Далхаузи: “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” сургаал

2-05-2013, 05:34  |  Хэвлэх

2013 оны 4 дүгээр сарын 28

Энэтхэг, Химачал Прадеш, Далхаузи – Дээрхийн Гэгээнтэн Дарамсалагаас эртлэн хөдөлж аян замдаа алжаалгүй сайхан явсаар Далхаузид морилон ирэв. Замын хажуугаар жакаранда мод нил ягаан цэцэгсээр алаглан байсан нь үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа. Тийнхүү Далхаузийн цэнгэлдэх хүрээлэнд морилон ирэхэд орон нутгийн Төвд болон Энэтхэгийн төлөөний хүмүүс угтан авав. Энэ барилга байгууламж нь анх 1854 онд Британийн стадион нэртэйгээр баригдаж байсан ажээ.

Далхаузи: “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” сургаал
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Далхаузад морилон ирэхэд
уламжлал ёсоор хүндэтгэн угтав. 2013.04.27. Энэтхэг, Далхаузи
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далхаузи дахь Төвдийн Төв Сургуулийн (ТТС) тавин жилийн ойн арга хэмжээнд уригдан заларахад тэнд хоёр мянгаад хүмүүс сургаал сонсохоор цугласны 500 орчим нь тэндэхийн Төвд оршин суугчид, 240 оюутан, 577 төгсөгчид байлаа. Дашрамд дурьдахад тэдгээр төгсөгчид 10 өөр оронд амьдардаг аж.

Дээрхийн Гэгээнтэн сэнтийдээ заларсны дараа орон нутгийн суурьшил хариуцсан ажилтан гурван шүтээний мандал өргөн тус сургуулийн үүсэл хөгжлийн талаар товч мэдээлэл хийлээ. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн:

“Тавин жилийн ойн баяраа тэмдэглэхээр тус сургуулийн төгсөгчид болон оюутнууд мөн бусад хүмүүс уригдан иржээ. Бид Төвдөөс гараад анх Ашамын Мисамарид цугларч билээ. Тухайн үед тэндэхийн халуун, чийгшил ихтэй цаг агаарт зохицоход бидэнд амаргүй байсан юм. Ингээд төвдийн халагдсан цэргүүд, лам, бусад эрчүүдийн хамт тохиромжтой газар нутгийг хайн Далхаузиг зорисон юм. Тэдний дунд Тэхор Жорбон, Ням Жалцан зэрэг эрдэм ухаанаар гаргууд гэвш нар байлаа.”

“ТТС-ийн анхны захирлаар Күндэлин Ням Жалцан 7 жил ажиллаж түүний халааг Проф.Самдан Ринбүүчи авсан юм. Энэ тавин жилийн турш тус сургуулийг олон сайн оюутнууд төгсч аж амьдрал нь ч сайн сайхан яваа. Ийнхүү бидний уламжлал ёсоор өөрсдийн талархлаа илэрхийлэхээр тэдний зарим нь хүрэлцэн иржээ.”

Дээрхийн Гэгээнтэн Ашамын Башад анх цуглаад сургууль байгуулахаар шамдаж байх үедээ Төвдийн Төв Захиргаанаас Энэтхэгийн Засгийн Газарт тэдгээр хүмүүсийг суурьшин байрьлуулах тусламж хүсч байсан тэр цаг үеээ эргэн дурсав. Тэдгээр хүмүүсийн дунд лам хуврагууд, хамба лам нар ч байлаа. Эхлээд Муссури дараа нь Далхаузид байгуулахыг зорьж байсан юм. Орчин үеийн боловсрол дутмаг байгааг түлхүү анхаарч байлаа.”

Далхаузи: “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” сургаал
Дээрхийн гэгээнтэн Далай Ламын Далхаузи дах айлдварын үеэр.
2013.04.27. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Тэр цагаас хойш тэрхүү үзэл маань улам өргөжин хөгжиж орчин үеийн боловсролын системд нүүрлээд буй үнэ цэнэ болон ёс суртахууны хомсдмол байдалд сургагч багш нарын хамт анхаарал тавьсаар байгаа билээ. Хэдийгээр хайр энэрэл, тэвчээрийн талаар бүхий л шашнуудад номлодог ч өөрийн сэтгэлийн эерэг болон сөрөг хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар төдийлөн ойлголт байхгүй байна. Энэ талаар Төвдийн судар шастирт эртний Энэтхэгийн үзлүүдээс улбаалан хадгалагдан орчуулагдаж ирсэн олон сайхан бүтээлүүд бий.”

Мөн Дээрхийн Гэгээнтэн шашинаа сурч судлана гэдэг нь залбирал уншлага сурсныг хэлэхгүй юм. Сургаалийн утга мөн чанарыг ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм хэмээв. Тэрээр эдгээр өдрүүдэд сургааль номлол айлдахын өмнө нэгэн тайлбар танилцуулга хийдэг болсон тухайгаа дурьдаад “Бид бүгд аз жаргалыг хүсч зовлонг үл хүсдэг билээ. Гэхдээ энэ нь ирээдүйд амьдрал байх эсэх тухай бус өөрсдийн сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж чадах эсэхтэй холбоотой асуудал юм. Бид бүхэн тулгараад байгаа хүнд бэрхшээлийг даван туулж өөрчилж чадна. Гэхдээ үүнийг өөрчилж чадах шалтгааныг ашиглах хэрэгтэй” хэмээн айлдсан юм.

Бид бусдын тус дэмээр өдийг хүртэл амьдарснаа санаж явах нь чухал. Эв найрамдалтай амар амгалан нийгмийг цогцлоох нь хувь хүн тус бүрийн дотоод сэтгэлийн амар амгалангаас эхтэй. Үүнд хүрэхийн тулд хүний эрхэм чанар хайр, энэрэл мөн түүнчлэн итгэлцэл, үнэн шударга ил тод байдлыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй.

Өнөөгийн олон шашин дотор бүтээгч бурханд итгэдэг нэг хэсэг байхад итгэдэггүй нэг хэсэг бий. Зарим Христийн шашинтнууд, Зороастрианс зэрэг шашинд урьд нас, хойд насыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Энэтхэгийн зарим шашинд ч ижил. Бүтээгч бурханд итгэдэггүй шашинд учир шалтгаан үйлийн үрийг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс зөвхөн бурханы шашинд хоосон чанарыг номлодог.

Далхаузи: “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” сургаал
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Далхаузи дах айлдварыг
сонсохоор 2000гаад хүн хуран цуглав.
2013.04.27. Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
“Бурханы шашинд олон нийтэд нээлттэй хүргэдэг сургаал номлол гэж бий. Үүнд: Хутагтын дөрвөн үнэн, Винаяа буюу сахил санваар зэргүүд орно. Мөн түүнчлэн тусгайлсан хүмүүст заадаг номлол гэж бий. Үүнд: Билэг Билгүүний сургаал орно. Бас нууцлан заадаг сургаалд тарнийн ёс зэрэг орно. Эдгээрээс зарим нэг ном сургаал нь анх Теравадын Маянмар, Тайланд, Шри Ланк-д зааж сургаж, дараа нь Хятад, Солонгос, Япон, Вьетнамд түгээж байжээ. Гэхдээ зөвхөн Төвдийн Буддизмд дээрх гурван төрлийн сургаал бүгд багтдаг аж.”

Төвдөд анх бурханы шашин дэлгэрсэн талаар өгүүлэхдээ Ловон Бадамжунайн талаар Шантаракшита багш нэвтэрхий сайн мэддэг нэгэн байсан бөгөөд философи болон логикийн талаас нь түлхүү танилцуулан гаргаж ирсэн хэмээлээ. Мөн тэрээр бурханы шашны мөн чанар нь шүтэн барилдлага болон аливаад хорлол эс үйлдэхүй хийгээд үйлийн үрээр явагддаг хэмээн айлдав. Шүтэн барилдлага хийгээд хорлол эс үйлдэхүйг буддизмын бүхий л сургуульд заадаг. Гагцхүү түүнийг ойлгон амьдралдаа мөрдөх ёс суртахуунаас гадна сүсэг хэрэгтэй хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын Гучин Долоон Гарын Авлага” номыг XIV зууны үед Жалсрай Тонмэ Самбуу уг номыг номлодог байсан тухай өгүүллээ. Тэрээр энэхүү номыг Күннү лама Тэнзин Жалцан багшаар тайлбарлуулан хөтлүүлж байжээ.

Дээрхийн гэгээнтэн номоо уншингаа эрдэнэт хүмүүний амьдралын үнэ цэнэ, үхлийн дотоод чанар, үйлийн үрийн учигийг ухах, гэгээрэлд хүрэх зургаан төгөлдрийн дадал зэрэг гол ухагдахуун дээр түр зогсож байв.

Эцэст нь: “Аливаа зүйлийг хийхдээ бусдын сайн сайхны төлөө хийхийг үргэлж санаж яваарай. Та бүхэн энэ сургаалийг сонслоо. Үүнийгээ дахин уншиж амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Энэ нь та нарын дотор соёолж илүү амар тайван болох болно.”

Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд ханданд бүгдийн мэдэх Бурхан дор мөргөмүй, Ном дор мөргөмүй, Лам дор мөргөмүй хэмээх номын хэсгийг уншаад өгөөмөр сэтгэлээр буян хурааж гэгээрэлд хүрээрэй хэмээн ерөөлөө.

“Бид энэрэнгүй нинжин байх нь өөрт тустай төдийгүй бусдад ч тустай юм. Ингэхийн тулд цэцэн ухааныг ойлгох хэрэгтэй. Энэ нь зовлонгоос ангижрахад тустай. Өдөр бүх аливаад бодийн сэтгэлээр хандаж санаж бодож явбаас насан эцэслэхийн цагт хэн нэгнээс тусламж эрэх шаардлаггүй” хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь хэд хэдэн тарни уншаад хамаг амьтны тусын тулд буян үйлдэж, бурханы сургаалийг түгээн дэлгэрүүлж, Төвдийн ард түмний сайн сайхны төлөө залбирч яваарай хэмээн захив.

Маргааш Далхаузид ТТС-ийн тавин жилийн ойн баярын албан ёсны үйл ажиллагаа болно.
Үзсэн: 2 893
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц