Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын 81 насны ойн баярыг тэмдэглэв

8-07-2016, 13:56  |  Хэвлэх

2016 оны 7 дугаар сар 8

Энэтхэг, Карнатака, Мундгод. 2016.07.06 – Энэ өдөр Энэтхэгийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн олон лам хуврагууд, мөн төвөдийн энгийн сүсэгтэн иргэд олуулаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахуйн даншүг өргөхөөр цуглацгаасан байлаа. Баярын үйл ажиллагааг гэлүгбийн шашны байгуулага болон Мундгод дахь төвөдийн Доегүлин суурингийн захиргаа хамтран тэмдэглэж байгаа аж.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын 81 насны ойн баярыг тэмдэглэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний төрсөн өдрийн баярыг
тэмдэглэхээр цугласан 14,000 гаруй хүмүүсийн өмнө үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд.
2016.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Урт наслахуйн даншүг өргөх ёслол Брайбун хийдийн гол дуганы үүдэнд зохион байгуулагдав. Асар том асрын дор 14,000 гаруй иргэд цугласан байлаа. Үүнд орон нутгийн хүндэт зочид, христ болон муслим, хиндү шашны төлөөлөгч нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байв. Тэд Дээрхийн Гэгээнтэнд дурсгалын зүйл бэлэглэн, урт наслахыг ерөөж байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдгээр хүндэт зочидод хандан олон зуун жилийн турш хамтран эв найртай оршиж ирсэн Энэтхэгийн агуу их соёлд талархал илэрхийлэв. Тэрээр:

“Шашин хоорондын эв найрамдлын төлөө би ихэд хичээнгүйлэн ажиллаж байна. Та бүгдийг ч надтай нэгдэхийг уриалж байна.” гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын төрсөн өдрийн бялууг дунд сургуулийн сурагч хүүхдүүд хуваалаа.

Энэ өдөр мөн Мундгод дахь төвөдийн Доегүлин суурин байгуулагдсаны 50 жилийн ойн баяр давхацсан юм. Үүнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам товч үг хэлэхдээ анх төвөдөөс дүрвэж ирсэн лам хуврагууд нэлээдгүй бэрхшээлтэй нүүр тулгарч байсныг дурьдсан юм. Төвөдөөс дүрвэн ирснийхээ дараа тэд Баруун Бенгал дахь дайны үед хорих лагерийн зориулалтаар ашиглаж байсан газарт суурьшсан бөгөөд маш хүнд нөхцлийн улмаас олон хүн насан эцэслэсэн байна. Тэрээр хүнд хэцүү цаг үеийг даван туулсан олон хөгшчүүлд талархал илэрхийлэхдээ тэдний ач тусаар өнөөгийн сайхан амьдрал бий болсон гэдгийг онцолсон юм.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын 81 насны ойн баярыг тэмдэглэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лосалин дацангийн чойрын
шинэ тайлбайн нээлтэнд уригдав. Энэтхэг, Карнатака, Мундгод,
Брайбун хийд. 2016.07.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун хийд дэхь Лосалин дацангийн чойрын шинэ тайлбан нээлтийн ёслолд уригдлаа. Тэрээр:

“Бид зөвхөн судар ном уншихыг чухалчилдаггүй. Бидний соёл уламжлал бол уншиж мэдсэн зүйлээ өөр хоорондоо хэлэлцэн мэтгэлцэх зарчмаар мэдлэг боловсролоо батжуулдаг. Энэ бол учир шалтгааныг эрхэмлдэг төвөдийн бурханы шашны үнэт өв билээ.” хэмээн тэмдэглэн хэлэв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ахмадын асрамжийн газарт морилж өндөр настангуудтай уулзав. Өндөр настангуудтай уулзах үедээ тэднийг хүнд хүчир амьдралыг даван туулсныг магтахын зэрэгцээ шашин номдоо чин сүжигтэй байгааг мөн бас магтсан юм.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гоа мужийн зүг машинаар хөдөлж тэндээсээ Делигээр дамжин нисэж Дарамсала хотдоо очих болно.
Үзсэн: 2 073

Холбоотой мэдээ:
  • Брайбун хийд байгуулагдсаны 600 жилийн ойн баярыг тэмдэглэв. Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.12.21.
  • Брайбун хийдэд морилон ирлээ. Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.12.16.
  • Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын 81 насны ойн баярын фото сурвалжлага. Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.07.06.
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Энэтхэгийн Брайбун хийдэд мориллоо
  • Дашлхүнбо хийд дэх даншүг өргөх ёслол. Энэтхэг, Карнатака, Билакуппе, Дашлхүнбо хийд. 2016.01.01.
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц