Мянган мутарт Жанрайсиг бурханы авшиг
20-03-2017, 04:27 | Хэвлэх
2017 оны 3 дугаар сарын 14
Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.03.14 – Сэрүүний эрч суларсан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганы зүг явган морилж сүсэгтэн олонтой уулзсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд морилохын
өмнө монголчуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Дарамсала.
2017.03.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Тэрээр сэнтийндээ заларсан даруй Жанрайсиг бурханы авшиг өгөх бэлтгэл зан үйлийг хийж эхлэв. Энэ хооронд цугласан олон хүмүүс унзадыг даган маань уншиж байлаа. Дээрхийн Гэгээнтэн бэлтгэл зан үйлээ үйлдэж дууссаны дараа өнөөдөр ямар номын айлдвар болох талаар товч танилцууллаа.
“Өнөөдөр би та бүхэнд 1000 мутартай, 1000 мэлмийтэй Жанрайсиг бурханы авшиг хүртээх болно. Жанрайсиг бурханд бүх бурхад магтаал өргөсөн билээ. Тэрээр хамаг бурхадын энэрэн нигүүлсэхүйн чанартай. Ловон Чандракирти “Төвд орохуй” шастирын эхэнд энэрэн нигүүлсэх сэтгэл нь эхэн, дунд,адаг бүгдэд чухал хэмээн магтсан байдаг. Бурхан, бодьсадва нар лагшин, зарлиг, таалалын гайхамшигт эрдмийг олсон нь их нигүүлсэнгүй сэтгэлээс хамааралтай билээ. Бүхий л бурхад гэгээрлийн замаар замнахдаа бодь сэтгэл үүсгэдэг нь энэрэн нигүүлсэх сэтгэлтэй холбоотой. Эцэстээ бурханы хутагт хүрч чадах, эсэх нь мөн л энэрэн нигүүлсэх сэтгэлтэй холбоотой юм.”
“Төвөдүүд бид өөрсдийгөө Жанрайсиг бурханы адистид хүртсэн ба хятадууд Манзушри бурханы адистид хүртсэн гэж ярьдаг. Хэдий тийм ч бид амин хувиа хичээж, зөвхөн өөртөө анхаарал хандуулж буй цагт амжилтанд хүрэх боломжгүй. Бид бусдад анхаарлаа хандуулж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлсний үндсэн дээр өөрийн болон бусдын зовлонг даван туулж чадна. Бурхан Багшийн айлдсан билиг барамидын сургаалд бодьсадва нар бусдад туслахын тулд гэгээрлийн хутгийг олох ёстой гэж гардаг.”
“Жанрайсиг бурхан Төвөдүүд биднийг анхаарч буй, гэвч бид өөрсдөө уур хилэн гэх мэт сөрөг сэтгэлд идэгдсэн байх аваас түүний ач ивээлийг үгүй хийж байна гэсэн үг юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын хоёр дахь өдөр.
Энэтхэг, Дарамсала. 2017.03.14. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)“1000 мутарт Жанрайсиг бурханыг бясалгах энэхүү увидас нь бикшүни Лакшмигээс уламжлагдсан юм. Би энэ увидсыг хүүхэд байхдаа Тагта ринбочэгээс анх хүртэж билээ. Дараа нь би Домо нутагт хэсэг зуур суухдаа Лин ринбочэгээс бэлтгэлээ сайн базааж байгаад хүртсэн юм. Тэр цагаас хойш бясалгалыг тасралтгүй хийж, мөн тасралтгүй маань уншиж байна.”
“Мөнгө, эрх мэдлээс үл хамаарсан үй олон зовлон бэрхшээлүүд манай дэлхий дээр явагдаж байна. Ямар нэгэн байдлаар бидэнд энэрэнгүй сэтгэл болон саруул оюун ухаан зайлшгүй хэрэгтэй. Үнэхээр бусдад туслах хүсэл нь энэрэнгүй сэтгэлээс л гардаг.”
Өчигдөр хэлсний дагуу Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номын айлдвартаа орохын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам богино хэмжээний уншлага уншлаа. Тэрээр “Мөрийн гурван эрхэм” номыг Богд Зонхов өөрийн дотны шавь Агваандагвад захидал болгон бичсэн болохыг дурдав. Богд Зонхов захидалдаа “Миний номлосныг сайтар дагаж мөрд, хожим намайг илтэд гэгээрсэн бурханы хутаг олох үед чи миний ууган шавь болно” гэж айлджээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хайрлахын өмнө саад тотгор арилгах зан үйл хийлээ. Үүний дараа номын айлдварт сууж буй энгийн хүмүүст гэнэн санваар хүртээв. Дараа нь бодь сэтгэл үүсгэх, үүний дараа бодийн санваар хүртээсэн юм. Энэ бүгдийн эцэст авшиг хүртээснээр хүмүүс Жанрайсиг бурханы увидсыг дадлага болгох бүрэн эрхтэй болсон юм. Авшигийн дараа Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багш, Манзушри, Дарь Эх, Хаянхирва бурхадын зүрхэн тарнийн лүн хүртээлээ.
Тэрээр буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж зөвлөөд төв үзлийн ном сурвалж болох хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”, хутагт Аръяадэвагийн “Дөрвөн зуут”, ловон Чандракиртигийн “Төвд орохуй” номуудыг сайтар үзэж судлахыг хүслээ. Бодь сэтгэлийн тухай маш нарийн бөгөөд тодорхой тайлбарласан ном нь Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” ажээ. Энэ ном нь төвөд, хятад, англи хэлээр үзэж судлахад бэлэн байгааг сануулсан юм.
Төгсгөлд нь тэрээр Зүглаг Хан дуганд буй шүтээнүүдийн талаар тайлбарлан ярив.
Номын айлдварт сууж буй хүмүүс. Энэтхэг, Дарамсала.
2017.03.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Бид Дарамсалад цагаачлан ирснийхээ дараа Бурхан Багшийн энэхүү нандин шүтээнийг бүтээсэн юм. Мөн Төвөдөд цаг төрийн үймээн гарч эхлэх үед нинма урсгалын Жамъяан Чэнзэ Чойжи Лодой хувилгаан Хам нутгаас Лхаст хүрэлцэн ирж Зуу бурханы сүмд Ловон Бадамжуннайн “Нанси силнон” гэх дүрийг бүтээж залахыг Төвөдийн засагт зөвлөж, мөн хүссэн юм. Гэтэл тухайн үеийн олон шалтгааны улмаас төвөдийн засаг ловон Бадамжуннайн өөр дүр болох “Жагарма” гэх дүрийг бүтээжээ. Үүнийг сонссон Жамъяан Чэнзэ Чойжи Лодой хувилгаан санаа алдаж “Далай Лам болон түүний дэргэдэх хүмүүс л Жагарт очиж чадах юм байна даа” гэсэн байна. Үүнд би ихэд харамсаж энд ирсэн хойноо энэхүү “Нанси силнон” гэх дүрийг бүтээхээр шийдсэн юм.”
1000 мутарт Жанрайсиг бурханы дүрийг бүтээсэн учир нь, урьд Лхасын Зуу бурханы сүмд үүнтэй адил Жанрайсиг бурханы шүтээн байсан боловч хожим эвдэлж сүйтгэжээ. Тэрхүү шүтээний хэсэг нь Дээрхийн Гэгээнтэнд ирсэн байна. Ингээд тэрхүү эвдэгдсэн хэсгийг дотор нь залаад одоогийн шинэ дүрийг бүтээжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгт цагаачилж ирснийхээ дараа Төвөдөд буй 1000 мутарт Жанрайсиг бурханы дүрийг зүүдэлснээ ярив. Уг шүтээн нь төвөдийн Соронзан Гамбу хаантай түүхийн холбоотой, нандин шүтээн аж.
Номын айлдвар үүгээр өндөрлөв. Удахгүй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Энэтхэгийн хотуудаар айлчлах ажил эхлэх гэж байна.
Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.03.14 – Сэрүүний эрч суларсан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганы зүг явган морилж сүсэгтэн олонтой уулзсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд морилохын
өмнө монголчуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Дарамсала.
2017.03.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөөдөр би та бүхэнд 1000 мутартай, 1000 мэлмийтэй Жанрайсиг бурханы авшиг хүртээх болно. Жанрайсиг бурханд бүх бурхад магтаал өргөсөн билээ. Тэрээр хамаг бурхадын энэрэн нигүүлсэхүйн чанартай. Ловон Чандракирти “Төвд орохуй” шастирын эхэнд энэрэн нигүүлсэх сэтгэл нь эхэн, дунд,адаг бүгдэд чухал хэмээн магтсан байдаг. Бурхан, бодьсадва нар лагшин, зарлиг, таалалын гайхамшигт эрдмийг олсон нь их нигүүлсэнгүй сэтгэлээс хамааралтай билээ. Бүхий л бурхад гэгээрлийн замаар замнахдаа бодь сэтгэл үүсгэдэг нь энэрэн нигүүлсэх сэтгэлтэй холбоотой. Эцэстээ бурханы хутагт хүрч чадах, эсэх нь мөн л энэрэн нигүүлсэх сэтгэлтэй холбоотой юм.”
“Төвөдүүд бид өөрсдийгөө Жанрайсиг бурханы адистид хүртсэн ба хятадууд Манзушри бурханы адистид хүртсэн гэж ярьдаг. Хэдий тийм ч бид амин хувиа хичээж, зөвхөн өөртөө анхаарал хандуулж буй цагт амжилтанд хүрэх боломжгүй. Бид бусдад анхаарлаа хандуулж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлсний үндсэн дээр өөрийн болон бусдын зовлонг даван туулж чадна. Бурхан Багшийн айлдсан билиг барамидын сургаалд бодьсадва нар бусдад туслахын тулд гэгээрлийн хутгийг олох ёстой гэж гардаг.”
“Жанрайсиг бурхан Төвөдүүд биднийг анхаарч буй, гэвч бид өөрсдөө уур хилэн гэх мэт сөрөг сэтгэлд идэгдсэн байх аваас түүний ач ивээлийг үгүй хийж байна гэсэн үг юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын хоёр дахь өдөр.
Энэтхэг, Дарамсала. 2017.03.14. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Мөнгө, эрх мэдлээс үл хамаарсан үй олон зовлон бэрхшээлүүд манай дэлхий дээр явагдаж байна. Ямар нэгэн байдлаар бидэнд энэрэнгүй сэтгэл болон саруул оюун ухаан зайлшгүй хэрэгтэй. Үнэхээр бусдад туслах хүсэл нь энэрэнгүй сэтгэлээс л гардаг.”
Өчигдөр хэлсний дагуу Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номын айлдвартаа орохын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам богино хэмжээний уншлага уншлаа. Тэрээр “Мөрийн гурван эрхэм” номыг Богд Зонхов өөрийн дотны шавь Агваандагвад захидал болгон бичсэн болохыг дурдав. Богд Зонхов захидалдаа “Миний номлосныг сайтар дагаж мөрд, хожим намайг илтэд гэгээрсэн бурханы хутаг олох үед чи миний ууган шавь болно” гэж айлджээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хайрлахын өмнө саад тотгор арилгах зан үйл хийлээ. Үүний дараа номын айлдварт сууж буй энгийн хүмүүст гэнэн санваар хүртээв. Дараа нь бодь сэтгэл үүсгэх, үүний дараа бодийн санваар хүртээсэн юм. Энэ бүгдийн эцэст авшиг хүртээснээр хүмүүс Жанрайсиг бурханы увидсыг дадлага болгох бүрэн эрхтэй болсон юм. Авшигийн дараа Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багш, Манзушри, Дарь Эх, Хаянхирва бурхадын зүрхэн тарнийн лүн хүртээлээ.
Тэрээр буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж зөвлөөд төв үзлийн ном сурвалж болох хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”, хутагт Аръяадэвагийн “Дөрвөн зуут”, ловон Чандракиртигийн “Төвд орохуй” номуудыг сайтар үзэж судлахыг хүслээ. Бодь сэтгэлийн тухай маш нарийн бөгөөд тодорхой тайлбарласан ном нь Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” ажээ. Энэ ном нь төвөд, хятад, англи хэлээр үзэж судлахад бэлэн байгааг сануулсан юм.
Төгсгөлд нь тэрээр Зүглаг Хан дуганд буй шүтээнүүдийн талаар тайлбарлан ярив.
Номын айлдварт сууж буй хүмүүс. Энэтхэг, Дарамсала.
2017.03.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
1000 мутарт Жанрайсиг бурханы дүрийг бүтээсэн учир нь, урьд Лхасын Зуу бурханы сүмд үүнтэй адил Жанрайсиг бурханы шүтээн байсан боловч хожим эвдэлж сүйтгэжээ. Тэрхүү шүтээний хэсэг нь Дээрхийн Гэгээнтэнд ирсэн байна. Ингээд тэрхүү эвдэгдсэн хэсгийг дотор нь залаад одоогийн шинэ дүрийг бүтээжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгт цагаачилж ирснийхээ дараа Төвөдөд буй 1000 мутарт Жанрайсиг бурханы дүрийг зүүдэлснээ ярив. Уг шүтээн нь төвөдийн Соронзан Гамбу хаантай түүхийн холбоотой, нандин шүтээн аж.
Номын айлдвар үүгээр өндөрлөв. Удахгүй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Энэтхэгийн хотуудаар айлчлах ажил эхлэх гэж байна.
Үзсэн: 1 982
Холбоотой мэдээ: