Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монгол улсад хийж буй айлчлалаа өндөрлөн сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийлээ
27-11-2016, 08:30 | Хэвлэх
2016 оны 11 дүгээр сар 23
Монгол улс , Улаанбаатар хот. 2016. 11. 23 – Өнөө өглөө нисэх онгоцны буудал явахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн 50-иад сэтгүүлчидтэй уулзсан байна. Түүний Монгол оронд хийсэн ес дэх удаагийн айлчлал амжилттай, үр дүнтэй болж өнгөрсөнд баяртай байна гэлээ.
“Очсон газар болгондоо би өөрийгөө дэлхий дээрх 7 тэрбум хүний ерийн нэг хүн гэж хэлдэг. Бид бүгдээрээ аз жаргалыг эрэлхийлж, зовлонг эс хүсдэг. Хүн төрөлхтний эв нэгдлийн үндсэн санаа дээр тулгуурлан, аз жаргалын жинхэнэ эх үүсвэр болох хүний үнэ цэнийг түгээх нь миний үүрэг хариуцлагын нэг хэсэг мөн.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийнхэнтэй уулзав. Монгол
улс, Улаанбаатар хот. 2016.11.23. Гэрэл зургийг Тэнзин Такла“Төвөд, Монгол улсын хувьд, манай хоёр улс буддын шашин дэлгэрэхээс өмнө, 1000 гаруй жилийн өмнөөс бид ойр дотно харилцаатай, нэг нэгэнтэйгээ хөрш орон мэт найрсаг харилцаатай байсан гэдэгт итгэлтэй байна. Төвөд, монголчууд ихэр ах дүү мэт надад санагддаг. Бид төрөхдөө адилхан хөх толботой төрдөг.”
“Манай хоёр орны ард түмэн маань буддын шашны Наландагийн их багш нарын ном сургаалыг дагадаг. Өнгөрсөн дөрвөн өдрийн турш ярилцлага, уулзалтан дээр Монгол орон их сүм хийдүүдтэй орны хувьд лам хуврагууд болон энгийн ард иргэд Бурхан Багшийн ном сургаалыг судалж сурах нь их чухал юм шүү гэж онцолж хэлсэн.”
“Өнөөгийн байдлаар Энэтхэгт дахин байгуулагдсан төвөдийн сүм хийдүүдэд хэдэн зуун монгол лам хуврагууд сурч байна. Зарим нь 15-20 жил суралцаад гэвшийн зэрэг горилон шалгалтандаа бэлдэж буй. Эдгээр лам хуврагууд Бурхан Багшийн сургаалыг Монгол орноо улам түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.”
IX Богд Жавзандамбын хойд дүрийг тодруулах талаар асуухад, Дээрхийн Гэгээнтэн:
”Өмнөх Жавзандамбын дүрүүд нь Далай Ламын өмнөх дүрүүдтэй ойр байсан. IX Богд Жавзандамбыг би жаахан байхын мэднэ. IX Богд Жавзандамба хутагт таалал болохын өмнө надаас хэдийд, хаана таалал барих вэ гэж асууж намайг гайхшруулж байсан юм. Бид хамгийн сүүлд уулзахад бие лагшин нь чилээрхүү байсан. Дараа төрөлдөө Монгол оронд төрөх хэрэгтэй гэж би айлтгасан юм. Түүний хойд дүрийг тодруулах ач холбогдлыг харгалзан, мөн миний дотны нөхөр байсны хувьд хойд дүрийг тодруулах үүрэг над дээр буй.”
“IX Богд Жавзандамбын дараагийн дүр Монголд мэндэлсэнд итгэлтэй байна. Одоо жаахан хүүхэд болохоор нийтэд тодорхой зарлах шаардлагагүй байх. 3, 4, 5 нас хүрэх үед хэрхэхийг бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтий суудалд залах нь чухал биш ээ. Түүнд боловсролтой болох, ном эрдэм төгс сурах боломжийг олгох, цаашлаад Бурханы шашны сургаалын хөгжил, цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах нь илүү чухал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийнхэнтэй уулзав. Монгол
улс, Улаанбаатар хот. 2016.11.23. Гэрэл зургийг Тэнзин ТаклаЭцэст нь, Дээрхийн Гэгээнтэн түүний энэ удаагийн айлчлалыг хийхэд зөвшөөрөл өгч дэмжлэг үзүүлсэн холбогдох албаны хүмүүст болон айлчлалыг зохион байгуулсан Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд талархалаа илэрхийллээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон талаар түүний сэтгэгдэлийг асуухад:
“АНУ-г чөлөөт ертөнцийг удирдан дагуулж байдаг улс гэж үздэг. Сонгуулийн үеэр гарч байсан хүндрэлтэй асуудлуудаас үл хамааран, ард түмэн сонголтоо хийсэн. Сонгуулийн ажлын үеэр нэр дэвшигч нь юу хүсч байгаагаа хэлэх эрхтэй. Сонгуулийн дараа ялагч өөрийн үзэл бодол, алсын хараа, үйлдлээ бодит байдалтай уялдуулан явуулах үүрэг хариуцлага хүлээх болно. Миний хувьд АНУ-д санаа зовох зүйл алга. Ирэх онд АНУ-д айлчлах хөтөлбөр гарна. Тэр үеэр шинэ Ерөнхийлөгчтэй уулзах байх гэж найдаж байна.” хэмээн хариулав.
Дээрхийн Гэгээнтнийг Монгол болон бусад улс орнуудад айлчлал хийхэд Хятадын засгийн газар мэдэгдэл гаргадаг талаар асуухад:
“Энэ нь намайг хаана ч очсон Хятадын засгийн газрын зүгээс байнга ирдэг зүйл. Бурханы шашинтай улс орнуудаас зөвхөн Монгол, Япон хоёрт очиж чадаж байгаа. Хятадад 400 сая гаруй Буддын шашинтнууд байна. Тэдний зүгээс надад айлчлах хүсэлт байнга ирдэг. Үүний зэрэгцээ, Хятадын засгийн газар намайг салан тусгаарлагч хэмээн нэрлэж, буруутгах суртал ухуулга явуулдаг. Харин би бодит байдал дээр 1974 оноос хойш тусгаар тогтнолыг бус, жинхэнэ автономит эрхийг эрэлхийлж байна. Үүнийг олон олон хятадууд болон дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Төвдөд зарим нь тусгаар тогтнолын төлөө явсангүй гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа бид ялна, тэд ялагдана гэсэн санаатайгаар бус, харин аль аль талдаа харилцан ашигтай шийдлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн бодлоор хандаж ирсэн юм.”
Дээрхийн Гэгээнтнээс адис хүртэхээр олон монголчууд цугласан байлаа. Үүний дараагаар Чингис Хаан нисэх онгоцны буудлын зуг явсан юм.
Нисэх онгоцны буудалд Гандантэгчэнлин хийдийн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагуудтай салах ёс гүйцэтгээд Токио хүрэх онгоцондоо суув.
Дээрхийн Гэгээнтэн 11 сарын 26 нд Японы Саитамад олон нийтийн яриа хийхээс өмнө хоёр өдөр амрах болно. Маргааш нь тэрээр Энэтхэг рүү буцна.
Монгол улс , Улаанбаатар хот. 2016. 11. 23 – Өнөө өглөө нисэх онгоцны буудал явахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн 50-иад сэтгүүлчидтэй уулзсан байна. Түүний Монгол оронд хийсэн ес дэх удаагийн айлчлал амжилттай, үр дүнтэй болж өнгөрсөнд баяртай байна гэлээ.
“Очсон газар болгондоо би өөрийгөө дэлхий дээрх 7 тэрбум хүний ерийн нэг хүн гэж хэлдэг. Бид бүгдээрээ аз жаргалыг эрэлхийлж, зовлонг эс хүсдэг. Хүн төрөлхтний эв нэгдлийн үндсэн санаа дээр тулгуурлан, аз жаргалын жинхэнэ эх үүсвэр болох хүний үнэ цэнийг түгээх нь миний үүрэг хариуцлагын нэг хэсэг мөн.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийнхэнтэй уулзав. Монгол
улс, Улаанбаатар хот. 2016.11.23. Гэрэл зургийг Тэнзин Такла
“Манай хоёр орны ард түмэн маань буддын шашны Наландагийн их багш нарын ном сургаалыг дагадаг. Өнгөрсөн дөрвөн өдрийн турш ярилцлага, уулзалтан дээр Монгол орон их сүм хийдүүдтэй орны хувьд лам хуврагууд болон энгийн ард иргэд Бурхан Багшийн ном сургаалыг судалж сурах нь их чухал юм шүү гэж онцолж хэлсэн.”
“Өнөөгийн байдлаар Энэтхэгт дахин байгуулагдсан төвөдийн сүм хийдүүдэд хэдэн зуун монгол лам хуврагууд сурч байна. Зарим нь 15-20 жил суралцаад гэвшийн зэрэг горилон шалгалтандаа бэлдэж буй. Эдгээр лам хуврагууд Бурхан Багшийн сургаалыг Монгол орноо улам түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.”
IX Богд Жавзандамбын хойд дүрийг тодруулах талаар асуухад, Дээрхийн Гэгээнтэн:
”Өмнөх Жавзандамбын дүрүүд нь Далай Ламын өмнөх дүрүүдтэй ойр байсан. IX Богд Жавзандамбыг би жаахан байхын мэднэ. IX Богд Жавзандамба хутагт таалал болохын өмнө надаас хэдийд, хаана таалал барих вэ гэж асууж намайг гайхшруулж байсан юм. Бид хамгийн сүүлд уулзахад бие лагшин нь чилээрхүү байсан. Дараа төрөлдөө Монгол оронд төрөх хэрэгтэй гэж би айлтгасан юм. Түүний хойд дүрийг тодруулах ач холбогдлыг харгалзан, мөн миний дотны нөхөр байсны хувьд хойд дүрийг тодруулах үүрэг над дээр буй.”
“IX Богд Жавзандамбын дараагийн дүр Монголд мэндэлсэнд итгэлтэй байна. Одоо жаахан хүүхэд болохоор нийтэд тодорхой зарлах шаардлагагүй байх. 3, 4, 5 нас хүрэх үед хэрхэхийг бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтий суудалд залах нь чухал биш ээ. Түүнд боловсролтой болох, ном эрдэм төгс сурах боломжийг олгох, цаашлаад Бурханы шашны сургаалын хөгжил, цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах нь илүү чухал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийнхэнтэй уулзав. Монгол
улс, Улаанбаатар хот. 2016.11.23. Гэрэл зургийг Тэнзин Такла
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон талаар түүний сэтгэгдэлийг асуухад:
“АНУ-г чөлөөт ертөнцийг удирдан дагуулж байдаг улс гэж үздэг. Сонгуулийн үеэр гарч байсан хүндрэлтэй асуудлуудаас үл хамааран, ард түмэн сонголтоо хийсэн. Сонгуулийн ажлын үеэр нэр дэвшигч нь юу хүсч байгаагаа хэлэх эрхтэй. Сонгуулийн дараа ялагч өөрийн үзэл бодол, алсын хараа, үйлдлээ бодит байдалтай уялдуулан явуулах үүрэг хариуцлага хүлээх болно. Миний хувьд АНУ-д санаа зовох зүйл алга. Ирэх онд АНУ-д айлчлах хөтөлбөр гарна. Тэр үеэр шинэ Ерөнхийлөгчтэй уулзах байх гэж найдаж байна.” хэмээн хариулав.
Дээрхийн Гэгээнтнийг Монгол болон бусад улс орнуудад айлчлал хийхэд Хятадын засгийн газар мэдэгдэл гаргадаг талаар асуухад:
“Энэ нь намайг хаана ч очсон Хятадын засгийн газрын зүгээс байнга ирдэг зүйл. Бурханы шашинтай улс орнуудаас зөвхөн Монгол, Япон хоёрт очиж чадаж байгаа. Хятадад 400 сая гаруй Буддын шашинтнууд байна. Тэдний зүгээс надад айлчлах хүсэлт байнга ирдэг. Үүний зэрэгцээ, Хятадын засгийн газар намайг салан тусгаарлагч хэмээн нэрлэж, буруутгах суртал ухуулга явуулдаг. Харин би бодит байдал дээр 1974 оноос хойш тусгаар тогтнолыг бус, жинхэнэ автономит эрхийг эрэлхийлж байна. Үүнийг олон олон хятадууд болон дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Төвдөд зарим нь тусгаар тогтнолын төлөө явсангүй гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа бид ялна, тэд ялагдана гэсэн санаатайгаар бус, харин аль аль талдаа харилцан ашигтай шийдлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн бодлоор хандаж ирсэн юм.”
Дээрхийн Гэгээнтнээс адис хүртэхээр олон монголчууд цугласан байлаа. Үүний дараагаар Чингис Хаан нисэх онгоцны буудлын зуг явсан юм.
Нисэх онгоцны буудалд Гандантэгчэнлин хийдийн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагуудтай салах ёс гүйцэтгээд Токио хүрэх онгоцондоо суув.
Дээрхийн Гэгээнтэн 11 сарын 26 нд Японы Саитамад олон нийтийн яриа хийхээс өмнө хоёр өдөр амрах болно. Маргааш нь тэрээр Энэтхэг рүү буцна.
Үзсэн: 2 902
Холбоотой мэдээ: