Шинжлэх ухаан, Оюун санаа ба Дэлхийн энх тайван
14-11-2017, 05:19 | Хэвлэх
2017 оны 11 дүгээр сар 4
Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Бхактиведанта институт болон олон улсын “Кришна ухаан” төвийн хамтарсан хүсэлтээр жил бүр зохион байгуулагддаг “Шинжлэх ухаан, Оюун санаа, Дэлхийн энх тайван” сэдэвт хуралд уламжлал ёсоор оролцлоо. Энэхүү хурал Дарамсала хотод зохион байгуулагдав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тайзан дээр хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Төрийн дуулал эгшиглэхэд бүх хүн босож зогсов. Дараа нь Кришна тэнгэрийн магтаалыг дууг дуулж, хүндэт зочид зул өргөсөн юм.
Уг хурлыг даргалж буй ноён Судипто Гош Дээрхийн Гэгээнтэн болон бусад бүх зочидыг тавтай морилохыг хүсээд үгийн төгсгөлдөө “Хэрэв та бусдыг аз жаргалтай байлгахыг хүсвэл энэрэнгүй сэтгэлийг эзэмш. Хэрэв та өөрийгөө аз жаргалтай байлгахыг хүсвэл мөн л энэрэнгүй сэтгэлийг эзэмш.” хэмээсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгээс эш татлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад хүндэт зочид ёслолын зул өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэхдээ уламлжлал ёсоор цугласан бүх хүмүүст хандан “Ахан дүүс минь” хэмээн мэндэлсэн юм.
“Ахан дүүс минь, энэхүү уулзалтанд оролцож байгаадаа би туйлын баяртай байна. Энд цугласан хүмүүсийн зарим нь надтай адил 20-р зууны хүмүүс билээ. Бусад хориод насны залуучууд бүгд 21-р зууны хүмүүс юм. 20-р зуун хэдийнээ өнгөрчээ. Бид үүнийг эргэн харвал сөрөг сэтгэл хөдлөлд автаж богино, харалган байсны үр дагаварт, мөн ёс суртахууны дутагдлаас улбаатай бусдад сайнаар хандах сэтгэл үгүйн улмаас дайн тулаан, хүчирхийлэл гаарсан эрин үе байлаа.”
“Энэ нь хүчирхийллийн аргаар асуудлыг шийднэ гэж итгэсэнтэй холбоотой. 21-р зууны эхэн үед ч энэ байдал хүчтэй хэвээр байна. Аллага, хүчирхийллийн мэдээ дүүрэн цацагдаж байна. Хээл хахууль цэцэглэж, ядуу ард иргэд зовж байна. Олон газар шашин шүтлэг хүртэл хүчирхийллийн шалтаг болж буй бөгөөд шинжлэх ухааны олон дэвшил нь аллага явуулахад ашиглагдаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинжлэх ухаан, Оюун санаа, Дэлхийн энх тайван" сэдэвт хуралд үр хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Бид эдгээрийг даруй зогсоох ёстой. Хэрэв үүнийг зөнд нь орхивол 21-р зуун маань өнгөрсөн зууны адил хүчирхийлэл, зовлонгийн эрин үе болох нь дамжиггүй. Өдгөө 82 насыг наслаж буй надтай адил ахмадууд үүнд төдийлөн санаа зовохгүй байж болох ч өнөөгийн залуус та нар аллага, хүчирхийлэл, хууран мэхлэх зэрэг олон гэмт хэргийг харсаар байх уу хэмээн өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Бидэнд тохиож буй зовлон бэрхшээлийн ихэнхийг бид өөрсдөө бий болгосон. Цаг уурын өөрчлөлт нь ч хүмүүс бидний хайхрамжгүй байдалтай холбоотой. Бид өөрсдийн бий болгосон энэ олон асуудлыг хэрхэн арилгах талаар ярилцах хэрэгтэй байна.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй хэмээн нотлосон талаар дурдсан юм. Эхийн хайранд тэтгэгдэж төрж өссөн бүхэн ийм чанартай байх нь тодорхой гэлээ. Эхийн халамж хайр байхгүй бол амьдрах ямар ч боломжгүй гэв.
“Хэрэв шинжлэх ухаан ч гэсэн сөрөг сэдлээр явагдвал хор уршиг авчрах байх болно. Бид хичнээн саруул оюун ухаантай ч үүнийгээ зөвхөн бусдыг хорлож хохироох, алж талахад зориулбал ямар харамсалтай вэ?”
Хурал оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухаан материаллаг хөгжилд асар их судалгаа явуулсан бөгөөд өдгөө харин сэтгэл хийгээд хүний саруул оюун ухаанд анхаарал хандуулж эхэлсэнд талархаж байгаа гэдгээ илэрхийлэв. Тэрээр энэ зууны шинжлэх ухаан бидний дотоод ертөнцийг илүү их судлах болно хэмээн мэдэгдлээ. Энэтхэгийн цөмийн эрдэмтэн Ража Рамана түүнд өнөөгийн квантын физикийн онол эртний Энэтхэгийн Нагаржуна гэгээний номлолд хэдийнээ гарсан гэж хэлснийг эш талаа. Эртний Энэтхэгийн сэтгэл оюун хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг талаарх судалгаа орчин үед чухал хэрэгтэй байгааг дурдсан юм.
“Бид өөрсдийн сэтгэл, оюунаа засаж өөрчлөх боломжтой. Бид уурлахгүй, үзэн ядахгүй байх боломжтой. Хэдий чинээ энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлж чадна тэр хэмжээгээр уур хилэн, үзэн ядах тэргүүтэн үгүй болох юм. Бусад адгуус амьтанд зарим нэг энэрэнгүй сэтгэл байх боловч саруул оюун ухаан үгүйн улмаас түүнийгээ хөгжүүлэх боломжгүй. Харин хүмүүс бидэнд боломж бүрэн бий.”
“Таван жилийн турш уулын агуйд зөвхөн цай, талхаар гол зогоож байсан христийн нэгэн ламтай би Испанийн Монцератад уулзаж билээ. Би түүнээс юу бясалгаж суусан талаар асуусанд энэрэл хайрыг бясалгасан гэж хариулсан юм. Ингэж хэлэхдээ түүний нүдэнд баяр баясгалангийн оч гялалзаж байсан нь жинхэнэ бөгөөд өнө мөнхийн сэтгэлийн амар амгаланг бодитоор мэдэрсэний шинж гэж ойлгогдож байлаа.”
Эрдэм шинжилгээний хурал явагдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Эдүгээ энэтхэгчүүд та бүхэнд дотоод ертөнц, оюун санаа, сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг талаарх гүн нэвтэрхий ойлголт бий гэдгийг би байнга хэлдэг. Гэсэн ч материаллаг хөгжлийн хойноос хэт их хөөцөлдсний улмаас олон хүн эртний энэхүү мэдлэг боловсролыг ойшоохгүй байна. Миний нэг томоохон үүрэг бол энэхүү мэдлэг боловсролыг энд Энэтхэгт сэргээх явдал юм. Би энэтхэгчүүдийг эртний оюун санааны талаарх гүн мэдлэг боловсролыг орчин үеийн мэдлэг боловсролтой гүйцэд уялдуулж чадна гэдэгт бүрэн итгэдэг. Миний бүр илүү чухалчилж буй зүйл бол Энэтхэг орон дэлхийн хамгийн том ардчилсан орон бөгөөд дэлхий нийтэд өргөн хүрээнд нөлөөлөх боломжтой юм. Бид амжилтанд хүрэхийн тулд яг одооноос эхлэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүнд нухацтай хандахыг хүсье!”
Танхимаас хэд хэдэн асуулт ирсний нэг нь бясалгалын тухай байлаа. Тэрээр випашяна бясалгалыг нягталж шинжлэх зарчимтай уялдуулж байгаад баяртай байна гэдгээ мэдэгдэв. Тэрээр цааш нь ярихдаа бидний амьдралын зорилго бол аз жаргал, баяр баясгаланг олох явдал бөгөөд бид өдөр бүр үүнийг олж чадна гэсэн итгэл найдвараар тэтгэгдэж байдаг гэсэн юм. Мөн энэрэнгүй сэтгэл дээр үндэслэн чинхүү ёс суртахууныг бий болгож чадах ба дэлхийн энх тайвныг ч авчирна гэлээ.
Танхимаас асуулт асуулаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Хувь хүн хэрхэн олон нийтэд тусалж чадах талаар асуулаа. Хэдийгээр ганц хүн олон нийтэд төдийлөн нөлөөлж чадахгүй мэт санагдаж болох ч дэлхийн өөрчлөлт хувь хүнээс эхлэлтэй байдаг гэв. Хэн нэгэн хүн өөрийн мэдэх зүйлээ бусадтай хуваалцсанаар өөрчлөлт ирнэ гэлээ. Тэрээр хүн төрөлхтөн саруул оюун ухаантай гэдгийг давтан хэлэв.
“Энэрэнгүй сэтгэл бидний оюун санааны үндсэн чанар мөн ба уур хилэн, үзэн ядах нь үндсэн чанар биш гэдгийг бид ойлгох чадвартай. Мөн уур хилэн бидний амгалан тайван байдлыг алдагдуулж, гэр бүлийг ч бусниулж, найз нөхдөөс салгадаг гэдгийг ойлгодог.”
Доод Дарамсалагийн Төвөдийн дунд сургуулийн нэгэн сурагч амьдралд тохиолдсон бэрхшээлийг хэрхэн давах талаар асуусанд энэ нь өөрийн хэтийн хандлагаас хамаарна гэв. Хэрэв чи зөвхөн асуудлыг бодоод байвал энэ нь хэцүү байх болно. Харин өргөн хүрээнд харж чадвал хичнээн их хохирол амссан ч түүний ашигтай бөгөөд давуу талыг харж чадна гэлээ.
Дараа нь тэнд цугласан төвөд сурагч нарт хандан өөрийн төрөлх хэлээр үг хэлсэн юм.
“7, 8-р зууны үед Төвөдийн их хаан шашин, соёлоо өндөрт хөгжүүлж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр төвөд хэл Наландагийн уламжлалын гүн ухааны үзэл онолыг хамгийн илүү илэрхийлж чадахуйц хэл болоод байна. Энэ бол бидний бахархууштай зүйл мөн.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд сурагч нарт хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Тэрээр сүүлийн 60 жилийн хүнд цаг үед төвөдүүд оюун санаа, итгэл найдвар, эр зоригоо алдаагүй болохыг дурдлаа. Үүний үр дүнд Хятадын улс төрийн хатуу чиг шугмыг баримтлагчид өөрсдийн улс төрийн байр суурийг эргэн харах дээр тулсан гэлээ.
Тэрээр өөрсдийн соёл уламжлалаас ичиж, бүрэг дорой байх ёсгүй гэв. Наландагийн учир шалтгаан хийгээд сэтгэл судлалын өв уламжлал нь дэлхий нийтэд эерэг өөрчлөлтийг авчрах болно гэсэн юм. Төвөдийн сурагчид өөрсдийн уламжлалт мэдлэг боловсролыг хадгалахын төлөө, мөн орчин үеийн мэдлэг боловсролыг олж авахын төлөө тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэж зөвлөв.
Тэрээр төгсгөлд нь:
“Түүхэн талаасаа авч үзвэл төвөдүүд бид энэтхэгчүүдийг багш гэж хүндэтгэж өөрсдийгөө тэдний шавь хэмээдэг. Гэтэл багш нар нь эртний мэдлэг боловсролыг тоохгүй орхиж шавь төвөдүүд өнөөг хүртэл хадгалан авч чухал ач холбогдолтой болохыг өөрсдөөрөө батлан харуулсан юм.” хэмээн тэмдэглэн хэллээ.
Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Бхактиведанта институт болон олон улсын “Кришна ухаан” төвийн хамтарсан хүсэлтээр жил бүр зохион байгуулагддаг “Шинжлэх ухаан, Оюун санаа, Дэлхийн энх тайван” сэдэвт хуралд уламжлал ёсоор оролцлоо. Энэхүү хурал Дарамсала хотод зохион байгуулагдав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тайзан дээр хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Төрийн дуулал эгшиглэхэд бүх хүн босож зогсов. Дараа нь Кришна тэнгэрийн магтаалыг дууг дуулж, хүндэт зочид зул өргөсөн юм.
Уг хурлыг даргалж буй ноён Судипто Гош Дээрхийн Гэгээнтэн болон бусад бүх зочидыг тавтай морилохыг хүсээд үгийн төгсгөлдөө “Хэрэв та бусдыг аз жаргалтай байлгахыг хүсвэл энэрэнгүй сэтгэлийг эзэмш. Хэрэв та өөрийгөө аз жаргалтай байлгахыг хүсвэл мөн л энэрэнгүй сэтгэлийг эзэмш.” хэмээсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгээс эш татлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад хүндэт зочид ёслолын зул өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Ахан дүүс минь, энэхүү уулзалтанд оролцож байгаадаа би туйлын баяртай байна. Энд цугласан хүмүүсийн зарим нь надтай адил 20-р зууны хүмүүс билээ. Бусад хориод насны залуучууд бүгд 21-р зууны хүмүүс юм. 20-р зуун хэдийнээ өнгөрчээ. Бид үүнийг эргэн харвал сөрөг сэтгэл хөдлөлд автаж богино, харалган байсны үр дагаварт, мөн ёс суртахууны дутагдлаас улбаатай бусдад сайнаар хандах сэтгэл үгүйн улмаас дайн тулаан, хүчирхийлэл гаарсан эрин үе байлаа.”
“Энэ нь хүчирхийллийн аргаар асуудлыг шийднэ гэж итгэсэнтэй холбоотой. 21-р зууны эхэн үед ч энэ байдал хүчтэй хэвээр байна. Аллага, хүчирхийллийн мэдээ дүүрэн цацагдаж байна. Хээл хахууль цэцэглэж, ядуу ард иргэд зовж байна. Олон газар шашин шүтлэг хүртэл хүчирхийллийн шалтаг болж буй бөгөөд шинжлэх ухааны олон дэвшил нь аллага явуулахад ашиглагдаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинжлэх ухаан, Оюун санаа, Дэлхийн энх тайван" сэдэвт хуралд үр хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй хэмээн нотлосон талаар дурдсан юм. Эхийн хайранд тэтгэгдэж төрж өссөн бүхэн ийм чанартай байх нь тодорхой гэлээ. Эхийн халамж хайр байхгүй бол амьдрах ямар ч боломжгүй гэв.
“Хэрэв шинжлэх ухаан ч гэсэн сөрөг сэдлээр явагдвал хор уршиг авчрах байх болно. Бид хичнээн саруул оюун ухаантай ч үүнийгээ зөвхөн бусдыг хорлож хохироох, алж талахад зориулбал ямар харамсалтай вэ?”
Хурал оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид өөрсдийн сэтгэл, оюунаа засаж өөрчлөх боломжтой. Бид уурлахгүй, үзэн ядахгүй байх боломжтой. Хэдий чинээ энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлж чадна тэр хэмжээгээр уур хилэн, үзэн ядах тэргүүтэн үгүй болох юм. Бусад адгуус амьтанд зарим нэг энэрэнгүй сэтгэл байх боловч саруул оюун ухаан үгүйн улмаас түүнийгээ хөгжүүлэх боломжгүй. Харин хүмүүс бидэнд боломж бүрэн бий.”
“Таван жилийн турш уулын агуйд зөвхөн цай, талхаар гол зогоож байсан христийн нэгэн ламтай би Испанийн Монцератад уулзаж билээ. Би түүнээс юу бясалгаж суусан талаар асуусанд энэрэл хайрыг бясалгасан гэж хариулсан юм. Ингэж хэлэхдээ түүний нүдэнд баяр баясгалангийн оч гялалзаж байсан нь жинхэнэ бөгөөд өнө мөнхийн сэтгэлийн амар амгаланг бодитоор мэдэрсэний шинж гэж ойлгогдож байлаа.”
Эрдэм шинжилгээний хурал явагдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Танхимаас хэд хэдэн асуулт ирсний нэг нь бясалгалын тухай байлаа. Тэрээр випашяна бясалгалыг нягталж шинжлэх зарчимтай уялдуулж байгаад баяртай байна гэдгээ мэдэгдэв. Тэрээр цааш нь ярихдаа бидний амьдралын зорилго бол аз жаргал, баяр баясгаланг олох явдал бөгөөд бид өдөр бүр үүнийг олж чадна гэсэн итгэл найдвараар тэтгэгдэж байдаг гэсэн юм. Мөн энэрэнгүй сэтгэл дээр үндэслэн чинхүү ёс суртахууныг бий болгож чадах ба дэлхийн энх тайвныг ч авчирна гэлээ.
Танхимаас асуулт асуулаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Энэрэнгүй сэтгэл бидний оюун санааны үндсэн чанар мөн ба уур хилэн, үзэн ядах нь үндсэн чанар биш гэдгийг бид ойлгох чадвартай. Мөн уур хилэн бидний амгалан тайван байдлыг алдагдуулж, гэр бүлийг ч бусниулж, найз нөхдөөс салгадаг гэдгийг ойлгодог.”
Доод Дарамсалагийн Төвөдийн дунд сургуулийн нэгэн сурагч амьдралд тохиолдсон бэрхшээлийг хэрхэн давах талаар асуусанд энэ нь өөрийн хэтийн хандлагаас хамаарна гэв. Хэрэв чи зөвхөн асуудлыг бодоод байвал энэ нь хэцүү байх болно. Харин өргөн хүрээнд харж чадвал хичнээн их хохирол амссан ч түүний ашигтай бөгөөд давуу талыг харж чадна гэлээ.
Дараа нь тэнд цугласан төвөд сурагч нарт хандан өөрийн төрөлх хэлээр үг хэлсэн юм.
“7, 8-р зууны үед Төвөдийн их хаан шашин, соёлоо өндөрт хөгжүүлж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр төвөд хэл Наландагийн уламжлалын гүн ухааны үзэл онолыг хамгийн илүү илэрхийлж чадахуйц хэл болоод байна. Энэ бол бидний бахархууштай зүйл мөн.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд сурагч нарт хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр өөрсдийн соёл уламжлалаас ичиж, бүрэг дорой байх ёсгүй гэв. Наландагийн учир шалтгаан хийгээд сэтгэл судлалын өв уламжлал нь дэлхий нийтэд эерэг өөрчлөлтийг авчрах болно гэсэн юм. Төвөдийн сурагчид өөрсдийн уламжлалт мэдлэг боловсролыг хадгалахын төлөө, мөн орчин үеийн мэдлэг боловсролыг олж авахын төлөө тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэж зөвлөв.
Тэрээр төгсгөлд нь:
“Түүхэн талаасаа авч үзвэл төвөдүүд бид энэтхэгчүүдийг багш гэж хүндэтгэж өөрсдийгөө тэдний шавь хэмээдэг. Гэтэл багш нар нь эртний мэдлэг боловсролыг тоохгүй орхиж шавь төвөдүүд өнөөг хүртэл хадгалан авч чухал ач холбогдолтой болохыг өөрсдөөрөө батлан харуулсан юм.” хэмээн тэмдэглэн хэллээ.
Үзсэн: 1 716
Холбоотой мэдээ: