Дээрхийн Гэгээнтэн Далай лам Делигийн их сургууль дээр “Шинжлэх ухаан, ёс зүй ба боловсрол” сэдэвт уулзалт ярилцлагад оролцлоо
17-01-2013, 15:37 | Хэвлэх
2013 оны 1 дүгээр сарын 15
Энэтхэг, Дели, 2013.1.14 – Делигийн их сургууль нь Дели хотын хуучин хэсэгт байрладаг, Энэтхэгт дээд боловсрол олгодог тэргүүлэх дээд сургууль юм. Өнөөдөр энэхүү сургууль түүхэн уулзалт ярилцлагын талбар болж, ярилцлагад нэг талаас тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд, Дээрхийн Гэгээнтэн, нөгөө талаас “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн эрдэмтэд оролцсон байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Делигийн их сургуульд ирэх үед
дэд захирал Вивек Сунежа (баруун гар талд), дэд захирал, проф,
Динеш Сингх (зүүн гар талд) нар угтан авлаа. 2013.01.14.
Фотo/Жереми Рассел/ДЛОСургуулийн дэд захирал проф.Динеш Сингх болон дэд захирал Вивек Сунежа нар Дээрхийн Гэгээнтнийг угтан авлаа. Дэд захирлын өрөөнд товч зөвөлгөө хийсний дараа тэд уулзалт ярилцлага болох Зөвлөлийн танхимд очив.
Дэд захирал удиртгал үгэндээ, бие махбодь, оюун санаа ба зүрх сэтгэлийн нэгдлийн талаар курс явуулахаар шийдсэн бөгөөд үүнд хувийн ухамсар ба ёс зүйн асуудал багтаж байгаа гэдгийг дурьдав. Тэрээр “Энэтхэг бол иргэний нийгэмт улс бөгөөд ёс зүйн талаар зөв аргаар, мөн зөв орчинд ярих боломжтой байх ёстой. Үүний зэрэгцээ тус их сургуулийн хүндэт профессор Дээрхийн Гэгээнтэн болон дэд захирал нараас илүү энэхүү ярилцлагыг удирдан явуулах хүн үгүй буй заа” хэмээн хэлэв.
Дэд захирал Сингх ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ “Би Дээрхийн Гэгээнтнээс суралцахын тулд энд байгаа бөгөөд түүний зүрх сэтгэлд манай сургууль онцгой байр суурь эзэлдэг билээ. Урьд нь хааны өмчийн нэг хэсэг байсан энэ барилгад Махатма Ганди ирдэг байсан бөгөөд одоо Дээрхийн Гэгээнтнийг энд бас залан урьж байгаадаа баяртай байна.”
“Саяхнаас дэлхий нийт эдийн засгийн хямралтай тулгарч, үр дагаварт нь энгийн ард гай зовлонтой учирч байна. Барууны ертөнцөд боловсорсон хүмүүс үүнд буруутай мэт санагдаж байна. Санхүүгийн тогтолцоо эвдэрч, ёс суртахууны дэг журам алдагдаж байна. Жамналал Бажажийг хүүгээ болгон өргөж авахдаа Ганди ийм төрлийн бизнесийг илэрхий дэмжээгүй боловч, “Гартайгаа өөрийнхөө зүрх рүү орвол чи яах вэ? хэмээн хэлсэн” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн ярилцлагаас юу хүлээж байгаа талаар шулуухан хэлэхдээ,
“Ахан дүүс нар аа, шинэ, илүү аз жаргалтай нийгэм байгуулах шинэ хандлагыг бид олж чадна гэж найдаж байна. Өдөр, шөнөгүй эдийн засгийн асуудлаа бодож байдаг бизнесийн туршлага бүхий зарим нөхдөөсөө би хэрэгт дурлан, энэ удаагийн хямралын шалтгааныг асууж үзсэн юм. Тэд хариулахдаа бодит амьдралыг үл тоомсорлосон харам зан ба дамын наймаа, өөрөөр хэлбэл харамч зан, мунхгийн харанхуйгаас үүдэлтэй гэсэн билээ. Тиймээс энэ нь бидний оюун санаа дахь гүн гүнзгий хямралын шинж тэмдэг, алсын хараатай, илүү цогц бодлого авч чадаагүйн алдаа гэж би бодож байна.”
“Өнөөдөр боловсролтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч, бидэнд хямрал нүүрлэлээ. Баян чинээлэг, бизнесээ амжилттай хийж байгаа атлаа аз жаргалгүй хүмүүстэй би таардаг, тэд дарамттай, ганцаардмал байдаг. Шашны зүтгэлтнүүд хаа сайгүй ёс суртахууны талаар номлодог хэрнээ хэлж ярьснаа өөрсдөө тэр бүр биелүүлдэггүй. Шашин заримдаа хуурамч төрхтэй болсон мэт санагддаг” хэмээлээ.
Тэрээр Энэтхэг оронг төвдүүдийн хувьд гүрү багш, их мэдлэгийн ундарга хэмээн магтан хэлэв. Далай лам гүрү-чела (багш-шавийн) холбооны тухай хэлэхдээ, буддизмын мэдлэг соёл нь үүссэн газраа унаж босч байхад, Төвдүүд түүнийг хадгалан хамгаалж, найдвартай шавь гэдгээ батлан харуулсан хэмээн хошигнов. Гэвч Энэтхэг орон эргэлзээгүй шашны сэтгэлгээт орон хэрнээ авилга ердийн болсонд сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ. Айл бүрт шүтээн байдаг, өглөө бүр түүндээ өргөл барьж, залбирал үйлддэг боловч энэ бүхэн өдөр тутмын амьдралд давамгайлж байгаа авилга, хээл хахуулд өчүүхэн төдий ч нөлөөлөхгүй байна. Гурван жилийн өмнө Жодхпурт нэгэн оюутан хэдийгээр сургуулиа төгссөн боловч авилга өгөөгүй цагт дээшээ ахихгүй хэмээн түүнд ярьж байсан байна. Хэдэн өдрийн дараа Мумбайд нэгэн бизнесмэн мөн л авилга өгөөгүй цагт түүний биенэс цэцэглэхгүй хэмээн ярьжээ. Авилга, хээл хахууль нийгмийн эд анги болсон байна.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Делигийн их сургууль дээр
зохион байгуулагдсан Шинжлэх ухаан, ёс зүй ба боловсрол
сэдэвт ярилцлагад оролцон, үг хэлж байгаа нь. 2013.1.14.
Фото/Жeрeми Рассел/ДЛОНөгөө талаас Энэтхэг бол ахимсагийн болон хүч үл хэрэглэх эртний үзэл санаа хэдэн зууны турш амьдралын хэв маяг хийгээд соёлын салшгүй хэсэг болсон цорын ганц орон мөн. Энэ нь дэлхийн бүх шашин харилцан хүндлэл, эв нэгдэлтэйгээр нэг оронд мөр зэрэгцэн оршиж, шашны эв зохицлын гайхалтай сэтгэхүй бүрэлдэхэд хувь нэмрээ оруулсан байна.
“Бидний зорилт бол хүний гэх нэгэн гэр бүлийн тухай бодох бөгөөд бид илүү шударга, илүү аз жаргалтай нийгэм байгуулж чадна. Энэ зорилгод хүрэхэд мөргөл залбирал хангалттай биш, хэрвээ хангалттай байсан бол аль эрт энэ бүхэн биелэгдэх байсан. Энэтхэг орон бол энэ талаар онцгой орон бөгөөд иргэний ёс зүйг дээдлэх явдлыг дэмждэг иргэний үндсэн хууль бүхий улс билээ. Миний зарим нөхөд иргэний гэдэг үгэнд болгоомжтой ханддаг боловч, бүх шашныг тэгш хүндэтгэдэг Энэтхэг утгаар нь энэ үгийг би хэрэглэдэг. Зарим хүн ёс суртахуун шашны итгэл бишрэл дээр суурилах ёстой гэж баталдаг бол хэрвээ бид дэлхий ертөнцийг бүхэлд нь авч үзвэл аль шашин дээр нь суурилах болж байна? Дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүнээс нэг тэрбум нь өөрсдийгөө шашин шүтдэггүй хэмээн баталдаг. Гэвч өөр бусад олон хүн шашиндаа чин сэтгэлээсээ ханддаггүй учраас тэднийг ч шашингүйчүүдийн тоонд оруулж болох талтай. Тиймээс иргэний ёс зүйг хөгжүүлэх нь эерэг өөрчлөлт хийх тохиромжтой үндэс суурь мөн. Энэ бол таны суулгасан юу ч цэцэглэх сайн хөрс юм. Энэтхэг бол иргэний ёс зүйн үзэл санааг боловсролд анхлан нэвтрүүлэх тохиромжтой газар гэдэгт би итгэдэг.”
Эрүүл ухаан хийгээд шинжлэх ухааны ололт дээр үндэслэсэн ёс зүй буюу эрүүл бие, саруул ухааныг хөгжүүлэх арга зам бидэнд хэрэгтэй хэмээн Далай лам айлдлаа. Эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл ахуйг сахихыг бид дэмждэг шигээ сэтгэл хөдлөд болон оюун санааны эрүүл ахуйг мөн сахих хэрэгтэй байна. Жишээ нь “Би” гэж хамгийн их хэлдэг хүн зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх магадлал нь их байдаг талаар эрдэмтэд судалгаа хийж тогтоосон тухай Дээрхийн Гэгээнтэн уншсан бөгөөд бидний ихэнх зовлонгийн эх сурвалж нь аминч үзэл гэдгийг энэ нь баталж байна. Хэрвээ бид зөвхөн өөрсдийнхөө тухай бодоод байвал, бидэнд учрах хүндрэл улам ихэсч байгаа мэт санагдах боловч хэрвээ бид өөрсдийн болон бусдын сайн сайхны асуудалд хамтад нь санаа тавих аваас бидний хүндрэл бага ач холбогдолтой болно.
Бид бүгд эхээс төрсөн бөгөөд нялх балчир байхдаа эхийн хайр энэрлийг удаан эдэлж байсан нь хожмоо илүү жаргалтай амьдардгийг Дээрхийн Гэгээнтэн ажигласан гэв. Ямар нэгэн шалтгаанаар эхийн хайрыг эдлээгүй нэг нь том болоод байнга түгшүүртэй, хүнд итгэхэд бэрхшээлтэй болдог. Танай гэр бүл жаргалтай байх уу, зовлонтой байх уу гэдэг нь элбэг хангалуун байхаас бус , харин хайр энэрлээс хамаарна. Бусдын төлөө гэсэн сэтгэл айдсын мэдрэмжийг багасгадаг бөгөөд тэр нь эерэг уур амьсгалыг бий болгож, үр дүнд нь гэр бүл илүү аз жаргалтай болно. Энэ бол эрүүл сэтгэлгээ бөгөөд эрдэмтэд өөрсдийн судалгааны ололтоор үүнийг баталж эхэлж байна.
“Хэрвээ бид боловсролын тогтолцоонд сэтгэл санааны эрүүл ахуйг нэвтрүүлж чадвал нөхцөл байдал өөрчлөгдөнө. Сэтгэлийн эрүүл ахуйг баталгаажуулахын тулд бидэнд оюун ухааны газрын зураг хэрэгтэй. Оюун ухааны талаар болон түүний хэрхэн ажилладаг талаар бид мэдэх шаардлагатай. Бид баяр баясал авчирдаг сэтгэлийн эерэг хөдлөл, сэтгэл өвтгөдөг сөрөг хөдлөлийг нэгэнт ойлгодог болбол сэтгэлийн сөрөг хөдлөлийг хорих хүчин зүйлүүдийн талаар илүү их мэдэх шаардлага гарна.
“Хүмүүс бидэнд юу бидний урт хугацааны ашиг сонирхолд нийцэхийг дүгнэх чадвар болон оюун ухаан бий. Үүнээс халуун дулаан сэтгэл бий болно. Будда, эсвэл эзэн тэнгэр хэлсэн, эсвэл үндсэн хууль заасан болохоор бус, харин урт хугацааны эрх ашиг бол шалгуур, түүний хүчээр бид ёс зүйг үнэлнэ гэдгийг бид харах шаардлагатай.”
Делигийн их сургууль дээр зохион байгуулагдсан “Шинжлэх
ухаан, ёс зүй, боловсрол” сэдэвт ярилцлагад Дээрхийн Гэгээнтэн
Далай лам, эрдэмтэд, их сургуулийн багш оюутнууд оролцож
байгаа нь. 2013.1.14. Фото/Жереми Рассел/ДЛОБоловсролын тогтолцоог сайжруулах үүднээс цэцэрлэгээс нь эхлээд их сургууль хүртэл залуучуудыг иргэний ёс зүйд сургах хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн дүгнэн хэллээ. Энэ асуудлыг хэлэлцэж, хөгжүүлж, туршиж үзэх хороо байгуулахыг их сургуульд тэрээр санал болгов. Туршилт хэрвээ амжилттай болох аваас түүнийг дэлгэрүүлэх боломжтой.
Багш ажилтнуудын асуулт урссан учраас дэд захирал тэдэнд хандан, агуу их хүмүүсийн амьдрал бидэнд амьдралаа хэрхэн удирдах практик зөвлөмж болно хэмээлээ. Үнэнийг өөрийн хэм хэмжээ болгосон Ганди-гийн жишээг тэрээр дахин өгүүлэв. Түүний хэлснийг Дээрхийн Гэгээнтэн нэг нөхцөлтэйгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ганди шиг хүмүүс онцгой боловч, түүхэн дэх агуу хүмүүс бидний адил хүн гэдгийг санан, Ганди өөрийг нь хуулан дууриахыг дэмжихгүй байсан хэмээв. Энэтхэгчүүдийн өөрсдөөрөө бахархах өөр нэг шалтгаан бол Энэтхэг орон зуун зууны туршид агуу их сэтгэгчдийг төрүүлсэн явдал хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.
Өөр нэг асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн тодруулга хийхдээ, хүчирхийлэл ба хүчирхийллийн бус үйл ажиллагааны зааг нь тухайн үйл хөдлөлийн бие махбодийн шинж чанарт бус, харин сэдэлд байдаг хэмээлээ. Ёс зүйн асуудал нь хар, эсвэл цагаан байдаггүй учраас тусгайлан үзэх тохиолдол дандаа байдгийг тэрээр мөн тэмдэглэн хэлэв.
Дараа нь “Оюун ухаан Амьдрал” хүрээлэнгийн гишүүд илтгэл тавьсан бөгөөд нарийвчлан тунгаах чадвар болон энэрэх нигүүлсэхүй сэтгэлийн хөгжлийн харилцан үйлчлэлийг шинжлэх ухааны үүднээс ихэнхдээ анхаарсан илтгэлүүд байв. Цайны завсарлагын дараа Артур Зажонц “Нарийвчлан тунгаах арга зүй бол дээд боловсролын зүрх” сэдвээр ярилаа. Боловсролын зорилго юу болох вэ гэсэн асуултын хариулт нь амьдрал юуны төлөө вэ гэдэгтэй адил гэлээ. Тэрээр цааш нь ярихдаа, нарийвчлан тунгаах уламжлал нь бидэнд оюуны чадавхиа дээд зэргээр ашиглахад тусална гэв. Нарийвчлан тунгаах арга зүйн амжилт нь ухамсарт анхаарал болон сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлыг хангах явдлыг дэмжиж байна. Энэ утгаараа мэдрэлийн уян хатан чанарыг нээсэн нээлт нь ойлгох чадварыг асар ихээр нэмэгдүүлсэн байна.
Ричард Давидсон нарийвчлан тунгаах неврологийн шинжлэх ухаан бол сахилга батыг бий болгох тухай хэлэхдээ,
“Нарийвчлан тунгаах арга зүйн шинжлэх ухааны үндсийг ойлгоход маш их амжилт гарсан боловч, бидний мэдээгүй зүйл хэр их үлдсэн талаар одоохондоо хэлж чадахгүй байна” гэв.
Тэрээр дөрвөн зүйлийн тухай, тухайлбал маш бага насны хүүхдүүдтэй ажиллах нь буянтай ажил, тархи бол уян хатан бөгөөд туршлага хуримтлагдахын хэрээр шинэчлэгдэн бүрэлдэх боломжтой, нарийвчлан тунгаах дадал суулгаснаар анхаарал, санамжийг хөгжүүлэх боломжтой, тархи бүтцийн хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч өөрчлөгдөх боломжтой талаар ярилаа. Учир нь оюун санааны өөрчлөлт тархийг өөрчилдөг бөгөөд хэрвээ иргэний ёс суртахуун урт хугацаанд үр дүнгээ өгвөл тархи өөрчлөгдөж чадаж байгааг ойлгоход чухал болох ажээ.
Таня Сингэр бусдын зовлонг ойлгох болон нигүүлсэхүй сэтгэлийг төлөвшүүлэх, неврологийн шинжлэх ухааны нийгмийн төлвийн талаар ярьсан бөгөөд бусдын оюун санааг бид хэрхэн ойлгодог тухай асуудал дэвшүүлэв. Тэрээр сэтгэл хөдлөлийн ба танин мэдэхүйн төлөв болон бусдын зовлонг ойлгох ба нигүүлсэхүй сэтгэлийн ялгааг тайлбарлахдаа, бусдын сэтгэл санааг хуваалцаж, “хэрвээ та өвчтэй байгаад “би өвчтэй” гэж бодох нь бусдын зовлонг хуваалцах, харин тайтгаруулах арга хэмжээ авах талаар санаа тавьсан, хатуу шийдсэн сэтгэлийг нигүүлсэхүй гэнэ хэмээн тодорхойлжээ.
Төгсгөлд нь Түвдэн Жинба Станфордын “Нигүүлслийг Төлөвшүүлэх Сургалт”-ын талаар ярилаа. Тархины уян хатан чанарыг нээсэн явдал хичнээн чухал ач холбогдолтой талаар тэр мөн дурьдсан байна. Тэрээр Станфордын их сургууль дээр туршиж байгаа “Нигүүлсэхүйг Төлөвшүүлэх Сургалт”-ын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд энэхүү хөтөлбөр нь долоо хоногт 2 цагийн удирдамж, өдөрт 20-30 минутын аудио бичлэг, нийт 8 долоон хоног үргэлжилдэг ажээ. Зорилго нь бидний нигүүлсэхүй мөн чанарын талаар илүү мэдлэгтэй болж, түүнтэйгээ холбогдох,тэрхүү мөн чанараа тэтгэх, түүнийг өөрсдийн ерөнхий төрх байдлын нэг хэсэг болгох явдал ажээ. Түүний хэлснээр үр дүн нь сайн байгаа бөгөөд хөтөлбөрт оролцогсдын хүнтэй харьцах харьцаа сайжирч байгаа нь ажиглагдсан байна.
Мэтгэлцээн үргэлжлэх явцад Ричард Давидсон тээдгээр ололтыг Делигийн их сургууль дээр хэрэгжүүлбэл Делигийн их сургуулийг өөрчилж болох ба багш ажилтнууд ажилдаа ирэхдээ хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хамгийн боломжийн сайн аргаар хувь нэмрээ оруулж байна гэж бодох болно хэмээн тэмдэглэн хэллээ.
Уулзалт төгсөхийн үед дэд захирал хэлэхдээ, бүтэн өдрийн турш залуу оюутнууд анхааралтайгаар сонсож байгааг хараад маш их урам зориг авснаа дурьдаад, бүх зүйл сайхан болно хэмээн итгэж буйгаа илэрхийлэв.
Хамгийн гол анхаарах зүйл бол иргэний ёс зүйн асуудлыг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх явдал бөгөөд ингэхдээ боловсролын зорилго нь илүү эрүүл саруул хүнийг төлөвшүүлэхэд оршино гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дахин онцлон тэмдэглэсэн байна. Тэрээр “Бид өнөөдрийн нийгэмд юу буруу байгааг олж, зөв шийдэл хайх ёстой” хэмээн айлдав.
Оролцосон бүх хүн, тухайлбал өөрчлөлт хийх үндсэн хандлагын асуудлыг ярилцах санаачилгыг гаргасан дэд захирлууд, энэхүү уулзалт ярилцлагыг хийхэд хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөсөн юм.
Энэтхэг, Дели, 2013.1.14 – Делигийн их сургууль нь Дели хотын хуучин хэсэгт байрладаг, Энэтхэгт дээд боловсрол олгодог тэргүүлэх дээд сургууль юм. Өнөөдөр энэхүү сургууль түүхэн уулзалт ярилцлагын талбар болж, ярилцлагад нэг талаас тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд, Дээрхийн Гэгээнтэн, нөгөө талаас “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн эрдэмтэд оролцсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Делигийн их сургуульд ирэх үед
дэд захирал Вивек Сунежа (баруун гар талд), дэд захирал, проф,
Динеш Сингх (зүүн гар талд) нар угтан авлаа. 2013.01.14.
Фотo/Жереми Рассел/ДЛО
Дэд захирал удиртгал үгэндээ, бие махбодь, оюун санаа ба зүрх сэтгэлийн нэгдлийн талаар курс явуулахаар шийдсэн бөгөөд үүнд хувийн ухамсар ба ёс зүйн асуудал багтаж байгаа гэдгийг дурьдав. Тэрээр “Энэтхэг бол иргэний нийгэмт улс бөгөөд ёс зүйн талаар зөв аргаар, мөн зөв орчинд ярих боломжтой байх ёстой. Үүний зэрэгцээ тус их сургуулийн хүндэт профессор Дээрхийн Гэгээнтэн болон дэд захирал нараас илүү энэхүү ярилцлагыг удирдан явуулах хүн үгүй буй заа” хэмээн хэлэв.
Дэд захирал Сингх ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ “Би Дээрхийн Гэгээнтнээс суралцахын тулд энд байгаа бөгөөд түүний зүрх сэтгэлд манай сургууль онцгой байр суурь эзэлдэг билээ. Урьд нь хааны өмчийн нэг хэсэг байсан энэ барилгад Махатма Ганди ирдэг байсан бөгөөд одоо Дээрхийн Гэгээнтнийг энд бас залан урьж байгаадаа баяртай байна.”
“Саяхнаас дэлхий нийт эдийн засгийн хямралтай тулгарч, үр дагаварт нь энгийн ард гай зовлонтой учирч байна. Барууны ертөнцөд боловсорсон хүмүүс үүнд буруутай мэт санагдаж байна. Санхүүгийн тогтолцоо эвдэрч, ёс суртахууны дэг журам алдагдаж байна. Жамналал Бажажийг хүүгээ болгон өргөж авахдаа Ганди ийм төрлийн бизнесийг илэрхий дэмжээгүй боловч, “Гартайгаа өөрийнхөө зүрх рүү орвол чи яах вэ? хэмээн хэлсэн” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн ярилцлагаас юу хүлээж байгаа талаар шулуухан хэлэхдээ,
“Ахан дүүс нар аа, шинэ, илүү аз жаргалтай нийгэм байгуулах шинэ хандлагыг бид олж чадна гэж найдаж байна. Өдөр, шөнөгүй эдийн засгийн асуудлаа бодож байдаг бизнесийн туршлага бүхий зарим нөхдөөсөө би хэрэгт дурлан, энэ удаагийн хямралын шалтгааныг асууж үзсэн юм. Тэд хариулахдаа бодит амьдралыг үл тоомсорлосон харам зан ба дамын наймаа, өөрөөр хэлбэл харамч зан, мунхгийн харанхуйгаас үүдэлтэй гэсэн билээ. Тиймээс энэ нь бидний оюун санаа дахь гүн гүнзгий хямралын шинж тэмдэг, алсын хараатай, илүү цогц бодлого авч чадаагүйн алдаа гэж би бодож байна.”
“Өнөөдөр боловсролтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч, бидэнд хямрал нүүрлэлээ. Баян чинээлэг, бизнесээ амжилттай хийж байгаа атлаа аз жаргалгүй хүмүүстэй би таардаг, тэд дарамттай, ганцаардмал байдаг. Шашны зүтгэлтнүүд хаа сайгүй ёс суртахууны талаар номлодог хэрнээ хэлж ярьснаа өөрсдөө тэр бүр биелүүлдэггүй. Шашин заримдаа хуурамч төрхтэй болсон мэт санагддаг” хэмээлээ.
Тэрээр Энэтхэг оронг төвдүүдийн хувьд гүрү багш, их мэдлэгийн ундарга хэмээн магтан хэлэв. Далай лам гүрү-чела (багш-шавийн) холбооны тухай хэлэхдээ, буддизмын мэдлэг соёл нь үүссэн газраа унаж босч байхад, Төвдүүд түүнийг хадгалан хамгаалж, найдвартай шавь гэдгээ батлан харуулсан хэмээн хошигнов. Гэвч Энэтхэг орон эргэлзээгүй шашны сэтгэлгээт орон хэрнээ авилга ердийн болсонд сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ. Айл бүрт шүтээн байдаг, өглөө бүр түүндээ өргөл барьж, залбирал үйлддэг боловч энэ бүхэн өдөр тутмын амьдралд давамгайлж байгаа авилга, хээл хахуулд өчүүхэн төдий ч нөлөөлөхгүй байна. Гурван жилийн өмнө Жодхпурт нэгэн оюутан хэдийгээр сургуулиа төгссөн боловч авилга өгөөгүй цагт дээшээ ахихгүй хэмээн түүнд ярьж байсан байна. Хэдэн өдрийн дараа Мумбайд нэгэн бизнесмэн мөн л авилга өгөөгүй цагт түүний биенэс цэцэглэхгүй хэмээн ярьжээ. Авилга, хээл хахууль нийгмийн эд анги болсон байна.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Делигийн их сургууль дээр
зохион байгуулагдсан Шинжлэх ухаан, ёс зүй ба боловсрол
сэдэвт ярилцлагад оролцон, үг хэлж байгаа нь. 2013.1.14.
Фото/Жeрeми Рассел/ДЛО
“Бидний зорилт бол хүний гэх нэгэн гэр бүлийн тухай бодох бөгөөд бид илүү шударга, илүү аз жаргалтай нийгэм байгуулж чадна. Энэ зорилгод хүрэхэд мөргөл залбирал хангалттай биш, хэрвээ хангалттай байсан бол аль эрт энэ бүхэн биелэгдэх байсан. Энэтхэг орон бол энэ талаар онцгой орон бөгөөд иргэний ёс зүйг дээдлэх явдлыг дэмждэг иргэний үндсэн хууль бүхий улс билээ. Миний зарим нөхөд иргэний гэдэг үгэнд болгоомжтой ханддаг боловч, бүх шашныг тэгш хүндэтгэдэг Энэтхэг утгаар нь энэ үгийг би хэрэглэдэг. Зарим хүн ёс суртахуун шашны итгэл бишрэл дээр суурилах ёстой гэж баталдаг бол хэрвээ бид дэлхий ертөнцийг бүхэлд нь авч үзвэл аль шашин дээр нь суурилах болж байна? Дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүнээс нэг тэрбум нь өөрсдийгөө шашин шүтдэггүй хэмээн баталдаг. Гэвч өөр бусад олон хүн шашиндаа чин сэтгэлээсээ ханддаггүй учраас тэднийг ч шашингүйчүүдийн тоонд оруулж болох талтай. Тиймээс иргэний ёс зүйг хөгжүүлэх нь эерэг өөрчлөлт хийх тохиромжтой үндэс суурь мөн. Энэ бол таны суулгасан юу ч цэцэглэх сайн хөрс юм. Энэтхэг бол иргэний ёс зүйн үзэл санааг боловсролд анхлан нэвтрүүлэх тохиромжтой газар гэдэгт би итгэдэг.”
Эрүүл ухаан хийгээд шинжлэх ухааны ололт дээр үндэслэсэн ёс зүй буюу эрүүл бие, саруул ухааныг хөгжүүлэх арга зам бидэнд хэрэгтэй хэмээн Далай лам айлдлаа. Эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл ахуйг сахихыг бид дэмждэг шигээ сэтгэл хөдлөд болон оюун санааны эрүүл ахуйг мөн сахих хэрэгтэй байна. Жишээ нь “Би” гэж хамгийн их хэлдэг хүн зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх магадлал нь их байдаг талаар эрдэмтэд судалгаа хийж тогтоосон тухай Дээрхийн Гэгээнтэн уншсан бөгөөд бидний ихэнх зовлонгийн эх сурвалж нь аминч үзэл гэдгийг энэ нь баталж байна. Хэрвээ бид зөвхөн өөрсдийнхөө тухай бодоод байвал, бидэнд учрах хүндрэл улам ихэсч байгаа мэт санагдах боловч хэрвээ бид өөрсдийн болон бусдын сайн сайхны асуудалд хамтад нь санаа тавих аваас бидний хүндрэл бага ач холбогдолтой болно.
Бид бүгд эхээс төрсөн бөгөөд нялх балчир байхдаа эхийн хайр энэрлийг удаан эдэлж байсан нь хожмоо илүү жаргалтай амьдардгийг Дээрхийн Гэгээнтэн ажигласан гэв. Ямар нэгэн шалтгаанаар эхийн хайрыг эдлээгүй нэг нь том болоод байнга түгшүүртэй, хүнд итгэхэд бэрхшээлтэй болдог. Танай гэр бүл жаргалтай байх уу, зовлонтой байх уу гэдэг нь элбэг хангалуун байхаас бус , харин хайр энэрлээс хамаарна. Бусдын төлөө гэсэн сэтгэл айдсын мэдрэмжийг багасгадаг бөгөөд тэр нь эерэг уур амьсгалыг бий болгож, үр дүнд нь гэр бүл илүү аз жаргалтай болно. Энэ бол эрүүл сэтгэлгээ бөгөөд эрдэмтэд өөрсдийн судалгааны ололтоор үүнийг баталж эхэлж байна.
“Хэрвээ бид боловсролын тогтолцоонд сэтгэл санааны эрүүл ахуйг нэвтрүүлж чадвал нөхцөл байдал өөрчлөгдөнө. Сэтгэлийн эрүүл ахуйг баталгаажуулахын тулд бидэнд оюун ухааны газрын зураг хэрэгтэй. Оюун ухааны талаар болон түүний хэрхэн ажилладаг талаар бид мэдэх шаардлагатай. Бид баяр баясал авчирдаг сэтгэлийн эерэг хөдлөл, сэтгэл өвтгөдөг сөрөг хөдлөлийг нэгэнт ойлгодог болбол сэтгэлийн сөрөг хөдлөлийг хорих хүчин зүйлүүдийн талаар илүү их мэдэх шаардлага гарна.
“Хүмүүс бидэнд юу бидний урт хугацааны ашиг сонирхолд нийцэхийг дүгнэх чадвар болон оюун ухаан бий. Үүнээс халуун дулаан сэтгэл бий болно. Будда, эсвэл эзэн тэнгэр хэлсэн, эсвэл үндсэн хууль заасан болохоор бус, харин урт хугацааны эрх ашиг бол шалгуур, түүний хүчээр бид ёс зүйг үнэлнэ гэдгийг бид харах шаардлагатай.”

Делигийн их сургууль дээр зохион байгуулагдсан “Шинжлэх
ухаан, ёс зүй, боловсрол” сэдэвт ярилцлагад Дээрхийн Гэгээнтэн
Далай лам, эрдэмтэд, их сургуулийн багш оюутнууд оролцож
байгаа нь. 2013.1.14. Фото/Жереми Рассел/ДЛО
Багш ажилтнуудын асуулт урссан учраас дэд захирал тэдэнд хандан, агуу их хүмүүсийн амьдрал бидэнд амьдралаа хэрхэн удирдах практик зөвлөмж болно хэмээлээ. Үнэнийг өөрийн хэм хэмжээ болгосон Ганди-гийн жишээг тэрээр дахин өгүүлэв. Түүний хэлснийг Дээрхийн Гэгээнтэн нэг нөхцөлтэйгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ганди шиг хүмүүс онцгой боловч, түүхэн дэх агуу хүмүүс бидний адил хүн гэдгийг санан, Ганди өөрийг нь хуулан дууриахыг дэмжихгүй байсан хэмээв. Энэтхэгчүүдийн өөрсдөөрөө бахархах өөр нэг шалтгаан бол Энэтхэг орон зуун зууны туршид агуу их сэтгэгчдийг төрүүлсэн явдал хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.
Өөр нэг асуултын хариуд Дээрхийн Гэгээнтэн тодруулга хийхдээ, хүчирхийлэл ба хүчирхийллийн бус үйл ажиллагааны зааг нь тухайн үйл хөдлөлийн бие махбодийн шинж чанарт бус, харин сэдэлд байдаг хэмээлээ. Ёс зүйн асуудал нь хар, эсвэл цагаан байдаггүй учраас тусгайлан үзэх тохиолдол дандаа байдгийг тэрээр мөн тэмдэглэн хэлэв.
Дараа нь “Оюун ухаан Амьдрал” хүрээлэнгийн гишүүд илтгэл тавьсан бөгөөд нарийвчлан тунгаах чадвар болон энэрэх нигүүлсэхүй сэтгэлийн хөгжлийн харилцан үйлчлэлийг шинжлэх ухааны үүднээс ихэнхдээ анхаарсан илтгэлүүд байв. Цайны завсарлагын дараа Артур Зажонц “Нарийвчлан тунгаах арга зүй бол дээд боловсролын зүрх” сэдвээр ярилаа. Боловсролын зорилго юу болох вэ гэсэн асуултын хариулт нь амьдрал юуны төлөө вэ гэдэгтэй адил гэлээ. Тэрээр цааш нь ярихдаа, нарийвчлан тунгаах уламжлал нь бидэнд оюуны чадавхиа дээд зэргээр ашиглахад тусална гэв. Нарийвчлан тунгаах арга зүйн амжилт нь ухамсарт анхаарал болон сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлыг хангах явдлыг дэмжиж байна. Энэ утгаараа мэдрэлийн уян хатан чанарыг нээсэн нээлт нь ойлгох чадварыг асар ихээр нэмэгдүүлсэн байна.
Ричард Давидсон нарийвчлан тунгаах неврологийн шинжлэх ухаан бол сахилга батыг бий болгох тухай хэлэхдээ,
“Нарийвчлан тунгаах арга зүйн шинжлэх ухааны үндсийг ойлгоход маш их амжилт гарсан боловч, бидний мэдээгүй зүйл хэр их үлдсэн талаар одоохондоо хэлж чадахгүй байна” гэв.
Тэрээр дөрвөн зүйлийн тухай, тухайлбал маш бага насны хүүхдүүдтэй ажиллах нь буянтай ажил, тархи бол уян хатан бөгөөд туршлага хуримтлагдахын хэрээр шинэчлэгдэн бүрэлдэх боломжтой, нарийвчлан тунгаах дадал суулгаснаар анхаарал, санамжийг хөгжүүлэх боломжтой, тархи бүтцийн хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч өөрчлөгдөх боломжтой талаар ярилаа. Учир нь оюун санааны өөрчлөлт тархийг өөрчилдөг бөгөөд хэрвээ иргэний ёс суртахуун урт хугацаанд үр дүнгээ өгвөл тархи өөрчлөгдөж чадаж байгааг ойлгоход чухал болох ажээ.
Таня Сингэр бусдын зовлонг ойлгох болон нигүүлсэхүй сэтгэлийг төлөвшүүлэх, неврологийн шинжлэх ухааны нийгмийн төлвийн талаар ярьсан бөгөөд бусдын оюун санааг бид хэрхэн ойлгодог тухай асуудал дэвшүүлэв. Тэрээр сэтгэл хөдлөлийн ба танин мэдэхүйн төлөв болон бусдын зовлонг ойлгох ба нигүүлсэхүй сэтгэлийн ялгааг тайлбарлахдаа, бусдын сэтгэл санааг хуваалцаж, “хэрвээ та өвчтэй байгаад “би өвчтэй” гэж бодох нь бусдын зовлонг хуваалцах, харин тайтгаруулах арга хэмжээ авах талаар санаа тавьсан, хатуу шийдсэн сэтгэлийг нигүүлсэхүй гэнэ хэмээн тодорхойлжээ.
Төгсгөлд нь Түвдэн Жинба Станфордын “Нигүүлслийг Төлөвшүүлэх Сургалт”-ын талаар ярилаа. Тархины уян хатан чанарыг нээсэн явдал хичнээн чухал ач холбогдолтой талаар тэр мөн дурьдсан байна. Тэрээр Станфордын их сургууль дээр туршиж байгаа “Нигүүлсэхүйг Төлөвшүүлэх Сургалт”-ын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд энэхүү хөтөлбөр нь долоо хоногт 2 цагийн удирдамж, өдөрт 20-30 минутын аудио бичлэг, нийт 8 долоон хоног үргэлжилдэг ажээ. Зорилго нь бидний нигүүлсэхүй мөн чанарын талаар илүү мэдлэгтэй болж, түүнтэйгээ холбогдох,тэрхүү мөн чанараа тэтгэх, түүнийг өөрсдийн ерөнхий төрх байдлын нэг хэсэг болгох явдал ажээ. Түүний хэлснээр үр дүн нь сайн байгаа бөгөөд хөтөлбөрт оролцогсдын хүнтэй харьцах харьцаа сайжирч байгаа нь ажиглагдсан байна.
Мэтгэлцээн үргэлжлэх явцад Ричард Давидсон тээдгээр ололтыг Делигийн их сургууль дээр хэрэгжүүлбэл Делигийн их сургуулийг өөрчилж болох ба багш ажилтнууд ажилдаа ирэхдээ хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хамгийн боломжийн сайн аргаар хувь нэмрээ оруулж байна гэж бодох болно хэмээн тэмдэглэн хэллээ.
Уулзалт төгсөхийн үед дэд захирал хэлэхдээ, бүтэн өдрийн турш залуу оюутнууд анхааралтайгаар сонсож байгааг хараад маш их урам зориг авснаа дурьдаад, бүх зүйл сайхан болно хэмээн итгэж буйгаа илэрхийлэв.
Хамгийн гол анхаарах зүйл бол иргэний ёс зүйн асуудлыг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх явдал бөгөөд ингэхдээ боловсролын зорилго нь илүү эрүүл саруул хүнийг төлөвшүүлэхэд оршино гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дахин онцлон тэмдэглэсэн байна. Тэрээр “Бид өнөөдрийн нийгэмд юу буруу байгааг олж, зөв шийдэл хайх ёстой” хэмээн айлдав.
Оролцосон бүх хүн, тухайлбал өөрчлөлт хийх үндсэн хандлагын асуудлыг ярилцах санаачилгыг гаргасан дэд захирлууд, энэхүү уулзалт ярилцлагыг хийхэд хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөсөн юм.
Үзсэн: 3 396
Холбоотой мэдээ: