лам хуврагууд бүгд 1959 онд Төвөдөөс дүрвэн гарсан ажээ. Тэдэнтэй мэндчилж, заримыг нь хошигнон цаашлуулсны дараа тэрээр үг хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 1959 онд Төвөдөөс дүрвэн гарсан
лам хуврагуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Тэр хүнд бэрх цагт үндэсний уламжлалаа хамгаалахын тулд уйгагүй зүтгэсэн, надад итгэх итгэлээ алдаагүй та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Хятадууд бидний соёлыг устгах боломжгүй гэдгээ ойлгосон учраас бидний шашин соёлдоо үнэнч байдлыг салан тусгаарлах үзэл мэтээр тайлбарлахыг оролдож байна. Гэсэн хэдий ч бид хүч үл хэрэглэх зарчмаа баримталсаар буй бөгөөд бид хамтдаа байж, хэзээ ч бууж өгөхгүй.
Дээр үед Монгол болон Хятадаас манай сүм хийдүүдэд сурахаар ирдэг байсан. Харин одоо буддын уламжлал үгүй орнуудаас, тэдгээрийн дунд шинжлэх ухааны эрдэмтэд бидэнтэй нэгдэхээр ирдэг боллоо. Төвөдийн түүхэнд мандалт, бууралт аль аль нь байсан ч өнгөрсөн түүхийн агуу хаадын үнэнч зүтгэлийн ачаар бидний сэтгэл зүрх хамтдаа байна. Өнөөдөр хүмүүс урт наслахын ерөөл айлтгаж байгаа ч бидний энэ хорвоог орхин явах өдөр хэзээ нэгэн цагт ирнэ. Та бүхний хувьд ч энэ ёс давтагдах нь дамжиггүй бөгөөд Бурханы сургаалиас та бүхний сурч мэдсэн зүйлс тэр цагт чухал хэрэг болно шүү.
Би хүн бүрт Бурхан Багшийн сэрэг дүрийг бэлэглэхийг хүсч байна. Түүнийг өрөөндөө залж миний нэгэн адил Нагаржуна Гэгээний бичсэн Бурхан Багшийн магтаалыг уншиж байгаарай гэж захья.”
Сарнатын Төвөд Судлалын Төв их сургуулийн профессор, гэвш
Еши Тавхай илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Билакуппе, 2015.12.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Бодгальд бус ном дор итгэжлэх, үгэнд бус утганд итгэмжлэх, гулзгай утга бус шударгуу утганд итгэмжлэх, мэдэл бус билиг билгүүнд итгэмжлэх гэсэн буддын дөрвөн итгэмжлэлийг хэрхэн удирдлага болгодог талаар гэвш тайлбарласан байна. Тэрээр мөн буддын сурах арга буюу унших ба сонсох, итгэл төгс ойлголттой болохын тулд олж мэдсэн мэдлэгээ бодож бясалгах арга замын талаар ярилаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь Энэтхэг,
Карнатака, Билакуппе, 2015.12.16. Фото Тэнзин Чоежор /ДЛО
Жей Гарфильд үүнийг өөр өнцгөөс нь тайлбарлав. Тэр өрнийн хийгээд дорнын гүн ухаан дахь “Би” болон хувь хүний тухай үзэл болон тэдгээрийн үндсийг бүрдүүлдэг сэдлийг тодорхойлон ярьлаа. Тухайн мөчид эсвэл нэлээд цаг хугацааны туршид орших “Би”-г бид хэрхэн авч үздэг вэ гэсэн асуудлыг тэр хөндсөн юм. Буддын загвараар хүлээн зөвшөөрөгддөг нөхцөлт ба няцаагддаг жинхэнэ бодит “Би”-гийн заагийг тэр тайлбарлав.
Үдээс хойш сэтгэл судлаач Васудеви Редди илтгэл тавьсан бөгөөд тэрээр бага балчир хүүхдүүд дээр өргөн хэмжээний судалгаа хийсний үндсэн дээр тэд хэзээнээс “Би” гэдгээ ойлгож эхэлдгийг олж тогтоосон байна. “Би” гэж юу вэ? Хэзээ энэ нь илрэх вэ? Яаж илрэх вэ? гэсэн асуултуудыг тэр тавьсан юм. Мэдээж нялх хүүхдүүд “Би” гэдгээ тодорхой ялгахгүй гэдэг нь эргэлзээгүй ч, ямар нэг цөм тэнд байдаг хэмээн эрдэмтэн хэлэв. Түүний ажиглалтаар энэ нь маш эрт илэрдэг байна. Хэрхэн илэрдэг тухайд энэ нь бусадтай, ихэнхдээ ээжтэйгээ харьцах харьцаанд илэрдэг. Хүүхдийн хувьд хэн нэгэн рүү харж, хэн нэгэнд хүрч, хэн нэгэнтэй ярьж байх нь чухал байдаг. Бага балчир хүүхдийн “Би”-гийн нэг шинж чанар нь тоглон хөгжилдөх явдал бөгөөд энэ шинж чанар Дээрхийн Гэгээнтэнд байдаг хэмээн хатагтай Редди хэллээ. Хүүхдүүд зааг хязгаар тогтоох дуртай байдаг ч хөгжиж баясахын тулд түүнийгээ бодох юмгүй эвдэлдэг.
Васудеви Редди өөрийн илтгэлээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд
тайлбарлаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе,
2015.12.16. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хүүхэдтэй харьцахдаа, түүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй байхын чухлыг тэр онцлон тэмдэглэв. Ийм хандлага нь хүүхэдтэй харьцахад ч, зөрчилдөөнийг шийдэхэд ч чухал. Аль ч нөхцөлд хүндэтгэлтэй харьцах ёстой.
Илтгэлийн дараах хэлэлцүүлгийн үед Дээрхийн Гэгээнтэн нэгэн асуултад хариулахаас зайлсхийхдээ, энэ асуултад хариулахын тулд хүүхэдтэй болох хэрэгтэй болно хэмээсэн нь танхимыг инээхэд хүргэлээ. Харин Ричи Давидсон асуултыг өөр хэлбэрээр тавив. Дээрхийн Гэгээнтэн эцэг байж үзээгүй ч бүх лам нар хүүхэд байсан хэмээн тэр хэллээ. Дээрхийн Гэгээнтэн хүүхэд ахуйдаа “Би” гэдгээ хэрхэн бий болсныг санаж байгаа эсэхийг асуув.
“Миний ээж маш сайхан сэтгэлтэй хүн байсан гэдгийг би дандаа ярьдаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. “Тухайн үед би хүүхдүүдийнх нь хамгийн бага нь байсан болохоор ээж маань үргэлж надад илүү анхаарал тавьдаг байсан. Ээжийн хайр энэрэл надад маш чухал бөгөөд нөлөөтэй байсан. Ээж маань үргэлж сайхан ааштай байдаг байсан учраас ээжийн дэргэд байхад надад аюулгүй мэт санагддаг байжээ.”
“Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн гишүүн байсан Боб Ливингстоны, эх хүний хүүхэддээ хүрч таалах нь хүүхдийн тархины зөв өсөлт бойжилтод чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн хэлсэн үг надад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. Зөнгөөрөө энэ үг үнэн гэдгийг би мэдэрсэн.”
Үүгээр энэ өдрийн хурал өндөрлөсөн юм.
Үзсэн: 2 395
Холбоотой мэдээ: