Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диеү Гү сүмийн нээлтэнд оролцов
27-06-2016, 12:57 | Хэвлэх
2016 оны 6 дугаар сар 20
АНУ, Калифорниа, Вестминстер. 2016.06.19 – Цаг агаарын мэдээгээр маш халахыг анхааруулсан энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудлын сэрүүн өрөөнд Өмнөд Калифорниад суурин амьдарч буй 400 гаруй төвөд иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэдэнд хандан:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америк дахь төвөд иргэдтэй уулзав.
АНУ, Калифорниа, Анахеим. 2016.06.19. Гэрэл зургийг Дон Фарбер“Тэмдэглэн үлдээсэн 2000 гаруй жилийн түүхэндээ төвөдүүд бид хамгийн хэцүү үеэ өнгөрүүлж байна. Урьд өмнө Төвөдийн гурван муж өөр хоорондоо тэмцэлдэж байсан бол өнөөдөр төвөдийн шашин соёл, бүр цаашлаад төвөд үндэстэн орших, эс оршихын зааг дээр ирээд байна. Энэ нь бидний үйлийн үр байж болох ч эх орондоо амьдран буй, мөн гадаадад цагаачлан амьдарч буй төвөд иргэд бид бүгдийн зүрх сэтгэл хүчтэй хэвээр байгаа билээ. Та бүхнийг хүүхдүүддээ төвөд хэл зааж байгаа гэж сонссон, маш сайн хэрэг. Өөрсдийн шашны ном сургаалаас ч зааж өгөх хэрэгтэй.”
“Археологийн судалгаагаар төвөдүүд өнө эртний хүмүүс болох нь тогтоогдсон. Чулуун үеийн зэвсэг Амду мужаас олдсон бөгөөд ойролцоогоор 30,000 жилийн настай гэсэн байна. Чамдугаас олдсон олдвор 7000 жилийн настай болох нь тогтоогдсон, мөн Ааригийн олдворууд 10,000 жилийн настай гэсэн байна. Ямар ч байсан бид 1000 жилийн өмнөөс эхлэн өөрсдийн түүхээ бичиж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр бидэнд эртний Наландагийн их багш нарын сургаалыг дэлхий нийтэд түгээх түүхэн үе ирээд байна.”
“Тисрон Дэзан хаан хятад ээжтэй байсан учир анх бурханы шашныг Хятадаас Төвөдөд дэлгэрүүлсэн юм. Гэвч тэрээр жинхэнэ эх газраас нь бурханы шашныг залах хэрэгтэй гэж үзээд Шантаракшита гэгээнийг Энэтхэгээс урин залжээ. Мөн гадаад, дотоодын элдэв олон ад дон, далдын хүчийг сааруулахын тулд ловон Бадамсамбаваг Төвөдөд залж Самяа хийдийг байгуулсан юм.”
“Хятадын Хуушааны юу ч сурах хэрэггүй гэсэн буруу номлол Төвөдөд дэлгэрснийг Энэтхэгийн ловон Гамалашила засаж, сурч судлах, судлан бясалгах зэргийн чухлыг таниулсан юм. Түүнээс хойш өнгөрсөн 1000 гаруй жилийн хугацаанд бид ийм л замаар явж ирсэн билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америк дахь төвөд иргэдтэй уулзав.
АНУ, Калифорниа, Анахеим. 2016.06.19. Гэрэл зургийг Дон Фарбер“Тийм учраас бид Ганжуур, Данжуурыг зөвхөн гүнгэрваанд байдаг шүтээн болгож болохгүй. Мөн Ганжуур, Данжуурыг мөрөн дээрээ үүрч гэр орон, тариан талбайгаа тойрч гэнэтийн аюулаас хамгаалдаг ёс байдаг. Үнэндээ номыг уншиж судлах ёстой биз дээ. Би эмэгтэй хуврагуудыг ном үзэх хэрэгтэй гэж шамдуулсны хүчинд өнөөдөр зөвхөн зан үйл хийдэг байсан эмэгтэй хуврагын хийдүүд гүн ухааны номд сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд суралцсанаар гэвшийн цолыг бүрэн хамгаалсан эхний гэвшмаа төрөн гарч байна. Би Энэтхэгийн Мадхяа Прадеш мужийн Бхандара хотод байрладаг төвөдийн нэгэн дунд сургуульд очих үед сургуулийн сурагч хүүхдүүд миний өмнө дагсал хаялцсан юм. Хүүхдүүд номын мэтгэлцээнийг их сүрхий явуулсан тул тэдний багшийг сонирхон асуусанд багш нь эмэгтэй хуврага байж таарсан. Тэрхүү эмэгтэй хуврага хүүхдүүдэд номыг үнэхээр сайн заасан байлаа. Эмэгтэй гэвшмаа нар гарч ирж байна. Үүнтэй зэрэгцэн гэлэнмаа сахилын асуудал ч үргэлжилсээр байна. Барууны зарим феминистууд намайг энэ асуудлыг шийдэж чадна гэж боддог бололтой. Үнэндээ энэ нь миний мэдлээс хол зүйл юм. Винайн дэг жаягийн дагуу сүм хийдийн зөвлөл уг асуудлыг шийдэх ёстой.”
“Дарамсала болон Ладакт энгийн хүмүүс дээдийн номд суралцаж байна. Энэ жилийн эхээр би Америкийн Мадисонд эмчилгээ хийлгэснийхээ дараа Дийр Парк дахь бурханы шашны төвд зочилсон юм. Тэр үед би уг төвийг оюун ухаан, сэтгэл хөдлөл зэргийг судалдаг судалгааны төв болгон өргөжүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Хэрэв ингэж чадвал Пол Екман болон түүний охин зэрэг энэ тал дээр судалгаа явуулдаг олон хүмүүс бидэнтэй хамтран ажилах илүү их боломж гарна.”
Тэрээр ярианыхаа төгсгөлд Хятадад өөрчлөлт зайлшгүй гарна гэлээ. Төвөдийн Төв Захиргааны парламентийн дарга асан Пенба Цэрэн Хойд Америкийн төлөөлөгчөөр томилогдсоныг танилцуулав. Түүний яриаг сонсож байсан олон хүмүүс нэгэн зэрэг баярлан хүлээж авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диеү Гү сүмийн нээлтийн ёслолд
оролцов. АНУ, Калифорниа, Вестминстер. 2016.06.19.
Гэрэл зургийг Барбара ДоукДээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Диеү Гү сүмд морилон ирэхэд шүхэр барьсан хүмүүс, мөн уламжлалт шашны хөгжим тоглон угтлаа. Төвөд, Вьетнам, Америкийн төрийн дууллыг эгшиглүүлэхэд бүгд босон зогсож хүндэтгэл үзүүлэв.
Хамба лам Тич Виен Ли үг хэлэхдээ уг сүм нь дэлхий нийтийн энх тайванд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг энэхүү сүмд айлчлах ажлыг голлон зохион байгуулсан Тэнзин Донденд талархал илэрхийлэв. Хотын дарга Три Та үг хэлэхдээ өөрийн санаачлагаар Вестминстер хот “энэрэнгүй хот” болсон тухай ярьсан бол конгрессийн гишүүн Алан Ловентал энэхүү сүмийн нээлтэнд оролцож байгаагаа аз жаргалтай мөч гэж онцлов. Харин Жанет Нүен уг сүмийг энэрэл хайрын орон гэж тодорхойлсон юм.
Дээрхийн Гэгээнтэн:
“Хүндэт эрэгтэй эмэгтэй хуврагууд, ахан дүүс ээ, бид халуун нартай энэ өдөр эргэн цуглаад байна. Би Бурхан Багшийн шавь хүн. Ялангуяа Наланда уламжлалын шавь билээ. Энэхүү буддын сүмийг барьсан та бүхэнд гүн талархал илрэхийлэе. Та нарын зарим нь надтай адил энд цагаачлан амьдарч байгаа. Вьетанмчууд та нар өөрсдийн шашин соёл, уламжлалаа хадгалан авч үлдэж байгааг хараад би бахархаж байна. Өөр бусад улс оронд ч ийм байгаа. Америк улс чөлөөт ертөнцийн тэргүүлэх орон мөн. Та бүхэн энд илүү сайхан амьдрал хүсэж ирсэн. Америкийн төр засаг, нутаг орны засаг захиргаа та бүхэнд тусалмжын гараа сунгаж байна.”
“Ямартаа ч бурханы шашны сургаал номлолыг гагцхүү үзэж судлан, хэрэгжүүлсний хүчинд хадгалан үлдэж чадна. Үүнээс өөр арга зам байхгүй. Бурхан Багш юу айлдсаныг бид анхаарах хэрэгтэй. Би өдгөө 81 нас хүрч байна. Одоо болтол би өөрийгөө сурагч гэж бодсоор яваа. Эртний Энэтхэгийн уламжлалд олон янзын бясалгалаар дотоод сэтгэл болон сэтгэл хөдлөлийн талаар нарийн гүнзгий мэдэж чаддаг байсан. Сөрөг сэтгэл хөдлөлийг зогсоож, эерэг сэтгэлийг хөгжүүлж, үүнийгээ аль чадлаар бусадтай хуваалцах хэрэгтэй. Ингэж өнөөгийн дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Тийм учраас та бүхэнд санал болгоход энэ сүмийг сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаар судалгаа хийдэг төв болгож, сонирхосон хүн бүхний цугларах газар болгоосой гэж хүсч байна. Үүгээр зогсохгүй бусад уламжлалын олон хүмүүс энд хүрэлцэн ирж бие биентэйгээ танилцдаг газар болоосой гэж хүсч байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сүмийн нээлтийг хийж өлзий
хутагийн ерөөл уншиж байгаа нь. АНУ, Калифорниа, Вестминстер.
2016.06.19. Гэрэл зургийг Ан СаоДээрхийн Гэгээнтэн Далай Лам сүмийн нээлтийг хийж ном уншин цэцэг өргөв. Үүний дараа вьетнам лам нар хурал хурсан бөгөөд төвөд хуврагууд “Бодь мөрийн зэрэг”-ийн ерөөл, “Билгүүний зүрхэн” судар зэргийг уншсан юм. Мангала судрыг пали хэл дээр уншсан ба дараа нь солонгос хэл дээр уншлага уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь Бурхан Багшийн магтаалын талаар тайлбарласан юм.
Тэрээр бурханы шашны бусад уламжлалын олон ахан дүүс нартай уулзаж байгаадаа баяртай байгаагаа дуулгав. Дээрхийн Гэгээнтэн вьетнам ламын хэрэглэж буй төвөд хонхыг аваад “Хонх нь зайлшгүй очирын хамт байдаг. Очир энэрэнгүй сэтгэлийг бэлгэддэг бол хонх нь билиг билгүүнийг бэлэгддэг” хэмээн тайлбарласан юм.
“Бид “Билгүүний Зүрхэн” судрыг уншдаг. Үүнд билиг барамидын сургаал буюу хоосон чанарын талаар тайлбарладаг. Таван цогцос уг чанараасаа хоосон тул “бодьгалын би” хэмээгч байхгүй билээ. “Билгүүний Зүрхэн” сударт гурван цагийн бүх бурхад эцсийн төгс гэгээрэлд хүрэх эсэх нь билигийн цаад чинадад хүрэхүй буюу билиг барамидын анхааран авлага, дадлагаас шалтгаална гэж айлдсан байдаг.”
“Хоосон чанар гэж юу вэ? Сударт ‘дүрс хоосон, хоосон нь дүрс мөн” гэж айлдсан. Хэрэв бид сайтар нягтлан үзвэл мөн чанараасаа бүтсэн дүрс байхгүйг мэдэх болно. Аливаа юмс өөрийн мөн чанараасаа бус бусадтай шүтэлцэн оршдог билээ. Юмсын гадаад байдал хийгээд түүний дотоод хоосон чанар харилцан нэг нэгэндээ хамааралтай байдаг. Бурхан Багш анхны номын хүрдийг эргүүлж сургаалаа айлдах үедээ таван цогцос дээр тулгуурлан нэрлэсэн “би” гэгч байхгүй гэдгийг айлдсан бол хоёр дугаар номын хүрдийн үед таван цогцсын мөн чанар нь хоосон болохыг айлдсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диеү Гү сүмийн нээлтийн үеэр
вьетнам залуучуудтай уулзав. АНУ, Калифорниа, Вестминстер.
2016.06.19. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн дараа нь асуулт хариулт явуулсан ба үдийн зоог барьсаны дараа Вьетнамын залуучуудтай уулзаж саруул ухаанаа хэрхэн хөгжүүлэх, энэрэнгүй сайхан сэтгэлтэй байсны ашиг тусын талаар айлдав. Тэрээр өөрийн хэргийг хичээхдээ ухаалгаар хичээх хэрэгтэйг айлдсан юм. Мөн итгэлцэл нь нөхөрлөлийн уг үндэс бөгөөд бусдад анхаарал халамж хандуулсны үр дүнд итгэлцэл бий болдог талаар тайлбарлав.
Дээрхийн Гэгээнтэн:
“Бид бүгд хүн гэдгээрээ адил. Надад бусдаас онцгой юм юу ч байхгүй. Би буддын гүн ухаанд суралцдаг шавь хүн. Би бусдын мэддэггүй зүйлийг номлож чадахгүй. Гэвч би томоохон эрдэмтдийн шавь билээ. Билиг барамидын сургаалын гол зорилго нь уур хилэн тэргүүтэй муу сэтгэлийг арилгахын төлөө юм. Уур хилэнгийн мөн чанар, уурласны ашиг тус байгаа эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөлүүд бүгд бодит байдлыг хэтрүүлэн үнэлсэнээс үүдэлтэй байдаг. Тийм учраас гагцхүү юмсын үнэн мөн чанар болох хоосон чанарыг ойлгож байж сая сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж чадна.” хэмээн айлдлаа.
Залуучууд хүчирхийллийн эсрэг юу хийж чадах вэ гэсэн асуултанд саяхан Дарамсала хотод зөрчилдөөн явагдаж буй улс орны залуучуудтай уулзсан тухайгаа ярьсан юм. Тэдгээр залуучууд сайн сайхны төлөө хичээн зүтгэж байгаа нь Дээрхийн Гэгээнтэнд гүн сэтгэгдэл төрүүлжээ.
Хил зөрчсөн хэргээр шоронд хоригдож байсан нэгэн залуу Дээрхийн Гэгээнтний айлдвар сургаалыг уншиж судалдаг талаар ярьсан бөгөөд түүнтэй уулзаж байгаадаа ихэд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Дээрхийн Гэгээнтэн “Та сүүлийн Далай Лам уу?” гэсэн асуултанд Бурхан Багшийн айлдсан сургаал номлол түүний ямар нэгэн хойд дүрийн шаардлаггүйгээр өнөөдрийг хүртэл 2600 жилийн турш оршиж байгаа талаар ярьсан юм.
Ойролцоо орших Гандан Чойлин төвийн үүсгэн байгуулагч хансүр Лувсан Жамьянгийн төвд зочилж очсондоо баяртай байгаа талаар Дээрхийн Гэгээнтэн ярьлаа. Өнөө цагт бурханы шашны сургаал номлол маш чухал болж байгаа, ялангуяа Наландагийн уламжлал болох учир шалтгааны арга ухаан ихэд хэрэгцээтэй байгаа талаар айлдсан юм. Тэрээр өөрийн төвийг бурханы шашинтан бус хүн ч сонирхон зочилдог төв болгох хэрэгтэй гэж зөвлөв. Мөн Ганжуур, Данжуурын чухал бүлгүүдийг вьетнам хэлрүү орчуулах ажлыг эхлүүлэх хэрэгтэйг зөвөллөө.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салт Леик хотын зүг хөдөлнө.
АНУ, Калифорниа, Вестминстер. 2016.06.19 – Цаг агаарын мэдээгээр маш халахыг анхааруулсан энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудлын сэрүүн өрөөнд Өмнөд Калифорниад суурин амьдарч буй 400 гаруй төвөд иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэдэнд хандан:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америк дахь төвөд иргэдтэй уулзав.
АНУ, Калифорниа, Анахеим. 2016.06.19. Гэрэл зургийг Дон Фарбер
“Археологийн судалгаагаар төвөдүүд өнө эртний хүмүүс болох нь тогтоогдсон. Чулуун үеийн зэвсэг Амду мужаас олдсон бөгөөд ойролцоогоор 30,000 жилийн настай гэсэн байна. Чамдугаас олдсон олдвор 7000 жилийн настай болох нь тогтоогдсон, мөн Ааригийн олдворууд 10,000 жилийн настай гэсэн байна. Ямар ч байсан бид 1000 жилийн өмнөөс эхлэн өөрсдийн түүхээ бичиж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр бидэнд эртний Наландагийн их багш нарын сургаалыг дэлхий нийтэд түгээх түүхэн үе ирээд байна.”
“Тисрон Дэзан хаан хятад ээжтэй байсан учир анх бурханы шашныг Хятадаас Төвөдөд дэлгэрүүлсэн юм. Гэвч тэрээр жинхэнэ эх газраас нь бурханы шашныг залах хэрэгтэй гэж үзээд Шантаракшита гэгээнийг Энэтхэгээс урин залжээ. Мөн гадаад, дотоодын элдэв олон ад дон, далдын хүчийг сааруулахын тулд ловон Бадамсамбаваг Төвөдөд залж Самяа хийдийг байгуулсан юм.”
“Хятадын Хуушааны юу ч сурах хэрэггүй гэсэн буруу номлол Төвөдөд дэлгэрснийг Энэтхэгийн ловон Гамалашила засаж, сурч судлах, судлан бясалгах зэргийн чухлыг таниулсан юм. Түүнээс хойш өнгөрсөн 1000 гаруй жилийн хугацаанд бид ийм л замаар явж ирсэн билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Америк дахь төвөд иргэдтэй уулзав.
АНУ, Калифорниа, Анахеим. 2016.06.19. Гэрэл зургийг Дон Фарбер
“Дарамсала болон Ладакт энгийн хүмүүс дээдийн номд суралцаж байна. Энэ жилийн эхээр би Америкийн Мадисонд эмчилгээ хийлгэснийхээ дараа Дийр Парк дахь бурханы шашны төвд зочилсон юм. Тэр үед би уг төвийг оюун ухаан, сэтгэл хөдлөл зэргийг судалдаг судалгааны төв болгон өргөжүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Хэрэв ингэж чадвал Пол Екман болон түүний охин зэрэг энэ тал дээр судалгаа явуулдаг олон хүмүүс бидэнтэй хамтран ажилах илүү их боломж гарна.”
Тэрээр ярианыхаа төгсгөлд Хятадад өөрчлөлт зайлшгүй гарна гэлээ. Төвөдийн Төв Захиргааны парламентийн дарга асан Пенба Цэрэн Хойд Америкийн төлөөлөгчөөр томилогдсоныг танилцуулав. Түүний яриаг сонсож байсан олон хүмүүс нэгэн зэрэг баярлан хүлээж авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диеү Гү сүмийн нээлтийн ёслолд
оролцов. АНУ, Калифорниа, Вестминстер. 2016.06.19.
Гэрэл зургийг Барбара Доук
Хамба лам Тич Виен Ли үг хэлэхдээ уг сүм нь дэлхий нийтийн энх тайванд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг энэхүү сүмд айлчлах ажлыг голлон зохион байгуулсан Тэнзин Донденд талархал илэрхийлэв. Хотын дарга Три Та үг хэлэхдээ өөрийн санаачлагаар Вестминстер хот “энэрэнгүй хот” болсон тухай ярьсан бол конгрессийн гишүүн Алан Ловентал энэхүү сүмийн нээлтэнд оролцож байгаагаа аз жаргалтай мөч гэж онцлов. Харин Жанет Нүен уг сүмийг энэрэл хайрын орон гэж тодорхойлсон юм.
Дээрхийн Гэгээнтэн:
“Хүндэт эрэгтэй эмэгтэй хуврагууд, ахан дүүс ээ, бид халуун нартай энэ өдөр эргэн цуглаад байна. Би Бурхан Багшийн шавь хүн. Ялангуяа Наланда уламжлалын шавь билээ. Энэхүү буддын сүмийг барьсан та бүхэнд гүн талархал илрэхийлэе. Та нарын зарим нь надтай адил энд цагаачлан амьдарч байгаа. Вьетанмчууд та нар өөрсдийн шашин соёл, уламжлалаа хадгалан авч үлдэж байгааг хараад би бахархаж байна. Өөр бусад улс оронд ч ийм байгаа. Америк улс чөлөөт ертөнцийн тэргүүлэх орон мөн. Та бүхэн энд илүү сайхан амьдрал хүсэж ирсэн. Америкийн төр засаг, нутаг орны засаг захиргаа та бүхэнд тусалмжын гараа сунгаж байна.”
“Ямартаа ч бурханы шашны сургаал номлолыг гагцхүү үзэж судлан, хэрэгжүүлсний хүчинд хадгалан үлдэж чадна. Үүнээс өөр арга зам байхгүй. Бурхан Багш юу айлдсаныг бид анхаарах хэрэгтэй. Би өдгөө 81 нас хүрч байна. Одоо болтол би өөрийгөө сурагч гэж бодсоор яваа. Эртний Энэтхэгийн уламжлалд олон янзын бясалгалаар дотоод сэтгэл болон сэтгэл хөдлөлийн талаар нарийн гүнзгий мэдэж чаддаг байсан. Сөрөг сэтгэл хөдлөлийг зогсоож, эерэг сэтгэлийг хөгжүүлж, үүнийгээ аль чадлаар бусадтай хуваалцах хэрэгтэй. Ингэж өнөөгийн дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Тийм учраас та бүхэнд санал болгоход энэ сүмийг сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаар судалгаа хийдэг төв болгож, сонирхосон хүн бүхний цугларах газар болгоосой гэж хүсч байна. Үүгээр зогсохгүй бусад уламжлалын олон хүмүүс энд хүрэлцэн ирж бие биентэйгээ танилцдаг газар болоосой гэж хүсч байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сүмийн нээлтийг хийж өлзий
хутагийн ерөөл уншиж байгаа нь. АНУ, Калифорниа, Вестминстер.
2016.06.19. Гэрэл зургийг Ан Сао
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь Бурхан Багшийн магтаалын талаар тайлбарласан юм.
Тэрээр бурханы шашны бусад уламжлалын олон ахан дүүс нартай уулзаж байгаадаа баяртай байгаагаа дуулгав. Дээрхийн Гэгээнтэн вьетнам ламын хэрэглэж буй төвөд хонхыг аваад “Хонх нь зайлшгүй очирын хамт байдаг. Очир энэрэнгүй сэтгэлийг бэлгэддэг бол хонх нь билиг билгүүнийг бэлэгддэг” хэмээн тайлбарласан юм.
“Бид “Билгүүний Зүрхэн” судрыг уншдаг. Үүнд билиг барамидын сургаал буюу хоосон чанарын талаар тайлбарладаг. Таван цогцос уг чанараасаа хоосон тул “бодьгалын би” хэмээгч байхгүй билээ. “Билгүүний Зүрхэн” сударт гурван цагийн бүх бурхад эцсийн төгс гэгээрэлд хүрэх эсэх нь билигийн цаад чинадад хүрэхүй буюу билиг барамидын анхааран авлага, дадлагаас шалтгаална гэж айлдсан байдаг.”
“Хоосон чанар гэж юу вэ? Сударт ‘дүрс хоосон, хоосон нь дүрс мөн” гэж айлдсан. Хэрэв бид сайтар нягтлан үзвэл мөн чанараасаа бүтсэн дүрс байхгүйг мэдэх болно. Аливаа юмс өөрийн мөн чанараасаа бус бусадтай шүтэлцэн оршдог билээ. Юмсын гадаад байдал хийгээд түүний дотоод хоосон чанар харилцан нэг нэгэндээ хамааралтай байдаг. Бурхан Багш анхны номын хүрдийг эргүүлж сургаалаа айлдах үедээ таван цогцос дээр тулгуурлан нэрлэсэн “би” гэгч байхгүй гэдгийг айлдсан бол хоёр дугаар номын хүрдийн үед таван цогцсын мөн чанар нь хоосон болохыг айлдсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диеү Гү сүмийн нээлтийн үеэр
вьетнам залуучуудтай уулзав. АНУ, Калифорниа, Вестминстер.
2016.06.19. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн:
“Бид бүгд хүн гэдгээрээ адил. Надад бусдаас онцгой юм юу ч байхгүй. Би буддын гүн ухаанд суралцдаг шавь хүн. Би бусдын мэддэггүй зүйлийг номлож чадахгүй. Гэвч би томоохон эрдэмтдийн шавь билээ. Билиг барамидын сургаалын гол зорилго нь уур хилэн тэргүүтэй муу сэтгэлийг арилгахын төлөө юм. Уур хилэнгийн мөн чанар, уурласны ашиг тус байгаа эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөлүүд бүгд бодит байдлыг хэтрүүлэн үнэлсэнээс үүдэлтэй байдаг. Тийм учраас гагцхүү юмсын үнэн мөн чанар болох хоосон чанарыг ойлгож байж сая сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж чадна.” хэмээн айлдлаа.
Залуучууд хүчирхийллийн эсрэг юу хийж чадах вэ гэсэн асуултанд саяхан Дарамсала хотод зөрчилдөөн явагдаж буй улс орны залуучуудтай уулзсан тухайгаа ярьсан юм. Тэдгээр залуучууд сайн сайхны төлөө хичээн зүтгэж байгаа нь Дээрхийн Гэгээнтэнд гүн сэтгэгдэл төрүүлжээ.
Хил зөрчсөн хэргээр шоронд хоригдож байсан нэгэн залуу Дээрхийн Гэгээнтний айлдвар сургаалыг уншиж судалдаг талаар ярьсан бөгөөд түүнтэй уулзаж байгаадаа ихэд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Дээрхийн Гэгээнтэн “Та сүүлийн Далай Лам уу?” гэсэн асуултанд Бурхан Багшийн айлдсан сургаал номлол түүний ямар нэгэн хойд дүрийн шаардлаггүйгээр өнөөдрийг хүртэл 2600 жилийн турш оршиж байгаа талаар ярьсан юм.
Ойролцоо орших Гандан Чойлин төвийн үүсгэн байгуулагч хансүр Лувсан Жамьянгийн төвд зочилж очсондоо баяртай байгаа талаар Дээрхийн Гэгээнтэн ярьлаа. Өнөө цагт бурханы шашны сургаал номлол маш чухал болж байгаа, ялангуяа Наландагийн уламжлал болох учир шалтгааны арга ухаан ихэд хэрэгцээтэй байгаа талаар айлдсан юм. Тэрээр өөрийн төвийг бурханы шашинтан бус хүн ч сонирхон зочилдог төв болгох хэрэгтэй гэж зөвлөв. Мөн Ганжуур, Данжуурын чухал бүлгүүдийг вьетнам хэлрүү орчуулах ажлыг эхлүүлэх хэрэгтэйг зөвөллөө.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Салт Леик хотын зүг хөдөлнө.
Үзсэн: 2 168
Холбоотой мэдээ: