34 дэх удаагийн Дүйнхорын авшигийн төгсгөлийн өдрийн Жанрайсигийн авшиг ба Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслол
9-02-2017, 00:19 | Хэвлэх
2017 оны 1 дүгээр сар 14
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 14 – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Намжал дацангаас номын айлдварын талбай хүрэх замд сүсэгтэн олон түүнийг харахаар цугласан байлаа. Төвөдийн төв захиргааг төлөөлөн сижон Лувсан Сэнгэ, ерөнхий шүүгч болон иргэдийн хурлын дарга, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөгч нар Дээрхийн Гэгээнтэнг угтан авч номын айлдварын талбай руу хамт явав. Дээрхийн Гэгээнтэн урьдын адил сүсэгтэн олон, шавь нар болон томоохон лам хуврагуудтай мэндчилээд элсэн хот мандлыг харсны дараа сэнтийдээ суулаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайд ирэв.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.14. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)“Номын айлдварын дараа Цагаан Дарь эхийн насны авшиг өгдөг уламжлалтай. Гэхдээ энэ удаад Жанрайсиг бурханы даган соёрхолыг өгөх болно. Энэхүү увидсыг хүртэхэд муу заяаны зовлонгоос аврагдана гэж үздэг тул энэ Жанрайсиг нь Ансон Гүндол буюу муу заяа бүхнээс гэтэлгэгч гэсэн нэртэй билээ.”
“Үүнийг би Тагдаг ринбочэгээс анх хүртсэн бөгөөд дараа нь зүүдний зөн адил Тижан ринбочэгээс ахин хүртсэн юм. Намайг бэлтгэл зан үйл хийж байх хооронд “Ум мани бадмэ хум” тарнийг уншихыг та бүхнээс хүсч байна.”
“Ум мани бадмэ хум” тарнийг олон янзаар тайлбарладаг боловч ерөнхийдөө “Ум” нь эхний үе, “Мани” нь чандмань эрдэнэ гэсэн утгатай бөгөөд бидний хүслийг биелүүлэх утгыг агуулдаг. Энэ нь бодийн сэтгэлийг үүсгэх, өөртөө болон бусдад туслах сайхан сэтгэлийг илэрхийлж буй. ‘Бадмэ’ нь бадамлянхуа гэсэн утгатай. Мөнх бус хийгээд юмс үзэгдлийн мөн чанар, зовлонгийн эх үүсвэр болон хоосон чанарыг ойлгох мэргэн ухааныг илэрхийлдэг. “Хум” нь мэргэн ухаан хийгээд бодь сэтгэлийг тусад нь бус, харин хамтад нь илэрхийлдэг. Мэргэн ухаан болон бодь сэтгэл хослон байж гэгээрлийг олно.”
Дээрхийн Гэгээнтэн даган соёрхолыг хайрлахын өмнө номын үйл хэрэгт саад тотгор учруулагч нарыг зөөлөн аргаар аргадах зан үйл хийлээ.
Сижон Лувсан Сэнгэ өөрийн охины хамт мандал өргөв.
Дээрхийн Гэгээнтэн тухайн цаг үетэй уялдуулж Лин ринбочийн зохиосон Дүйнхор бурханы зургаан тасалгаат бясалгалын номын аман эшийг олон нийтэд уншиж өглөө.
“Төвөд, англи хэл дээр орчуулсан хуулбарыг та бүхэнд тарааж өгсөн. Үүнийг уншихын өмнө орон гэрээ цэвэрлэсэн байгаарай. Бурхан шүтээн байвал дээш залаарай. Гэхдээ зураг, дүрсэнд хэт их ач холбогдол өгөх зүйл биш юм. Мял Богд агуйдаа бурхан шүтээн болон эд хогшил юу ч үгүй байсан. Гэвч тэрээр нэгэн насандаа бурханы хутагт хүрсэн юм.”
“Бид сүүлийн хэдэн өдрийн турш номын айлдвар сонслоо. Өөрийн санаа сэдлээ шалгаж үзээрэй. Зөвхөн энэ насандаа болон дараа төрөлдөө санаа тавих ёсгүй. Мөн зөвхөн өөрийн амар амгаланг бүү хай. Хүн болж төрсний ашиг тус, учир шалтгааныг, юмс үзэгдлийн мөнх бус хийгээд хоосон чанарыг, зовлонгийн мөн чанар нь юу болох зэргийг тунгаан бодох хэрэгтэй. Лам Гурван Эрдэнэд аврал одуулан оршихуйн хүрднээс чөлөөлөгдөх зоригийг бий болгож, номхруулж болох буруу үзэл, муу сэтгэлээ арилган бодь сэтгэлийг тодруулан бясалгаарай.”

Жанрайсиг бурханы даган соёрхол хүртэв. Энэтхэг, Бихар,
Бодьгаяа. 2017.01.14. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)Номын айлдварын үеэр хуран цугласан олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зүрхэн тарнийг унших үед тэрээр “Энэхүү зүрхэн тарнийг Лин ринбочэ багшаасаа авсан бөгөөд эдүгээ та бүхэнд уншиж өгье” гэсэн юм.
“Жанрайсиг бурханы авшиг хүртээх гэж байна, Хасарваань Жанрайсиг бурханыг цагаан өнгийн ариун лагшинтай, нэг тэргүүн, хоёр мутартайгаар бясалгана.”
“Хүмүүс бид нийгмийн амьтад учир бид бие биедээ туслах нь хамгийн ухаалаг зүйл боловч амин хувийн ашиг сонирхлыг хөөсөөр байна. Өнөө үед бид нэг нэгэндээ илүү ойртож, харилцан хамааралтай болсон. Бодь сэтгэл нь бусдын сайн сайхны төлөө үүрэг хариуцлага хүлээж буй хэрэг мөн. Хэдийгээр бүх шашны уламжлалууд хайр, энэрэн нигүүлсэхүйн талаар номлодог ч бусдын төлөө гэх сэтгэл нь зөвхөн шашин талаас тайлбарлах бус амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой бодит арга зам билээ” гэж Дээрхийн Гэгээнтэн онцлон хэлэв.
“Төвөдөд өөрчлөлт гарна.” гэж Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
“Дүйнхорын авшиг хүртэхээр ирсэн төвөдүүд буцах шаардлагатай болсон. Төвөдөд зарим албан тушаалтнууд авшиг хүртэх нь хууль бус гэж байна. Ямар хууль зөрчсөн талаар асуумаар байна. Энэ бол ердөө тэдний үзэл бодол төдий юм. Гэвч Энэтхэгт буй төвөдүүд хэлсэн хугацаанд эргэж ирэхгүй бол тэдэнд хүндрэл үүсэх ба ар гэрийн хүмүүст хариуцлага тооцно гэж анхааруулжээ. Ийм үйл ажил нь нийгмийн эв түнжинд таатай бус, хор хөнөөлтэй.”
“Төвөдүүд өгөөмөр, сайхан сэтгэлтэй хэвээр байна. Хятадууд болон гадны хүмүүс эдгээр чанарыг биширдэг гэж хэлдэг. Энэ нь бидний бахархал юм.”
“Шашин хоорондын эв найрамдалын тал дээр манай шашныхан нинмава, сажа, гаржүд, жонан, гэлүгба ёсны урсгалууд гэж хооронд нь ялгаралгүй бүгд нэг багш Будда Шагжамунийн шавь, бидний шашин Наландагийн агуу мэргэн 17 бандида нарын бичсэн судар шастир, зохиол бүтээлүүдээс уламжлан үүссэн гэдгийг санаж явах нь зүйтэй.”
“Хамаг амьтан Хасарваань Жанрайсиг бурханы адистидийг хүртэх болтугай хэмээн ерөөн залбирах хэрэгтэй. Хасарваань Жанрайсиг бурханы даган соёрхолыг хүртсэн хүн өдөр бүр 10,000 удаа, 1000 удаа, хамгийн доод тал нь нэг эрхи маанийг тасралтгүй унших ёстой. Үүгээр та бүгдэд хүртээх миний номын айлдвар өндөрлөж байна. Даншүг өргөх нь Сажа ринбочэгийн ажил.”
“Даншүг өргөх үед багшдаа урт удаан наслахыг, ажил үйлс нь дэлгэрч байхын айлтгал өргөдөг, багш нь айлтгалыг хүлээн авдаг уламжлалтай билээ. Үнэндээ би өдөр бүр энэ шүлгийг уншиж ерөөл тавьдаг:
Орчлон хэдийг хүртэл оршино
Амьтад төдийг хүртэл орших бөгөөд
Тэр хүртэл би бээр оршин байж
Амьтдын зовлонг арилгах болтугай
“Анх би балчир үедээ Амдо гэдэг алслагдсан хязгаар нутгаас ирж байсан. Одоо 82 насанд хүрлээ. Өдийг хүртэл аль чадлаараа бусдад тусалж байна. Төвөдийн ард түмэн Жанрайсиг бурхантай болон надтай холбоотой. Тиймээс Төвөдийн ард түмний сайн сайхны төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно.”

Сажа Дагти ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд даншүг өргөж
байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Их сэтгэгч, гайхалтай хувраг байсан нэгдүгээр Далай Лам Гэндүв Дүв гэгээн шавь нартаа насан өндөрт хүрч байгаагаа хэлэхэд тэд түүнийг ямарч эргэлзээгүй Ариун Газарт төрнө гэхэд Далай Лам үүнийг огтхон ч хүсээгүй гэдгээ хэлсэн байна. Бусдын зовлонг нимгэлэх шаардлагатай тэр газарт тэрээр дахин төрөхийг хүссэн. Би мөн адил дараа төрөлдөө бусдад туслах газар дахин төрсөн нь илүү хэрэгтэй гэж үздэг.”
“Даншүг өргөхдөө та бүгд надад “10,000 жил наслах болтугай” гэж ерөөдөг. Энэ нь боломжгүй. Гэхдээ миний зүүд болон зарим шинж тэмдэгүүдээс үзэхэд 113 нас хүрнэ гэж гарч байна. Үүнд эргэлзэж буй боловч 100 наслана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тэгэхээр санаа зовох хэрэггүй, аз жаргалтай, тайван байгаарай.”
Ёслол төгөлдөр даншүг өргөх үйл ажиллагаа эхлэхдээ Наландагийн 17 бандидагийн соёрхолыг уншсан бөгөөд дараа нь Тижан ринбочийн бичсэн эртний Энэтхэгийн их багш нар болон Төвөдийн номт хаадын төрөл дамжсан Далай Ламын олон төрлийн магтаалыг уншсан юм. Даншүг өргөх үеэр Найчун чойжон бууж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мөргөж айлтгал өргөсөн юм.
Өглөөний сүүлийн арга хэмжээ “Дүйнхорын ван 2017” өндөрлөх ёслолын зан үйл байв. Дүйнхорын авшиг хүртэх ажлыг зохион байгуулах хорооны дарга, Төвөдийн төв захиргааны шашин, соёлын газрын дарга Гарма Гелек Юток санхүүгийн хураангуй тайланг уншаад бүрэн тайлан түр хорооны цахим хуудсанд тавигдана гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын эртний шавь, “Төвөдийн төлөөх олон улсын аян” ТББ (International Campaign for Tibet (ICT)) –ын ТУЗ-ын дарга, Төвөдийн үнэнч анд, жүжигчин Ричард Гир үг хэлэхдээ:
“Бодьгаяад ирж Дээрхийн Гэгээнтэнтэй хамт байж түүнээс энэ олон өдрийн турш ном сургаал сонсож, түүний нинжин сэтгэл, түүний хайр энэрэл, уучлал өршөөлт сайхан сэтгэлээс бүрэн дүүрэн хүртэх гайхалтай сайхан боломж бидэнд тохиолоо. Энэ хугацаанд бидний хайр энэрэл, сайхан сэтгэл, билиг оюун арвидин дээшилсэн бөгөөд бид дотоод сэтгэл оюунаа өөрчлөхөд илүү их хүч чармайлт гаргана гэсэн үүрэг амлалттай буцах болно.”
“Агуу Мял Богд жинхэнэ сахиус шүтээн бидний зүрхэнд байдаг гэж айлдсан байдаг. Үүний адил жинхэнэ Далай Лам бидний зүрх сэтгэлд буй. Дээрхийн Гэгээнтэн ном сургаалаа айлдах бүрдээ өөрийн мэргэн ухаан, хайр, энэрэнгүй сэтгэлээ бидэнд шингээн хайрладаг.”

Жүжигчин Ричард Гир, Дээрхийн Гэгээнтэн, Бихар мужийн тэргүүн
сайд Нитиш Кумар, сижон Лувсан Сэнгэ нар Дүйнхорын вангийн
хаалтын ёслолын үеэр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Бодьгаяад ирнэ гэдэг амаргүй ажил, гэхдээ энд хүрэлцэн ирсэн бид бүгд Төвөдөд буй төвөдүүдийн тухай мартахгүй байх нь зүйтэй. Бид бүх хайр энэрлээ юуны түрүүнд тэдний зүг хандуулах хэрэгтэй байна. Бидний хийж буй зүйлс тэдний төлөө юм.”
Сижон Др.Лувсан Сэнгэ хэлэхдээ энэ удаагийн ван хүртээх арга хэмжээ Дээрхийн Гэгээнтний үлгэр дууриал ба удирдлага дор амжилттай болж өндөрлөлөө гэв. Төвөдийн ард түмэнд хандан Дээрхийн Гэгээнтэний зөвөлж хэлсэн үгэнд онцгой анхаараарай гээд:
“Дэлхийд хүчирхийлэл давамгайлсан өнөө үед Дээрхийн Гэгээнтэн хүчирхийллийн бус аргад зөвхөн уриалаад зогсохгүй үүнийг амьдрал дээр хэрэгжүүлж байна. Үүнийг үлгэр дууриал болгон бид дагах ёстой. Дээрхийн Гэгээнтэн Төвөд нутагтаа эргэн ирэх болтугай. Төвөд орон эрх чөлөөтэй болох болтугай. Ирээдүйд Лхас хотод Потала ордны өмнө Дээрхийн Гэгээнтэн бидэнд Дүйнхорын авшиг хүртээх болтугай гэж бүгдээрээ чин сэтгэлээсээ хүсэн залбирч ерөөл тавьцгаая.” гэлээ.
Бихар мужийн тэргүүн сайд Нитиш Кумар Дүйнхорын вангийн төгсгөлийн арга хэмжээнд зориуд хүрэлцэн ирсэн байлаа. Тус мужид сүүлийн сард зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнүүдийг дурдаад үүнд 10-р Сих Гүрү Гобинд Синхийн мэндэлсэн өдрийн ойн баяр болсныг онцолсон юм.
Тэрээр: “Дээрхийн Гэгээнтэн 34 дэх удаагийн Дүйнхорын ван хүртээх арга хэмжээ зохион байгуулахад дэмжиж туслалцаа үзүүлэх нь Бихар мужийн ард иргэдэд тохиож буй хүндэтгэлтэй хийгээд ховор аз завшаан юм. Дүйнхорын ван хүртээх номын үйл ажил Бихар мужид тав дахь удаагаа болж өндөрлөлөө. Дээрхийн Гэгээнтэн ном сургаал айлдахад олон янзын үндэстэн, соёлтой хүмүүс нэгддэг учир Дүйнхорын ван хүртээхэд хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэл дэлхий даяар түгэн дэлгэрч байдаг билээ. Дээрхийн Гэгээнтэн 113 нас наслах болтугай. Ирээдүйд Бодьгаяад Дүйнхорын ван ахин хүртээхийг тэсэн ядан хүлээж байна.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Бихар мужид архи хориглох санаачлагыг нь дэмжсэн явдалд талархал илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн Тэргүүн сайдын дараа үг хэлэхдээ: “Бурханы шашны мандан сэргэлтийн талаар сэтгэл өөдрөг байна. Өнгөрсөн цагийн агуу их багш сэтгэгчид Өмнөд Энэтхэгээс гаралтай хэдий ч Бихар нутагт хөл тавьж Наландагийн их уламжлалд суралцаж байсан билээ. Ирээдүйд Бодьгаяад Дүйнхорын ван хүртээх Тэргүүн сайдын хүсэлтийн хувьд дахиж ханиад хүргэхгүй гэсэн үүрэг амлалт хэрэгтэй байна.” гэж хошигнон хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн зохион байгуулах хороо номын айлдварын бэлтгэл ажлыг маш сайн гүйцэтгэж, шаардлагатай бүхнийг цаг тухайд нь хангаж өгсөн. Бүх арга хэмжээ жигд сайхан болж өнгдөрлөлөө гэв.
“Хүн бүр сайхан сэтгэлийг төлөвшүүлж, өөрсдийгөө зоригжуулж, хүчин зүтгэл гарган бодь сэтгэлийг төрүүлж хоосон чанарыг ойлгож авах нь хамгийн чухал юм шүү.”
“Эцэст нь хэлэхэд, миний аюулгүй байдлыг хангаж өгсөн Энэтхэгийн цагдаа, аюулгүй байдлын хүчнийхэнд хийсэн ажилд нь талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Ялангуяа та бүгд миний инээмсэглэлд аз хөөр, баяр баяслаар хариу барьж байсан явдалд баярлалаа.”
Дүйнхорын ванг зохион байгуулах хорооны дэд дарга Чойкёон Ванчүг хинди хэлээр талархлын үг хэлснээр энэ удаагийн Дүйнхорын их авшиг хүртээх номын хурим өндөрлөсөн юм.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 14 – Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Намжал дацангаас номын айлдварын талбай хүрэх замд сүсэгтэн олон түүнийг харахаар цугласан байлаа. Төвөдийн төв захиргааг төлөөлөн сижон Лувсан Сэнгэ, ерөнхий шүүгч болон иргэдийн хурлын дарга, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөгч нар Дээрхийн Гэгээнтэнг угтан авч номын айлдварын талбай руу хамт явав. Дээрхийн Гэгээнтэн урьдын адил сүсэгтэн олон, шавь нар болон томоохон лам хуврагуудтай мэндчилээд элсэн хот мандлыг харсны дараа сэнтийдээ суулаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайд ирэв.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.14. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Үүнийг би Тагдаг ринбочэгээс анх хүртсэн бөгөөд дараа нь зүүдний зөн адил Тижан ринбочэгээс ахин хүртсэн юм. Намайг бэлтгэл зан үйл хийж байх хооронд “Ум мани бадмэ хум” тарнийг уншихыг та бүхнээс хүсч байна.”
“Ум мани бадмэ хум” тарнийг олон янзаар тайлбарладаг боловч ерөнхийдөө “Ум” нь эхний үе, “Мани” нь чандмань эрдэнэ гэсэн утгатай бөгөөд бидний хүслийг биелүүлэх утгыг агуулдаг. Энэ нь бодийн сэтгэлийг үүсгэх, өөртөө болон бусдад туслах сайхан сэтгэлийг илэрхийлж буй. ‘Бадмэ’ нь бадамлянхуа гэсэн утгатай. Мөнх бус хийгээд юмс үзэгдлийн мөн чанар, зовлонгийн эх үүсвэр болон хоосон чанарыг ойлгох мэргэн ухааныг илэрхийлдэг. “Хум” нь мэргэн ухаан хийгээд бодь сэтгэлийг тусад нь бус, харин хамтад нь илэрхийлдэг. Мэргэн ухаан болон бодь сэтгэл хослон байж гэгээрлийг олно.”
Дээрхийн Гэгээнтэн даган соёрхолыг хайрлахын өмнө номын үйл хэрэгт саад тотгор учруулагч нарыг зөөлөн аргаар аргадах зан үйл хийлээ.
Сижон Лувсан Сэнгэ өөрийн охины хамт мандал өргөв.
Дээрхийн Гэгээнтэн тухайн цаг үетэй уялдуулж Лин ринбочийн зохиосон Дүйнхор бурханы зургаан тасалгаат бясалгалын номын аман эшийг олон нийтэд уншиж өглөө.
“Төвөд, англи хэл дээр орчуулсан хуулбарыг та бүхэнд тарааж өгсөн. Үүнийг уншихын өмнө орон гэрээ цэвэрлэсэн байгаарай. Бурхан шүтээн байвал дээш залаарай. Гэхдээ зураг, дүрсэнд хэт их ач холбогдол өгөх зүйл биш юм. Мял Богд агуйдаа бурхан шүтээн болон эд хогшил юу ч үгүй байсан. Гэвч тэрээр нэгэн насандаа бурханы хутагт хүрсэн юм.”
“Бид сүүлийн хэдэн өдрийн турш номын айлдвар сонслоо. Өөрийн санаа сэдлээ шалгаж үзээрэй. Зөвхөн энэ насандаа болон дараа төрөлдөө санаа тавих ёсгүй. Мөн зөвхөн өөрийн амар амгаланг бүү хай. Хүн болж төрсний ашиг тус, учир шалтгааныг, юмс үзэгдлийн мөнх бус хийгээд хоосон чанарыг, зовлонгийн мөн чанар нь юу болох зэргийг тунгаан бодох хэрэгтэй. Лам Гурван Эрдэнэд аврал одуулан оршихуйн хүрднээс чөлөөлөгдөх зоригийг бий болгож, номхруулж болох буруу үзэл, муу сэтгэлээ арилган бодь сэтгэлийг тодруулан бясалгаарай.”

Жанрайсиг бурханы даган соёрхол хүртэв. Энэтхэг, Бихар,
Бодьгаяа. 2017.01.14. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Жанрайсиг бурханы авшиг хүртээх гэж байна, Хасарваань Жанрайсиг бурханыг цагаан өнгийн ариун лагшинтай, нэг тэргүүн, хоёр мутартайгаар бясалгана.”
“Хүмүүс бид нийгмийн амьтад учир бид бие биедээ туслах нь хамгийн ухаалаг зүйл боловч амин хувийн ашиг сонирхлыг хөөсөөр байна. Өнөө үед бид нэг нэгэндээ илүү ойртож, харилцан хамааралтай болсон. Бодь сэтгэл нь бусдын сайн сайхны төлөө үүрэг хариуцлага хүлээж буй хэрэг мөн. Хэдийгээр бүх шашны уламжлалууд хайр, энэрэн нигүүлсэхүйн талаар номлодог ч бусдын төлөө гэх сэтгэл нь зөвхөн шашин талаас тайлбарлах бус амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой бодит арга зам билээ” гэж Дээрхийн Гэгээнтэн онцлон хэлэв.
“Төвөдөд өөрчлөлт гарна.” гэж Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
“Дүйнхорын авшиг хүртэхээр ирсэн төвөдүүд буцах шаардлагатай болсон. Төвөдөд зарим албан тушаалтнууд авшиг хүртэх нь хууль бус гэж байна. Ямар хууль зөрчсөн талаар асуумаар байна. Энэ бол ердөө тэдний үзэл бодол төдий юм. Гэвч Энэтхэгт буй төвөдүүд хэлсэн хугацаанд эргэж ирэхгүй бол тэдэнд хүндрэл үүсэх ба ар гэрийн хүмүүст хариуцлага тооцно гэж анхааруулжээ. Ийм үйл ажил нь нийгмийн эв түнжинд таатай бус, хор хөнөөлтэй.”
“Төвөдүүд өгөөмөр, сайхан сэтгэлтэй хэвээр байна. Хятадууд болон гадны хүмүүс эдгээр чанарыг биширдэг гэж хэлдэг. Энэ нь бидний бахархал юм.”
“Шашин хоорондын эв найрамдалын тал дээр манай шашныхан нинмава, сажа, гаржүд, жонан, гэлүгба ёсны урсгалууд гэж хооронд нь ялгаралгүй бүгд нэг багш Будда Шагжамунийн шавь, бидний шашин Наландагийн агуу мэргэн 17 бандида нарын бичсэн судар шастир, зохиол бүтээлүүдээс уламжлан үүссэн гэдгийг санаж явах нь зүйтэй.”
“Хамаг амьтан Хасарваань Жанрайсиг бурханы адистидийг хүртэх болтугай хэмээн ерөөн залбирах хэрэгтэй. Хасарваань Жанрайсиг бурханы даган соёрхолыг хүртсэн хүн өдөр бүр 10,000 удаа, 1000 удаа, хамгийн доод тал нь нэг эрхи маанийг тасралтгүй унших ёстой. Үүгээр та бүгдэд хүртээх миний номын айлдвар өндөрлөж байна. Даншүг өргөх нь Сажа ринбочэгийн ажил.”
“Даншүг өргөх үед багшдаа урт удаан наслахыг, ажил үйлс нь дэлгэрч байхын айлтгал өргөдөг, багш нь айлтгалыг хүлээн авдаг уламжлалтай билээ. Үнэндээ би өдөр бүр энэ шүлгийг уншиж ерөөл тавьдаг:
Орчлон хэдийг хүртэл оршино
Амьтад төдийг хүртэл орших бөгөөд
Тэр хүртэл би бээр оршин байж
Амьтдын зовлонг арилгах болтугай
“Анх би балчир үедээ Амдо гэдэг алслагдсан хязгаар нутгаас ирж байсан. Одоо 82 насанд хүрлээ. Өдийг хүртэл аль чадлаараа бусдад тусалж байна. Төвөдийн ард түмэн Жанрайсиг бурхантай болон надтай холбоотой. Тиймээс Төвөдийн ард түмний сайн сайхны төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно.”

Сажа Дагти ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд даншүг өргөж
байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Даншүг өргөхдөө та бүгд надад “10,000 жил наслах болтугай” гэж ерөөдөг. Энэ нь боломжгүй. Гэхдээ миний зүүд болон зарим шинж тэмдэгүүдээс үзэхэд 113 нас хүрнэ гэж гарч байна. Үүнд эргэлзэж буй боловч 100 наслана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тэгэхээр санаа зовох хэрэггүй, аз жаргалтай, тайван байгаарай.”
Ёслол төгөлдөр даншүг өргөх үйл ажиллагаа эхлэхдээ Наландагийн 17 бандидагийн соёрхолыг уншсан бөгөөд дараа нь Тижан ринбочийн бичсэн эртний Энэтхэгийн их багш нар болон Төвөдийн номт хаадын төрөл дамжсан Далай Ламын олон төрлийн магтаалыг уншсан юм. Даншүг өргөх үеэр Найчун чойжон бууж Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мөргөж айлтгал өргөсөн юм.
Өглөөний сүүлийн арга хэмжээ “Дүйнхорын ван 2017” өндөрлөх ёслолын зан үйл байв. Дүйнхорын авшиг хүртэх ажлыг зохион байгуулах хорооны дарга, Төвөдийн төв захиргааны шашин, соёлын газрын дарга Гарма Гелек Юток санхүүгийн хураангуй тайланг уншаад бүрэн тайлан түр хорооны цахим хуудсанд тавигдана гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын эртний шавь, “Төвөдийн төлөөх олон улсын аян” ТББ (International Campaign for Tibet (ICT)) –ын ТУЗ-ын дарга, Төвөдийн үнэнч анд, жүжигчин Ричард Гир үг хэлэхдээ:
“Бодьгаяад ирж Дээрхийн Гэгээнтэнтэй хамт байж түүнээс энэ олон өдрийн турш ном сургаал сонсож, түүний нинжин сэтгэл, түүний хайр энэрэл, уучлал өршөөлт сайхан сэтгэлээс бүрэн дүүрэн хүртэх гайхалтай сайхан боломж бидэнд тохиолоо. Энэ хугацаанд бидний хайр энэрэл, сайхан сэтгэл, билиг оюун арвидин дээшилсэн бөгөөд бид дотоод сэтгэл оюунаа өөрчлөхөд илүү их хүч чармайлт гаргана гэсэн үүрэг амлалттай буцах болно.”
“Агуу Мял Богд жинхэнэ сахиус шүтээн бидний зүрхэнд байдаг гэж айлдсан байдаг. Үүний адил жинхэнэ Далай Лам бидний зүрх сэтгэлд буй. Дээрхийн Гэгээнтэн ном сургаалаа айлдах бүрдээ өөрийн мэргэн ухаан, хайр, энэрэнгүй сэтгэлээ бидэнд шингээн хайрладаг.”

Жүжигчин Ричард Гир, Дээрхийн Гэгээнтэн, Бихар мужийн тэргүүн
сайд Нитиш Кумар, сижон Лувсан Сэнгэ нар Дүйнхорын вангийн
хаалтын ёслолын үеэр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Сижон Др.Лувсан Сэнгэ хэлэхдээ энэ удаагийн ван хүртээх арга хэмжээ Дээрхийн Гэгээнтний үлгэр дууриал ба удирдлага дор амжилттай болж өндөрлөлөө гэв. Төвөдийн ард түмэнд хандан Дээрхийн Гэгээнтэний зөвөлж хэлсэн үгэнд онцгой анхаараарай гээд:
“Дэлхийд хүчирхийлэл давамгайлсан өнөө үед Дээрхийн Гэгээнтэн хүчирхийллийн бус аргад зөвхөн уриалаад зогсохгүй үүнийг амьдрал дээр хэрэгжүүлж байна. Үүнийг үлгэр дууриал болгон бид дагах ёстой. Дээрхийн Гэгээнтэн Төвөд нутагтаа эргэн ирэх болтугай. Төвөд орон эрх чөлөөтэй болох болтугай. Ирээдүйд Лхас хотод Потала ордны өмнө Дээрхийн Гэгээнтэн бидэнд Дүйнхорын авшиг хүртээх болтугай гэж бүгдээрээ чин сэтгэлээсээ хүсэн залбирч ерөөл тавьцгаая.” гэлээ.
Бихар мужийн тэргүүн сайд Нитиш Кумар Дүйнхорын вангийн төгсгөлийн арга хэмжээнд зориуд хүрэлцэн ирсэн байлаа. Тус мужид сүүлийн сард зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнүүдийг дурдаад үүнд 10-р Сих Гүрү Гобинд Синхийн мэндэлсэн өдрийн ойн баяр болсныг онцолсон юм.
Тэрээр: “Дээрхийн Гэгээнтэн 34 дэх удаагийн Дүйнхорын ван хүртээх арга хэмжээ зохион байгуулахад дэмжиж туслалцаа үзүүлэх нь Бихар мужийн ард иргэдэд тохиож буй хүндэтгэлтэй хийгээд ховор аз завшаан юм. Дүйнхорын ван хүртээх номын үйл ажил Бихар мужид тав дахь удаагаа болж өндөрлөлөө. Дээрхийн Гэгээнтэн ном сургаал айлдахад олон янзын үндэстэн, соёлтой хүмүүс нэгддэг учир Дүйнхорын ван хүртээхэд хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэл дэлхий даяар түгэн дэлгэрч байдаг билээ. Дээрхийн Гэгээнтэн 113 нас наслах болтугай. Ирээдүйд Бодьгаяад Дүйнхорын ван ахин хүртээхийг тэсэн ядан хүлээж байна.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Бихар мужид архи хориглох санаачлагыг нь дэмжсэн явдалд талархал илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн Тэргүүн сайдын дараа үг хэлэхдээ: “Бурханы шашны мандан сэргэлтийн талаар сэтгэл өөдрөг байна. Өнгөрсөн цагийн агуу их багш сэтгэгчид Өмнөд Энэтхэгээс гаралтай хэдий ч Бихар нутагт хөл тавьж Наландагийн их уламжлалд суралцаж байсан билээ. Ирээдүйд Бодьгаяад Дүйнхорын ван хүртээх Тэргүүн сайдын хүсэлтийн хувьд дахиж ханиад хүргэхгүй гэсэн үүрэг амлалт хэрэгтэй байна.” гэж хошигнон хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн зохион байгуулах хороо номын айлдварын бэлтгэл ажлыг маш сайн гүйцэтгэж, шаардлагатай бүхнийг цаг тухайд нь хангаж өгсөн. Бүх арга хэмжээ жигд сайхан болж өнгдөрлөлөө гэв.
“Хүн бүр сайхан сэтгэлийг төлөвшүүлж, өөрсдийгөө зоригжуулж, хүчин зүтгэл гарган бодь сэтгэлийг төрүүлж хоосон чанарыг ойлгож авах нь хамгийн чухал юм шүү.”
“Эцэст нь хэлэхэд, миний аюулгүй байдлыг хангаж өгсөн Энэтхэгийн цагдаа, аюулгүй байдлын хүчнийхэнд хийсэн ажилд нь талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Ялангуяа та бүгд миний инээмсэглэлд аз хөөр, баяр баяслаар хариу барьж байсан явдалд баярлалаа.”
Дүйнхорын ванг зохион байгуулах хорооны дэд дарга Чойкёон Ванчүг хинди хэлээр талархлын үг хэлснээр энэ удаагийн Дүйнхорын их авшиг хүртээх номын хурим өндөрлөсөн юм.
Үзсэн: 1 521
Холбоотой мэдээ: