Японы хууль тогтоогчид болон "Орчин Үеийн Шинжлэх Ухаан ба Буддист Ухаан" сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдод хандан Дээрхийн Гэгээнтэн Далай ламын хэлсэн үг
13-11-2012, 18:13 | Хэвлэх
2012 оны 11 дүгээр сарын 13
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 2012 оны 11 дүгээр сарын 13-нд Японы Парламентын байранд түүхэн айлчлалаа хийж, улс төрийн олон намын төлөөлөл болсон 140 гаруй хууль тогтоогчдын өмнө үг хэлэв.

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ Японы парламентад
Дээрхийн Гэгээнтэн Далай ламд мэндчилгээ дэвшүүлж байгаа нь.
Япон, Токио 2012 оны 11 дүгээр сарын 13.
Япон дахь Төвдийн албаны фотоОлон жилийн турш Төвдийг тууштай дэмжиж ирсэн парламентын гишүүн ноён Сэйшю Макино цугларсан олонд талархаад Дээрхийн гэгээнтэнд хандан түүний үгийг парламентын маш олон гишүүн сонсох сонирхолтой байгаа талаар мэдээллээ.
Японы ерөнхий сайд асан, сөрөг хүчний лидер, Либерал Ардчилсан намын ерөнхийлөгч, парламентын гишүүн эрхэм Шинзо Абэ парламентын нийт гишүүд болон Либерал Ардчилсан намын нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнтний морилон ирсэнд талархаж, мэндчиллээ. Тэрээр хүний эрхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Төвдийн нутагт оршин байгаа Төвд хүмүүсийн эрхийг хамгаалах талаар хүн бүр хүчин чармайлт гаргах ёстой хэмээн хэлсэн юм. Сикёнг Лувсан Сэнгээтэй хийсэн уулзалтаа дурьдаад, түүний ардчиллын үйл явцад оруулсан хувь нэмрийг нь магтан сайшаалаа.
Хууль тогтоогчдод хандан Дээрхийн гэгээнтэн өөрийн амьдралынхаа турш мөрдөх хоёр үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Тэрээр үүргийн тухай яриагаа дэлгэрүүлж, хүмүүн бидний гэсэн нэгэн гэр бүлийн нэгдмэл чанарын талаар, том “бид” гэсэн ойлголтыг хөгжүүлэхийн хэрэгцээ шаардлагын талаар ярих замаар хүний үнэт зүйлсийг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо. Ингэснээр бусдын төлөө санаа тавих сэтгэлгээ бий болж, түүний хүчээр өөртөө итгэх итгэл болон дотоод хүч бүрэлдэн тогтоно. Үүний тулд заавал шашны хүн байх албагүй, энгийн хүн байхдаа ч хийж чадна.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Японы Парламентын танхимд
гишүүдийн өмнө үг хэлж байгаа нь. Япон, Токио хот, 2012 оны
11 лүгээр сарын 13
Япон дахь Төвдийн албаны фотоДээрхийн гэгээнтэн Бирм болон Бангладешт буддын хийгээд лалын шашинтнуудын хооронд саяхан болсон хүчирхийллийг эш татан, шашин хоорондын эв зохицлын асуудлыг дэвшүүлэн тавьж байгаагаа тайлбарлсан юм. Бүх томоохон шашин хайр, нигүүлсэл, өршөөл, хүлээцтэй байдал болон хувийн сахилга батын талаар адил үзэл санааг дэлгэрүүлдэг тухай тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Дээрх хоёр бүлэглэлийн хооронд үүссэн зөрчил тэмцэл нь шашны бус, харин эдийн засаг гэх мэт өөр учир шалтгаанаас үүдэлтэй байх магадлал өндөр гэж бодож байгаагаа хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн цугларсан олонд хандан “Бид бусад амьтантай адил байх ёсгүй. Бид хүний төрөлтөн учраас бидэнд сэтгэлийн сүйтгэгч ба эерэг хөдлөлийг ялгах оюун ухаан буй” хэмээн айлдлаа.
Дээрхийн Гэгээнтэн Төвдийг дэмжих парламентын бүлэг байгуулсанд нь гишүүдэд хандан талархлаа илэрхийлсэн байна. Тэрээр Төвдийн талаархи хоёр асуудлыг, тухайлбал Төвдийн буддист соёл хийгээд байгаль орчны асуудлыг хөндөж ярьсан юм.
“Дэлхийн дулааралд хойд өмнөд туйлын нэгэн адил Төвдийн өндөрлөг ихээхэн нөлөө үзүүлж байгаа учраас Төвдийг Хятадын эрдэмтэд дэлхийн гурав дахь туйл хэмээн тодорхойлсон. Түүнээс гадна Пакистанаас Хятад хүртэлх Ази тивийн өргөн уудам нутгийг хамран урсдаг томоохон голууд бүгд Төвдийн уулсаас эх авсан байдаг. Нэг тэрбум гаруй хүн эдгээр голноос хамааралтай амьдарч байна. Тиймээс Төвдийн байгаль орчныг хамгаалахын тулд онцгой арга хэмжээ авах шаардлагатай. “

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Японы парламентын танхимд
хэлсэн үгийг парламентын гишүүд талархан хүлээж вач байгаа нь.
Япон, Токио 2012 оны 11 дүгээр сарын 13.
Япон дахь Төвдийн албаны фото“Төвдийн Буддист соёлын тухайд, би эрдэж бардамнахыг хүсэхгүй байгаа бөгөөд олон эрдэмтэн мэргэд харин Төвдийн Буддизмыг үр өгөөжтэй гэж үздэг. Төвдийн буддизм хүний оюун санааг илүү амар амгалан болгоход хувь нэмрээ оруулж чадна. Зарим Хятад найз нарын маань үзэж байгаагаар Хятадад хүртэл 400 сая гаруй буддист байгаа . Төвдийн буддист соёлыг хамгаалснаар тэдэнд ч тус нэмэр болох боломжтой“.
Улс төрийн асудлын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ тэрээр 2011 оны 3 дугаар сард өөрийн улс төрийн үүрэг хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн гэлээ.
Энэхүү үйл ажилагааны төгсгөлд гаргасан илгээлтэнд “Зөвхөн парламентын гишүүд төдийгүй, Японы нийт ард түмэн, Япон улсын гадна байгаа иргэдэд Төвдөд хүний эрхийг балмадаар зөрчиж байгааг илүү сайн ойлгох боломжийг Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Япон улсад хийсэн айлчлал олголоо. Тэдэнд Төвдийн ард түмний жинхэнэ автономит эрх, ардчилалд хүрэх хууль ёсны эрх бий. Эдгээр зорилгод хүрэхийн тулд намын харьяалалдаа үл баригдан, Хятадын засгийн газраас Төвдүүд, Уйгарууд болон бусад хүмүүсийн хүний эрхийг хууль бусаар зөрчихөө нэн даруй зогсоож, нөхцөл байдлыг сайжруулахыг хатуу шаардахад бэлэн байна. Бид энэхүү үзэл бодлоо ямар ч эргэлзээгүйгээр дэлхийн хамтын нийгэмлэгт хүргэхэд бэлэн байна” гэсэн байна.
* * *

Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон Доктор Сусуму
Тонэгава нар хэлэлцүүлэг дээр.
Япон, Токио 2012 оны 11 дүгээр сарын 13.
Япон дахь Төвдийн албаны фотоҮдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Хүний Үнэт Зүйлсийн Хүрээлэнгээс зохион байгуулсан "Эмчилгээ ба саруул ухаан, Бие бялдар ба оюун ухааны тэнцвэрийг тогтоох нь" сэдэвт хэлэлцүүлэг ярилцлагад оролцлоо. 1500 гаруй хүнийг танхим дүүрэн цуглуулсан энэ хөтөлбөрийн хүрээнд Нобелийн хоёр шагналтан, Дээрхийн Гэгээнтэн болон Массачусетсийн Технологийн их сургуулийн доктор Сусуму Тонэгава нар хамтран оролцсон юм.
Энэхүү уулзалт ярилцлага хоёр зорилтыг хэрэгжүүллээ. Нэгдүгээрт бидний мэдлэгийг өргөжүүлж, хоёрдугаарт дотоод ертөнцийн чухлыг сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтоор баталагаажуулан ард иргэдийн анхааралд хүргэж чадлаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ.
Доктор Сусуму Тонэгава хүний сурах чадвар болон ой тогтоолтын үндэс болдог молекулын, эсийн болон мэдрэлийн эргэлтийн ажиллагааны ээдрээг тайлах үүднээс генийн үйл ажиллагаан дээр хийсэн судалгаанаасаа танилцууллаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 2012 оны 11 дүгээр сарын 13-нд Японы Парламентын байранд түүхэн айлчлалаа хийж, улс төрийн олон намын төлөөлөл болсон 140 гаруй хууль тогтоогчдын өмнө үг хэлэв.

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ Японы парламентад
Дээрхийн Гэгээнтэн Далай ламд мэндчилгээ дэвшүүлж байгаа нь.
Япон, Токио 2012 оны 11 дүгээр сарын 13.
Япон дахь Төвдийн албаны фото
Японы ерөнхий сайд асан, сөрөг хүчний лидер, Либерал Ардчилсан намын ерөнхийлөгч, парламентын гишүүн эрхэм Шинзо Абэ парламентын нийт гишүүд болон Либерал Ардчилсан намын нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнтний морилон ирсэнд талархаж, мэндчиллээ. Тэрээр хүний эрхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Төвдийн нутагт оршин байгаа Төвд хүмүүсийн эрхийг хамгаалах талаар хүн бүр хүчин чармайлт гаргах ёстой хэмээн хэлсэн юм. Сикёнг Лувсан Сэнгээтэй хийсэн уулзалтаа дурьдаад, түүний ардчиллын үйл явцад оруулсан хувь нэмрийг нь магтан сайшаалаа.
Хууль тогтоогчдод хандан Дээрхийн гэгээнтэн өөрийн амьдралынхаа турш мөрдөх хоёр үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Тэрээр үүргийн тухай яриагаа дэлгэрүүлж, хүмүүн бидний гэсэн нэгэн гэр бүлийн нэгдмэл чанарын талаар, том “бид” гэсэн ойлголтыг хөгжүүлэхийн хэрэгцээ шаардлагын талаар ярих замаар хүний үнэт зүйлсийг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо. Ингэснээр бусдын төлөө санаа тавих сэтгэлгээ бий болж, түүний хүчээр өөртөө итгэх итгэл болон дотоод хүч бүрэлдэн тогтоно. Үүний тулд заавал шашны хүн байх албагүй, энгийн хүн байхдаа ч хийж чадна.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Японы Парламентын танхимд
гишүүдийн өмнө үг хэлж байгаа нь. Япон, Токио хот, 2012 оны
11 лүгээр сарын 13
Япон дахь Төвдийн албаны фото
Дээрхийн Гэгээнтэн цугларсан олонд хандан “Бид бусад амьтантай адил байх ёсгүй. Бид хүний төрөлтөн учраас бидэнд сэтгэлийн сүйтгэгч ба эерэг хөдлөлийг ялгах оюун ухаан буй” хэмээн айлдлаа.
Дээрхийн Гэгээнтэн Төвдийг дэмжих парламентын бүлэг байгуулсанд нь гишүүдэд хандан талархлаа илэрхийлсэн байна. Тэрээр Төвдийн талаархи хоёр асуудлыг, тухайлбал Төвдийн буддист соёл хийгээд байгаль орчны асуудлыг хөндөж ярьсан юм.
“Дэлхийн дулааралд хойд өмнөд туйлын нэгэн адил Төвдийн өндөрлөг ихээхэн нөлөө үзүүлж байгаа учраас Төвдийг Хятадын эрдэмтэд дэлхийн гурав дахь туйл хэмээн тодорхойлсон. Түүнээс гадна Пакистанаас Хятад хүртэлх Ази тивийн өргөн уудам нутгийг хамран урсдаг томоохон голууд бүгд Төвдийн уулсаас эх авсан байдаг. Нэг тэрбум гаруй хүн эдгээр голноос хамааралтай амьдарч байна. Тиймээс Төвдийн байгаль орчныг хамгаалахын тулд онцгой арга хэмжээ авах шаардлагатай. “

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Японы парламентын танхимд
хэлсэн үгийг парламентын гишүүд талархан хүлээж вач байгаа нь.
Япон, Токио 2012 оны 11 дүгээр сарын 13.
Япон дахь Төвдийн албаны фото
Улс төрийн асудлын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ тэрээр 2011 оны 3 дугаар сард өөрийн улс төрийн үүрэг хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн гэлээ.
Энэхүү үйл ажилагааны төгсгөлд гаргасан илгээлтэнд “Зөвхөн парламентын гишүүд төдийгүй, Японы нийт ард түмэн, Япон улсын гадна байгаа иргэдэд Төвдөд хүний эрхийг балмадаар зөрчиж байгааг илүү сайн ойлгох боломжийг Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Япон улсад хийсэн айлчлал олголоо. Тэдэнд Төвдийн ард түмний жинхэнэ автономит эрх, ардчилалд хүрэх хууль ёсны эрх бий. Эдгээр зорилгод хүрэхийн тулд намын харьяалалдаа үл баригдан, Хятадын засгийн газраас Төвдүүд, Уйгарууд болон бусад хүмүүсийн хүний эрхийг хууль бусаар зөрчихөө нэн даруй зогсоож, нөхцөл байдлыг сайжруулахыг хатуу шаардахад бэлэн байна. Бид энэхүү үзэл бодлоо ямар ч эргэлзээгүйгээр дэлхийн хамтын нийгэмлэгт хүргэхэд бэлэн байна” гэсэн байна.
* * *

Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон Доктор Сусуму
Тонэгава нар хэлэлцүүлэг дээр.
Япон, Токио 2012 оны 11 дүгээр сарын 13.
Япон дахь Төвдийн албаны фото
Энэхүү уулзалт ярилцлага хоёр зорилтыг хэрэгжүүллээ. Нэгдүгээрт бидний мэдлэгийг өргөжүүлж, хоёрдугаарт дотоод ертөнцийн чухлыг сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтоор баталагаажуулан ард иргэдийн анхааралд хүргэж чадлаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ.
Доктор Сусуму Тонэгава хүний сурах чадвар болон ой тогтоолтын үндэс болдог молекулын, эсийн болон мэдрэлийн эргэлтийн ажиллагааны ээдрээг тайлах үүднээс генийн үйл ажиллагаан дээр хийсэн судалгаанаасаа танилцууллаа.
Үзсэн: 3 532
Холбоотой мэдээ: