Дээрхийн Гэгээнтэн Далай лам Сарнатад номын айлдвараа өндөрлөлөө

12-01-2013, 11:28  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 10

Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат – Дээрхийн Гэгээнтнийг Сарнатад морилсноос хойш анх удаа цаг агаар намдуу, хөх тэнгэр гийсэн өдөр байсан тул тэрээр өглөө эртлэн ном айлдах газраа ирлээ. Жанрайсигийн авшиг хүртээх зан үйлийн бэлтгэл ажилд нэг цаг орчим зарцуулав. Мангала судрыг пали хэл дээр уншсаны дараа “Билгүүний Зүрхэн” судрыг орос хэл дээр уншсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Сарнатад  номын айлдвараа өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн Далай лам төвд хүүхэд багачуудтай
мэндчилж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат.
2013.01.10. Фото/Жереми Рассел/ДЛО
“Өнөөдөр энэхүү ариун газарт хийж байгаа сургааль номлолын маань сүүлчийн өдөр болж байна” хэмээн тэр хэлэв. “Бурхан багшийн сургаалийг Васубанду бичгийн ба туршлагын хэмээн хуваасан байдаг. Хэрвээ бид онол практик дээр ажиллах буюу сургааль номын тайлбарыг сонсож, тэр тухай дахин дахин бодож, дараа нь ойлгосон зүйлээ бясалгах аваас түүнийг хадгалан үлдэж чадна” хэмээн тэрээр айлдлаа.

Бурхан багшийн сургаалийг судалж хэрэгжүүлэх нь түүний сургаалийг хадгалах цорын ганц арга хэмээн тэр хэлэв. Сүм хийд босгож, бурхан бүтээх нь өөрийн гэсэн хувь нэмэртэй ч, гагцхүү үүгээр хязгаарлагдвал шашны уламжлалаа хадгалан үлдэж чадахгүй учраас бид судалж, амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатай.

“Бид Ганжуур Данжуурыг шүтээний хэрэгсэл болгохоос цаашгүй, зохих хүндэтлэл үзүүлэхгүй байна. Эдгээр ботийг нээгээд, зүгээр нэг унших зуршил бидэнд алга. Судлагдахуун номууд лам хүний хувьд цааш нь хадгалдаг зүйл байх ёсгүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, энгийн хар хүмүүс дээдийн номыг судалж, ойлгох ёстой. Бидний ажиллах газар бол оюун санааны талбар, тэр хүрээнд аз жаргалыг хэрхэн төлөвшүүлэх явдал юм.”

Өөрсдийн эргэлзээг арилгахын тулд их багш нараас ном сонсохыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөсөн байна. Дараа нь бид тэдгээр сургаалийг учир шалтгааны шалгуурт нийцэж байгаа эсэхээр нь нягтлах ёстой. Бид шүүмжлэлт хандлагаар асуудалд хандах шаардлагатай. Зарим ном зохиол урьдчилсан шинжтэй байдаг бол зарим нь төгсгөлийн шинжтэй байдаг. Бурхан багш шавь нартаа түүний сургаалийг сүсэглэж бус, харин бүрэн нягталж авахыг зөвлөдөг байсныг санах нь зүйтэй буй заа.

Наймдугаар зуунд Шантаракшита, Бадмасамбхава болон Трисонг Дэзан нар Төвдөд шашны уламжлалыг дэлгэрүүлсэн. Улбар шар өмсгөлтэй лам нар болон цагаан өмсгөлтэй тарнийн ёсныхны хооронд тод ялгаа гарч ирсэн юм. Гэхдээ орчин үед энэ ялгаа бараг анзаарагдахгүй болсон байна. Лам шиг харагдаж, лам шиг хувцасласан хэрнээ үнэн хэрэгтээ гэр бүлтэй байдаг хүмүүсийг бид харж байна. Ламын өмсгөл өмсчихөөд, ганц биеэрээ үлдэж чадахгүй бол энэ шившиг.

Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Сарнатад  номын айлдвараа өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Сарнат дахь номлолын сүүлийн өдөр.
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.1. 10. Фото/Жереми Рассел/ДЛО
“Жанрайсиг бурхантай Төвдүүд бид онцгой холбоотой гэдгийг анхааралдаа авахын ялдамд лянхуан дамжлаганд харьяалагдах Жанрайсигийн авшгийг би та бүхэнд өгөх гэж байна. XI зуунд Төвдөд Атиша гэгээн “Бодь Мөрийн Зул” зохиолоо зохиохдоо, тарнийн ёсны тухай дурьдаж байсан бөгөөд мэдээж өөрөө түүнийг дагасан байна” хэмээв.

Бурханы дөрвөн лагшинг олох тухайд тарнийн ёс янз бүрийн арга замыг ашигладаг. Үүнд бэлэн бус хүмүүст хаалттай байдаг учраас үүнийг “нууц тарни” гэж нэрлэдэг бөгөөд тарни нь оюун санааг хамгаалагч мөнийн дээр оюун санааг ердийн үзэгдэх төрхөөс хамгаалагч зүйл юм. Дашрамд хэлэхэд, важра буюу очир гэсэн үг нь энэ зохиолд арга зам болон мэргэн ухааны салшгүй нэгдмэл гэсэн утгыг илэрхийлнэ гэдгийг Далай лам тайлбарлав.

Авшиг өгөхийн урьдчилгаа болгож, Дээрхийн Гэгээнтэн хар хүмүүст сахил өгсөн ба дараа нь бодийн сэтгэл үүсгэх ёсыг үйлдсэний дараа Бодьсадын сахил хүртээв. Жанрайсигийн авшиг нь Bhikshuni Laxmi уламжлалаас өвлөгдөж ирсэн ажээ. Жанзэ цорж Лувсан Тэнзин ламын удирдсан ёслол дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэнд зориулж урт нас наслахыг ерөөсөн бат оршил /даншүг/ өргөж ерөөл уншихад тэрээр,

“Хичнээн удаан хугацаанд хүмүүст үйлчлэх чадалтай байна, төдий хугацаанд амьдрахыг би зорино” хэмээн айлдлаа.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадын Явдалд Орохуй” номын тайлбарыг үргэлжлүүлсэн юм. Саруул оюуны тухай есдүгээр бүлэг болон өөрийгөө зориулах тухай аравдугаар бүлэг үлдсэн байв. Саруул оюунтай холбогдуулан тэрээр Нагаржунагийн,

“Бие сэтгэлийн нэгдлийн оршихуйтай зууралдсаар байсан цагт хүмүүсийн өөрийгөө бүрэн зориулах тухай ойлголт гүйцэд болохгүй” хэмээн хэлснийг эш татав.

Зохиолд гарч буй иогч гэдгийг өнөөдрийн эрдэмтэдтэй адилтган ойлгож болно хэмээн тэр хэллээ. Тэрээр консерватив үзэлтэй, үзэл бодолдоо баригдсан зарим нэгэнтэй уулзаж байсан бөгөөд сайн эрдэмтэд бол мэдлэг нь өргөн цар хүрээтэй, алсыг харсан, өөрчлөлтөд нээлттэй байдаг хэмээн хэлэв.


Дээрхийн Гэгээнтэн Далай лам Сарнатад  номын айлдвараа өндөрлөлөө
Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа төгсгөх өдөр. Энэтхэг,
Уттар Прадеш, Сарнат. 2013.1.10. Фото/Жереми Рассел/ДЛО
Зохиолын төгсгөлд ирээд Далай лам дахин эхний хуудсыг эргэн уншиж хэлэхдээ, “Бид Бодьсадын Явдалд Орохуй” зохиолыг уншиж дуусгалаа. Миний ихэнх хавар зохион байгуулдаг номлолтой энэ адилхан боллоо. Энд тэндээс хүрэлцэн ирсэн хүмүүс өнөөдрөөс тарж, өөр өөрсдийн замаар явах болно. Энэхүү номонд сургасан зүйлд оюун ухаанаа аль болох ойр байлгах талаар хүчин зүтгэл гаргаарай. Хүлээж авсан сахилаа болон бодийн сэтгэлийг хөгжүүлэх, хоосон чанарыг өдөр бүр бясалгах талаар авшиг авах үедээ авсан амлалтаа санаж явцгаа. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлээ дээшлүүлэх, үүнийгээ гэртээ хийхийг хүсч байгаа бол хоёр, гуравдугаар бүлгийн хорин гурав дахь шүлэг буюу “долоон гишүүн”-ий дасгал хүртэл уншихад болно. Ийм замаар өөрийн амьдралыг учир утгатай болгох боломжтой” гэлээ.

Энэхүү үйл явдлын санхүүжилтын талаар, тухайлбал ямар хандив ирсэн, юунд зарцуулсан, үлдсэн хэсгийг харааны доголдолтой хүүхдүүдийн орон нутгийн сургуульд олгуулахаар буяны байгууллагад өгөх болсон тухай мэдээллийг олон нийтэд өгөв.

Дээрхийн Гэгээнтэн айлтгалынхаа төгсгөлд:
“Манай лам нарын өнө удаан амьдралын төлөө, дэлхий дахины энх тайван, эв зохицол, түүний дотор Төвдийн энх тайван, эрх чөлөөний төлөө өөрсдийн буянаа зориулцгаая. Төвдөд байгаа Төвд хүмүүс өнөөдөр маш хүнд хэцүү бурхшээлтэй тулгарч байгаа ч, тэд сэтгэлдээ хатуу чанга байгаа. Үнэний мөргөлдөө бидний хэлдэг шиг – Поталагийн сахиусын нигүүлсэхүй сэтгэлийн авралд тэд багтах болтугай. Баярлалаа та бүхэнд” хэмээн айлдсан байна.
Үзсэн: 3 374
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц