Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголын оюутан залууст лекц айлдлаа

29-11-2016, 03:45  |  Хэвлэх

2016 оны 11 дүгээр сарын 22

Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.22 – Өнөө өглөө Соёлын төв өргөөнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам орон нутгийн 2 телевизэд ярилцлага өглөө.
Монголын залуучуудад хандаж лекц айлдахдаа Дээрхийн Гэгээнтэн:

“Төвөд, Монгол хоёр улс 1000 гаруй жилийн турш, ялангуяа Буддын шашинтай холбогдсон үеэсээ хойш найрамдалт харилцаатай явж ирсэн. Дэлхий ертөнц материаллаг эд баялгийн хувьд хөгжиж байгаа ч хүмүүст өнөө хэр сэтгэлийн амар амгалан дутагдсаар байна. Мөн, шашин шүтлэгээс болж зөрчил мөргөлдөөн ч гарч байна. Ийм үед дэлхий нийтийн хэмжээнд энх тайван байдлыг эрхэмлэн ажиллах нь чухал байна.” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголын оюутан залууст лекц айлдлаа
Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний гадаа оюутан залууст
зориулсан Дээдрхийн гэгээнтэн Далай Ламын айлдварт суухаар
хүмүүс дугаарлан зогссон байгаа нь. Улаанбаатар, Монгол Улс.
2016.11.22. Гэрэл зургийг Игорь Янчоглов
“Тэрээр “Би өндөр хөгжилтэй олон оронд очсон. Гадна талын хөгжил бол хүний таван мэдрэхүйг амгалан байлгадаг хэдий ч дотоод сэтгэлийг амгалан байлгаж чадахгүй. Дотоод сэтгэл амгалан байх нь бүхий л зүйл хийгээд эрүүл мэндэд ч тустай” хэмээлээ. Ийм учраас өнөөгийн энэ цаг үед Бурхны шашин хүмүүсийн сэтгэлийн байдлын талаар юу хэлэх бол гэсэн сонирхол хүлээлт их байгаа ажээ.

“Монгол орон бол Бурхны шашин шүтэж ирсэн уламжлалтай. Хэдий цаг үе нь амаргүй, коммунист дэглэмийн үед ч танай ард олон шашин шүтлэгтээ үнэнч байж, шашны уламжлалаа хадгалсаар ирсэн байдаг. Ардчилал хөгжсөн өнөө үед та бүхний Бурхны шашны өв уламжлал, ялангуяа Наланда буюу их хөлгөний уламжлалыг сонирхох хүмүүс их олон болж байна. Энэ сонирхлоо улам сайн хөгжүүлэх хэрэгтэй байна.”

“Шашныг тэгтлээ их сонирхдоггүй хүн ч гэсэн их хөлгөний урсгалын заадаг, номлодог зүйлээс их зүйл ойлгож чадна. Би та нарыг Наландагийн уламжлалыг судлахад хүч хөдөлмөр, цагаа зориулаасай гэж хүсч байна. Сүм хийдүүдэд шавилан сууж буй залуу лам хуврагууд ном уншлагаа хэрхэн сайн уншиж сурахаас гадна сайн суралцах, судлах хэрэгтэй”.

2011 онд Монгол улсад хийсэн айлчлалаас хойш юу өөрчлөгдсөн байгаа талаар асуухад Дээрхийн гэгээнтэн хариулахдаа:

“Мэдээжийн хэрэг гадна талаасаа маш олон зүйл өөрчлөгдөж, хөгжиж, маш олон байшин барилга баригдсан байгааг би харж байна. Гэвч эдгээр барилга байшинд амьдарч буй хүмүүс сэтгэлийн амар амгаланг мэдэрч байж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь хамгийн гол нь юм.”

“Ийм учраас өнөөдөр Америк, Европ, Япон, Хятадад олон хүн, тэр дундаа эрдэмтэд хүний сэтгэл зүйг маш их сонирхон судалдаг болж байна.”

“Монгол орон бол түүхэн уламжлалаараа Бурханы шашин шүтдэг болсоор, их хөлгөний уламжлалыг хадгалсаар 1000 гаруй жил болж байна. Та нар үүнийг ердийн байдлаар хүлээн авч болохгүй, үүнийг сурч судлахад цаг зав, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Би Монголчуудад маш их сайхан ирээдүй бий гэдэгт итгэдэг. Материаллаг эд баялагт түшиглэн улс орон хөгжиж байгаа ч өвөг дээдэс тань та бүхэнд Буддын шашны арвин их уламжлалыг өвлүүлэн үлдээсэн. Бурхны шашны сэтгэл зүй судлал бол хамгийн дэвшилтэт бөгөөд энэ нь та бүхэнд байгаа зүйл юм. Өнөөдөр Бурханы шашны их хөлгөний уламжлал, орчин цагийн боловсрол хоорондын гүүр болох боломж, бололцоо на нарт байна”.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголын оюутан залууст лекц айлдлаа
Дээрхийн гэгээнтэн Далай Лам Соёлын төв өргөөнд оюутан залууст
лекц айлтгаж байгаа нь. 2016.11.22. Гэрэл зургийг Тензин Палжор
21-р зуунд Дэлхий нийтийн үнэт зүйл ба Бурханы шашин”-ы талаар ярихдаа, Дээрхийн Гэгээнтэн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Хүний аз жаргал, дэлхий дахинд энх тайван байдлыг сахих, хамгийн чухал нь болох дотоод сэтгэлийн амар амгалан байдал онц чухал гэдгийг тайлбарлав. Хэрэв бид бие махбодийн хувьд эрүүл байя гэвэл дотоод сэтгэлээ амар амгалан байлгах нь хамгаас чухал гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэж байлаа.

“Хэрэв бид амар амгалан, тайван дэлхий ертөнцтэй байхыг хүсч байгаа бол хүний дотоод сэтгэлийн амар амгалан байдлын талаар нухацтай бодох хэрэгтэй байна. Бид заавал шашин шүтэх албагүй ч, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүн, ололтод тулгуурласан өөрсдийн туршлага, өөрсдийн мэдрэмжиндээ найддаг байх хэрэгтэй.”

“Энэрэл, нигүүлсэл, хүний дотоод сэтгэлийн амар амгалан байдал нь ямар ч шашны уламжлалыг хадгалахын төлөө байдаггүй, харин дэлхий дахины хэмжээнд ач холбогдолтой байдаг.”

“Цаг хугацаа ямагт урагшлахын хэрээр бид өөрчлөлтийг хурдан харж чадахгүй байна. Хэдий ийм боловч бид ирээдүй ямар болохыг төсөөлж чадна. 20-р зуунд дэлхий дээр 200 сая хүн хүчирхийллийн улмаас алагдсан. Хэрэв хүчирхийлэл дэлхий ертөнцийг амар тайван, сайхан болгосон байсансан бол бид өнөөдөр үүнийг нотлох гээд сууж байх байлаа. Гэхдээ асуудлын гол нь энэ биш юм. Бид бие биенээсээ харилцан хамааралтай байна, мөн дайн байлдаан, хүч хэрэглэх нь үнэхээр хоцрогдсон гэдэг нь өнөөгийн бодит байдал.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголын оюутан залууст лекц айлдлаа
Оюутан залууст зориулсан уулзалт дээр Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламаас асуулт асуухын өмнө хүндэтгэл илэрхийлж буй
залуу эмэгтэй, Улаанбаатар, Монгол улс. 2016.11.22.
Гэрэл зургийг Тэнзин Балжор
“Бид өөрсдийн эргэн тойрны шинэ нөхцөл байдалд тохируулан алхам хийх ёстой. Нэг талд үнэмлэхүй ялалт гэж ойлгогдсон зүйл нөгөө талд үнэмэхүй ялагдал гэж үзэх нь үнэхээр бодит зүйл биш байдаг. Бодит бус аргаар ямар нэг зүйлд хүрэх нь эерэг үр дүнг авчрахгүй. Бид өөрсдийгөө дэлхий дээр амьдарч байгаа 7 сая хүний нэг гэдгээ байнга санаж явах ёстой.”

Хүн төрөлхтний сайн сайхан байдлын төлөө байна гэдэг нь өөрөө өөрийнхөө эрх ашгийг бодолцож байнаа гэсэн үг. Хувиа бодох, хувиа хичээх нь бодит зүйл биш. Жинхэнэ аз жаргалд бусдын төлөө санаа тавих ч ордог. 20-р зуун цус асгаруулсан, зөрчил мөргөлдөөний аюултай байсан бол 21-р зуунд аж төрж буй хүмүүс бие биенээ гэсэн сэтгэлтэй байж, энэ зууныг энэрэл нигүүлсэхүйн зуун болгохын төлөө дор бүрнээ хичээх ёстой. Ингэж чадах юм бол дэлхий ертөнц аз жаргалтай болно”.

Дээрхийн гэгээнтэн буудалласан газартаа үдийн зоог барьсаны дараа, Монгол Улсад оршин суугаа Төвөд иргэдтэй болон Монголын хэсэг сүсэгтнүүдтэй уулзлаа.

Маргааш, Дээрхийн гэгээнтэн Япон улс руу буцаж очиж Сайтама-д олон нийтэд айлдвар хийхээсээ өмнө 2 өдөр амрах болно.
Үзсэн: 2 392
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц