Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн ёслол

17-02-2016, 00:34  |  Хэвлэх

2015 оны 12 дугаар сарын 20

Энэтхэг, Карнатака, Билапкуппе, Дашлхүнбо хийд. 2015.12.19. Өнөө өглөө Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн их ёслолын ажиллагаа шинэ дуганы тагтан дээр цугларсан олон нийтийн өмнө боллоо. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг нарны хурц гэрэлд гарч ирэхэд Төвөдийн дуурийн бүжигчид угтан авч Даши Шулпа хэмээх урт наслахыг бэлэгдсэн бүжиг бүжив. Цугларсан олон Төвөдийн төрийн дууллыг Төвөдийн оюутнууд дуулахад бүгдээрээ босч зогсов.

Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн ёслол
Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн ёслолын үеэр оюутнууд
Төвөдийн төрийн дууллыг эгшиглүүлж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Билакуппе. 2015.12.19. Зургийг Тэнзэн Чойжир/ДЛО/
Дашлхүнбо хийдийн хамба лам гачэн Лувсан Цэтан бээр Дээрхийн Гэгээнтнийг хүлээн авав. Зочдын дунд Гандан Ширээт, Шарба цорж болон Жанзэ цорж тэргүүтэй тэргүүн дээд лам нар, бусад хүндэт зочид байлаа. Хамба лам тэднийг энэ албан ёсны нээлтэнд хүрэлцэн ирсэнд талархалаа илэрхийлэв. Тэрээр Төвөдөд байдаг Дашлхүнбо хийд анх 1447 онд анхдугаар Далай Лам Гэндүвдүв гэгээнийг 57 настай байхад байгуулагдсан гэлээ. II Далай Лам Гэндүнжамц Гэндүндүв гэгээний хойд дүрээр тодорсны дараа тэрээр Дашлхүнбо хийдийн тэргүүний ширээнд суусан аж. 4-р Банчэн Богд Лувсанчойжижалцангийн үед Дашлхүнбо хийд судрын болон тарнийн ёсыг хамтад нь судалдаг газар болсон байна. Яваандаа энэ нь Төвөдийн төв хэсэгт Төвөдийн соёлыг хамгаалах түшиц газар болжээ.

1970- аад оны үеэр Дашлхүнбын хэдэн лам нар Билакуппед хийдээ дахин сэргээн босгосон байна. Түүнээс хойш Дээрхийн Гэгээнтний сайхан сэтгэл Далай Ламын Сангийн тусламж дэмжлэгээр Дашлхүнбо хийдийн бүх уламжлал бүхэлдээ сэргээгджээ. Мөн Гармаба ч харамгүй дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэн байна.

Хийдийн хамба лам шинэ хийдийн бурхан шүтээнүүдийг Базарбайравын ёс жаягийн дагуу Гандан Ширээт аравнайлсан гэдгийг онцлон хэлэв. Тэрээр хор хөнөөлт Шүгдэнгийн талаар хэлэхдээ Дашлхүнбо хийдийн лам нар Шүгдэнг дэмжигчдийн хэнтэй нь ч холбоо байхгүй гэдгийг онцлов. “Зүсээ хувиргасан зарим лам нар, ялангуяа тэд Төвөдөд Банчэн ринбочийн нэрийг барьж Шүгдэнг шүтдэг. Бид үүнийг эрс эсэргүүцэж байна.”

Тэрээр нэмж Дашлхүмбо хийд нь “Дундаж Хандлага”-ыг баримталдаг болохоо тэмдэглэн хэлэв. Эцэст нь тэрээр ирсэн бүх зочид, ялангуяа дэлхийн алс холоос хүрэлцэн ирсэн зочидод баяр хүргэнгээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан насалж эрүүл энх байхыг хүсэн ерөөлөө.

Дээрхийн Гэгээнтний 80 насны ойг тохиолдуулж хийдээс Гэндүвдүв гэгээний дүр бүхий зандан модоор хийсэн дүр, алтан зоос ба дунгийн чимэг бэлэглэв.

Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дашлхүнбо хийдийн шинэ дуганы
нээлтийн үеэр спикер Бямбацэрэн болон сикон Лувсансэнгэ
нарын хамт. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.19.
Зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
Сикон Лувсансэнгэ хэлсэн үгэндээ тэнд байгаа зочидод гүн хүндэтгэл үзүүлээд шинэ дуган барьсан Дашлхүнбо хийдийн лам нарын амжилтанд баяр хүргэв. Тэр Далай Ламыг тодруулснаас хойш сураггүй болсон 11-р Банчэн ринбочэд хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Төвөдийн төв засаг захиргаа түүнийг суллахын тулд чадах бүхнээ хийх болно гэсэн юм.

Дараа нь спикер Бямбацэрэн баяр хүргэж үг хэлэв.

Гандан Ширээт цугларсан олонд хандаж Далай Лам болон Банчэн ламыг эцэг хүү шиг хэмээн нэрлэв. Тэрээр үргэлжлүүлэн, Тижан ринбочэ нэгэн удаа Брайбун Лосолин дацангийн номын мэтгэлцээний үеэр Бурхан Багшийн сургааль түгсэн газар бүхэнд амар амгалан аз жаргал бий болно, энэ нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас шалтгаална” хэмээн айлдаж байсныг энд дурьдлаа.

Гол зочин болох Карнатака мужийн захирагч саатаж цагтаа ирээгүй тул Дээрхийн Гэгээнтэн олонд хандаж үг хэлэхээр болов. Тэрээр хийдийг тойрон хүрээлж буй сайхан орчин болон хийд жинхэнэ сургалтын төв байх болно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Мөн дээдийн номыг судлахын чухлыг онцлон тэмдэглэв. Тэрээр “Бурханы шашин нь Төвөдийн хаа сайгүй түгэн тархсан боловч нийт олон төдийлөн хангалттай боловсроогүй байна. Гимлайн газар нутагт цагаачлах талаар ярьж байсан хэсэг хүмүүстэй уулзахад чухаг дээд гурвын тухай төдийлөн мэдэхгүй байсан” хэмээн ярьлаа.

Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн ёслол
Төвөдийн сүм хийдийн хуучин болон одоогийн хамба лам нар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дашлхүнбо хийдийн шинэ дуганы
нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгийг сонсч байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Билакуппе. 2015.12.19. Зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
“Бид Бурхан Багшийн сургаалыг ойлгож, 21-р зууны бурханы шашинтан байхын тулд боловсролоо илүү их дээшлүүлэх хэрэгтэй. Шашны бүх урсгалууд хүмүүст тусалдаг гэдгээрээ сайн талтай. Хятад, Солонгос болон Япон улсууд Наландагийн уламжлалыг даган мөрддөг. Гэвч манай дацан хийдүүдэд явуулж буй эрчимтэй нарийвчилсан сургалтыг зөвхөн төвөдийн уламжлалаас л олох болно. Одоо бидэнд эдгээр мэдлэгийг бусдад түгээх чадвартай олон хүмүүс хэрэгтэй байна. Дэлхийн олон оронд бурханы шашныг сонирхох нь ихсэж байна.”

Карнатака мужийн захирагч Шри Бажубхай Рудхабхай хүрэлцэн ирж Дээрхийн Гэгээнтэн түүнийг угтахаар доошоо буулаа. Тэд хамтдаа дээшээ өгсөн гар гараасаа барилцан уламжлалт дэнлүүг асаав. Дээрхийн Гэгээнтэн түүнд хийдийн нэрийн өмнөөс дурсгалын бэлэг гардуулав.

“Ахан дүүс нар аа, Би энд байгаадаа их баяртай байна.” гэж захирагч хинди хэлээр мэндчлээд “Энэ үйл хэрэгт оролцож байгаа минь нэр төрийн хэрэг мөн. Та бүхэнд бүгдэд нь сайн сайхныг хүсье” гэлээ.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэн,

“Төвөдүүд манай Карнатака мужид олон жилийн туршид зочид байсаар ирсэн. Мөн та бүхэн жуулчдын сонирхлыг татдаг буддын олон сайхан сүм хийд барьж байгуулсан билээ. Энэтхэг орон Бурхан Багшийн эх орон бөгөөд бид Төвөдийн Сронзонгамбу хаан анх бурханы шашныг сонирхож эхэлсэн цагаас хойш Төвөдтэй холбогдсон билээ. Бурхан Багшийн сайхан сэрэг дүрийг энд харж байгаадаа би баяртай байна.”

Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн ёслол
Карнатака мужийн Захирагч Шри Бажубхай Рудхабхай Дашлхүнбо
хийдийн шинэ дуганы нээлтийн ёслолын ажиллагааны үеэр үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.19.
Зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
“Үүний зэрэгцээ энд Банчэн ринбочэ бидэнтэй хамт байхгүй байгаад би харамсаж байна. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн 1995 онд анх тодруулснаас хойш сураггүй алаг болсон билээ. Түүний өмнөх дүр Х Банчэн ринбочэ Төвөд хүмүүсийн сайн сайхны төлөө эцэж цуцалгүй ажилладаг байсан.”

“Гимлайн нутгийн олон оюутнууд энд Дашлхүмбо хийдэд суралцаж байгаад би баяртай байна. Энэтхэг хүмүүс тан нартай дандаа хамт байдаг. Төвөд, Энэтхэгүүд хамтдаа хамтран ажиллах ёстой гэдгийг би хэлэхийг хүсч байна. Төвөд орон чөлөөлөгдөх болно. Та нар Махатма Ганди-жи дагаж мөрдөж байсан шиг хүч үл хэрэглэх бодлогоо барьсаар байх хэрэгтэй. Хэзээ ч битгий бууж өг, итгэл найдвараа бүү алд” хэмээн үгээ дуусгав.
Цугларсан олон баясаж алга ташисан бөгөөд захирагч инээмсэглэсээр суудалдаа суулаа.

Түүний сэтгэл хөдөлгөм ярианы дараа Дээрхийн Гэгээнтэн үг хэлсэн юм.

“Номын андууд аа, та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна. 1960 аад онд Ерөнхий Сайд бандида Неру Энэтхэгийн мужийн захирагч нарт Төвөдүүдийг суурьшуулах талаар хүсч газар олгох боломжтой эсэхийг асуун захидал илгээсэн билээ. Хамгийн их өгөөмөр хариу Карнатака муж болон түүний захирагч ноён Нижилингаппагаас ирсэн юм. Тэр цагаас хойш бид Мундгод, Коллегал болон энд Билакуппед суурьшиж эхэлсэн. Бид Карнатакын оршин суугчдын сайхан сэтгэлийг мартахгүй бөгөөд ноён Нижалингаппыг дурсан түүний төлөө залбирах болно.”

"Бид энэрэнгүй үзэл, хүч үл хэрэглэх соёлоо мянга гаран жил хадгалсаар ирсэн ба одоо хүртэл хадгалан өөрсдийн тэргүүн зэрэгт тавидаг. Бид Төвөд хүүхдүүд орчин үеийн болон Төвөдийн боловсролыг хамтад нь эзэмшиж чадах сургууль байгуулсан. Жил ирэх тутам үр дүнгээ өгч байна.”

Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дашлхүнбо хийдийн шинэ дуганы
нээлтийн ёслолын ажиллагааны үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Карнатака, Билакуппе. 2015.12.19. Зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
“Өнөөгийн байдлаар, Наландагийн уламжлалаас эх авсан Төвөдийн буддын шашин нь хамгийн олон талт Буддын уламжлал билээ. Хэдийгээр буддын шашныг даган мөрдөх нь бурханы шашинтай хүмүүсийн сонирхол ч гэлээ логик уламжлал болон оюун ухааны шинжлэх ухаан нь хүн бүрийн сонирхох зүйл мөн. Үүнд суралцах хэд хэдэн газрууд Карнатака мужид Сера, Дашлхүнбо болон Билакуппе дахь Намдролин хийдүүдэд дахин сэргээгдсэн юм."

“Би мужийн захирагчийг энд хүрэлцэн ирсэнд, мөн залуу Банчэн ринбочэд анхаарал хандуулсанд дахин талархал илэрхийлэхийг хүсч байна."

Талархалын үгсийн дараа зочид үдийн хоолонд оров.

Шинэ дуганд үдийн хоолны дараа дахин цугларч хурал “Зүрхэн тарнийн судар” болон Наландагийн аугаа их 17 бандидад зориулсан магтаалаар эхлэв.

"Ямар ч үед бид дээдийн номыг сонсч байхдаа ариун санаа сэдэлтэй байх ёстой” гэж Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхэллээ. Сургаал ном бол гайхуулахдаа биш, бусдад туслахдаа байдаг. Бид ертөнцийн 8 гэмийг тэвчсэн сайн дадлыг хэвшүүлэхэд суралцах хэрэгтэй байна."

Бидний оюун ухаан хүлцэнгүй зөөлөн байх ёстой. Бид аврал одуулах үедээ, бурхад бусдын хийсэн муу үйлийг усаар угааж арилгадаггүй, тэдний зовлонг гараараа авч хаядаггүй гэдгийг санаж Бурхан Багш, Дээдийн Ном, Дээдийн Хутагт гуравт аврал одуулах хэрэгтэй. Тэдний сайхан сэтгэл бодит байдал хийгээд гэгээрлийн замыг нээн өгдөгт оршдог.”

Дашлхүнбо хийдийн шинэ дуганы нээлтийн ёслол
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дашлхүнбо хийдэд ном айлдаж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.19.
Зургийг Тэнзэн Чойжир /ДЛО/
"Бид сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрсэн ухааныг номхотгох хэрэгтэй. Тийм учраас би мунхагийн харанхуйг гэрэлтүүлсэн Бурхан Багшид хүндэтгэл үзүүлж байна."

"Өнөөдөр, би учир шалтгааны болон танин мэдэхүйтэй холбоотой ном номлох ба үүний эх сурвалж нь санскрит уламжлалаас гаралтай юм. Бурхан Багш янз бүрийн сургаалыг янз бүрийн цаг үед өөр өөр газарт айлдсан. Түүний сургаалиуд дотроос шууд хүлээн авч болох сургаалыг нэг бүрчлэн ойлгож боломжтой бол бусад далд утга бүхий ном сургаалыг урьдчилан тайлбарлах хэрэгтэй байдаг. Бурхан Багш шавь нарын оюуны чадамжид тохируулж чадварлаг бөгөөд энэрэнгүй байдлаар номоо айлдсан билээ. Түүний зөвлөснөөр логик болон учир шалтгааны арга ухааныг эрхэмлэх нь ямар сургаалыг шууд утгаар, ямар сургаалыг урьдчилан тайлбарлах хэрэгтэй гэдгийг шүүн тунгаах боломжийг бидэнд олгосон юм.”


Үзсэн: 2 274

Холбоотой мэдээ:
  • Дашлхүнбо хийд дэх даншүг өргөх ёслол. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2016.01.01.
  • Гаадамбын 16 бурханы авшиг хайрлав. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2015.12.30-31.
  • "Бодь Мөрийн Зэрэг" номын айлдвар үргэлжилж буй фото сурвалжлага. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2015.12.23-25.
  • Шинэ дуганы нээлтийн ажиллагаа ба номын айлдварын эхлэл. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.19
  • Сэра хийд дэх даншүг ба Дашлхүнбо хийдэд морилон ирэв. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2015.12.18
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц