Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна-2 дахь өдөр: Квантын физик
20-01-2013, 05:54 | Хэвлэх
2013 оны нэгдүгээр сарын 18
Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи - Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи - Өчигдрийн хуралдаанаар удиртгал хэсгээ дуусгасан тул өнөөдрийн хуралдаанаар физик, тухайлбал квантын физикийн талаар ярилцлаа. Артур Зайонц бодит байдлыг ойлгох бидний үзэлд квантын механик хэрхэн нөлөө үзүүлэх тухай ярьж эхлэхээс өмнө хурлын дарга Жон Дюран квантын физик ойлгоход тийм хялбар биш салбар гэдгийг анхааруулав.
“Өчигдөр бид сонгодог шинжлэх ухааны талаар ярилцсан. 120 жилийн өмнө уйгагүй ажиллаж, физикт агуу сэтгэлгээг авчирсан физикчид судалгааныхаа төгсгөлд нь хүрлээ гэж бодож байсан, Келвин, “Тэнгэрийн хаяан дахь хоёр жижиг үүлнээс бусад бүх зүйлийг бид ойлгочихлоо” хэмээн хэлж байсан байна.”
Энэ хоёр үүлний нэг нь лааны гэрлийн өнгө бөгөөд түүнийг тодорхойлоход сонгодог физик хүчин мөхөсдсөн ба нөгөөх нь дуу чимээнээс ялгаатай нь агаарын тусламжгүйгээр орон зайг нэвтэлдэг гэрлийн нээлт юм. Гэрлийг долгион гэж үздэг байсан учраас логикоор бол түүнийг дамжуулах дамжуулагч хэрэгтэй ч тухайн дамжуулагчийг олж чадаагүй байсан юм.
"Оюун ухаан ба Амьдрал" 26 дугаар бага хурлын хоёр дахь өдрийн
хуралдааныг Артур Зайонц квантын механик ба харьцангуйн онол
илтгэлээр нээлээ. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд. 2013.1.18.
Фото/Жереми Рассел/ДЛОЭдгээр оролдогын үр дүнд хоёр том зүйлийг нээсэн нь квантын механик ба харьцангуйн онол байв. Энэ хоёр онол бодит байдлыг ойлгох эрдэмтдийн үзэл бодлыг өөрчилсөн байна.
Артур Зайонц нэг талаар ижил боловч дээр нь зурагдсан зураас болон цаваараа өөр хоёр зоосыг харуулав. Нэгийг нь нөгөөгөөс нь ялгахад хялбар байлаа. Харин илүү нарийн түвшинд, хэрвээ танд устөрөгчийн хоёр атом байлаа гэхэд, тэдгээрийг ялгах юу ч байхгүйгээс гадна Квантын физикийн онолоор ч тэдгээр нь адил хэмжээний орон зай болон байрлалыг эзэлдэг байна. Тэрээр ийнхүү “үл ялгагдахын” тодорхой бусын талаар сонсогчдод тайлбарлав.
Буддын Егүзэрийн онолоор таньж мэдсэн тохиолдолд аливаа зүйл оршдог, таньж мэдээгүй тохиолдолд юу ч оршдоггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.
Артур Зайонц тайлбарлахдаа, үл ялгагдах байгаа түвшинд, квантын обьектуудын хоорондох харилцааг квантын төөрөгдөл гэдэг гэв.
Философч Мишель Битбол хүүхэд байхдаа дугуй унаж байгаад сар луу харахад сар түүнтэй хамт хөдөлж, зогсоход нь хамт зогсож байгаа мэт санагдсан тул шинжлэх ухааны асуултуудыг тэр үеэс тавьж эхэлсэн хэмээн дурсан ярив. Тэр яагаад гэсэн асуулт тавьж, харагдаж байгаа хөдөлгөөн нь сартай өөртэй нь ямар ч холбоогүй, харин тэдний хооронд үүссэн харилцаатай холбоотой болохыг хожим нь ойлгосон байна. Птолемийн одон орныг үгүйсгэдэг Коперник үүнтэй адил ажиглалтыг хийсэн ба тэрээр дэлхийг доод тойрогт нь харах үед дэлхий Ангараг (Марс) гаригаас хурдан эргэлдэж байсан бөгөөд энэ нь тэдний хоорондын харилцаа байсан учраас зарим үед Ангараг гариг эсрэг чиглэлд явж байгаа мэт харагддаг байжээ. Харилцаанд анхаарал хандуулсны үр дүнд урьд нь юмсын шинж чанар хэмээн ойлгогддог байсан зүйлс ажиглагдахуйц болсон байна. Алдарт физикч Нильс Бор, “Ойлгох гэдэг үг ямар утгатай болох талаар бид дахин бодох хэрэгтэй болж байх шиг байна” хэмээн тэмдэглэн хэлсэн байдаг.
Шредингерийн муур амьд ба үхсэн гэх логик зөрчилдөөний тухай дурьдаад, бодит байдал гэж юу вэ гэсэн асуултыг Мишел Битбол тавив. (Жон Дюран энэхүү сэтгэлгээний туршилтын үед үнэндээ ямар ч муур хохироогүй гэдгийг сануулав). Тэрээр “Хумхийн тоосны мөн чанар солонгын мөн чанарыг агуулна” эшлэлээс хэлээд, энэ нь харьцангуй бөгөөд нар, агаар дахь усны дусал болон ажиглагч байж оршин тогтноно.” Битбол цааш нь дүгнэхдээ, "Эдгээр харилцааг судлахын тулд та шүтэн барилдлагын тухай судлах ёстой” гэв.
"Оюун ухаан ба Амьдрал" 26 дахь удаагийн бага хурлын хоёр дахь
өдрийн хуралдаан оролцож байгаа лам нар. Энэтхэг, Мундгод.
2013.1.18. Фото/Жереми Рассел/ДЛОДээрхийн Гэгээнтэн, “Юмсыг тэдгээрийн харилцааны шинж чанараар нь ярих нь маш чухал. Зовлон арилах нь үнэн, зовлонгоос гэтэлгэх арга буй нь үнэн гэсэн Буддист номлолыг илэрхийлж буй Хутагтын дөрвөн үнэний тухай сүүлийн хоёр илтгэлийг харцгаа. Хоёр Үнэний үзлээс л харахад, бодит байдлын шинжилгээ судалгаа, бидний гажуудсан төсөөллийн эсрэг хүч болж байна. Гайхалтай “ хэмээн тэмдэглэн хэллээ.
Артур Зайонц үдийн хоолны дараа дахин квантын физик болон ач холбогдлын талаар ярив.
“Орчин үеийн физикт бид дэлхийг биежүүлэх оролдлогыг дахин дахин хийх тусам, юмс харилцан холбоотой оршдогийг дахин дахин харах боллоо” гэв. Дээрхийн Гэгээнтэнд хандан, “Таны болон харьцангуйн онолын жишээг авч үзье. Та цаганд дуртай байсан, тэдгээрийг задалж, дараа нь буцааж угсраад хэрхэн ажиллаж байгааг нь харах дуртай байсныг би мэднэ. Сонгодог физикт ингэдэг. Квантын механикт сэтгэлгээний хуучин дадлаас өөр зүйлтэй бид тулгардаг. Квантын механик ба Харьцангуйн онол нь нэг юмны хоёр тал. Эйнштейн хэлэхдээ “Оршин тогтнохуй ба бодит байдал, үүнийг л бид танин мэдэхийг хүсч байна” гэсэн юм.
Сонгодог физик ба квантын механикийн ялгаа нь 25м шургаагийг 20 м саравчинд хэрхэн багтаах асуудлын шийдэлд оршино. Сонгодог физикийн номлолоор бол шургааг дэндүү урт, харин квантын механикаар бол хөдөлгөөнийг хурдасгавал тэр богино болж болно. Энэхүү сэтгэлгээний туршилтад шургааг хангалттай хурдан хөдлөх ёстой бөгөөд саравчинд орохын тулд хангалттай богино болох ёстой.
Мишель Битбол квантын физик нь ертөнцийг харах шинэ үзэл бодлын онол болох тухай ярианд эргэн ороод, ярианы явцад Шинжлэх ухаан гэж юу вэ гэсэн асуулт тавилаа.”Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнг үндэслэгчдийн нэг Франсиско Варелагийн тодорхойлсон шиг энэ нь байгалийн толь, бидний оюун санааны тусгал, эсвэл дундаж зам- танин мэдэгч ба мэдүүлэгчийн шүтэн барилдлага мөн үү?
Энэхүү асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,
“Делид хэдэн жилийн өмнө тохиолдсон нэгэн явдлыг надад санагдууллаа. Энэтхэгийн атомын бөмбөгийн эцэг Ража Раман, Буддын их багш Нагаржунагийн бүтээлийг уншиж байгаад, түүн дотор Квантын онолын далд санаа байгааг олж харсан хэмээн надад хүүрнэж билээ. Энэтхэг хүн 2000 жилийн өмнө энэ санааг бодож олсон гэх бахархал түүнд төрсөн байна.
“Нагаржунагийн Мадхияамака (төв үзэл) онолоор юмс оршдог боловч, хэрвээ бид тэдгээрийг эрж хайх аваас олж үл чадна. Хэрвээ бид тухайн эд юмыг судалж үзвэл, тэр нь бусад хүчин зүйлтэй шүтэлцсэний улмаас оршин байгааг олж мэдэх учраас юмс оршин тогтнодоггүй гэж бид хэлж чадахгүй, тэр гагцхүү харьцангуй утгаар, тодорхойлолтын утгаар оршин тогтнодог.”
“Ерөнхийд нь хэлэхэд, хэдийгээр зарим ялгаа байгаа боловч Буддын гүн ухаан болон Квантын Механик нь ертөнцийг үзэх үзлээрээ гар барьж болно гэж би бодож байна. Эдгээр агуу жишээнүүдээс бид хүний сэтггэхүйн үр жимсийг харж болно. Агуу сэтгэгчдийг бид гайхан биширч байгаа ч, тэд бидэнтэй д адил хүн байсан гэдгийг мартаж болохгүй” хэмээн айлдав.
Үдээс хойш 2 цагаас хүрэлцэн ирэх тухай Дээрхийн Гэгээнтнээс асуухад, илтгэлүүдийг сонсоод сэтгэл ханамжтай байгаа бөгөөд суралцах боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, үргэлжлүүлэн суухаар шийдсэн байна.
“Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн бага хурлын хоёр
дахь өдрийн хуралдаанд Түвдэн Жинбагийн тавьсан илтгэлийг
Дээрхийн Гэгээнтэн сонсож байгаа нь. Энэтхэг, Мундгод,
Брайбун хийд. 2013.1.18. Фото/Жереми Рассел/ДЛОТүвдэн Жинба орчуулагчийн үүргээсээ чөлөөлөгдөж, өнөөдөр хөндсөн сэдвийн талаархи буддистуудын сэтгэлгээний онцлогийг тайлбарлахаар илтгэгч боллоо. Тэрээр атомын тухай эртний буддист онолыг тайлбарлахдаа, түүнд агуулагдаж байгаа хялбарчлах хандлагаас эш татан яриагаа эхлэв. Гэсэн хэдий ч Буддын сэтгэгчдийн хэн нь ч оюун санааны бус, харин энгийн материалын хэмжээнд хялбарчилсан гэдгийг тэр сануулсан юм. Нагаржунагийн шавь Арьядева МЭ II зуунд учир шалтгааны хүчин зүйлс болон эмх замбараагүй байдлын улмаас эртний онолыг эсэргүүцэн бичиж байжээ. Буддын бүх онолын чиглэлийнхэн Хоёр Үнэний хүрээнд харьцангуй ба туйлын үнэнийг зөвшөөрдөг гэдгийг тэр дурьдлаа. Хэрвээ Квантын механикийг ийм байдлаар тайлбарлавал ойлгоход илүү амар байх сан хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.
Тархины үүрэг ролийн талаар буддын уламжлалд хэлэлцэж байсан эсэх талаар асуулт гарав. Ухамсар ямагт энергитэй хамт байдаг ба тэрээр нойрны байдалд байгаатай адил нарийн түвшинд, эсвэл тархины үйл ажиллагаа зогссон үеийнх шиг бүр нарийн түвшинд байж болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Амьдрал дээр сэтгэхүйн эдгээр байдлыг туршихын тулд уйгагүй дадлага, сургалт шаардлагатай. Төгсгөлд нь тэрээр,
“Задлан шинжлэх нь миний өдөр тутмын ажлын хамгийн чухал хэсэг нь бөгөөд 50 гаруй жил үргэлжилж байна. Удаан хугацаанд судалсны үр дүнд, хоосон чанар болон шүтэн барилдлагын үзлийг үзэх үед ертөнцийн хоосон чанарыг бараг мэдэрч байна. Энэ нь харанхуй мунхагт суурилсан сэтгэлийн сөрөг хандлагаа дарсан хүч чадлын ач юм” хэмээн айлдав. “Гэхдээ энэ бол нууц, үүнийг эрдэмтэдтэй хуваалцахыг хүсэхгүй байна” хэмээн хошигнолоо.
Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи - Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи - Өчигдрийн хуралдаанаар удиртгал хэсгээ дуусгасан тул өнөөдрийн хуралдаанаар физик, тухайлбал квантын физикийн талаар ярилцлаа. Артур Зайонц бодит байдлыг ойлгох бидний үзэлд квантын механик хэрхэн нөлөө үзүүлэх тухай ярьж эхлэхээс өмнө хурлын дарга Жон Дюран квантын физик ойлгоход тийм хялбар биш салбар гэдгийг анхааруулав.
“Өчигдөр бид сонгодог шинжлэх ухааны талаар ярилцсан. 120 жилийн өмнө уйгагүй ажиллаж, физикт агуу сэтгэлгээг авчирсан физикчид судалгааныхаа төгсгөлд нь хүрлээ гэж бодож байсан, Келвин, “Тэнгэрийн хаяан дахь хоёр жижиг үүлнээс бусад бүх зүйлийг бид ойлгочихлоо” хэмээн хэлж байсан байна.”
Энэ хоёр үүлний нэг нь лааны гэрлийн өнгө бөгөөд түүнийг тодорхойлоход сонгодог физик хүчин мөхөсдсөн ба нөгөөх нь дуу чимээнээс ялгаатай нь агаарын тусламжгүйгээр орон зайг нэвтэлдэг гэрлийн нээлт юм. Гэрлийг долгион гэж үздэг байсан учраас логикоор бол түүнийг дамжуулах дамжуулагч хэрэгтэй ч тухайн дамжуулагчийг олж чадаагүй байсан юм.
"Оюун ухаан ба Амьдрал" 26 дугаар бага хурлын хоёр дахь өдрийн
хуралдааныг Артур Зайонц квантын механик ба харьцангуйн онол
илтгэлээр нээлээ. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд. 2013.1.18.
Фото/Жереми Рассел/ДЛО
Артур Зайонц нэг талаар ижил боловч дээр нь зурагдсан зураас болон цаваараа өөр хоёр зоосыг харуулав. Нэгийг нь нөгөөгөөс нь ялгахад хялбар байлаа. Харин илүү нарийн түвшинд, хэрвээ танд устөрөгчийн хоёр атом байлаа гэхэд, тэдгээрийг ялгах юу ч байхгүйгээс гадна Квантын физикийн онолоор ч тэдгээр нь адил хэмжээний орон зай болон байрлалыг эзэлдэг байна. Тэрээр ийнхүү “үл ялгагдахын” тодорхой бусын талаар сонсогчдод тайлбарлав.
Буддын Егүзэрийн онолоор таньж мэдсэн тохиолдолд аливаа зүйл оршдог, таньж мэдээгүй тохиолдолд юу ч оршдоггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.
Артур Зайонц тайлбарлахдаа, үл ялгагдах байгаа түвшинд, квантын обьектуудын хоорондох харилцааг квантын төөрөгдөл гэдэг гэв.
Философч Мишель Битбол хүүхэд байхдаа дугуй унаж байгаад сар луу харахад сар түүнтэй хамт хөдөлж, зогсоход нь хамт зогсож байгаа мэт санагдсан тул шинжлэх ухааны асуултуудыг тэр үеэс тавьж эхэлсэн хэмээн дурсан ярив. Тэр яагаад гэсэн асуулт тавьж, харагдаж байгаа хөдөлгөөн нь сартай өөртэй нь ямар ч холбоогүй, харин тэдний хооронд үүссэн харилцаатай холбоотой болохыг хожим нь ойлгосон байна. Птолемийн одон орныг үгүйсгэдэг Коперник үүнтэй адил ажиглалтыг хийсэн ба тэрээр дэлхийг доод тойрогт нь харах үед дэлхий Ангараг (Марс) гаригаас хурдан эргэлдэж байсан бөгөөд энэ нь тэдний хоорондын харилцаа байсан учраас зарим үед Ангараг гариг эсрэг чиглэлд явж байгаа мэт харагддаг байжээ. Харилцаанд анхаарал хандуулсны үр дүнд урьд нь юмсын шинж чанар хэмээн ойлгогддог байсан зүйлс ажиглагдахуйц болсон байна. Алдарт физикч Нильс Бор, “Ойлгох гэдэг үг ямар утгатай болох талаар бид дахин бодох хэрэгтэй болж байх шиг байна” хэмээн тэмдэглэн хэлсэн байдаг.
Шредингерийн муур амьд ба үхсэн гэх логик зөрчилдөөний тухай дурьдаад, бодит байдал гэж юу вэ гэсэн асуултыг Мишел Битбол тавив. (Жон Дюран энэхүү сэтгэлгээний туршилтын үед үнэндээ ямар ч муур хохироогүй гэдгийг сануулав). Тэрээр “Хумхийн тоосны мөн чанар солонгын мөн чанарыг агуулна” эшлэлээс хэлээд, энэ нь харьцангуй бөгөөд нар, агаар дахь усны дусал болон ажиглагч байж оршин тогтноно.” Битбол цааш нь дүгнэхдээ, "Эдгээр харилцааг судлахын тулд та шүтэн барилдлагын тухай судлах ёстой” гэв.
"Оюун ухаан ба Амьдрал" 26 дахь удаагийн бага хурлын хоёр дахь
өдрийн хуралдаан оролцож байгаа лам нар. Энэтхэг, Мундгод.
2013.1.18. Фото/Жереми Рассел/ДЛО
Артур Зайонц үдийн хоолны дараа дахин квантын физик болон ач холбогдлын талаар ярив.
“Орчин үеийн физикт бид дэлхийг биежүүлэх оролдлогыг дахин дахин хийх тусам, юмс харилцан холбоотой оршдогийг дахин дахин харах боллоо” гэв. Дээрхийн Гэгээнтэнд хандан, “Таны болон харьцангуйн онолын жишээг авч үзье. Та цаганд дуртай байсан, тэдгээрийг задалж, дараа нь буцааж угсраад хэрхэн ажиллаж байгааг нь харах дуртай байсныг би мэднэ. Сонгодог физикт ингэдэг. Квантын механикт сэтгэлгээний хуучин дадлаас өөр зүйлтэй бид тулгардаг. Квантын механик ба Харьцангуйн онол нь нэг юмны хоёр тал. Эйнштейн хэлэхдээ “Оршин тогтнохуй ба бодит байдал, үүнийг л бид танин мэдэхийг хүсч байна” гэсэн юм.
Сонгодог физик ба квантын механикийн ялгаа нь 25м шургаагийг 20 м саравчинд хэрхэн багтаах асуудлын шийдэлд оршино. Сонгодог физикийн номлолоор бол шургааг дэндүү урт, харин квантын механикаар бол хөдөлгөөнийг хурдасгавал тэр богино болж болно. Энэхүү сэтгэлгээний туршилтад шургааг хангалттай хурдан хөдлөх ёстой бөгөөд саравчинд орохын тулд хангалттай богино болох ёстой.
Мишель Битбол квантын физик нь ертөнцийг харах шинэ үзэл бодлын онол болох тухай ярианд эргэн ороод, ярианы явцад Шинжлэх ухаан гэж юу вэ гэсэн асуулт тавилаа.”Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнг үндэслэгчдийн нэг Франсиско Варелагийн тодорхойлсон шиг энэ нь байгалийн толь, бидний оюун санааны тусгал, эсвэл дундаж зам- танин мэдэгч ба мэдүүлэгчийн шүтэн барилдлага мөн үү?
Энэхүү асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,
“Делид хэдэн жилийн өмнө тохиолдсон нэгэн явдлыг надад санагдууллаа. Энэтхэгийн атомын бөмбөгийн эцэг Ража Раман, Буддын их багш Нагаржунагийн бүтээлийг уншиж байгаад, түүн дотор Квантын онолын далд санаа байгааг олж харсан хэмээн надад хүүрнэж билээ. Энэтхэг хүн 2000 жилийн өмнө энэ санааг бодож олсон гэх бахархал түүнд төрсөн байна.
“Нагаржунагийн Мадхияамака (төв үзэл) онолоор юмс оршдог боловч, хэрвээ бид тэдгээрийг эрж хайх аваас олж үл чадна. Хэрвээ бид тухайн эд юмыг судалж үзвэл, тэр нь бусад хүчин зүйлтэй шүтэлцсэний улмаас оршин байгааг олж мэдэх учраас юмс оршин тогтнодоггүй гэж бид хэлж чадахгүй, тэр гагцхүү харьцангуй утгаар, тодорхойлолтын утгаар оршин тогтнодог.”
“Ерөнхийд нь хэлэхэд, хэдийгээр зарим ялгаа байгаа боловч Буддын гүн ухаан болон Квантын Механик нь ертөнцийг үзэх үзлээрээ гар барьж болно гэж би бодож байна. Эдгээр агуу жишээнүүдээс бид хүний сэтггэхүйн үр жимсийг харж болно. Агуу сэтгэгчдийг бид гайхан биширч байгаа ч, тэд бидэнтэй д адил хүн байсан гэдгийг мартаж болохгүй” хэмээн айлдав.
Үдээс хойш 2 цагаас хүрэлцэн ирэх тухай Дээрхийн Гэгээнтнээс асуухад, илтгэлүүдийг сонсоод сэтгэл ханамжтай байгаа бөгөөд суралцах боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, үргэлжлүүлэн суухаар шийдсэн байна.
“Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь удаагийн бага хурлын хоёр
дахь өдрийн хуралдаанд Түвдэн Жинбагийн тавьсан илтгэлийг
Дээрхийн Гэгээнтэн сонсож байгаа нь. Энэтхэг, Мундгод,
Брайбун хийд. 2013.1.18. Фото/Жереми Рассел/ДЛО
Тархины үүрэг ролийн талаар буддын уламжлалд хэлэлцэж байсан эсэх талаар асуулт гарав. Ухамсар ямагт энергитэй хамт байдаг ба тэрээр нойрны байдалд байгаатай адил нарийн түвшинд, эсвэл тархины үйл ажиллагаа зогссон үеийнх шиг бүр нарийн түвшинд байж болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Амьдрал дээр сэтгэхүйн эдгээр байдлыг туршихын тулд уйгагүй дадлага, сургалт шаардлагатай. Төгсгөлд нь тэрээр,
“Задлан шинжлэх нь миний өдөр тутмын ажлын хамгийн чухал хэсэг нь бөгөөд 50 гаруй жил үргэлжилж байна. Удаан хугацаанд судалсны үр дүнд, хоосон чанар болон шүтэн барилдлагын үзлийг үзэх үед ертөнцийн хоосон чанарыг бараг мэдэрч байна. Энэ нь харанхуй мунхагт суурилсан сэтгэлийн сөрөг хандлагаа дарсан хүч чадлын ач юм” хэмээн айлдав. “Гэхдээ энэ бол нууц, үүнийг эрдэмтэдтэй хуваалцахыг хүсэхгүй байна” хэмээн хошигнолоо.
Үзсэн: 4 166
Холбоотой мэдээ: