Дээрхийн Гэгээнтэн Далай лам Олон Улсын Буддист Сангха нарын бага хуралд оролцлоо
7-01-2013, 07:04 | Хэвлэх
2013 оны 1 дүгээр сарын 5
Энэтхэг, Бихар, Патна – Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөө өглөө 200 гаруй Вьетнамын лам, гэлэнмаа болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Өнөөгийн нөхцөлд Буддист байна гэдэг ямар учиртай талаар тайлбарлахаас яриагаа эхлэхдээ:
“Шар өмсгөл өмсөж, үсээ хуссанаар өөрийгөө Буддист гэж үзэх нь хангалттай бус. Бурхан, ном, хувраг гэх гурван эрдэнэд дахин дахин аврал одуулаад ч энэ нь хангалттай бус. Бидний мэдэх ёстой зүйл бол Бурхан, ном, хувраг гэж юу чухам болохыг мэдэх явдал мөн” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Вьетнамын буддистуудтай уулзаж
байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.05.
Фото/Жереми Рассел/ДЛОБудда бол анхнаасаа байнгын бөгөөд үнэмлэхүй байдаг эзэн тэнгэр (god)-тэй адил биш гэдгийг тэрээр тайлбарлав. Будда бидэнтэй адил ухамсарт хүн байсан бөгөөд шургуу сургуулилтын үр дүнд ариусаж, төгс боловсорсон нэгэн билгээ. Будда бидэнд өөрийн оюун санааг хэрхэн ариусгаж, дадуулах, сэтгэлийн сөрөг хандлагаас хэрхэн цэвэр ариун Бурханлаг түвшинд хүрэхийг заасан. “Билгүүний Зүрхэн” судар дахь тарни энэхүү дэвшлийг тусгасан байдаг.
“Билгүүний Зүрхэн” судар нь Бурхан багшийн сургаалийн охь нь мөн. Одоо хамтдаа Вьетнам хэл дээр уншаад, асуулт хариултаа хамтдаа тавиад явбал ямар вэ? Ёсорхолгүйгээр үргэлжлүүлцгээе” хэмээн тэдэнд Далай лам уриаллаа.
‘Муу үйлийн үртэй’ учраас хүндрэлтэй асуудалтай байнга тулгарч байдаг хүмүүст хандан ямар зөвөлгөө өгөх вэ хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Тэрээр түүнд ч асуудал тулгарч байсан, нийт Төвдийн ард түмэн ч яг одоо бодит гай зовлонтой учраад байна хэмээгээд үргэлжлүүлэн,
“Вьетнамчууд та бүхэнд Төвдийн ард түмний нэгэн адил хэл, соёлоо алдах аюул нүүрлээгүй байна. Бурхан багшийн залгамжлагчдын хувьд бид ямар ч үйл шалтаг шалтгаангүйгээр тохиолдохгүй гэдгийг мэдэж байгаа. Үүнд бид урам хугарч, уур хилэнгээр хариу барих ёсгүй. Бид шийдэмгий байж, итгэл найдвараа хадгалан үлдэх ёстой. Ийм замаар бидний муу үйлийн үр байнга багасаж, сайн үйлийн үр өсөн нэмэглэх болно” хэмээн хариулав.
Дараагийн асуулт өргөл болгож их хэмжээний цаас шатааж, хоол хүнс өргөдөг Вьетнамын болон түүнээс тэс өөр Төвдийн буддизмын ялгааны талаар байв. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа олон хүн ёс жаяг, ёслол, өргөл барьцыг манай шашин гэж ойлгоод байх шиг санагддаг ч, энэ нь Бурхан багшийн номлолын гол цөм нь биш гэлээ.
Трипитака (Гурван сав аймаг ном) буюу Бурхан багшийн сургаалийн гурван бүлэг номын эмхэтгэл дэх сургаалиуд нь Гурван их дадал буюу ёс зүй, төвлөрөл, мэргэн ухааныг хөгжүүлэхийг дэмжсэн гэж үзэж болно. Ёс зүй бол хувийн сахилга бат бөгөөд биднийг биеэрээ болон хэлээрээ алдаа хийхээс хамгаалдаг. Харин оюун санаагаа хамгаалахын тулд бидэнд төвлөрөл хийгээд мэргэн бодол хэрэгтэй. Төвлөрөхийн тулд цаг хугацаа болон амар тайван нөхцөл шаардлагатай бол мэргэн ухааныг хөгжүүлэхийн тулд бодит байдалтай ажиллах хэрэгтэй. Энэ бол сэтгэлийн сөрөг хандлагын маань үндэс суурь болсон мунхгийн харанхуйтай тэмцэх бидний гол зэвсэг мөн. Төвлөрөл ба задлан шинжлэх бясалгал гэсэн бясалгалын хоёр төрөл байдаг бөгөөд хоёр дахь төрөл нь Бурхан гэж юу вэ? зовлон гэж юу вэ? түүний шалтгаан нь юунд орших вэ? миний оюун санааны мөн чанар юунд оршдог вэ? гэсэн асуултуудыг тавьдаг. Энэ бол буддизмын Наланда уламжлалын шинж чанар юм.
Бурхан багш шавь нараасаа түүний сургаалийн тухайд зүгээр нэг сүсэг бишрэл болгон хүлээж авахгүйгээр, асуулт тавьж, нягтлах явдлыг урамшуулан дэмжиж байсан гэдгийг сонсогчдодоо тэрээр санууллаа. Түүний хэлсэн зүйлийн тухайд ч мөн тэд бодох ёстой бөгөөд хэрвээ утга учир байна гэж үзвэл хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн хэлсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн өөрийн байрлаж байгаа Төрийн Зочны өргөөнд Олон Улсын Буддист Сангха нарын бага хурлын төлөөлөгчид, тухайлбал Бангладеш, Бирм, Тайландын шашны тэргүүн хийгээд төлөөлөгч 15 хүнд зориулан өдрийн зоог барилаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Олон Улсын Буддист Санха
бага хуралд оролцохоор Бурхан багшийн Смирти хүрээлэнд
ирж байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.05. Фото/Жереми/ДЛОБодгаяа сүмийн менежментийн хорооны дарга Бандана Преяши Дээрхийн Гэгээнтнийг Бурхан багшийн Смрити хүрээлэнгийн хаалганы өмнө угтан авч, олон улсын бага хурлын нээлтийн ёслолын үйл ажиллагаа өрнөх индэр хүртэл дагалдан явлаа. Тэрээр Бангладеш, Бутан, Бирм, Энэтхэг, Япон, Лаос, Шри Ланка, Төвд, Тайланд болон Вьетнам зэрэг буддын шашинт орноос ирсэн төлөөлөгчид, тэдний дунд байсан ахмад болон өндөр настай лам нартай мэндчилэв. Дээрхийн Гэгээнтэн болон Тэргүүн сайд болон бусад лам нар ёслолын зулыг өргөж, энэхүү гайхалтай үйл явдлын эхлэлийг тавьж пали болон төвд хэл дээр Мангала судрыг уншив. Бихарын Засгийн газрын гишүүн, Урлаг соёлын сайд, ноён Чанчал Кумар төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ, 21 дүгээр зуунд илүү аз жаргалтай, илүү амар амгалан нийгмийг цогцлооход буддын соёл хэрхэн хувь нэмрээ оруулж болох арга замыг энэхүү бага хурал нээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Бага хурлыг зохион байгуулагч, ламтан Тэнзин Приядарши гол илтгэгч, Японы ламтан Рёжюн Сатогоос эхлээд илтгэгч нарыг танилцууллсан байна. Тэрээр бага хурлын зорилтыг дараахь байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Ёс суртахуун хийгээд оюун санаагаа төгөлдөржүүлэх эрмэлзэлтэй үлгэр жишээ иргэн бүхий нийгмийг цогцлоон бүтээх ;
2. Сайхан амьдралаар хэрхэн амьдрах мэдлэг, ухаан, ойлголтыг нийгэмд үеэс үед түгээж байдаг арга хэрэгслийг бий болгох;
3. Өндөр сахилга бат бүхий гишүүдтэй ардчилсан засаглал бүхий нийгмийг цогцлоох.
Ахмад лам нар бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, залбирал үйлдэцгээлээ. Бурхан багшийн Смрити хүрээлэн барих санаа нь Тэргүүн сайдын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн тухай Бихарын тэргүүн дэд сайд Сушил Кумар Моди тайлбарлав. Tэнд урьд нь хотын шорон байсан бөгөөд түүнийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан худалдааны гудамж бий болгох зэрэг хэд хэдэн санал санаачилга хэрэгжсэн байна. Үүний зэрэгцээ тэргүүн сайд Паталипутра Нигүүлслийн суваргыг барьж, Бихарын соёлын өв уламжлал болгон алдаршуулах, Бурхан багшийг мөнхжүүлэх үүднээс цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргасан ажээ. Ноён Моди түүний алсын хараатай бодлогод гүн талархал илэрхийлэв.
Тэргүүн сайд Нитиш Кумар хэлсэн үгэндээ, Суваргыг босгон, Бодгаяа болон Шри Ланкаас бодь модны үр авчран суулгасан нь Бихарт Бурхан багшийн гэгээрэл болон сургаалийг санагдуулахын зэрэгцээ Бихарын ирээдүйн боломжийг бий болгож байна хэмээлээ. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Эрх Чөлөөний тэмцэгчид болон Онцгой байдлын үед нийгмийн сайн дурын хөдөлгөөнийхөн энд хоригдож байсан тул тэдний дурсгалд зориулан хуучин шоронгийн ханын үлдэгдлийг үлдээсэн хэмээн тэр хэлэв. Бурхан багшийн Смрити хүрээлэн болон суварга нь Бихарыг өөрчлөлт шинэчлэлийн газар болгохыг тэрээр зорьж байгаа ажээ. Бихарчууд хэдийгээр зарим талаараа матераиллаг хөгжлийн замаар замнах ёстой байж болох ч, тэдний түүхэн өв уламжлалд шингэсэн үнэ цэнэт зүйлсээ бүрэн ухамсарлаж, өнөө үед тэдгээрийг амьдралд нэвтрүүлэхийг хүсч байгаа хэмээн тэр хэллээ. Энэхүү суварга судалгаа шинжилгээний төв болохыг хүсч байгаагаа тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Олон Улсын Буддист Сангха
бага хуралд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна.
2013.01.05. Фото/Жереми Рассел/ДЛОДээрхийн Гэгээнтэн буддист ахан дүүс, түүний дотор өндөр хэргэм зэрэг бүхий лам нар, буддист биш боловч буддын соёлыг бахархан сонирхож буй хүмүүсийг талархан мэндчилээд, тэдэнтэй хамт энэхүү хуралд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэлээ. Зөвхөн материаллаг хөгжил бус, мөн Бихарын түүхийн салшгүй хэсэг болсон дотоод үнэ цэнэт зүйлийн талаар авч хэрэгжүүлж буй тэргүүн сайдын өөдрөг бодлогыг Далай лам өндрөөр үнэлсэн юм. Хуучин хорих газрыг эрх чөлөөний бэлэг тэмдэг болгон хувиргах агуу том ажлыг хийсэн тэргүүн сайдыг магтан сайшаалаа.
“Бид XXI зуунд орлоо. Цаг хугацаа жам ёсоороо урагшилж буй бөгөөд хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, ирээдүйг төлөвлөж чадна. Материаллаг болон оюун ухааны хөгжлийн тухайд, материаллаг хөгжилд шинжлэх ухаан, технолог илүү анхаарч ирсэн бөгөөд маш олон хүн материаллаг талаасаа ядуу хэвээр байгаа үед энэ нь ч чухал асуудал мөн. Гэхдээ материаллаг хөгжил дэвшлийн зэрэгцээ бид өөрсдийн дотоод хөгжил рүүгээ өнгийн харах шаардлагатай байна. Гагцхүү материаллаг хөгжлийн хойноос хөөцөлдөх явдал нь биднийг бусдын асуудалд хайхрамжгүй болгодог. Энэ нь өнөөдөр олон газар бодитоор нүүрлээд байгаа харамч зан, хууран мэхлэлтийг өдөөж байна. Нийгэм дэх гай зовлонгийн гол шалтгаан нь хайр энэрэл хийгээд нигүүлсэхүй сэтгэл дутсаных гэсэн дүгнэлтэд эрдэмтэн, сэтгэгч нар хүрч байна. Тиймээс бидний өмнөө тавих зорилтын нэг нь нигүүлслийн чухлыг ойлгох ойлголтыг нэмэгдүүлж, түүнийг дэлгэрүүлэх талаар илүү их анхаарал тавих явдал юм. Хэдийгээр энэ нь шашны уламжлалт үүрэг хариуцлагын нэг боловч, хувь хүний бидний ч үүрэх ёстой хариуцлага мөн. Энэхүү бага хурлын хүрээнд Буддизм үүнд ямар хувь нэмэр оруулж болох талаар тунгаан ярилцах шаардлагатай.”
“Нэгэнт манай шашны олон урсгал нэгдсэн зорилготой учраас тэдний өөр хоорондын харилцан ойлголцол хийгээд хүндлэлийг хөхүүлэн дэмжих нь чухал юм. Энэ оронд зуун зууны туршид уугуул хийгээд гадны янз бүрийн шашин мөр зэрэгцэн цэцэглэн хөгжиж ирснийг би үргэлж гайхан биширч байдаг. Шашин хоорондын эв зохицол нь Энэтхэгийн соёлын уламжлал болсон бөгөөд дэлхийн бусад орны тухайд үлгэр жишээ болж байна.” хэмээн Далай лам хэллээ.
Хүмүүсийн оюуны түвшингээс хамааран Бурхан багш сургаалиа өөр өөр байдлаар айлдсан гэдгийг тэрээр тэмдэглэн хэлэв. Хүмүүсийн сэтгэх чадварын олон төрлийг хүндэтгэсний илрэл нь сургаалийн энэ олон төрөл юм. Гэхдээ бид нигүүлсэл нь гагцхүү шашин шүтэгчдийн санаа тавих асуудал хэмээн ташаа бодож болохгүй бөгөөд шашин шүтдэггүй хүмүүсийн хувьд ч энэ асуудал хамаатай. Үнэн хэрэгтээ нигүүлсэл бол хүн бүхний хувьд чухал асуудал мөн.
Паталипутра Нигүүлслийн суваргыг судалгааны төв болгох тэргүүн сайдын санаанд сэтгэл хангалуун байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Бурханы сургаалийн гурван бүлэг эмхэтгэл болох Трипитака-г Буддист шинжлэх ухаан, гүн ухаан болон шашны зан үйлийн ном хэмээн үзэж болно хэмээн тэрээр тэмдэглэн хэлэв. Шашны зан үйлийн хэсэг буддистуудад хамаатай байхын хамт мөнх бус хийгээд агшин зуурын өөрчлөлт гэх мэт буддын шинжлэх ухаан ба гүн ухаан нь бусад хүмүүсийн сонирхлыг татаж болох юм. Энгийн ба туйлын үнэний тухай буддист тайлбар нь бодит амьдралд шинжлэх ухаанчаар ханддагийн нотолгоо бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх боломжтой.
Бурхан багшийн Смрити хүрээлэнд болсон Олон улсын бага хурлын
төлөөлөгчид. Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.05.
Фото/Жереми Рассел/ДЛО“Энэхүү суваргыг бүтээн босгосныг Буддизмыг сурталчлах боломж хэмээн үзэх ёсгүй. Бид бусдыг буддизмд татан оруулахыг оролдоогүй. Гэхдээ энд сургалтын төв байгуулагдахад, академик судалгааны судлагдахууны нэг нь буддын шинжлэх ухаан хийгээд гүн ухаан болох боломжтой.”
Тэрээр яриагаа өндөрлөн хэлэхдээ,
“Бихар муж, Бодгаяа сүмийн менежментийн хороотой хамтран энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Манай шашны бүх урсгал хайр энэрэл хийгээд нигүүлслийн тухай сургадаг бөгөөд бид үүнийг амьдралд хэрэгжүүлэх нь туйлын чухал ач холбогдолтой, эс бөгөөс бид хуурамч дүр төрхний занганд унах эрсдэлтэй. Бид өөрсдийн шашинд итгэж бишрэхийн зурэгцээ бусдын шашинд хүндэтгэлтэй хандах шаардлагатай. Буддист хүний хувьд бид Бурхан багшийн сургаалийг чин сэтгэлээсээ дагадаг юм бол, хүн төрөлхтний бусад ахан дүүсдээ тустай байх нь мэдээжийн хэрэг юм” хэмээлээ.
Бодгаяа сүмийн менежментийн хороны дарга, Гаяа дүүргийн захирагч хатагтай Бандана Преяши хуралдааныг хааж үг хэлэв. Өнгөрсөн жилийн 1 дүгээр сард Бодгаяад Дүйнхэрийн ван хүртээхээр залрах үед нь Дээрхийн Гэгээнтэнтэй зөвлөлдсөний үр дүнд энэхүү хурлыг зохион байгуулах урам орсон хэмээн тэрээр хэллээ. Хуралдаанд оролцохыг урьсан урилгыг хүлээн авсан олон орны буддист нийгэмлэгүүдийн төлөөлөгчид болон эрдэмтдэд баярлахын хамт энэхүү хурлыг зохион байгуулахад ямар нэг хэлбэрээр хувь нэмрээ оруулсан бүх хүнд тусгайлан талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Энэтхэг, Бихар, Патна – Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөө өглөө 200 гаруй Вьетнамын лам, гэлэнмаа болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Өнөөгийн нөхцөлд Буддист байна гэдэг ямар учиртай талаар тайлбарлахаас яриагаа эхлэхдээ:
“Шар өмсгөл өмсөж, үсээ хуссанаар өөрийгөө Буддист гэж үзэх нь хангалттай бус. Бурхан, ном, хувраг гэх гурван эрдэнэд дахин дахин аврал одуулаад ч энэ нь хангалттай бус. Бидний мэдэх ёстой зүйл бол Бурхан, ном, хувраг гэж юу чухам болохыг мэдэх явдал мөн” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Вьетнамын буддистуудтай уулзаж
байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.05.
Фото/Жереми Рассел/ДЛО
“Билгүүний Зүрхэн” судар нь Бурхан багшийн сургаалийн охь нь мөн. Одоо хамтдаа Вьетнам хэл дээр уншаад, асуулт хариултаа хамтдаа тавиад явбал ямар вэ? Ёсорхолгүйгээр үргэлжлүүлцгээе” хэмээн тэдэнд Далай лам уриаллаа.
‘Муу үйлийн үртэй’ учраас хүндрэлтэй асуудалтай байнга тулгарч байдаг хүмүүст хандан ямар зөвөлгөө өгөх вэ хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Тэрээр түүнд ч асуудал тулгарч байсан, нийт Төвдийн ард түмэн ч яг одоо бодит гай зовлонтой учраад байна хэмээгээд үргэлжлүүлэн,
“Вьетнамчууд та бүхэнд Төвдийн ард түмний нэгэн адил хэл, соёлоо алдах аюул нүүрлээгүй байна. Бурхан багшийн залгамжлагчдын хувьд бид ямар ч үйл шалтаг шалтгаангүйгээр тохиолдохгүй гэдгийг мэдэж байгаа. Үүнд бид урам хугарч, уур хилэнгээр хариу барих ёсгүй. Бид шийдэмгий байж, итгэл найдвараа хадгалан үлдэх ёстой. Ийм замаар бидний муу үйлийн үр байнга багасаж, сайн үйлийн үр өсөн нэмэглэх болно” хэмээн хариулав.
Дараагийн асуулт өргөл болгож их хэмжээний цаас шатааж, хоол хүнс өргөдөг Вьетнамын болон түүнээс тэс өөр Төвдийн буддизмын ялгааны талаар байв. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа олон хүн ёс жаяг, ёслол, өргөл барьцыг манай шашин гэж ойлгоод байх шиг санагддаг ч, энэ нь Бурхан багшийн номлолын гол цөм нь биш гэлээ.
Трипитака (Гурван сав аймаг ном) буюу Бурхан багшийн сургаалийн гурван бүлэг номын эмхэтгэл дэх сургаалиуд нь Гурван их дадал буюу ёс зүй, төвлөрөл, мэргэн ухааныг хөгжүүлэхийг дэмжсэн гэж үзэж болно. Ёс зүй бол хувийн сахилга бат бөгөөд биднийг биеэрээ болон хэлээрээ алдаа хийхээс хамгаалдаг. Харин оюун санаагаа хамгаалахын тулд бидэнд төвлөрөл хийгээд мэргэн бодол хэрэгтэй. Төвлөрөхийн тулд цаг хугацаа болон амар тайван нөхцөл шаардлагатай бол мэргэн ухааныг хөгжүүлэхийн тулд бодит байдалтай ажиллах хэрэгтэй. Энэ бол сэтгэлийн сөрөг хандлагын маань үндэс суурь болсон мунхгийн харанхуйтай тэмцэх бидний гол зэвсэг мөн. Төвлөрөл ба задлан шинжлэх бясалгал гэсэн бясалгалын хоёр төрөл байдаг бөгөөд хоёр дахь төрөл нь Бурхан гэж юу вэ? зовлон гэж юу вэ? түүний шалтгаан нь юунд орших вэ? миний оюун санааны мөн чанар юунд оршдог вэ? гэсэн асуултуудыг тавьдаг. Энэ бол буддизмын Наланда уламжлалын шинж чанар юм.
Бурхан багш шавь нараасаа түүний сургаалийн тухайд зүгээр нэг сүсэг бишрэл болгон хүлээж авахгүйгээр, асуулт тавьж, нягтлах явдлыг урамшуулан дэмжиж байсан гэдгийг сонсогчдодоо тэрээр санууллаа. Түүний хэлсэн зүйлийн тухайд ч мөн тэд бодох ёстой бөгөөд хэрвээ утга учир байна гэж үзвэл хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн хэлсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн өөрийн байрлаж байгаа Төрийн Зочны өргөөнд Олон Улсын Буддист Сангха нарын бага хурлын төлөөлөгчид, тухайлбал Бангладеш, Бирм, Тайландын шашны тэргүүн хийгээд төлөөлөгч 15 хүнд зориулан өдрийн зоог барилаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Олон Улсын Буддист Санха
бага хуралд оролцохоор Бурхан багшийн Смирти хүрээлэнд
ирж байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.05. Фото/Жереми/ДЛО
Бага хурлыг зохион байгуулагч, ламтан Тэнзин Приядарши гол илтгэгч, Японы ламтан Рёжюн Сатогоос эхлээд илтгэгч нарыг танилцууллсан байна. Тэрээр бага хурлын зорилтыг дараахь байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Ёс суртахуун хийгээд оюун санаагаа төгөлдөржүүлэх эрмэлзэлтэй үлгэр жишээ иргэн бүхий нийгмийг цогцлоон бүтээх ;
2. Сайхан амьдралаар хэрхэн амьдрах мэдлэг, ухаан, ойлголтыг нийгэмд үеэс үед түгээж байдаг арга хэрэгслийг бий болгох;
3. Өндөр сахилга бат бүхий гишүүдтэй ардчилсан засаглал бүхий нийгмийг цогцлоох.
Ахмад лам нар бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, залбирал үйлдэцгээлээ. Бурхан багшийн Смрити хүрээлэн барих санаа нь Тэргүүн сайдын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн тухай Бихарын тэргүүн дэд сайд Сушил Кумар Моди тайлбарлав. Tэнд урьд нь хотын шорон байсан бөгөөд түүнийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан худалдааны гудамж бий болгох зэрэг хэд хэдэн санал санаачилга хэрэгжсэн байна. Үүний зэрэгцээ тэргүүн сайд Паталипутра Нигүүлслийн суваргыг барьж, Бихарын соёлын өв уламжлал болгон алдаршуулах, Бурхан багшийг мөнхжүүлэх үүднээс цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргасан ажээ. Ноён Моди түүний алсын хараатай бодлогод гүн талархал илэрхийлэв.
Тэргүүн сайд Нитиш Кумар хэлсэн үгэндээ, Суваргыг босгон, Бодгаяа болон Шри Ланкаас бодь модны үр авчран суулгасан нь Бихарт Бурхан багшийн гэгээрэл болон сургаалийг санагдуулахын зэрэгцээ Бихарын ирээдүйн боломжийг бий болгож байна хэмээлээ. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Эрх Чөлөөний тэмцэгчид болон Онцгой байдлын үед нийгмийн сайн дурын хөдөлгөөнийхөн энд хоригдож байсан тул тэдний дурсгалд зориулан хуучин шоронгийн ханын үлдэгдлийг үлдээсэн хэмээн тэр хэлэв. Бурхан багшийн Смрити хүрээлэн болон суварга нь Бихарыг өөрчлөлт шинэчлэлийн газар болгохыг тэрээр зорьж байгаа ажээ. Бихарчууд хэдийгээр зарим талаараа матераиллаг хөгжлийн замаар замнах ёстой байж болох ч, тэдний түүхэн өв уламжлалд шингэсэн үнэ цэнэт зүйлсээ бүрэн ухамсарлаж, өнөө үед тэдгээрийг амьдралд нэвтрүүлэхийг хүсч байгаа хэмээн тэр хэллээ. Энэхүү суварга судалгаа шинжилгээний төв болохыг хүсч байгаагаа тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Олон Улсын Буддист Сангха
бага хуралд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Патна.
2013.01.05. Фото/Жереми Рассел/ДЛО
“Бид XXI зуунд орлоо. Цаг хугацаа жам ёсоороо урагшилж буй бөгөөд хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, ирээдүйг төлөвлөж чадна. Материаллаг болон оюун ухааны хөгжлийн тухайд, материаллаг хөгжилд шинжлэх ухаан, технолог илүү анхаарч ирсэн бөгөөд маш олон хүн материаллаг талаасаа ядуу хэвээр байгаа үед энэ нь ч чухал асуудал мөн. Гэхдээ материаллаг хөгжил дэвшлийн зэрэгцээ бид өөрсдийн дотоод хөгжил рүүгээ өнгийн харах шаардлагатай байна. Гагцхүү материаллаг хөгжлийн хойноос хөөцөлдөх явдал нь биднийг бусдын асуудалд хайхрамжгүй болгодог. Энэ нь өнөөдөр олон газар бодитоор нүүрлээд байгаа харамч зан, хууран мэхлэлтийг өдөөж байна. Нийгэм дэх гай зовлонгийн гол шалтгаан нь хайр энэрэл хийгээд нигүүлсэхүй сэтгэл дутсаных гэсэн дүгнэлтэд эрдэмтэн, сэтгэгч нар хүрч байна. Тиймээс бидний өмнөө тавих зорилтын нэг нь нигүүлслийн чухлыг ойлгох ойлголтыг нэмэгдүүлж, түүнийг дэлгэрүүлэх талаар илүү их анхаарал тавих явдал юм. Хэдийгээр энэ нь шашны уламжлалт үүрэг хариуцлагын нэг боловч, хувь хүний бидний ч үүрэх ёстой хариуцлага мөн. Энэхүү бага хурлын хүрээнд Буддизм үүнд ямар хувь нэмэр оруулж болох талаар тунгаан ярилцах шаардлагатай.”
“Нэгэнт манай шашны олон урсгал нэгдсэн зорилготой учраас тэдний өөр хоорондын харилцан ойлголцол хийгээд хүндлэлийг хөхүүлэн дэмжих нь чухал юм. Энэ оронд зуун зууны туршид уугуул хийгээд гадны янз бүрийн шашин мөр зэрэгцэн цэцэглэн хөгжиж ирснийг би үргэлж гайхан биширч байдаг. Шашин хоорондын эв зохицол нь Энэтхэгийн соёлын уламжлал болсон бөгөөд дэлхийн бусад орны тухайд үлгэр жишээ болж байна.” хэмээн Далай лам хэллээ.
Хүмүүсийн оюуны түвшингээс хамааран Бурхан багш сургаалиа өөр өөр байдлаар айлдсан гэдгийг тэрээр тэмдэглэн хэлэв. Хүмүүсийн сэтгэх чадварын олон төрлийг хүндэтгэсний илрэл нь сургаалийн энэ олон төрөл юм. Гэхдээ бид нигүүлсэл нь гагцхүү шашин шүтэгчдийн санаа тавих асуудал хэмээн ташаа бодож болохгүй бөгөөд шашин шүтдэггүй хүмүүсийн хувьд ч энэ асуудал хамаатай. Үнэн хэрэгтээ нигүүлсэл бол хүн бүхний хувьд чухал асуудал мөн.
Паталипутра Нигүүлслийн суваргыг судалгааны төв болгох тэргүүн сайдын санаанд сэтгэл хангалуун байгаагаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Бурханы сургаалийн гурван бүлэг эмхэтгэл болох Трипитака-г Буддист шинжлэх ухаан, гүн ухаан болон шашны зан үйлийн ном хэмээн үзэж болно хэмээн тэрээр тэмдэглэн хэлэв. Шашны зан үйлийн хэсэг буддистуудад хамаатай байхын хамт мөнх бус хийгээд агшин зуурын өөрчлөлт гэх мэт буддын шинжлэх ухаан ба гүн ухаан нь бусад хүмүүсийн сонирхлыг татаж болох юм. Энгийн ба туйлын үнэний тухай буддист тайлбар нь бодит амьдралд шинжлэх ухаанчаар ханддагийн нотолгоо бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх боломжтой.

Бурхан багшийн Смрити хүрээлэнд болсон Олон улсын бага хурлын
төлөөлөгчид. Энэтхэг, Бихар, Патна. 2013.01.05.
Фото/Жереми Рассел/ДЛО
Тэрээр яриагаа өндөрлөн хэлэхдээ,
“Бихар муж, Бодгаяа сүмийн менежментийн хороотой хамтран энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Манай шашны бүх урсгал хайр энэрэл хийгээд нигүүлслийн тухай сургадаг бөгөөд бид үүнийг амьдралд хэрэгжүүлэх нь туйлын чухал ач холбогдолтой, эс бөгөөс бид хуурамч дүр төрхний занганд унах эрсдэлтэй. Бид өөрсдийн шашинд итгэж бишрэхийн зурэгцээ бусдын шашинд хүндэтгэлтэй хандах шаардлагатай. Буддист хүний хувьд бид Бурхан багшийн сургаалийг чин сэтгэлээсээ дагадаг юм бол, хүн төрөлхтний бусад ахан дүүсдээ тустай байх нь мэдээжийн хэрэг юм” хэмээлээ.
Бодгаяа сүмийн менежментийн хороны дарга, Гаяа дүүргийн захирагч хатагтай Бандана Преяши хуралдааныг хааж үг хэлэв. Өнгөрсөн жилийн 1 дүгээр сард Бодгаяад Дүйнхэрийн ван хүртээхээр залрах үед нь Дээрхийн Гэгээнтэнтэй зөвлөлдсөний үр дүнд энэхүү хурлыг зохион байгуулах урам орсон хэмээн тэрээр хэллээ. Хуралдаанд оролцохыг урьсан урилгыг хүлээн авсан олон орны буддист нийгэмлэгүүдийн төлөөлөгчид болон эрдэмтдэд баярлахын хамт энэхүү хурлыг зохион байгуулахад ямар нэг хэлбэрээр хувь нэмрээ оруулсан бүх хүнд тусгайлан талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 2 917
Холбоотой мэдээ: