Далай Лам: “Дэлхийн хямралын эрин үед бидэнд эв нэгдэл, харилцан яриа хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна.”
3-11-2016, 14:33 | Хэвлэх
2016 оны 10 дугаар сарын 14
Швейцар, Цюрих. 2016.10.13 – Бүрхэг тэнгэрийн дор утаа суунагласан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Берн дахь эхний уулзалтаа Швейцарийн Үндэсний телевизийн “Гүн ухааны оддын цаг” (Sternstunde Philosophie) нэвтрүүлгийн сэтгүүлч Амира Хафнер - Ал Жабажид өгөх ярилцлагаар эхлүүллээ.
Лалын шашинтай сэтгүүлч эмэгтэй тэрээр шашин хоорондын яриа хэлцэл хийхэд хараахан бэлэн биш хүмүүст хэрхэн хүрч ажиллах талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Берн хотод телевизийн ярилцлага
өгч байгаа нь. Швейцарь, Берн. 2016.10.13. Фотог Мануэль Бауэр“Хүн төрөлхтний хувьд бид урт хугацааны үр дагаврыг үнэлж, болж буй үйл явдлыг илүү цогц хүрээнд харах чадвартай. Бидэнд гайхалтай оюун ухаан бий. Бид асуудлыг өнгөц харахад тухайн асуудал дийлдэшгүй мэт байвч илүү өргөн хүрээгээр харвал тийм ч аймшигтай биш гэдгийг мэдэх болно. Томоохон шашны уламжлалд гүн ухааны үзлүүд өөр өөр байх болов ч эдгээр өөр арга барилууд нь хайр энэрэл, тэвчээр, хувийн сахилга батыг дадуулах гэсэн нэгэн зорилготой байдаг." гэлээ.
Яагаад Буддын шашин европчуудыг ихээр татах болов гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн зүй тогтолтой, логик үндэслэл дээр тулгуурладаг учир шинжлэх ухааны сэтгэлгээтэй хүмүүсийг илүү татдаг гэсэн юм.
Буддистууд болон лалын шашинтнуудын хоорондын харилцааны хувьд Хойд Энэтхэгийн Ладакд орших нийгэмлэгүүдийн дотно найрсаг харилцааны гэрч нь болохоо дурдлаа. Саяхан тэрээр буддистууд болон лалын шашинтнуудын эв нэгдлийн харилцааг бэхжүүлэн дэмжихээр нэг өдрийн туршид буддын, сунни болон шийтүүдийн сүм хийдүүдээр зочилсон байна.
Бирмд болсон лалын шашинт рохиньячуудыг чиглэсэн мөрдлөг хавчлагын талаар анх мэдээ ирэхэд Дээрхийн Гэгээнтэн Вашингтонд байсан гэлээ. Тэрээр уур хилэн төрөх үед Бурхан Багшийн дүрийг өмнөө төсөөлж бай гэж Бирм дэх буддистуудад хандан хэлсэн байна. Хэрвээ Бурхан Багш байсан бол дарлагдсан лалын шашинтнуудыг хамгаалах байсан гэлээ. Дээрхийн Гэгээнтэн лалын шашинт рохиньячуудын хямралын талаар Аун Сан Су Читэй хэлэлцсэнээ батлаад түүнийг оролцохыг хүссэн гэлээ.
Хатагтай Амира Хафнер - Ал Жабажид Дээрхийн Гэгээнтнээс 50 жилийн дараах дэлхийг хэрхэн төсөөлж буйг асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон сэтгүүлч Амира Хафнер -
Ал Жабаж нар ярилцлагын дараа хамтаа зургаа татуулав.
Швейцарь, Берн. 2016.10.13. Фотог Мануэль БауэрДээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“20 р зууны эхэнд улс орон дайн зарлахад ард иргэд нь бахархалтайгаар армийн эгнээнд нэгдэн ордог байлаа. Өнгөрсөн зууны сүүл үед нөхцөл байдал өөрчлөгдсөн. Аденауэр болон дэ Голлийн хүчин чармайлтын үр дүнд Европын Холбоо бий болоход хүрсэн, мөн Герман, Франц хоорондын дайсагналд төгсгөл тавьсан. Дэлхий даяар сая сая хүмүүс Иракийн дайны эсрэг эсэргүүцлийн жагсаалд нэгдэж байсан.”
“1996 онд би Английн Хатан ээжээс 20-р зууныг бараг бүхэлд нь ажигласан хүний хувьд дэлхий сайн, муу тал руу өөрчлөгдсөн эсэх, эсвэл хэвээр үлдсэн үү гэж асуухад тэрээр тээнэгэлзэлгүй дэлхий сайн тал руу өөрчлөгдсөн гэж хариулсан юм. Түүний залууд өнөө үе шиг хүний эрхийн тухай болон ард түмэн өөрсдийгөө тодорхойлох зэргийг хэн ч яридаггүй байлаа гэсэн юм.”
“Аливаа газрын тоталитар дэглэм нь өөрийн ард түмнээр устгагдаж ирсэн. Хятадад соёлын хувьсгалын эрин үед шашин хавчигдаж байсан газар өнөөдөр 400 орчим сая буддистууд болон 200 сая Христэд итгэгчид байна.”
"Мэдээж бидэнд өөдрөг байх үндэслэлүүд байна. Хүний үндсэн мөн чанар нь эерэг, энэрэнгүй гэсэн эрдэмтдийн дүгнэлт нь итгэл найдварын эх үүсвэр юм. Илүү олон хүн сэтгэлийн амар амгалан, хувь хүний сайн сайхныг ухаарснаар нийгэмд сайнаар нөлөөлнө гэдгийг ойлгож байна.”
Курсааль ордонд Шашны танхимын Ерөнхийлөгч Жоржио Албисетти 1400 үзэгчдэд Дээрхийн Гэгээнтнийг танилцуулан харилцан яриа, эв нэгдлийн тухай яриагаа эхлэхийг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн тайзан дээр гарч:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Курсаал Арена ордонд илтгэл
тавих үеийн дүр зураг. Швейцарь, Берн. 2016.10.13.
Фотог Мануэль Бауэр“Хүндэт ахмад ах эгч нар, залуу дүү нар минь, долоон тэрбум хүн бүгд нийгмийн амьтад тул бидэнд найз нөхөд хэрэгтэй. Гэтэл бид яагаад хоорондоо тэмцэлдэж бие биенээ алж байна вэ? Учир нь бидний хоорондын үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, баян ядуу, боловсролын түвшин зэрэг өчүүхэн ялгаанд илүү их анхаарал хандуулж байна. Бид нэг нэгэндээ “бид”, “тэд” гэж ялгаварлан ханддаг. Энэ нь зөрчилдөөний үндэс суурь болж байна. Түүнээс гадна, бид богино хараатай, богино хугацааны зорилго баримталж байна.”
"Цорын ганц арга нь оюун санаа болон сэтгэл санааны хувьд, бие махбодийн хувьд бүгд адил гэдгийг илүү гүнзгий түвшинд харах явдал юм. Бид бүгд адилхан хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид өөрсдийгөө ахан дүүс гэдгийг ойлгох үед бид нэг нэгнээ хорлох, хөнөөх ямар ч үндэслэл байхгүй болно. Тиймээс бид хүн төрөлхтний эв нэгдлийн мэдрэмжийг бий болгох хэрэгтэй.”
“Би та нартай хүмүүний аз жаргалыг дэмжих үүргээсээ хуваалцахыг хүсч байна. Бидний ихэнх маань аз жаргалыг олохдоо оюун ухааны үүрэг, тэр дундаа сэтгэлийн амар амгалан гол нь гэдгийг олж харалгүй мөнгө, эрх мэдлийг чухалчлах хандлагатай байна. Сэтгэл санаа зовнисон таагүй үед бие махбодийн ая тухтай байдал бага зэрэг л тайтгаруулна, харин бидний оюун ухаан тайван бол бие махбодын зовлонг хөнгөхөн давж чадна. Орчин үеийн амьдралын хэв маяг нь материаллаг зорилго дээр хэт төвлөрч байна. Энэ нь дангаараа сэтгэлийн амар амгаланг олоход хангалттай биш ээ. Тиймийн тул, миний эхний үүрэг бол хүмүүст халуун дулаан, сайхан сэтгэлийг түгээх явдал билээ. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, ингэх нь ч бидний эрх юм. Үүнд хүрэхийн тулд материаллаг зорилго гэхээсээ дотоод үнэ цэнийг илүүтэйгээр төлөвшүүлэх хэрэгтэй.”
Шашин хоорондын нийцэн зохицох, эв нэгдлийг төлөвшүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн түүний амьдралын хоёр дахь томоохон үүрэг гэлээ. Тэрээр үүний төлөө хувь нэмрээ оруулж буй Шашны Танхимд дахин талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Курсаал Арена ордонд илтгэл
тавьж байгаа нь. Швейцарь, Берн. 2016.10.13.
Гэрэл зургийг Мануэль Бауэр”Ашиг сонирхлын зөрчилтэй тулгарах болгонд, бид дэлхийн хэмжээнд бодох хэрэгтэй. Бид харилцан хамааралтай амьдарч байна. Бид нэг нэгэндээ хэрэгтэй. Даяарчлагдсан ертөнцөд амьдарч буй бидэнд "Миний үндэстэн, миний шашин шүтлэг, миний фракц, бүлэглэл" гэх хандлага наалдсан мэт байсаар байна. Гэтэл энэ хандлага хэдийнээ хоцрогджээ. Түүний оронд, бүх хүн төрөлхтний эв нэгдлийг хүлээн зөвшөөрөх нь чухал бөгөөд энэ нь үр дүнтэй харилцан ярианы эхлэл болно. Бидэнд бусдын эрх, ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.”
“Би үргэлж өнгөрсөн зууныг урьд өмнө байгаагүй хүчирхийллийн эрин зуун байсан гэж хэлдэг. Тиймээс өнөөдөр бусдын сайн сайхны төлөө санаа тавиж, энэ зууныг харилцан ярианы зуун болгох нь чухал юм. Харилцан яриаг эхлүүлэхэд бүх хүн төрөлхтөний эв нэгдлийн хэрэгцээг мэдрэх нь чухал билээ.”
Хэрэв та нар миний үгэнд ямар нэг утга учир байна гэж бодвол улам тунгаан бодоорой. Найз нөхөдтэйгээ ярилцаарай. Хүний үзэл санаа ийм замаар тархдаг. Бид Есүс Христэд, Буддад, Аллахад мөргөн залбирч, бидэнд бидний асуудлыг шийдэж өгөх тухай яриагүй байна.”
Түүнийг үг хэлж дуусмагц сонсогчид алга ташилтаар хариу барилаа.
Юри Стайнертай дараагийн хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн: “Эхэндээ харилцан ярилцхад тийм амаргүй, яагаад гэвэл бидний ихэнх маань зөвхөн өөрсдийн хүрээнд сэтгэж, сэтгэлгээний хуучин арга зүй дээр гацсан байна” гэсэн юм.
Тэрээр Европын Холбооны нэг гишүүн улс өөрийн эрх ашгаас нийтийн ашиг сонирхлыг дээгүүр тавидагт бахдалтай байгаагаа дахин илэрхийллээ. Мөн хүүхдүүдийн байгалаас заяасан нээлттэй, шударга занг онцлон тэмдэглээд, эдгээр чанарыг гээгдүүлэхгүйн тулд хэрхэн туслаж болох талаар бодож олох шаардлагатай байна гэж нэмж хэлэв.
Хуралд оролцогчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт
асуулаа. Швейцарь, Берн. 2016.10.13. Фотог Мануэль БауэрСонсогчидын асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн XV Далай Ламын талаар Төвөдийн ард түмэн шийднэ. Дараагийн Далай Ламыг тодруулах тухай асуудал хараахан шийдвэрлэгдээгүй байна, эмэгтэй хүн байж ч болохыг дурдлаа.
Мөн Дээрхийн Гэгээнтэн дэлхийн бүх томоохон шашнуудын уламжлалууд нийтлэг үнэт зүйлс, хүний үнэ цэнэ дээр тулгуурладаг, гэхдээ тэдгээрийг хөгжүүлэхэд заавал шашны дагалдагч байх шаардлагагүй гэсэн юм.
Харь гарагийнхны тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн хэдий бид хамаг амьтны, мөн түүнчлэн ертөнцийн өөр өнцөг булан бүрийн амьтдын тусын тулд гэж залбирдаг ч гэлээ бидний үнэхээр туслаж болох хүмүүс бол энэ дэлхийгээ хуваалцаж буй хүмүүс юм гэдгийг тэмдэглэн хэлэв.
Тэвчээрийг дадуулахын тухайд Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, бүх зүйл тайван, сайхан байгаа үед биш, уур хилэнд автагдах тэр л үед тэвчээрийг төрүүлэх ёстой гэв.
“Бид бурханд тэвчээртэй хандах уу? Үгүй ээ. Мөн ээжийнхээ төлөө тэвчээрийг хөгжүүлэх үү? Бас л үгүй. Бид дайсан гэгдэж буй хүмүүсийн төлөө тэвчээрийг хөгжүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр бид тэдэнд талархах учиртай. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс бидэнд тэвчээрийн эрдэм суулгаж буй багш минь билээ.”
Хотын дарга Александр Чеппет Дээрхийн Гэгээнтэнийг айлчилсанд дахин талархал илэрхийлээд тайзнаас хамт буулаа. Дээрхийн Гэгээнтэн машиндаа хүрэх замд түүнийг ойроос харж, үг солилцох хүсэлтэй цугласан олонтой инээмсэглэн гараараа даллаж, гар барин явсаар машиндаа суусан юм.
Берн хотоос Дээрхийн Гэгээнтэн Цюрихийн зүг хөдлөв. Маргааш үдээс өмнө болон үдээс хойш тэрээр Буддын шашны номын айлдвар айлдана.
Швейцар, Цюрих. 2016.10.13 – Бүрхэг тэнгэрийн дор утаа суунагласан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Берн дахь эхний уулзалтаа Швейцарийн Үндэсний телевизийн “Гүн ухааны оддын цаг” (Sternstunde Philosophie) нэвтрүүлгийн сэтгүүлч Амира Хафнер - Ал Жабажид өгөх ярилцлагаар эхлүүллээ.
Лалын шашинтай сэтгүүлч эмэгтэй тэрээр шашин хоорондын яриа хэлцэл хийхэд хараахан бэлэн биш хүмүүст хэрхэн хүрч ажиллах талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Берн хотод телевизийн ярилцлага
өгч байгаа нь. Швейцарь, Берн. 2016.10.13. Фотог Мануэль Бауэр
Яагаад Буддын шашин европчуудыг ихээр татах болов гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн зүй тогтолтой, логик үндэслэл дээр тулгуурладаг учир шинжлэх ухааны сэтгэлгээтэй хүмүүсийг илүү татдаг гэсэн юм.
Буддистууд болон лалын шашинтнуудын хоорондын харилцааны хувьд Хойд Энэтхэгийн Ладакд орших нийгэмлэгүүдийн дотно найрсаг харилцааны гэрч нь болохоо дурдлаа. Саяхан тэрээр буддистууд болон лалын шашинтнуудын эв нэгдлийн харилцааг бэхжүүлэн дэмжихээр нэг өдрийн туршид буддын, сунни болон шийтүүдийн сүм хийдүүдээр зочилсон байна.
Бирмд болсон лалын шашинт рохиньячуудыг чиглэсэн мөрдлөг хавчлагын талаар анх мэдээ ирэхэд Дээрхийн Гэгээнтэн Вашингтонд байсан гэлээ. Тэрээр уур хилэн төрөх үед Бурхан Багшийн дүрийг өмнөө төсөөлж бай гэж Бирм дэх буддистуудад хандан хэлсэн байна. Хэрвээ Бурхан Багш байсан бол дарлагдсан лалын шашинтнуудыг хамгаалах байсан гэлээ. Дээрхийн Гэгээнтэн лалын шашинт рохиньячуудын хямралын талаар Аун Сан Су Читэй хэлэлцсэнээ батлаад түүнийг оролцохыг хүссэн гэлээ.
Хатагтай Амира Хафнер - Ал Жабажид Дээрхийн Гэгээнтнээс 50 жилийн дараах дэлхийг хэрхэн төсөөлж буйг асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон сэтгүүлч Амира Хафнер -
Ал Жабаж нар ярилцлагын дараа хамтаа зургаа татуулав.
Швейцарь, Берн. 2016.10.13. Фотог Мануэль Бауэр
“20 р зууны эхэнд улс орон дайн зарлахад ард иргэд нь бахархалтайгаар армийн эгнээнд нэгдэн ордог байлаа. Өнгөрсөн зууны сүүл үед нөхцөл байдал өөрчлөгдсөн. Аденауэр болон дэ Голлийн хүчин чармайлтын үр дүнд Европын Холбоо бий болоход хүрсэн, мөн Герман, Франц хоорондын дайсагналд төгсгөл тавьсан. Дэлхий даяар сая сая хүмүүс Иракийн дайны эсрэг эсэргүүцлийн жагсаалд нэгдэж байсан.”
“1996 онд би Английн Хатан ээжээс 20-р зууныг бараг бүхэлд нь ажигласан хүний хувьд дэлхий сайн, муу тал руу өөрчлөгдсөн эсэх, эсвэл хэвээр үлдсэн үү гэж асуухад тэрээр тээнэгэлзэлгүй дэлхий сайн тал руу өөрчлөгдсөн гэж хариулсан юм. Түүний залууд өнөө үе шиг хүний эрхийн тухай болон ард түмэн өөрсдийгөө тодорхойлох зэргийг хэн ч яридаггүй байлаа гэсэн юм.”
“Аливаа газрын тоталитар дэглэм нь өөрийн ард түмнээр устгагдаж ирсэн. Хятадад соёлын хувьсгалын эрин үед шашин хавчигдаж байсан газар өнөөдөр 400 орчим сая буддистууд болон 200 сая Христэд итгэгчид байна.”
"Мэдээж бидэнд өөдрөг байх үндэслэлүүд байна. Хүний үндсэн мөн чанар нь эерэг, энэрэнгүй гэсэн эрдэмтдийн дүгнэлт нь итгэл найдварын эх үүсвэр юм. Илүү олон хүн сэтгэлийн амар амгалан, хувь хүний сайн сайхныг ухаарснаар нийгэмд сайнаар нөлөөлнө гэдгийг ойлгож байна.”
Курсааль ордонд Шашны танхимын Ерөнхийлөгч Жоржио Албисетти 1400 үзэгчдэд Дээрхийн Гэгээнтнийг танилцуулан харилцан яриа, эв нэгдлийн тухай яриагаа эхлэхийг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн тайзан дээр гарч:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Курсаал Арена ордонд илтгэл
тавих үеийн дүр зураг. Швейцарь, Берн. 2016.10.13.
Фотог Мануэль Бауэр
"Цорын ганц арга нь оюун санаа болон сэтгэл санааны хувьд, бие махбодийн хувьд бүгд адил гэдгийг илүү гүнзгий түвшинд харах явдал юм. Бид бүгд адилхан хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид өөрсдийгөө ахан дүүс гэдгийг ойлгох үед бид нэг нэгнээ хорлох, хөнөөх ямар ч үндэслэл байхгүй болно. Тиймээс бид хүн төрөлхтний эв нэгдлийн мэдрэмжийг бий болгох хэрэгтэй.”
“Би та нартай хүмүүний аз жаргалыг дэмжих үүргээсээ хуваалцахыг хүсч байна. Бидний ихэнх маань аз жаргалыг олохдоо оюун ухааны үүрэг, тэр дундаа сэтгэлийн амар амгалан гол нь гэдгийг олж харалгүй мөнгө, эрх мэдлийг чухалчлах хандлагатай байна. Сэтгэл санаа зовнисон таагүй үед бие махбодийн ая тухтай байдал бага зэрэг л тайтгаруулна, харин бидний оюун ухаан тайван бол бие махбодын зовлонг хөнгөхөн давж чадна. Орчин үеийн амьдралын хэв маяг нь материаллаг зорилго дээр хэт төвлөрч байна. Энэ нь дангаараа сэтгэлийн амар амгаланг олоход хангалттай биш ээ. Тиймийн тул, миний эхний үүрэг бол хүмүүст халуун дулаан, сайхан сэтгэлийг түгээх явдал билээ. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, ингэх нь ч бидний эрх юм. Үүнд хүрэхийн тулд материаллаг зорилго гэхээсээ дотоод үнэ цэнийг илүүтэйгээр төлөвшүүлэх хэрэгтэй.”
Шашин хоорондын нийцэн зохицох, эв нэгдлийг төлөвшүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн түүний амьдралын хоёр дахь томоохон үүрэг гэлээ. Тэрээр үүний төлөө хувь нэмрээ оруулж буй Шашны Танхимд дахин талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Курсаал Арена ордонд илтгэл
тавьж байгаа нь. Швейцарь, Берн. 2016.10.13.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Би үргэлж өнгөрсөн зууныг урьд өмнө байгаагүй хүчирхийллийн эрин зуун байсан гэж хэлдэг. Тиймээс өнөөдөр бусдын сайн сайхны төлөө санаа тавиж, энэ зууныг харилцан ярианы зуун болгох нь чухал юм. Харилцан яриаг эхлүүлэхэд бүх хүн төрөлхтөний эв нэгдлийн хэрэгцээг мэдрэх нь чухал билээ.”
Хэрэв та нар миний үгэнд ямар нэг утга учир байна гэж бодвол улам тунгаан бодоорой. Найз нөхөдтэйгээ ярилцаарай. Хүний үзэл санаа ийм замаар тархдаг. Бид Есүс Христэд, Буддад, Аллахад мөргөн залбирч, бидэнд бидний асуудлыг шийдэж өгөх тухай яриагүй байна.”
Түүнийг үг хэлж дуусмагц сонсогчид алга ташилтаар хариу барилаа.
Юри Стайнертай дараагийн хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн: “Эхэндээ харилцан ярилцхад тийм амаргүй, яагаад гэвэл бидний ихэнх маань зөвхөн өөрсдийн хүрээнд сэтгэж, сэтгэлгээний хуучин арга зүй дээр гацсан байна” гэсэн юм.
Тэрээр Европын Холбооны нэг гишүүн улс өөрийн эрх ашгаас нийтийн ашиг сонирхлыг дээгүүр тавидагт бахдалтай байгаагаа дахин илэрхийллээ. Мөн хүүхдүүдийн байгалаас заяасан нээлттэй, шударга занг онцлон тэмдэглээд, эдгээр чанарыг гээгдүүлэхгүйн тулд хэрхэн туслаж болох талаар бодож олох шаардлагатай байна гэж нэмж хэлэв.
Хуралд оролцогчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт
асуулаа. Швейцарь, Берн. 2016.10.13. Фотог Мануэль Бауэр
Мөн Дээрхийн Гэгээнтэн дэлхийн бүх томоохон шашнуудын уламжлалууд нийтлэг үнэт зүйлс, хүний үнэ цэнэ дээр тулгуурладаг, гэхдээ тэдгээрийг хөгжүүлэхэд заавал шашны дагалдагч байх шаардлагагүй гэсэн юм.
Харь гарагийнхны тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн хэдий бид хамаг амьтны, мөн түүнчлэн ертөнцийн өөр өнцөг булан бүрийн амьтдын тусын тулд гэж залбирдаг ч гэлээ бидний үнэхээр туслаж болох хүмүүс бол энэ дэлхийгээ хуваалцаж буй хүмүүс юм гэдгийг тэмдэглэн хэлэв.
Тэвчээрийг дадуулахын тухайд Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, бүх зүйл тайван, сайхан байгаа үед биш, уур хилэнд автагдах тэр л үед тэвчээрийг төрүүлэх ёстой гэв.
“Бид бурханд тэвчээртэй хандах уу? Үгүй ээ. Мөн ээжийнхээ төлөө тэвчээрийг хөгжүүлэх үү? Бас л үгүй. Бид дайсан гэгдэж буй хүмүүсийн төлөө тэвчээрийг хөгжүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр бид тэдэнд талархах учиртай. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс бидэнд тэвчээрийн эрдэм суулгаж буй багш минь билээ.”
Хотын дарга Александр Чеппет Дээрхийн Гэгээнтэнийг айлчилсанд дахин талархал илэрхийлээд тайзнаас хамт буулаа. Дээрхийн Гэгээнтэн машиндаа хүрэх замд түүнийг ойроос харж, үг солилцох хүсэлтэй цугласан олонтой инээмсэглэн гараараа даллаж, гар барин явсаар машиндаа суусан юм.
Берн хотоос Дээрхийн Гэгээнтэн Цюрихийн зүг хөдлөв. Маргааш үдээс өмнө болон үдээс хойш тэрээр Буддын шашны номын айлдвар айлдана.
Үзсэн: 6 722
Холбоотой мэдээ: