Дэлхийн Бурханы шашинтнуудын чуулга уулзалтыг хааж айлдсан Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдвар
8-10-2012, 19:23 | Хэвлэх
Энэтхэг улс, Шинэ Дели, 2011оны 11 дүгээр сарын 3
Бурханы шашинт ахан дүүс болон энд хуран цугларсан та бүгдийн амар амгаланг айлтгая.
Бурханы шашны хувраг хүний хувьд энэ бол сэтгэл хөдөлгөсөн сайхан эгшин байна. Ихэнхдээ л төгсгөлд үг хэлэх хүнд хэлэх зүйл үлддэггүй юм. Хамаг дурьдваас зохих зүйлсийг хэлчихсэн байна.
Хүмүүн төрөлхтөний хувьд хүн тус бүрийн ижил тэгш байдлыг онцлохын ач холбогдол
Би Бурханы шашинтан хүн гэдэг бол мэдээжээр миний бодол санаа, үүнээс бүр цаашлаад илүү гүнзгий авч үзвэл би дэлхийн долоон тэрбум шахам хүмүүн төрөлтний нэг нь билээ. Хүн гэдэг бол нийгмийн амьтан, тиймээс хувь хүн бүрийн ирээдүй бусдаасаа хамаардаг. Тиймээс би өөрийн ашиг сонирхлын төлөө зайлшгүй хүн төрөлхтөний тухай бодох ёстой.
Суурь түвшинд, хүн гэдгийн хувьд, дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байгаа гэдгийг би мэднэ. Тэд бүгдээрээ жаргахыг хүсдэг, хэн нь ч зовлонг үл хүсдэг ба тийнхүү дор бүрнээ тийм байх ч эрхтэй. Бидний хооронд ямарваа ялгаа гэж үгүй. Ямар ч шашин шүтлэгтэй эсвэл огт шүтлэггүй, баян, ядуу, боловсролтой, боловсролгүй, хаан эсвэл гуйлгачин тэргүүтэн ямар хүн байхаас үл хамааран энэ түвшний хувьд бид бүгд адилхан хүмүүн төрөлтөн бөгөөд бид бүгд адилхан бөгөөд ижил тэгш эрхтэй билээ.
Миний бодлоор, нийт хүн төрөлхтөн бидэнд тулгараад байгаа олон бэрхшээлтэй асуудлууд нь хоёрдугаар түвшний асуудалд буюу бидний хоорондын ялгаанд хэт анхаарснаас үүддэг байна. Хэрэв бид бүгд адилхан хүмүүн ахан дүүс хэмээх суурь түвшинд тунгааж бодох юм бол элдэв маргаан тэмцэл гарах, хууран мэхлэх, бие биенээ дорд үзэх зэрэгт ямарваа үндэслэл олдохгүй юм. Бид бүгд нэгэн ижил. Ийнхүү бид адилхан гэдгийг сайтар тодорхой ухаарах хэрэгтэй байна.
Хүн төрөлхтөний амгалан жаргалант ирээдүй бол бид бүгдийн хүсэл сонирхол, бас бид бүгдийн хариуцлага мөн. Нэг тэрбум орчим бурханы шашинтан бид ч хүмүүн төрөлхтөний тусад зүтгэх учиртай. Шагжмуни бурхан хамаг амьтны тусын тулд л гэгээрэлд хүрсэн гэж би бодож байна. Тэрбээр бүхий л амьдрал, сургааль номлолоо зөвхөн нэг бурханы шашинтнуудад бус хамаг амьтны тусын тулд зориулсан юм.
Хорьдугаар зууныг эргэн харахуйд
Хорьдугаар зууныг эргэн харахад энэ зуун нь бүхий л хүн төрөлхтний түүхэнд асар их чухал зуун байжээ гэж би бодож байна. Бид маш олон эерэг нээлтийг хийсэн байна. Гэвч үүний зэрэгцээгээр хорьдугаар зуун цус урсгасан хүчийрхийллийн зуун байв. Тэр ч байтугай янз бүрийн шашин шүтлэгийн нэрээр талцан хуваагдаж, хүчирхийлэл үйлджээ.
Ийнхүү хорьдугаар зуун цус урсгасан хүчирхийллийн зуун байв. Зарим түүхчдийн үзэж буйгаар хоёр зуун сая хүн амь үрэгдсэн гэсэн тооцоо байдаг.Үнэхээр ийм үлэмж хэмжээний зовлонгийн төлөөсөөр энэ дэлхийд сайн сайхан, амар амгалан, зол жаргал ирдэг юм бол тэр их хэмжээний зовлон зүдүүрийг зөвтгөж болохсон. Гэвч тэр тийм биш юм. Энэ хорин эгдүгээр зууны эхэнд ч гэсэн зүй бус, золгүй явдал хаа сайгүй байсаар байна. Эдгээр нь урьдын алдаа, тоомжиргүй байдлын үр дагавар, ул мөр гэж бодож байна.
Техник технологийн дэвшил нь бидэнд үсрэнгүй хөгжлийг авчирсан ч тэр л технологи нь заримдаа сөнөөж сүйтгэх хүчийг нэмэгдүүлсэн байдаг. Шинжлэх ухаан болоод технологи нь өөрөө гайхамшигтай боловч тэдгээрийг хэрхэн тустай эергээр ашиглах нь эцсийн эцэст бидний сэтгэл зүрхнээс л хамаарна. Энэ нь технологийг ашиглаж буй хүний, шинжлэх ухаан болон түүний мэдлэгийг ашиглаж байгаа хүний сэтгэл зүрхнээс хамаарах юм.
Хэрэв та зөвхөн мөнгө, шинжлэх ухаан, технологийн хүчээр сайн сайхан дэлхий ертөнц цогцолно гэж бодож байгаа бол энэ буруу. Хэрэв та үнэхээрийн сайн сайхан, аз жаргалтай дэлхий ертөнцийг хүсэж байгаа бол энэ нь эцэстээ бидний өөрсдийн сэтгэл зүрхнээс шалтгаалах зүйл билээ. Аливаа мэдлэг ухаан, боловсролоор манай дэлхий сайн сайхан болно гэдэг тийм баттай зүйл бус. Хамаг хэрэг түвэг таригсад нь уураг тархины хувьд их л ухаантай сэргэлэн хүмүүс байдаг гэж би бодно.Тэгэхээр тэдний уур хорсол, айдас хүйдэс, үзэн ядалт, атгаг сэжиг зэрэг санаа сэдэл нь тэдгээр бэрхшээлийн шалтгаан болсон байна.
Хувь хүн бүрт дотоод амар амгалан хэрэгтэй болох нь
Энэ хорин нэгдүгээр зуунг энх тайвны зуун болгож цогцлоохын тулд юуны түрүүнд дотоод амар амгалангийн тухай бодох ёстой юм.Энх тайван нь тунхаг, гэрээ бичиг, уриа лоозонгоор тогтчихгүй. Дотоодын амар амгалангаас энх тайван бүтэх ёстой. Энэ бол цорын ганц зам мөн. Тиймээс амгалан жаргалан бүхий дэлхий ертөнцийг байгуулахын тулд эцсийн дүндээ хувь хүн бүр дотоод бодол сэтгэл рүүгээ өнгийж харах хэрэгтэй. Нэгдсэн Үндэстний байгууллага зэрэг дэлхий нийтийн байгууллага энх тайвныг бүтээж чадахгүй юм. Энх тайван эхлээд хүн тус бүрийн дотоод амар амгалангаас, хувь хүний түвшинд бий болох учиртай.
Шашиндаа хоёр нүүр гаргахаас зайлсхийх нь
Хүмүүс хамтран хамт олон, нийгмийг байгуулдаг. Гэвч удирдагч нар нь нийгэм дэх аливаа ёс суртахууны зарчим, ёс зүйн хэм хэмжээний талаар санаа тавихгүй байгаа мэт харагдана. Нийгэмд зөвхөн мөнгө, эрх мэдлийг л эрхэмлэдэг. Тийм нийгэмд амьдарч буй хүмүүс шууд л мөнгө, эрх мэдлийг чухал гэж итгэдэг. Тэднийг буруутгах аргагүй юм. Манай нийгэм тэр чигээрээ ингэж л бодож байна.
Шашин шүтлэгтэй олон хүмүүс “Эзэн минь”, “Бурхан минь” хэмээн амаа хөдөлгөх төдий л хэлэхээс биш өдөр тутмын амьдралдаа үл тоомсорлоно. Буддын шашинтан бид Бурханд залбирдаг хэдий ч өдөр тутмын амьдралдаа Бурханаа мартан, мөнгө, эрх мэдэл, нэр төрийн араас хөөцөлдөж байдаг. Яагаад энэ вэ? Шашны хүмүүс бид ч заримдаа хуурамч зан гаргаад байна гэж би бодож байна. Бид хамаг амьтны төлөө залбирдаг мөртөө жинхэнэ үйлдэл дээрээ ямар байдаг билээ? Бид бусдын эрхийн талаархи элдэв асуудалд санаа үл тавьдаг. Бид зөвхөн ашиг хонжоо л хайна. Бусад өөр олон шашны итгэгчид ч залбирдаг, тэд Эзэн тэнгэртээ залбирч, “Би биднийг бүтээгч Эзэн тэнгэртээ итгэдэг” гэх боловч бүтээгч эзнийхээ үгийг, ном сургаалийг нь дагадаггүй.
Би Энэтхэг анд найз нартаа Энэтхэгийн ард түмэн харьцангуйгаар шашинлаг хүмүүс гэж хэлдэг. Тэд Шива, эд баялагийн тэнгэр болох Ганеш-д залбирдаг. Тэд үнэхээр сүжиглэн биширч, залбирдаг. Миний бодлоор айл бүр ямар нэгэн тэнгэрийн дүр залсан байдаг. Гэсэн хэдий ч жинхэнэ амьдрал дээр нь хээл хахууль, шударга бус зүйл асар их бий. Яагаад тэр вэ? Эзэн тэнгэр, Бурхан багшийн хэн нь ч хээл хахууль, шударга бус байхыг зүйтэй гэж хэлээгүй шүү дээ. Бид үнэнч, шударга байх ёстой. Ямар ч гэгээнтэн “өөрийн аль чадахаар ашиг хонжоо хар, таныг би адислана” гэж айлдаагүй юм.
Тиймээс, хэрэв бид Будда, Есүс Христ, Мохамед зэрэг гэгээнтнийг хүлээн зөвшөөрч л байгаа бол үнэнч, шударга байх учиртай. Ийн “надад нууж хаах зүйл
үгүй, хэнд ч би өөрийн бодож санаж байгааг хэлж чадна, би юуг ч шударгаар хариулж чадна” хэмээн өөртөө итгэх итгэлийг олж авна. Ингэснээр бусдын итгэлийг олж авна. Ийнхүү үнэнч шударга байна гэдэг хувийн ашиг сонирхлын үүднээс ч гэсэн дотоод хүч, өөртөө итгэх итгэлийн чухал эх булаг гэж болно.Үнэхээрийн аятай сайхан ярьж, инээмсэглэж чаддаг хүмүүс байдаг, гэвч тэдний санаа зоригдол руу нь харах юм бол огт өөр зүйл байдаг. Тийм хүмүүст итгэн үнэмшиж, хүндлэх сэтгэл төрнө гэж үү?
Бурханы ном сургаальдаа үнэнч байх нь
Би бурханы шашинтай хүн, Бурханы номт ахан дүүстээ хандаж хэлэхэд мэдээж Бурханы сургааль 2500 гаруй жилийн настай хэдий ч өнөө бидний үед ч ач холбогдол нь хэвээрээ байгаа юм. Тиймээс ч олон шилдэг эрдэмтэд хорт муу сэтгэлийн хөдөлгөөнийг дарах арга, мэдээллийг цуглуулахад машид шамдан зорьж байна. Мэдээж сургааль ном гайхамшигтай боловч одоо цагийн лам [номын багш нар], брүлгү [хувилгаан], багш нар чанарын хувьд доройтож байгаагийн шинж тэмдэг үзэгдэж байна гэж би бодож байна. Үүнд миний сэтгэл ихэд эмзэглэдэг. Өөрөө амьдралдаа ёс суртахууныг үл сахиж байгаа бол хэрхэн бусдад ёс суртахууныг номлох билээ? Бусдад үнэн мөрийг заахын тулд эхлээд өөрөө үнэн мөрийг дагах хэрэгтэй.
Урьд хамаг сайн зүйлсийг дурьдан ярьцгаасан тул мууг хэлэх нь л надад үлдсэн шиг байна. Бид бүгдээрээ асар их нухацтай, бодолтой байх хэрэгтэй. Би Бурханы хувраг хүн, би өөрийн үйлдэлдээ байнга хянамгай байдаг. Өглөө бүр сэрэнгүүтээ би сэтгэл оюунаа хурцатгахын тухайтад Бурханыг дурьдаж, Бурхан багшийн сургаалиас уншдаг. Улмаар өдрийн туршид тэдгээр зарчмыг сахин, үнэнч шударга, нигүүлсэнгүй, амар тайван, бусдад хорлолгүй байдаг. Тиймээс энд цугларсан Бурханы шашинт ахан, дүүс нар минь Бурхан номын тухай ярихдаа, Бурханы номыг сургаж, түүнийг түгээхдээ эхлээд өөрийн сэтгэл зүрхэндээ түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр Бурханы ном сэтгэлд байх нь маш чухал билээ.
Мэдээжээр дэлхийн бусад томоохон шашны уламжлал бүгд дотоод амар амгаланд хөтөлж чадах ба үүгээр дамжуулан сайн сайхан дэлхийг цогцлоох боломжтой. Харин Буддизм, Жаинизм болон Самкхяа уламжлалын зарим хэсэг нь хувь хүний хөгжлийг чухалчлан үздэгээрээ ялгаатай юм. Дээдийн онол, үзэл нь өөрийгөө бүтээх юм. Бид зөв үйлээс эерэг үр гарна, буруу үйлээс сөрөг үр дагавар гарна хэмээх шалтгаан, үрийн хууль, жам ёсонд итгэдэг.
Үйлийн үрийн жам ёсоор буруу үйл үйлдвэл Бурхан таныг аварч чадахгүй. Бурхан багш, “Би та нарт нирваанд хүрэх [зовлонгоос бүхнээс гэтлэх] зам мөрийг үзүүлье. Гэвч түүнд хүрэх, үгүй нь таны хэрэг, та нарыг адистидлан түүнд хүргэж чадахгүй билээ” хэмээн айлдсан.
Тиймээс та өөрөө өөрийнхөө эзэн. Чухам ийм л учраас бурханы сургааль машид тус ихтэй. Юм бүхэн бидний өөрийн үйлээс хамаарна. Үйл эерэг байна уу, сөрөг байна уу гэдэг нь бүхэлдээ санаа зоригдлоос хамаарна. Ийнхүү Бурханы ном дотоод амар амгаланд чухал хувь нэмэр оруулах юм.
Бурханы шашны ёс уламжлалууд хоорондын эв эеийг эрхэмлэх нь
Өчигдөр би яриандаа дурьдсанчлан, би урьд Бирм, Лаос болон бусад шашны тэргүүнүүдтэй уулзаж байхад “Бага хөлгөн”, “Их хөлгөн”, болон “Тарнийн хөлгөн” хэмээх нэрийтгэлээс шалтгаалан, хүмүүс эдгээр гурван хөлгөн нь хоорондоо ялгаатай, тус тусдаа гэсэн буруу ойлголттой байв. Энэ бол тун буруу юм. Миний өнөө өглөө дурьдсанчлан Теревада буюу Пали уламжлал нь Бурханы Номын үндэс бөгөөд винайн ёс[хуврагуудын сахил санваар] ч мөн Бурханы Номын үндэс суурь билээ.
Бурхан багшийн өөрийнх нь намтарыг харъя. Тэр бээр үсээ хусан, хувраг болсон. Энэ бол шила [ёс суртахуун]. Дараагаар тэрбээр зургаан жил бясалгал үйлджээ. Энэ бол самади[амирлан оршихуй] мөн випассана бясалгал [илт онохуй] юм. Ийнхүү улмаар гэгээрсэн билээ. Тэгэхээр шила, самади, панняа[билиг билгүүн] буюу випассана эдгээр гурван суртгааль байдаг. Тиймээс түүний сургааль номыг баримтлагчд нь энэ мөрийг л бүтээх ёстой. Сахилга бат, ёс суртахуунгүйгээр, винайн ёсгүйгээр хэрхэн самади [тогтуун сэтгэл] болоод випассана төрөх билээ? Хэцүү шүү дээ. Тиймээс Пали уламжлал бол Бурханы Номын үндэс юм.
Үүн дээрээс Хутагтын гуравдугаар үнэн буюу ниродха-г [зовлон хийгээд түүний шалтгааныг үнэн дарахуй, үнэн хорихуй] сургадаг Санскрит уламжлалын Пражнапарамита судрууд [Билгийн чанадад хүрэхүйн судрууд] нэмэгдэнэ. Үүнд нарийн тайлбар хэрэгтэй. Ниродха гэж юу вэ? Бурхан багш бээр бидний мунхагийг арилгахуй гэж айлдсан байдаг. Мунхаг сэтгэлээс бүрмөсөн ангижрах нь ниродха буюу мокша [гэтлэхүй] юм. Энэ бол цаашхи тайлбар нь болж байна. Улмаар магга [мөр буюу тэрхүү үнэн хорихуйд хүрэх ухаарал , хутагтын дөрөвдэх үнэн] бол мөн үргэлжлэл тайлбар болно.
Тэгэхээр Пали уламжлал дээр Санскрит уламжлал суурилах бөгөөд энэ нь байшингийн нэгдүгээр давхар адил юм. Өөрөөр хэлбэл, эхлээд суурь давхар нь Пали уламжлал буюу бикшү [хувраг] сахил санваар, ёс суртахуун шила юм. Улмаар эхний давхар буюу Чанадад хүрэхүйн судар ба абхидхарма [мэдлэгийн сэдвүүд] –ын сургаалиуд болох билиг билгүүний сургааль, зургаан барамид [чанадад хүрэхүй] болон арван барамид байна.
Үүний дараагаар амарлин оршихуй, үлэмж үзэхүй, бодь сэтгэлд [хамаг амьтны тусад бодь хутгийг олохыг зоригдох сэтгэл] суурилан идам бурхадыг бүтээн бясалгах Бурханы шашны Тарнийн ёс орно. Эдгээр нь суурь, нэгдүгээр давхар, хоёр дугаар давхар лугаа адил юм. Суурьгүйгээр бусад давхарыг барих боломжгүй. Бурханы шашинт ахан дүүс минь үүнийг мэдэж байх учиртай.
Мэдээжээр би зөвхөн суралцагч төдий тул энэ бүхнийг хэлэх эрхгүй билээ. Би зав л гарвал суралцаж, ахин дахин уншиж байдаг. Төвдийн Бурханы шашны хувьд Энэтхэгийн Санскрит, Пали мөн Балба хэлнээс бараг гурван зуун ботийг Төвд хэл рүү орчуулсан байдаг. Тиймээс надад цаг зав гарах бүрт энэ гурван зуун ботийг би уншиж, тунгаан бодож, судалж байдаг юм. Мэдээжээр эдгээр гурван зуун ботийг огт барьж ч үзээгүй хүмүүстэй харьцуулахад миний мэдлэг өчүүхэн дээр биз ээ. Эдгээр ботийг судалж суралцсаны хувьд [олж авсан мэдлэг дээрээ суурилан] дээрх гурван суртахуун тун ч чухал юм байна гэж баттай итгэсэн билээ.
Жинхэнэ хувраг болох нь
Юун түрүүнд Теравада, Их хөлгөн, Тарнийн хөлгөнтөн аль нь ч байсан Бурханы шашинтан бид Бурхан багшийг жинхэнээр дууриан дагагсад байх учиртай. Энэ тун чухал. Ойлгомжтой юу? Зөвхөн лам хувраг, аяга тахимлагийн хувцас өмссөн төдийгөөр Бурханы шашинтан болчихгүй. Энэ хүмүүсийг Бурханы шашны хувраг гэж нэрлэж үл болно. Бид тэднийг сайн хувраг, сайн гэлэн хэмээн хэлэх аргагүй. Хувцсаа солих төдий бол тун амархан шүү дээ. Бурхан багшийн жинхэнэ хувраг болохын тулд бид сэтгэл зүрхээ өөрчлөх хэрэгтэй. Бурханы шашны тойн хувраг болохын тулд ёс суртахууныг чанад сахих хэрэгтэй. Заримдаа “Хэцүү бэрх болгоныг Бурханд даатгачихна. Харин бид тансаг сайхан амьдаръя” гэсэн янзтай байдаг. Яаж? Яаж тийм байж болох вэ? Хэрэв Бурханы шашинтан мөн л бол Бурхан багшийн өөрийнх нь зургаан жил өөрийг хатамжилсан зам мөрийг дагах ёстой. Түүний үлгэр дууриалаар замнах учиртай.
Би өчигдөрхөн яриандаа, нэгэн нөхөр маань Пали болоод Санскрит уламжлалын хооронд ямарваа зааг ялгаа, хана хэрэм байдаг хэмээн ярьсныг дурьдсан билээ. Энэ хана хэрэм бол хэнд ч хэрэг тус байхгүй. Бид хамтарч, бодол санаагаа хуваалцаж байх учиртай. Та бүхний уламжлалаас, пратимокша [хийд орны, ангид гэтлэхүйн санваар] сахил санваартнуудаас суралцах зүйл бидэнд их бий. Та нар ч мөн адил манай Санскрит уламжлалын ангид гэтлэхүйн санваараас суралцаж болох юм. Тэгэхээр зөвхөн нэг ёслол төдий бус, харин нухацтай хурал чуулган, яриа хэлэлцээрийг тогтмол явуулж байх нь хамгийн чухал байна. Энэ бол нэгэн чухал зүйл юм.
Эмэгтэй хуврагуудын бүрэн сахил хүртэх эрхийг сэргээх нь
Бикшуни сахил санваарын [гэлэнмаа эмэгтэй хуврагийн бүрэн сахил] хувьд та бүхний мэдэхчлэн, би эхнээсээ л Муласарвастивадин [Төвд, Монголчуудын дагадаг] уламжлалын гэлэнмаа сахилыг сэргээх асуудлыг дэмжиж байсан. Гэвч бид винай-н сургаалийг дагаж баримтлах учиртай. Хэрэв би дарангуйлагч адилаар аяглах тусгай эрх бүхий байсан бол “За, тэг” гээд л зарлигдах байсан. Харин бид ингэж болохгүй. Бид Муласарвастивадин, Дхармагупта [Зүүн Азийнхны дагаж баримталдаг] мөн Тхеравада [Зүүн Өмнөд Азид дагадаг] ёсны винайн номыг дагах учиртай.
Энэ бол яахын аргагүй нухацтай авч хэлэлцэх асуудлын нэг мөн. Энэ шийдвэр бол миний мэдлээс хэтийдсэн хэрэг. Харин томоохон хийд дацангуудын түвшний сургалтыг Төвдийн эмэгтэй хуврагуудын бүх орон хийдэд явуулах бол миний шийдэж чадах зүйл юм. Тийнхүү аль хэдийнээ зарим эмэгтэй хуврагууд гэвшмаа [буддын гүн ухааны доктор] эрдмийн цол хамгаалаад эхэлсэн байна.
Урьд өмнө ч бид бикшуни сахилын талаар сөхөн ярилцаж байсан ба энэ удаа ч мөн адил дахин авч үзлээ. Би хамгийн сүүлд бичигдсэн захидлыг Лаос болон Бирмийн Бурханы шашны тэргүүн нарт үзүүлсэн. Энэхүү чухал яриаг бид үргэлжлүүлэн, улмаар ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна.
Ингээд өндөрлөе. Та бүхэнд баярлалаа.

Үзсэн: 8 811
Холбоотой мэдээ: