Шууд дамжуулах - Дээрхийн Гэгээнтэн Далай лам "Бодьсадвын Явдалд Орохуй"

20-12-2013, 22:18  |  Хэвлэх

2013 оны 12 дугаар сарын 21-23 өдрүүдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Дели хотод Оросын сүсэгтнүүдийн хүсэлтээр Шантидэва гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” (жонжүг) номыг айлдаж, Минтүг бурханы авшиг (Минтүг ван) хүртээнэ. Уг номын үйл ажиллагааг Монгол хэлээр шууд дамжуулж байна.

Номын айлдварыг шууд хүлээн авч үзэх цахим хуудас: https://new.livestream.com/DalaiLama/guide-mongolian

Цагийн хуваарь:
12 сарын 21. өглөө 11:00-14:00, өдөр 3:30-5:30. /Монголын цагаар/
12 сарын 22. өглөө 11:30-14:00, өдөр 3:30-5:30. /Монголын цагаар/
12 сарын 23. өглөө 10:30-13:00. /Монголын цагаар/

Үзсэн: 4 866
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц