Энх тайвны төлөө олон шашны төлөөлөгчид залбирал үйлдэв
4-11-2016, 07:25 | Хэвлэх
2016 оны 10 дугаар сар 14
Швейцарь, Цюрих. 2016.10.15 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гроссмюнстер сүмд морилон ирэхэд пастор Кристоф Сигрист угтан авч түүнийг евангалын сүмийн, хиндү, жүүд, муслим, ромын католик шашны төлөөлөгч нарт танилцууллаа. Уг сүмд олон шашны төлөөллөөс бүрдсэн 1000 гаруй хүн цугласан байв.
Пастор Сигрит олон шашинтнуудын залбиралын өмнө үг хэлж
байгаа нь. Швейцарь, Цюрих. 2016.10.15.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Пастор Сигрист хэлэхдээ “Бидний ах” Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гроссмюнстер сүмд урин залсандаа туйлын баяртай байна. Та энд хүрэлцэн ирж бидэнд ерөөл залбирлаа хайрлаж байгаа нь бидэнд том завшаан билээ.” гэсэн юм.
Төвөдийн Рикон хийдийн лам нар хурлын нээлтэнд хүрэлцэн ирж уншлага уншив. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөдийн лам хуврагуудтай нэгдсэнээр сүмийн танхимыг яруу аялгуут уншлагаар дүүргэлээ. Түүний дараа муслимын имам, эрэгтэй эмэгтэй хиндүгийн рабби нар, дараа нь протестант болон ромын католикийн санваартан нар уншлага үйлдэж хүн төрөлхтний энх тайвны төлөө нэгдэн залбирсан юм. Эцэст нь сүмийн найрал дууг дуулав.
Төвөдүүдийн эртний анд, өдгөө Цюрих хотын кантоны ерөнхийлөгч Марио Фер хэлэхдээ:
“Кантоны захиргаа болон Цюрихын ард түмний өмнөөс энд хуран цуглаж дэлхийн энх тайвны төлөө залбирсан та бүхэнд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье.” хэмээн мэдэгдэв.
Уригдан ирсэн зочид болон гадаа талбайд дэлгэцээр хурлын үйл явдлыг үзэж буй 700 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг хүлээн байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Ахан дүүс нар аа, би энд олон шашны удирдагчид болон сүсэгтнүүдтэй хамт залбирал үйлдэж байгаадаа нэн их баяртай байна. Энэ бол бид бие биенээ илүү ихээр таньж мэдэх томоохон боломж юм.”
Дээрхийн Гэгээнтэн олон шашинтнуудын хуралд үг хэлж
байгаа нь. Швейцарь, Цюрих. 2016.10.15.
Гэрэл зургийг Мануэль Бауэр“Яг энэ мөчид бид амгалан тайван залбирал үйлдэж байхад дэлхийн өөр нэгэн газарт аллага хүчирхийлэл явагдаж, бүр шашны нэрийн өмнөөс үүнийг хийж байна. Энэ цаг үед заан, эсвээс бар арслан хүн барьж идсэн гэх мэдээллийг бид цочирдон хүлээн авч буй хэрнээ хүмүүс нэг нэгнээ егүүтгэсэн гэх мэдээллийг байнгийн, ердийн байдлаар хүлээн авч байна.”
“Гэсэн хэдий ч шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хүний төрөлх чанар энэрэнгүй болох нь батлагдсан. Мөн бидний оршин тогтож үлдэх, эс үлдэх нь бусадтай шууд холбоотой болсон. Бидэнд нүүрлэж буй цаг уурын өөрчлөлтийн аюулд улс орны хил хязгаар нөлөөлөхгүй. Сансраас харахад эх дэлхий маань ямар нэгэн хил хязгааргүй, жижигхэн цэнхэр гариг харагддаг. Энэ бүгд өнөөгийн бодит байдал билээ. Бид нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө бодох цаг нэгэнт иржээ.”
“Би харилцан яриа хэлцэл хийх замаар аз жаргалыг хөгжүүлэх боломжтой гэж үздэг. Учир нь хүн төрөлхтөн бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөр адил юм. Бүгдээрээ л аз жаргалтай байхыг хүсдэг ч бидэнд “бид” ба “тэд” гэх бодол хүчтэй байдгийн улмаас хуваагдан талцаж байна. Бид өөрсдийн жижиг бодлыг хүн төрөлхтний нэг хэсэг гэсэн уужим бодлоор солих хэрэгтэй. Томоохон бүх шашнууд энэрэл хайр, тэсвэр тэвчээр, уучлал, хувийн сахилга батыг номлодог. Тиймээс тэд сайхан сэтгэлийг хөгжүүлж энх тайван, амар амгаланг авчрах бүрэн боломжтой юм. Шашнууд гүн ухааны адил бус үзэл онолтой боловч тэр нь энэрэл хайрыг хөгжүүлж, нэг нэгнээ асран халамжлахыг хөгжүүлэхийн тулд билээ. Шашнуудын нийтлэг зорилго бол илүү энэрэнгүй хүнийг бий болгохын төлөөд оршиж буй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын шашны хувраг хүнийхээ хувьд шашин хоорондын эв найрамдлыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилдаг хоёр дахь үүргийнхээ тухай тайлбарлан ярьлаа. Тэрээр Томас Мертон, Тереза эх болон бусад муслим, хиндү шашны олон хүмүүсийн нэрсийг дурьдаад тэднийг гүнээ хүндэтгэн явдгаа ярьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь шашин хоорондын эв нэгдлийг улам батжуулах, хүмүүс бүх шашинд хүндэтгэлтэй хандах нь хичнээн чухал болохыг онцоллоо. 1986 онд Пап лам II Жон Паулын урилгаар Энх тайвны төлөөх Дэлхийн залбирлын өдөрт оролцох үедээ Дээрхийн Гэгээнтэн Пап ламд энэхүү үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ үйл ажил нэг удаагийн бус, тогтмол явагдах нь чухал гэдгийг уламжилж байжээ.
Гроссмюнстер сүм дэх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оролцож
буй олон шашинтнуудын залбирал явагдаж байгаа нь. Швейцарь,
Цюрих. 2016.10.15. Гэрэл зургийг Мануэль БауэрТэрээр цааш нь ярихдаа сүсэгтнүүд ч бие биенээ сайн мэддэг байх хэрэгтэй гэв. Үүнтэй адил эрдэмтэд болон шашны удирдагчид уулзан ярилцаж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байх хэрэгтэйг онцоллоо. Жишээлбэл тэрээр Энэтхэгт муслимын хүмүүстэй уулзах үедээ цус урсгаж буй хүмүүс жинхэнэ муслимын шашинтан биш болохыг олж мэджээ. Тэд муслимын шашинтан нар Аллах тэнгэрийн бүхий л бүтээлийг хайрлах үүрэгтэй гэсэн байна. Мөн муслимын зарим эрдэмтэд “жихад” хэмээх үгийг өөрийн дотоод муу сэтгэлтэйгээ тэмцэх гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэхийн тулд бусад шашны ариун дагшин газруудаар эргэл мөргөл хийжээ. Тэрээр энэ ажлаа анх 1975 онд Энэтхэгийн Варанас хотоос эхлүүлж, улмаар Иерусалимд христ, жүүд, муслимын шашинтнуудтай хамт залбирал үйлдсэн байна. Мөн христийн ахан дүүстэй уулзахын зэрэгцээ Энэтхэгийн Бодьгаяа хот дахь Бурхан Багшийн гэгээрсэн бодь модны дэргэд хиндү болон муслимын шашинтнуудын хамт хагас цаг орчмын чимээгүй бясалгал хийжээ.
Дэлхийн томоохон шашнууд болох Энэтхэгийн уугуул хиндү, будда, жейн, сикийн шашин болон гаднаас дэлгэрсэн зорастриан, жүүд, христ, исламын шашнууд Энэтхэгт хаяа дэрлэн зуунаас зуун дамжин эв найртай оршиж байна. Үүнийг Дээрхийн Гэгээнтэн “Энэ бол бусад улс орон үлгэрлэн дуурайх жишээ мөн” хэмээн мэдэгдэв.
Гроссмюнстер сүмийн гадна 700 гаруй хүмүүс олон шашинтнуудын
залбирлын хурлыг үзэж сонирхов. Швейцарь, Цюрих.
2016.10.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Эцэст нь, чин үнэндээ бид энх тайван, амар амгалангийн төлөө Ертөнцийн Эзэн, эсвэл Бурхан Багшид хичнээн сайхан залбирсан ч асуудал бэрхшээл, тэмцэл тулааныг бид өөрсдөө бий болгосон. Заримдаа би гайхдаг, хэрэв Ертөнцийн Эзэн, Бурхан Багш, эсвэл Мухаммадтай уулзаж асуудал бэрхшээлийг арилгаж өгөөч хэмээн хүсэхэд тэд “Чи хэний хийсэн асуудал зөрчилдөөнийг арилгахыг хүсээд байна?” гэж асуух л байх. Бид өөрсдийн хийсэн асуудлыг өөрсдөө арилгах ёсгүй гэж үү?”
“Шашин хоорондын эв нэгдлийн төлөө бид хувь хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг улам хөгжүүлэх хэрэгтэй. Бид энэ талаар гэр бүлдээ ярилцаж, улмаар найз нөхөд гэх мэтчилэн бусдад түгээн дэлгэрүүлэх нь чухал байна. Материаллаг нийгэмд хөрөнгө мөнгө дэндүү чухал мэт санагдавч халуун дулаан сайхан сэтгэлийг хөгжүүлж чадвал үүнээс илүү үнэ цэнэтэй, аз жаргалтай амьдрал бий болгож чадна. Ийм замаар л бид дотоод сэтгэлд буй уур хилэн, хүсэл шунал, айдас гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүдийг хөнгөхөн арилгана. Дотоод үнэ цэнэд илүү анхаарал хандуулахын хэрээр бидний бие, оюун эрүүлжиж, гэр бүл, улс орон, бүр цаашлаад дэлхий нийтийн амар амгаланд хувь нэмрээ оруулж чадна.”
Пастор Сигрит Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлсний дараа дэлхийн энх тайвны төлөөх гэгээн Францисийн уншлагыг бүгд уншлаа.
Пастор Сигрит сүмийн дэргэдэх орон сууцанд Сирийн цагаачдад байр бэлдэж өгснөө мэдэгдээд өнөөдрийн залбиралд оролцож буй шашны удирдагчид болон зочид төлөөлөгч нарт Сирийн цагаачид үдийн зоог бэлдсэнийг мөн дуулгалаа.
Үдийн зоогийн төгсгөлд ерөнхийлөгч Марио Фер Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Цюрих хотын алтан медалыг талархалын тэмдэг болгон гардуулж өгөв.
Сүмийн гадна олон тооны төвөд үндэстнүүд цугласан байх тул Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй мэндлээд Цюрих хотын нисэх буудлын зүг хөдөлсөн юм.
Түүнийг Словакын нийслэл Братиславад газардахад хуучны анд Сюзана, “Гэр” музейн эрхлэгч Чаба Кисс болон Словакийн ерөнхийлөгчийн зөвлөх Мартин Бутора гэр бүлийн хамт угтан авлаа. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс өмнө Коменски их сургуульд оюутан залуучуудтай уулзаж, үдээс хойш олон нийтийн яриа хийх болно.
Швейцарь, Цюрих. 2016.10.15 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гроссмюнстер сүмд морилон ирэхэд пастор Кристоф Сигрист угтан авч түүнийг евангалын сүмийн, хиндү, жүүд, муслим, ромын католик шашны төлөөлөгч нарт танилцууллаа. Уг сүмд олон шашны төлөөллөөс бүрдсэн 1000 гаруй хүн цугласан байв.
Пастор Сигрит олон шашинтнуудын залбиралын өмнө үг хэлж
байгаа нь. Швейцарь, Цюрих. 2016.10.15.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөдийн Рикон хийдийн лам нар хурлын нээлтэнд хүрэлцэн ирж уншлага уншив. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөдийн лам хуврагуудтай нэгдсэнээр сүмийн танхимыг яруу аялгуут уншлагаар дүүргэлээ. Түүний дараа муслимын имам, эрэгтэй эмэгтэй хиндүгийн рабби нар, дараа нь протестант болон ромын католикийн санваартан нар уншлага үйлдэж хүн төрөлхтний энх тайвны төлөө нэгдэн залбирсан юм. Эцэст нь сүмийн найрал дууг дуулав.
Төвөдүүдийн эртний анд, өдгөө Цюрих хотын кантоны ерөнхийлөгч Марио Фер хэлэхдээ:
“Кантоны захиргаа болон Цюрихын ард түмний өмнөөс энд хуран цуглаж дэлхийн энх тайвны төлөө залбирсан та бүхэнд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье.” хэмээн мэдэгдэв.
Уригдан ирсэн зочид болон гадаа талбайд дэлгэцээр хурлын үйл явдлыг үзэж буй 700 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг хүлээн байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Ахан дүүс нар аа, би энд олон шашны удирдагчид болон сүсэгтнүүдтэй хамт залбирал үйлдэж байгаадаа нэн их баяртай байна. Энэ бол бид бие биенээ илүү ихээр таньж мэдэх томоохон боломж юм.”
Дээрхийн Гэгээнтэн олон шашинтнуудын хуралд үг хэлж
байгаа нь. Швейцарь, Цюрих. 2016.10.15.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Гэсэн хэдий ч шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хүний төрөлх чанар энэрэнгүй болох нь батлагдсан. Мөн бидний оршин тогтож үлдэх, эс үлдэх нь бусадтай шууд холбоотой болсон. Бидэнд нүүрлэж буй цаг уурын өөрчлөлтийн аюулд улс орны хил хязгаар нөлөөлөхгүй. Сансраас харахад эх дэлхий маань ямар нэгэн хил хязгааргүй, жижигхэн цэнхэр гариг харагддаг. Энэ бүгд өнөөгийн бодит байдал билээ. Бид нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө бодох цаг нэгэнт иржээ.”
“Би харилцан яриа хэлцэл хийх замаар аз жаргалыг хөгжүүлэх боломжтой гэж үздэг. Учир нь хүн төрөлхтөн бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөр адил юм. Бүгдээрээ л аз жаргалтай байхыг хүсдэг ч бидэнд “бид” ба “тэд” гэх бодол хүчтэй байдгийн улмаас хуваагдан талцаж байна. Бид өөрсдийн жижиг бодлыг хүн төрөлхтний нэг хэсэг гэсэн уужим бодлоор солих хэрэгтэй. Томоохон бүх шашнууд энэрэл хайр, тэсвэр тэвчээр, уучлал, хувийн сахилга батыг номлодог. Тиймээс тэд сайхан сэтгэлийг хөгжүүлж энх тайван, амар амгаланг авчрах бүрэн боломжтой юм. Шашнууд гүн ухааны адил бус үзэл онолтой боловч тэр нь энэрэл хайрыг хөгжүүлж, нэг нэгнээ асран халамжлахыг хөгжүүлэхийн тулд билээ. Шашнуудын нийтлэг зорилго бол илүү энэрэнгүй хүнийг бий болгохын төлөөд оршиж буй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын шашны хувраг хүнийхээ хувьд шашин хоорондын эв найрамдлыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилдаг хоёр дахь үүргийнхээ тухай тайлбарлан ярьлаа. Тэрээр Томас Мертон, Тереза эх болон бусад муслим, хиндү шашны олон хүмүүсийн нэрсийг дурьдаад тэднийг гүнээ хүндэтгэн явдгаа ярьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь шашин хоорондын эв нэгдлийг улам батжуулах, хүмүүс бүх шашинд хүндэтгэлтэй хандах нь хичнээн чухал болохыг онцоллоо. 1986 онд Пап лам II Жон Паулын урилгаар Энх тайвны төлөөх Дэлхийн залбирлын өдөрт оролцох үедээ Дээрхийн Гэгээнтэн Пап ламд энэхүү үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ үйл ажил нэг удаагийн бус, тогтмол явагдах нь чухал гэдгийг уламжилж байжээ.
Гроссмюнстер сүм дэх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оролцож
буй олон шашинтнуудын залбирал явагдаж байгаа нь. Швейцарь,
Цюрих. 2016.10.15. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэхийн тулд бусад шашны ариун дагшин газруудаар эргэл мөргөл хийжээ. Тэрээр энэ ажлаа анх 1975 онд Энэтхэгийн Варанас хотоос эхлүүлж, улмаар Иерусалимд христ, жүүд, муслимын шашинтнуудтай хамт залбирал үйлдсэн байна. Мөн христийн ахан дүүстэй уулзахын зэрэгцээ Энэтхэгийн Бодьгаяа хот дахь Бурхан Багшийн гэгээрсэн бодь модны дэргэд хиндү болон муслимын шашинтнуудын хамт хагас цаг орчмын чимээгүй бясалгал хийжээ.
Дэлхийн томоохон шашнууд болох Энэтхэгийн уугуул хиндү, будда, жейн, сикийн шашин болон гаднаас дэлгэрсэн зорастриан, жүүд, христ, исламын шашнууд Энэтхэгт хаяа дэрлэн зуунаас зуун дамжин эв найртай оршиж байна. Үүнийг Дээрхийн Гэгээнтэн “Энэ бол бусад улс орон үлгэрлэн дуурайх жишээ мөн” хэмээн мэдэгдэв.
Гроссмюнстер сүмийн гадна 700 гаруй хүмүүс олон шашинтнуудын
залбирлын хурлыг үзэж сонирхов. Швейцарь, Цюрих.
2016.10.15. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Шашин хоорондын эв нэгдлийн төлөө бид хувь хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг улам хөгжүүлэх хэрэгтэй. Бид энэ талаар гэр бүлдээ ярилцаж, улмаар найз нөхөд гэх мэтчилэн бусдад түгээн дэлгэрүүлэх нь чухал байна. Материаллаг нийгэмд хөрөнгө мөнгө дэндүү чухал мэт санагдавч халуун дулаан сайхан сэтгэлийг хөгжүүлж чадвал үүнээс илүү үнэ цэнэтэй, аз жаргалтай амьдрал бий болгож чадна. Ийм замаар л бид дотоод сэтгэлд буй уур хилэн, хүсэл шунал, айдас гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүдийг хөнгөхөн арилгана. Дотоод үнэ цэнэд илүү анхаарал хандуулахын хэрээр бидний бие, оюун эрүүлжиж, гэр бүл, улс орон, бүр цаашлаад дэлхий нийтийн амар амгаланд хувь нэмрээ оруулж чадна.”
Пастор Сигрит Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлсний дараа дэлхийн энх тайвны төлөөх гэгээн Францисийн уншлагыг бүгд уншлаа.
Пастор Сигрит сүмийн дэргэдэх орон сууцанд Сирийн цагаачдад байр бэлдэж өгснөө мэдэгдээд өнөөдрийн залбиралд оролцож буй шашны удирдагчид болон зочид төлөөлөгч нарт Сирийн цагаачид үдийн зоог бэлдсэнийг мөн дуулгалаа.
Үдийн зоогийн төгсгөлд ерөнхийлөгч Марио Фер Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Цюрих хотын алтан медалыг талархалын тэмдэг болгон гардуулж өгөв.
Сүмийн гадна олон тооны төвөд үндэстнүүд цугласан байх тул Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй мэндлээд Цюрих хотын нисэх буудлын зүг хөдөлсөн юм.
Түүнийг Словакын нийслэл Братиславад газардахад хуучны анд Сюзана, “Гэр” музейн эрхлэгч Чаба Кисс болон Словакийн ерөнхийлөгчийн зөвлөх Мартин Бутора гэр бүлийн хамт угтан авлаа. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс өмнө Коменски их сургуульд оюутан залуучуудтай уулзаж, үдээс хойш олон нийтийн яриа хийх болно.
Үзсэн: 2 212
Холбоотой мэдээ: