Эртний Энэтхэгийн үзэл санааны талаар ярив
15-02-2017, 22:14 | Хэвлэх
2017 оны 2 дугаар сар 8
Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.08 – Дели хотын дипломатууд байрладаг тусгай хороолол болох Чанакяпүрид олон улсын Вивекананд сангийн удирдах газар байрлаж байна. Өндөр албан тушаал хашиж байсан олон дарга түшмэлүүд, мэдлэг боловсрол бүхий албаны хүмүүсээс бүрдсэн олон хүн энд Энэтхэгийн ард түмний төлөө сайн үйлсийн аяныг өрнүүлдэг ажээ.
Уг сангийн зүгээс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас эртний Энэтхэгийн үзэл санаа өнөөгийн дэлхийд ямар ач холбогдолтой байгаа талаар ярихыг хүссэн юм. Вивекананд сангийн тэргүүн Жен НС Виж Дээрхийн Гэгээнтнийг угтан авч 250 гаруй хүн цугласан уулзалтын танхимд урьлаа.
Дээрхийн Гэгээнтэн өөрийн хуучны анд, Дели дэх BBC-ийн
сурвалжлагч Марк Туллитэй уулзаж байгаа нь. Энэтхэг,
Шинэ Дели. 2017.02.08. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)Хэсэг эмэгтэйчүүд санскрит хэлээр буддын мөргөлийн уншлага үйлдэв. Дараа нь Жен Виж Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа бидний урилгыг хүлээн авч ирсэнд талархал илэрхийлье гэлээ.
“Хүндэт ахан дүүс нар аа, Свами Вивеканандыг дурсан санаж энэхүү танхимд та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Би түүнтэй Канякумарийн ариун дагшин газар уулзаж байсан бөгөөд дараа нь намайг 1983 онд АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдсан олон улсын шашны парламентад оролцох үед тэрээр сайхан илтгэл тавьж билээ. Олон хүн түүний үзэл санааг дэмжиж байсан боловч хожим уг парламентийн үйл ажиллагаа нам жим болсон мэт санагдсан юм. Намайг Солт Лейк Сити дэх уулзалтанд урих үеэр энэ талаар хэлэхэд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа гэсэн билээ. Гэвч эцэст нь би уг хуралд оролцох боломжгүй болсон юм.”
“Энэхүү уулзалт нь хуучны андуудтайгаа уулзах боломж өгч байна. Тэднийг хараад би өөрөө хичнээн хөгширч буйгаа мэдэрлээ. Олон жилийн өмнө миний харилцааны албаны даргаар ажиллаж байсан ноён Малхотра энд ирсэн байна. Мөн ноён Марк Тулли иржээ. Тэрээр намайг 1973 онд Европ дахь анхны айлчлалаа хийх гэж байхад надаас ярилцлага авч байсан юм. Тухайн үед ноён Марк Тулли “Та яагаад явахаар шийдсэн бэ?” гэж асуухад “Би дэлхийн иргэн гэдгээ сайтар бодож үзсэн.” хэмээн хариулж билээ. Мөн олон жилийн өмнө ахин төрөх, хойд нас байгаа эсэх талаар ярилцаж байсан хуучны андууд маань ирсэн байна. Бид цаашид ч найз нөхөд хэвээрээ байна гэдэгт би итгэлтэй байна.”
“Би анх 1959 онд Энэтхэгт ирээд өөрсдийн уламжлалт соёл боловсролоо хадгалан авч үлдэх тал дээр гол анхаарлаа хандуулж байсан юм. Бандида Неру болон олон мужийн засаг захиргааны дэмжлэгээр бид Төвөдийн Наланда хэмээн хүндэтгэдэг, бидний сургалтын төв болдог томоохон сүм хийдүүдээ байгуулж чадсан билээ. Мөн Бандида Неру бидний ерөнхий боловсролын сургууль байгуулах төслийг маань тууштай дэмжиж, бидний хүүхдүүдэд орчин үеийн мэдлэг боловсролыг төвөд боловсролтой хамтатган сурах боломжийг олгосон юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вивекананд сангийн урилгаар үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Бидний голлож анхаарсан хэл, уламжлал маань Төвөдийн Тисрон Дэцэн хааны урилгаар Төвөдөд заларсан Наландагийн гарамгай багш Шантаракшита гэгээнтэй шууд холбогдох билээ. Тэрээр алдартай гүн ухаантан, логикч хуврага байсан бөгөөд эдүгээ бид түүний туурвисан ном бүтээлээс нь ямар мэдлэгтэй хүн байсныг тодорхой мэдэх боломжтой.”
“Аажимдаа би олон салбарын эрдэмтэн мэргэд, нэр бүхий хүмүүстэй уулзах үедээ энэ цаг үед маш чухал хэрэгтэй мэдлэг боловсролыг төвөдүүд бид хадгалан үлдэж чадсан талаар ярьж, таниулж эхэлсэн юм. Нөгөө талаар энэ нь эртний Энэтхэгийн их багш нар гүн ухааны “сэтгэл төдийтөн” болон “төв үзэл”-ийн онолыг маш нарийн тодорхой тайлбарласан сургалт билээ. Мөн энэ нь тэдний сэтгэл болон сэтгэл хөдлөлийн талаарх гүн гүнзгий ойлголт байсан юм. Хэтэрхий ширүүн санагдаж магад, ямартаа ч орчин үеийн сэтгэл судлал нь эртний Энэтхэгийн сэтгэл судлалын дэргэд бага насны хүүхдийн цэцэрлэгийн түвшинд явагдаж байна гэж би боддог. Шинжлэх ухааны эрдэмтэд зэрэг бусадтай яриа хэлэлцүүлэг хийхдээ бидний хадгалж үлдсэн мэдлэг боловсрол өнөөгийн хүн төрөлхтөнд ач тусаа өгнө гэж хэлдэг юм.”
“Мөн бидний логик зарчмаар гүн ухааныг судалдаг арга барил орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдэд гүн сэтгэгдэл төрүүлж байна. Тэд манай лам хуврагууд буддын гүн ухааны мэтгэлцээн явуулж байгааг, ялангуяа нэг хүн олон хүний өмнөөс номын мэтгэлцээн өрнүүлж байгааг ихэд бахддаг юм.”
“Саруул оюун ухаан, сайхан сэтгэл хоёрыг хослуулснаар өдгөө бидэнд тохиогоод буй ёс суртахууны доголдол, сэтгэл санааны тав тухгүй байдал гэх мэт асуудлуудыг арилгаж чадна. Бид дотоод сэтгэлийн үнэ цэнийг орчин үеийн боловсролтой холбож сэтгэл хөдлөлөө хянах арга ухаанд суралцах хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд уур хилэн болон айдас хүйдэс нь бидний дархлааны системийг устгадаг байхад энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлснээр үүнийг улам хүчтэй болгож чадна хэмээн мэдэгдэж байна. Олон зуун жилийн турш Энэтхэгт өвлөгдөж ирсэн ахимса үзэл болон үйлийн үрийн ойлголт үүнийг бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгох юм.”
Вивекананд олон улсын сангийн уулзалтанд ирсэн хүмүүс Дээрхийн
Гэгээнтний илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2017.02.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа орчин үед Энэтхэгт материаллаг хөгжлийг илүү чухалчилж, уламжлалт ахимса болон үйлийн үрийн ойлголт дээр бага анхаарал хандуулж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр хэрэв үйлийн үрийн ойлголттой бол бусдын эрхийг зөрчих явдал багасна гэсэн юм. Дээрхийн Гэгээнтэн сонсогч нарт хандан,
“Хүндэт Энэтхэг ахан дүүс нар минь ээ, олон мянган жилийн өмнөөс өвлөгдсөн өөрийн уламжлалт ахимса үзэл болон үйлийн үрийн ойлголт дээр илүү их анхаарлаа хандуулаач. Мөн зөвхөн Энэтхэг оронд дэлхийн бүх шашин хэдэн зуун жилийн турш эв найртай оршиж байгаа гэдгийг санах хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуулт хариулт явуулах хэзээний дуртай хүн билээ. Эхний асуулт нь “82 настай та яаж ийм залуу харагддаг вэ?” хэмээн асуусанд тэрээр “Энэ миний нууц” хэмээн хошигнон хэллээ. Гэвч тэрээр тайлбарлахдаа өдөрт 9 цаг унтаж амардаг. Өглөө эрт 3 цагт сэрдэг бөгөөд 5 цаг хүртэл бясалгал хийдэг. Ихэнх бясалгал нь нягтлан судлах бясалгал байдаг гэсэн юм. Тэрээр 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан бөгөөд Төвөд нутгаас нь байнга шахуу гунигтай мэдээ ирдэг боловч энэ бүгд түүнийг сэтгэлийн тайван байдлаа хадгалах чадварыг өгсөн байна.
Тэрээр муслимын шашны талаар буруу ойлголт байгааг цохон тэмдэглээд “муслим террорист” гэх нэрийг хэрэглэхгүй байхыг хүслээ. Учир нь хүмүүсийн тайлбарласнаар алан хядах үйл ажиллагаа хийсэн хүмүүс муслимын сургаалыг зөрчиж байгаа ажээ. Бусад эрдэмтдийн баталсан Фараг Абдуллахын тайлбараас үзвэл “жихад” нь хувь хүний сөрөг сэтгэл хөдлөлтэй тэмцдэг байна.
Төвөдийн анагаах эмийн талаар асуусанд Дээрхийн Гэгээнтэн нэгэн удаа олон улсын хуралд оролцох үеэр 8-р зууны үед төвөдийн анагаах ухаанд аюурведик, хятад, юнаны нөлөө нэмэгдсэнээр төвөдийн анагаах ухаан нь тэр бүгдийг нийлүүлсэн цогц эм болсон гэж мэдэгдсэн байна. Тэрээр байнга өөрийн уламжлалт эм хүртдэг бөгөөд энэ нь өвчнөөс сэргийлэх дорвитой арга болдог талаар ярьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийн асуултанд хариулж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Тэрээр ахин орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд эртний энэтхэгт үүссэн сэтгэл судлалын ойлголтыг судалж эхэлж байна хэмээн ярив. Тэрээр Бангалор хотод нэгэн свамитай уулзаж ярилцах үеэр хиндү болон буддын шашин аль алинд ёс суртахууны, сэтгэл төвлөрлийн, билиг оюуны гэх гурван сургаал адилхан байдаг талаар ярилцжээ. Гол ялгаа нь “би үгүй”-г хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрдөг ялгаатай боловч энэ нь хувь хүний сонголт байх болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон хэллээ..
Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас католик шашинт найз нь хоосон чанарын тухай асуухад тэрээр “Энэ тухай бүү асуу. Энэ чамд чухал асуудал биш” гэж хариулсан байна.
Америкийн эрдэмтэн Аарон Бек өөрийн хийсэн судалгаагаар уур хүргэж буй хүний 90 хувийг бид өөрсдөө төсөөлөн хардаг гэж дүгнэснээ Дээрхийн Гэгээнтэнд хэлжээ.
Наландагийн уламжлал эдийн засгийн талаар ямар байр суурьтай байдаг талаар Марк Тулли асуусанд ихсэж буй баян, ядуугийн ялгаа, ялангуяа ёс суртахууны зарчим алдагдсаны улмаас чинээлэг оронд ч баян, ядуугийн ялгаа улам их болж байгааг ярьсан юм.
Жен Виж уулзалтыг хааж үг хэлэхдээ өөрийн үзэл бодлоосоо хуваалцсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийллээ. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн хуучин андуудтайгаа дотночилон уулзаж, дурсамжаа хуваалцан ярьцгаасан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш өглөө эрт Андра Прадеш мужийн Вижейвада хотод айлчилна.
Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.08 – Дели хотын дипломатууд байрладаг тусгай хороолол болох Чанакяпүрид олон улсын Вивекананд сангийн удирдах газар байрлаж байна. Өндөр албан тушаал хашиж байсан олон дарга түшмэлүүд, мэдлэг боловсрол бүхий албаны хүмүүсээс бүрдсэн олон хүн энд Энэтхэгийн ард түмний төлөө сайн үйлсийн аяныг өрнүүлдэг ажээ.
Уг сангийн зүгээс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас эртний Энэтхэгийн үзэл санаа өнөөгийн дэлхийд ямар ач холбогдолтой байгаа талаар ярихыг хүссэн юм. Вивекананд сангийн тэргүүн Жен НС Виж Дээрхийн Гэгээнтнийг угтан авч 250 гаруй хүн цугласан уулзалтын танхимд урьлаа.
Дээрхийн Гэгээнтэн өөрийн хуучны анд, Дели дэх BBC-ийн
сурвалжлагч Марк Туллитэй уулзаж байгаа нь. Энэтхэг,
Шинэ Дели. 2017.02.08. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Хүндэт ахан дүүс нар аа, Свами Вивеканандыг дурсан санаж энэхүү танхимд та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Би түүнтэй Канякумарийн ариун дагшин газар уулзаж байсан бөгөөд дараа нь намайг 1983 онд АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдсан олон улсын шашны парламентад оролцох үед тэрээр сайхан илтгэл тавьж билээ. Олон хүн түүний үзэл санааг дэмжиж байсан боловч хожим уг парламентийн үйл ажиллагаа нам жим болсон мэт санагдсан юм. Намайг Солт Лейк Сити дэх уулзалтанд урих үеэр энэ талаар хэлэхэд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа гэсэн билээ. Гэвч эцэст нь би уг хуралд оролцох боломжгүй болсон юм.”
“Энэхүү уулзалт нь хуучны андуудтайгаа уулзах боломж өгч байна. Тэднийг хараад би өөрөө хичнээн хөгширч буйгаа мэдэрлээ. Олон жилийн өмнө миний харилцааны албаны даргаар ажиллаж байсан ноён Малхотра энд ирсэн байна. Мөн ноён Марк Тулли иржээ. Тэрээр намайг 1973 онд Европ дахь анхны айлчлалаа хийх гэж байхад надаас ярилцлага авч байсан юм. Тухайн үед ноён Марк Тулли “Та яагаад явахаар шийдсэн бэ?” гэж асуухад “Би дэлхийн иргэн гэдгээ сайтар бодож үзсэн.” хэмээн хариулж билээ. Мөн олон жилийн өмнө ахин төрөх, хойд нас байгаа эсэх талаар ярилцаж байсан хуучны андууд маань ирсэн байна. Бид цаашид ч найз нөхөд хэвээрээ байна гэдэгт би итгэлтэй байна.”
“Би анх 1959 онд Энэтхэгт ирээд өөрсдийн уламжлалт соёл боловсролоо хадгалан авч үлдэх тал дээр гол анхаарлаа хандуулж байсан юм. Бандида Неру болон олон мужийн засаг захиргааны дэмжлэгээр бид Төвөдийн Наланда хэмээн хүндэтгэдэг, бидний сургалтын төв болдог томоохон сүм хийдүүдээ байгуулж чадсан билээ. Мөн Бандида Неру бидний ерөнхий боловсролын сургууль байгуулах төслийг маань тууштай дэмжиж, бидний хүүхдүүдэд орчин үеийн мэдлэг боловсролыг төвөд боловсролтой хамтатган сурах боломжийг олгосон юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вивекананд сангийн урилгаар үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Аажимдаа би олон салбарын эрдэмтэн мэргэд, нэр бүхий хүмүүстэй уулзах үедээ энэ цаг үед маш чухал хэрэгтэй мэдлэг боловсролыг төвөдүүд бид хадгалан үлдэж чадсан талаар ярьж, таниулж эхэлсэн юм. Нөгөө талаар энэ нь эртний Энэтхэгийн их багш нар гүн ухааны “сэтгэл төдийтөн” болон “төв үзэл”-ийн онолыг маш нарийн тодорхой тайлбарласан сургалт билээ. Мөн энэ нь тэдний сэтгэл болон сэтгэл хөдлөлийн талаарх гүн гүнзгий ойлголт байсан юм. Хэтэрхий ширүүн санагдаж магад, ямартаа ч орчин үеийн сэтгэл судлал нь эртний Энэтхэгийн сэтгэл судлалын дэргэд бага насны хүүхдийн цэцэрлэгийн түвшинд явагдаж байна гэж би боддог. Шинжлэх ухааны эрдэмтэд зэрэг бусадтай яриа хэлэлцүүлэг хийхдээ бидний хадгалж үлдсэн мэдлэг боловсрол өнөөгийн хүн төрөлхтөнд ач тусаа өгнө гэж хэлдэг юм.”
“Мөн бидний логик зарчмаар гүн ухааныг судалдаг арга барил орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдэд гүн сэтгэгдэл төрүүлж байна. Тэд манай лам хуврагууд буддын гүн ухааны мэтгэлцээн явуулж байгааг, ялангуяа нэг хүн олон хүний өмнөөс номын мэтгэлцээн өрнүүлж байгааг ихэд бахддаг юм.”
“Саруул оюун ухаан, сайхан сэтгэл хоёрыг хослуулснаар өдгөө бидэнд тохиогоод буй ёс суртахууны доголдол, сэтгэл санааны тав тухгүй байдал гэх мэт асуудлуудыг арилгаж чадна. Бид дотоод сэтгэлийн үнэ цэнийг орчин үеийн боловсролтой холбож сэтгэл хөдлөлөө хянах арга ухаанд суралцах хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд уур хилэн болон айдас хүйдэс нь бидний дархлааны системийг устгадаг байхад энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлснээр үүнийг улам хүчтэй болгож чадна хэмээн мэдэгдэж байна. Олон зуун жилийн турш Энэтхэгт өвлөгдөж ирсэн ахимса үзэл болон үйлийн үрийн ойлголт үүнийг бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгох юм.”
Вивекананд олон улсын сангийн уулзалтанд ирсэн хүмүүс Дээрхийн
Гэгээнтний илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2017.02.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хүндэт Энэтхэг ахан дүүс нар минь ээ, олон мянган жилийн өмнөөс өвлөгдсөн өөрийн уламжлалт ахимса үзэл болон үйлийн үрийн ойлголт дээр илүү их анхаарлаа хандуулаач. Мөн зөвхөн Энэтхэг оронд дэлхийн бүх шашин хэдэн зуун жилийн турш эв найртай оршиж байгаа гэдгийг санах хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуулт хариулт явуулах хэзээний дуртай хүн билээ. Эхний асуулт нь “82 настай та яаж ийм залуу харагддаг вэ?” хэмээн асуусанд тэрээр “Энэ миний нууц” хэмээн хошигнон хэллээ. Гэвч тэрээр тайлбарлахдаа өдөрт 9 цаг унтаж амардаг. Өглөө эрт 3 цагт сэрдэг бөгөөд 5 цаг хүртэл бясалгал хийдэг. Ихэнх бясалгал нь нягтлан судлах бясалгал байдаг гэсэн юм. Тэрээр 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан бөгөөд Төвөд нутгаас нь байнга шахуу гунигтай мэдээ ирдэг боловч энэ бүгд түүнийг сэтгэлийн тайван байдлаа хадгалах чадварыг өгсөн байна.
Тэрээр муслимын шашны талаар буруу ойлголт байгааг цохон тэмдэглээд “муслим террорист” гэх нэрийг хэрэглэхгүй байхыг хүслээ. Учир нь хүмүүсийн тайлбарласнаар алан хядах үйл ажиллагаа хийсэн хүмүүс муслимын сургаалыг зөрчиж байгаа ажээ. Бусад эрдэмтдийн баталсан Фараг Абдуллахын тайлбараас үзвэл “жихад” нь хувь хүний сөрөг сэтгэл хөдлөлтэй тэмцдэг байна.
Төвөдийн анагаах эмийн талаар асуусанд Дээрхийн Гэгээнтэн нэгэн удаа олон улсын хуралд оролцох үеэр 8-р зууны үед төвөдийн анагаах ухаанд аюурведик, хятад, юнаны нөлөө нэмэгдсэнээр төвөдийн анагаах ухаан нь тэр бүгдийг нийлүүлсэн цогц эм болсон гэж мэдэгдсэн байна. Тэрээр байнга өөрийн уламжлалт эм хүртдэг бөгөөд энэ нь өвчнөөс сэргийлэх дорвитой арга болдог талаар ярьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийн асуултанд хариулж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас католик шашинт найз нь хоосон чанарын тухай асуухад тэрээр “Энэ тухай бүү асуу. Энэ чамд чухал асуудал биш” гэж хариулсан байна.
Америкийн эрдэмтэн Аарон Бек өөрийн хийсэн судалгаагаар уур хүргэж буй хүний 90 хувийг бид өөрсдөө төсөөлөн хардаг гэж дүгнэснээ Дээрхийн Гэгээнтэнд хэлжээ.
Наландагийн уламжлал эдийн засгийн талаар ямар байр суурьтай байдаг талаар Марк Тулли асуусанд ихсэж буй баян, ядуугийн ялгаа, ялангуяа ёс суртахууны зарчим алдагдсаны улмаас чинээлэг оронд ч баян, ядуугийн ялгаа улам их болж байгааг ярьсан юм.
Жен Виж уулзалтыг хааж үг хэлэхдээ өөрийн үзэл бодлоосоо хуваалцсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийллээ. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн хуучин андуудтайгаа дотночилон уулзаж, дурсамжаа хуваалцан ярьцгаасан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш өглөө эрт Андра Прадеш мужийн Вижейвада хотод айлчилна.
Үзсэн: 2 618
Холбоотой мэдээ: