Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “Бодь Мөрийн Зэрэг”-ийн цуврал айлдвар
24-02-2016, 06:43 | Хэвлэх
2015 оны 12 дугаар сарын 20
Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2015.12.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа эхлэхээс өмнө Төвөд орноосоо дүрвэн ирсэн сүсэгтнүүдийн өмнүүр явж өнгөрөхөд сүсэгтнүүд гуниг зовлон хийгээд баяр жаргал хосолсон нүдээр түүнийг харж байсан юм. Дээрхийн Гэгээнтнийг сэнтийндээ заларсны дараа энэхүү цуврал номын айлдварыг удирдан зохион байгуулж байгаа Лин ринбочэ босоод гурвантаа мөргөн мандал өргөв.
Олон мянган лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
"Бодь Мөрийн Зэрэг"-ийн айлдварт оролцохоор түүнийг хүлээж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд.
2015.12.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Би өмнө хэлж байсанчлан уншлага номыг зүгээр нэг унших биш түүний утга учрыг сайн бодож бясалгах хэрэгтэй. Тиймээс бид одоо нирваан болон төгс гэгээрэлд хүрэхийг хүсэн энэхүү уншлагыг унших болно. Бага хөлгөний ёсоор 2600 гаруй жилийн өмнө Бурхан Багш Энэтхэгт төгс гэгээрлийн хутагт хүрсэн гэж үздэг. Тэр үед Бурхан Багш олон амьтдыг зовлонгоос гэтэлгэж гэгээрэлд хүргэх асар олон арга ухааныг айлдсан билээ. Тэрээр гайхамшигтайяа уран нарийн ухаантай байжээ. Түүний айлдсан сургаал бүхэн чухал ач холбогдол бүхий уламжлал болон тогтсон юм. Тэрээр хүч үл хэрэглэх зарчмыг олон талын саруул ухаанаар нотлон номлосон гайхамшигт багш билээ. Тиймээс өнөө цаг үед аливаа зүйлийг сонирхон судалдаг хүмүүст Бурхан Багшийн айлдсан сургаал номлол ихэд сонирхолтой болж байна.”
“Биднийг сэтгэлийн амар амгаланг эдлэхэд Бурхан Багшийн сургаал маш их тустай, үүгээр зогсохгүй өөрт зовлон бэрхшээл тохиолдсон үед бүр ч илүү их тустай байдаг.
Шашин шүтлэггүй хүмүүст ч Бурхан Багшийн сургаал сонирхолтой байх болно. Ер нь хүмүүсийг дотор нь ертөнцийг бүтээгч Эзэн-ийг хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрдөг гэсэн хоёр ангилалд хуваадаг. Эдгээрээс самхьяа, жейн, бурханы шашинтан нар бүтээгч Эзэн-ийг хүлээн зөвшөөрдөггүй, тэд аливаа юмсын учир шалтгааныг чухалчилдаг юм. Жишээлбэл хэрэв та бусдад таатай хандах аваас жаргалтай байх бөгөөд хэрэв бусдад муугаар хандвал жаргалтай байж чадахгүй гэсэн зарчмыг дагадаг.”
“Бурхан Багшийн сургаалын гол шим нь шүтэн барилдахуйн онол дээр суурилан энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх явдал юм. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй, гэтэл зовлон яагаад бий болоод байна вэ? Үнэндээ бид өөрөө өөртөө зовлонг тарьдаг. Тийм учраас Бурхан Багш “Сөрөг муу сэтгэлийг арилга, эерэг сайхан сэтгэлийг хөгжүүл, өөрийн сэтгэлийг өөрөө удирд” хэмээн айлдсан билээ.”
“Бурхан Багш цааш нь “Зовлонгийн мөн чанарыг танин мэд, түүний уг үндсийг арилга, улмаар үнэнхүү амар амгаланд хүрэхтүн” гэж айлдсан юм. Бид сөрөг сэтгэл хөдлөлөө дарах замаар зовлон хийгээд зовлон үүсэх шалтгааныг арилгаж чадна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа түр зогсоогоод энэ удаагийн номын айлдварт анх удаа ирж байгаа хүмүүс гараа өргөхийг хүсэв. Цөөн хэдэн хүн гараа өргөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бодь Мөрийн Зэрэг" цуврал номын
айлдвараа эхлэв. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд.
2015.12.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Дөнгөж сая бидний уншсан “Билгүүний Зүрхэн” судрыг Бурхан Багш Тас цогцолсон уулнаа олон тэнгэр, асури, хүмүүст айлдсан. “Билгүүний Зүрхэн” судар дахь харилцан яриа нь эгэл хүмүүсийн нүдэнд үл үзэгдэх өндөр түвшний шавь нарын дунд явагдсан мэт санагддаг юм. Энэ нь бидний төсөөлснөөс илүү их шавь нар Тас цогцолсон ууланд цуглаж Бурхан Багшийн “Билгүүний Зүрхэн” тэргүүтэй билиг барамидын сургаалыг сонссон болохыг нотолж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь үүнтэй адил Мял богдын эгэл хүний санаанд үл багтах нэгэн түүхийг ярьсан юм. Мял богдыг Энэтхэгт морилсон хойгуур түүний шавь Райчунва хэдэн хар шид сурсан гэдэг. Хожим Райчунвын цуглуулсан түлээний модыг Мял богд хамаагүй түлээд байсан тул ширүүн бороо ороход яах билээ хэмээн Райчунгва Мял богдод гомдолон суужээ. Тэгтэл агуйн гадаа Мял богд заларч ирээд түүнийг дуудсанд Райчунва гарч харсан боловч Мял богдыг олж хараагүй байна. Ингээд хэсэг хайсны дараа Мял богдыг ердийн биеэр сарлагийн эвэр дотор орсон байхыг олж харжээ. Мял богд түүнийг эвэр дотор ороод ир хэмээн дуудаж байсан байна.
Дээрхийн Гэгээнтэн:
“Энэ бол өөрийн оюун ухаан, хүч чадлыг бүрэн гүйцэд удирдаж чадсаны илрэл юм” хэмээн дүгнэв.
Үүнтэй адил Тас цогцолсон ууланд Жанрайсиг болон Шарипутра нарыг билиг барамидын сургаалыг харилцан ярилцах үед тэнд цугласан эгэл шавь нар Жанрайсигийг харж чадахгүй тул тэд Шарипутра өөрөө өөртэйгээ ярьж байгаа мэтээр харсан байдаг. Үүнээс үзвэл билиг барамидын сургаалыг нийт шавь нарт зориулж айлдаагүй ажээ. Нэгэнт бүх шавь нарт зориулж айлдаагүй тул билиг барамидын сургаалыг бичиг үсэгт төдийлөн буулгаагүй байна. Бичиг үсэгт тэмдэглэж үлдээгээгүй тул хожуу үеийн эрдэмтэд билиг барамидын сургаалыг Бурхан Багш айлдаагүй гэж үзэх нь аргагүй болохыг Дээрхийн Гэгээнтэн айлдсан юм.
Бурханы шашныг үнэн зөвөөр нь дэлгэрүүлэхийн тулд Трисон Дэзан хаан Хятадаас багш залж болох байсан авч тэрээр Энэтхэгээс багш залахыг илүүд үзсэн гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон айлдсан юм. Тэр үед анхны долоон хүнийг сахил хүртүүлж төвөдүүд сахил санваараа сахиж чадах эсэхийг нь шалгаж үзэж байсан байна. Хүн хийгээд хүн бус, нүдэнд үл үзэгдэгч олон амьтан тэр үед бурханы шашин дэлгэрүүлэхэд ихээхэн саад болжээ. Цаг үеийн таатай, таагүй олон нөхцөл байдлаас үл хамааран Төвөдүүд Наландагийн уламжлалыг хадгалан авч үлджээ.
Олон мянган гадаадын сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламын айлдварыг сонсов. Энэтхэг, Карнатака, Билакуппе,
Дашлхүнбо хийд. 2015.12.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Ралбажан хаан таалал төгссөний дараа баруун Төвөдийн хаан хийгээд Лхалама Еши-Од хамтарч Энэтхэгээс Адиша гэгээнийг урин залахыг оролдсон боловч Энэтхэг явах зууртаа Лхалама Еши-Од дээрэмчдэд баригдсан ажээ. Түүнийг суллахаар ач хүү Жанчүв-Од Адиша гэгээнд өргөхөөр цуглуулсан алтаа өгөхийг хүссэн боловч Лхалама Еши-Од бээр “Би суллагдсанаас Адиша гэгээнийг Төвөд оронд залсан нь илүү дээр” хэмээн зөвшөөрөөгүй гэдэг.
Нагцо лозова төд удалгүй Адиша гэгээнийг хурдан залж чаджээ. Нагцо лозова Еши-Одын тухай Адиша гэгээнд айлтгасанд Адиша гэгээн “Тэр хүн бодисадва байх нь гарцаагүй, түүнийг суллахгүй орхиж үл болно” гэж айлдсан гэдэг.
Жанчүв-Од Адиша гэгээнээс гүн гүнзгий номлол хүсэхгүй байна, гагцхүү Төвөдүүд бидний дагаж мөрдөж чадах номыг номлооч гэж хүссэн тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан айлдав. Энэ нь Адиша гэгээнийг “Бодь Мөрийн Зул” номоо зохиох шалтгаан болсон ажээ. “Бодь Мөрийн Зул”-д гурван төрөлхтөний ялгааг айлдсан байдаг боловч нэгэн суудлаар гэгээрэлд хүрэх бүхий л арга замыг номлосон байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь:
“Хэдийгээр би энэ удаа номлохгүй ч гэсэн “Их Бодь Мөрийн Зэрэг” судрыг авчирсан. Намайг Төвөдөд байхад Занд даншүг өргөсөн бөгөөд тэр үед энэ номыг надад өгсөн юм.” хэмээн ярьлаа.
Лам нар номын айлдварт сууж буй олон лам нарт цай түгээлээ.
Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2015.12.20.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Бид энэ удаа цуврал номын айлдварын үлдсэн хэсгийг дуусгах болно. Би үлдсэн таван зуу гаруй хуудас номыг арван хоногт уншиж дуусгах төлөвлөгөөтэй байна. Бид өнгөрсөн жил Шамар гэгээний айлдсан бодь мөрийн зэрэг болон Павонха гэгээний “Гэтлэхүйн Гарын Авлага” хоёр номыг дутуу уншсан. “Гэтлэхүйн Гарын Авлага” ном нь гурван муу заяаны зовлонг номлох хэсэг дээр зогссон билээ. Одоо зогссон хэсгээс эхлэх болно.” хэмээв.
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн сэнтийндээ заларсан боловч дуганд халуун бөгөөд бүгчим, гадаа дуганы асарт суух нь сэрүүн бөгөөд ном номлож байгаа болон сонсож байгаа хүмүүс харилцан бие биенээ харж байвал сайн хэмээгээд ихэвчилэн дуганы үүдний асарт суухаа айлдлаа. Тэрээр “Гэтлэхүйн Гарын Авлага”-аас муу заяаны зовлонг номлож дууссаны дараа Шамар гэгээний ламримын үйлийн үрийн хэсгийг номлож эхлэв. Өнөөдрийн номын айлдварын төгсгөлд арван хар нүглийн тухай айлдав. Тэрээр арван хар нүгэл нь мунхаг болон уур хилэнгээс үүдэж байдаг тухай тайлбарлан айлдсан юм.
Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн номын айлдвар арай эрт өндөрлөсөн ч арав хоногийн дотор багтааж бүрэн дуусгана гэдгээ айлдлаа.
Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2015.12.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа эхлэхээс өмнө Төвөд орноосоо дүрвэн ирсэн сүсэгтнүүдийн өмнүүр явж өнгөрөхөд сүсэгтнүүд гуниг зовлон хийгээд баяр жаргал хосолсон нүдээр түүнийг харж байсан юм. Дээрхийн Гэгээнтнийг сэнтийндээ заларсны дараа энэхүү цуврал номын айлдварыг удирдан зохион байгуулж байгаа Лин ринбочэ босоод гурвантаа мөргөн мандал өргөв.
Олон мянган лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
"Бодь Мөрийн Зэрэг"-ийн айлдварт оролцохоор түүнийг хүлээж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд.
2015.12.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Биднийг сэтгэлийн амар амгаланг эдлэхэд Бурхан Багшийн сургаал маш их тустай, үүгээр зогсохгүй өөрт зовлон бэрхшээл тохиолдсон үед бүр ч илүү их тустай байдаг.
Шашин шүтлэггүй хүмүүст ч Бурхан Багшийн сургаал сонирхолтой байх болно. Ер нь хүмүүсийг дотор нь ертөнцийг бүтээгч Эзэн-ийг хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрдөг гэсэн хоёр ангилалд хуваадаг. Эдгээрээс самхьяа, жейн, бурханы шашинтан нар бүтээгч Эзэн-ийг хүлээн зөвшөөрдөггүй, тэд аливаа юмсын учир шалтгааныг чухалчилдаг юм. Жишээлбэл хэрэв та бусдад таатай хандах аваас жаргалтай байх бөгөөд хэрэв бусдад муугаар хандвал жаргалтай байж чадахгүй гэсэн зарчмыг дагадаг.”
“Бурхан Багшийн сургаалын гол шим нь шүтэн барилдахуйн онол дээр суурилан энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх явдал юм. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй, гэтэл зовлон яагаад бий болоод байна вэ? Үнэндээ бид өөрөө өөртөө зовлонг тарьдаг. Тийм учраас Бурхан Багш “Сөрөг муу сэтгэлийг арилга, эерэг сайхан сэтгэлийг хөгжүүл, өөрийн сэтгэлийг өөрөө удирд” хэмээн айлдсан билээ.”
“Бурхан Багш цааш нь “Зовлонгийн мөн чанарыг танин мэд, түүний уг үндсийг арилга, улмаар үнэнхүү амар амгаланд хүрэхтүн” гэж айлдсан юм. Бид сөрөг сэтгэл хөдлөлөө дарах замаар зовлон хийгээд зовлон үүсэх шалтгааныг арилгаж чадна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа түр зогсоогоод энэ удаагийн номын айлдварт анх удаа ирж байгаа хүмүүс гараа өргөхийг хүсэв. Цөөн хэдэн хүн гараа өргөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бодь Мөрийн Зэрэг" цуврал номын
айлдвараа эхлэв. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд.
2015.12.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь үүнтэй адил Мял богдын эгэл хүний санаанд үл багтах нэгэн түүхийг ярьсан юм. Мял богдыг Энэтхэгт морилсон хойгуур түүний шавь Райчунва хэдэн хар шид сурсан гэдэг. Хожим Райчунвын цуглуулсан түлээний модыг Мял богд хамаагүй түлээд байсан тул ширүүн бороо ороход яах билээ хэмээн Райчунгва Мял богдод гомдолон суужээ. Тэгтэл агуйн гадаа Мял богд заларч ирээд түүнийг дуудсанд Райчунва гарч харсан боловч Мял богдыг олж хараагүй байна. Ингээд хэсэг хайсны дараа Мял богдыг ердийн биеэр сарлагийн эвэр дотор орсон байхыг олж харжээ. Мял богд түүнийг эвэр дотор ороод ир хэмээн дуудаж байсан байна.
Дээрхийн Гэгээнтэн:
“Энэ бол өөрийн оюун ухаан, хүч чадлыг бүрэн гүйцэд удирдаж чадсаны илрэл юм” хэмээн дүгнэв.
Үүнтэй адил Тас цогцолсон ууланд Жанрайсиг болон Шарипутра нарыг билиг барамидын сургаалыг харилцан ярилцах үед тэнд цугласан эгэл шавь нар Жанрайсигийг харж чадахгүй тул тэд Шарипутра өөрөө өөртэйгээ ярьж байгаа мэтээр харсан байдаг. Үүнээс үзвэл билиг барамидын сургаалыг нийт шавь нарт зориулж айлдаагүй ажээ. Нэгэнт бүх шавь нарт зориулж айлдаагүй тул билиг барамидын сургаалыг бичиг үсэгт төдийлөн буулгаагүй байна. Бичиг үсэгт тэмдэглэж үлдээгээгүй тул хожуу үеийн эрдэмтэд билиг барамидын сургаалыг Бурхан Багш айлдаагүй гэж үзэх нь аргагүй болохыг Дээрхийн Гэгээнтэн айлдсан юм.
Бурханы шашныг үнэн зөвөөр нь дэлгэрүүлэхийн тулд Трисон Дэзан хаан Хятадаас багш залж болох байсан авч тэрээр Энэтхэгээс багш залахыг илүүд үзсэн гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон айлдсан юм. Тэр үед анхны долоон хүнийг сахил хүртүүлж төвөдүүд сахил санваараа сахиж чадах эсэхийг нь шалгаж үзэж байсан байна. Хүн хийгээд хүн бус, нүдэнд үл үзэгдэгч олон амьтан тэр үед бурханы шашин дэлгэрүүлэхэд ихээхэн саад болжээ. Цаг үеийн таатай, таагүй олон нөхцөл байдлаас үл хамааран Төвөдүүд Наландагийн уламжлалыг хадгалан авч үлджээ.
Олон мянган гадаадын сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламын айлдварыг сонсов. Энэтхэг, Карнатака, Билакуппе,
Дашлхүнбо хийд. 2015.12.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Нагцо лозова төд удалгүй Адиша гэгээнийг хурдан залж чаджээ. Нагцо лозова Еши-Одын тухай Адиша гэгээнд айлтгасанд Адиша гэгээн “Тэр хүн бодисадва байх нь гарцаагүй, түүнийг суллахгүй орхиж үл болно” гэж айлдсан гэдэг.
Жанчүв-Од Адиша гэгээнээс гүн гүнзгий номлол хүсэхгүй байна, гагцхүү Төвөдүүд бидний дагаж мөрдөж чадах номыг номлооч гэж хүссэн тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан айлдав. Энэ нь Адиша гэгээнийг “Бодь Мөрийн Зул” номоо зохиох шалтгаан болсон ажээ. “Бодь Мөрийн Зул”-д гурван төрөлхтөний ялгааг айлдсан байдаг боловч нэгэн суудлаар гэгээрэлд хүрэх бүхий л арга замыг номлосон байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь:
“Хэдийгээр би энэ удаа номлохгүй ч гэсэн “Их Бодь Мөрийн Зэрэг” судрыг авчирсан. Намайг Төвөдөд байхад Занд даншүг өргөсөн бөгөөд тэр үед энэ номыг надад өгсөн юм.” хэмээн ярьлаа.
Лам нар номын айлдварт сууж буй олон лам нарт цай түгээлээ.
Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2015.12.20.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн сэнтийндээ заларсан боловч дуганд халуун бөгөөд бүгчим, гадаа дуганы асарт суух нь сэрүүн бөгөөд ном номлож байгаа болон сонсож байгаа хүмүүс харилцан бие биенээ харж байвал сайн хэмээгээд ихэвчилэн дуганы үүдний асарт суухаа айлдлаа. Тэрээр “Гэтлэхүйн Гарын Авлага”-аас муу заяаны зовлонг номлож дууссаны дараа Шамар гэгээний ламримын үйлийн үрийн хэсгийг номлож эхлэв. Өнөөдрийн номын айлдварын төгсгөлд арван хар нүглийн тухай айлдав. Тэрээр арван хар нүгэл нь мунхаг болон уур хилэнгээс үүдэж байдаг тухай тайлбарлан айлдсан юм.
Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн номын айлдвар арай эрт өндөрлөсөн ч арав хоногийн дотор багтааж бүрэн дуусгана гэдгээ айлдлаа.
Үзсэн: 2 424
Холбоотой мэдээ: