Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад айлчлан олон нийттэй яриа хийж, Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдав

15-06-2013, 21:20  |  Хэвлэх

2013 оны 6 дугаар сарын 09

Шинэ Зеланд, Крайстчурч, 2013.06.09 – Энэтхэгээс ниссэн урт удаан нислэгийн дараа, Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад долоо дах удаагаа айлчлан ирэхэд халуун дотноор хүлээн авлаа. Тэндээс Крайстчурч зочид буудалд үдлэхээр морилон ирэхэд Төвд уламжлалаар угтан авав.

Ийнхүү энэ өглөөг MindFood сэтгүүлийн Маари МакКласкитэй хийсэн ярилцлагаар эхэллээ. Тэрээр Дээрхийг Гэгээнтнээс оюунлаг байдал нь хүний өрсөлдөх чадварт нөлөөлөх үү хэмээн асуухад:

Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад айлчлан олон нийттэй яриа хийж, Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам MindFood сэтгүүлийн Маари
МкКласкитэй ярилцлага хийв. Шинэ Зеланд, Крайстчурч.
2013.06.09. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Материаллаг хөгжил дан ганцаар сэтгэлийн амар амгаланг авчрахгүй тул дотоод амар амгаланг хөгжүүлэх хандлага улам дэлгэрсээр байна. Зарим нь үүнийг шашин шүтлэгээр олж авдаг бол заримд нь төдийлөн ач холбогдол өгдөггүй.” Бидний оюун санаанд янз бүрийн сэтгэл хөдлөлүүд байдаг. Тэдгээр нь хэрхэн ажилладаг, үүнд ямар хариу үйлдэл үзүүлж болох зэргийг ойлгож мэдэх нь чухал. Бид бүгд биеийн ариун цэврийн шаардлага хэрэгцээг хүлээн зөвшөөрч сахидагийн адил сэтгэлийн хиргүй тунгалаг байдлыг сахин хамгаалах хэрэгтэй.”

Бид бүхэн залуу идэр байх үедээ хүний суурь үнэ цэнэ болсон итгэлцэл, өгөөмөр сэтгэлийг ухамсарлан тусгаж авдаг. Харин энэхүү өрсөлдөөнт амьдралд хутгалдан өсч томрохын хирээр түүнийг үгүйсгэх хандлагатай болдог. Бурхан багшийн үе, одоо үеийн хүмүүний сэтгэлийн хөдөлгөөнд тийм ч том ялгаа байхгүй. Харин өөрийн дотоод ертөнц болон сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн ажилладагийг мэдэх сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь илүү боловсорсны шинж юм даа.

Тийнхүү Дээрхийн Гэгээнтэн CBS Canterbury танхимд яриа хийхээр уригдан уламжлалт Маори маягаар мэндчилэн хүлээн авч хүндэтгэлийн дуу өргөж нэгэн ахмад настан ерөөл хайрлав.

“Амар амгалан хийгээд сайн сайхан хүсэл зорилго энэ газар нутгаар түгэн тархаг.”
Дээрхийн Гэгээнтнийг тайзнаа залран алгаа хавсран мэндчилэхэд хурсан олон алга ташин 2300 хүн босч зогсон хүндэтгэл үзүүллээ. Тэрээр гурвантаа мэхийн мэндчилсний дараа Жанрайсаг Бурхан болон Наландагийн 17 их бандида нарын зураг, том хэмжээний видео дэлгэцийн өмнө зассан сэнтийдээ залрав. Пали уламжлалыг дагагч нарыг хамтран Мангала тарнийг уншихыг хүслээ.
“Хүндэт лам хувраг, ах дүү нараа, Бид бүхэн бие махбодь, оюун санаа, сэтгэлийн хувьд адилхан билээ. Тиймээс та бүхэнтэй ах дүү нараа хэмээн мэндчилж байна” хэмээн уулзалтаа эхлүүлээ.

Буддизм зүүнийхэнд хамаарагддагийн адил Шинэ Зеландын газар нутаг ч мөн зүүнд хамаарна. Гэвч соёлын талаасаа харах юм бол барууны соёлтой орон. Урьдын цагт гадаад ертөнцтэй харилцаа холбоо их муу байлаа. Төвд ч мөн адил. Харин өнөө үед өөр болжээ.
Дэлхий маань олон шашинт, олон соёл уламжлал бүхий нэгдмэл нэгэн бүл болсон. Хэдийгээр барууны соёл Буддист уламжлалжтай бус ч зүүний үзэл санаа, буддизмыг сонирхох сонирхол нь өсөн нэмэгдсээр байна.

Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад айлчлан олон нийттэй яриа хийж, Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам CBS танхимд Хутагтын Дөрвөн Үнэн
сургаал айлдав. Шинэ Зеланд, Крайстчурч, 2013.06.09.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Өнөөдрийн бидний сэдэв “ Хутагтын Дөрвөн Үнэн” бөгөөд Буддист уламжлалын суурь ойлголт юм. Энэ нь Бурхан Багшийн айлдсан анхны сургаал билээ. Санскрит уламжлалаар бидэнд билгүүн төгс цэцэн ухаан заяагдсан. Үүний товч тайлбар нь “Билгүүний Зүрхэн” судар. Хутагтын гуравдугаар үнэнд өгүүлдэг туйлын мөн чанарыг хэлэлцдэг. Бурхан багшийн сургаалийн эхний номын хүрдэнд Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдаж, хоёрдугаар хүрдэнд билгүүн төгс цэцэн ухааныг айлдаж, гуравдугаар хүрдэнд оюун санааны тунгалаг байдлыг айлдаж, Хутагтын Дөрвөн Үнэний зам мөрийг айлджээ. Зовлонгийн эх нь дөрвөн үнэний хоёрдугаарт өгүүлсэнчлэн мунхагийн харанхуй билээ. Энэ нь цэцэн ухааны эсрэг тал юм.”

Бурхан Багшийн сургаал номлолтой холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн нэмэлт тайлбар өгөхийг хүсэв. Хүмүүс 4-5000 жилийн өмнө хүнд хэцүү цаг үетэй тулгарч хянаж зохицуулж чадахгүй болох тэр үед сүсэг бишрэлийн үрийг тарьж эхэлжээ. Шашин тэдэнд итгэл найдварын зул болж байв. 2600 гаад жилийн өмнө Буддизм, Жэйнизм Энэтхэгт үүсч Газар Дундадын орчим Еврей, Христ, Лалын шашин, түүний өмнө нь Зоро-астрианизм дэлгэржээ. Эдгээр бүх шашны уламжлалууд мөн түүнчлэн уугуул Хиндуизм, Сикизм Энэтхэгт зэрэгцэн эв найртай оршин дэлгэрэн түгсээр ирсэн нь шашин шүтлэгийн эв нэгдэлд хүрч болохыг харуулсан. Эдгээр янз бүрийн уламжлал нь мөн Буддизмын доторх уламжлалууд ч гэсэн хүмүүсийн газарзүйн өөр өөр байршлаас улбаатай.

“Өвчин эмгэг бүрт тохирсон эм эмчилгээ байдгийн адил бидний үймэрсэн сэтгэлийн хөдөлгөөнийг дарах янз бүрийн арга зам бий. Үүнд хэдийгээр янз бүрийн арга замыг хэрэглэдэг ч эдгээр шашны уламжлалууд нь бүгд хайр энэрлийг түгээхийг зорьдог.”

Бурханы шашинд биднээс ангид бүтээгч гэж байдаггүй. Үйлийн үрийн хуулиар аливаа юм бүхэн үйлийн үрээр явагддаг агаад бидний ирээдүй биднээс хамаардаг. Сайн үйлийг хийвээс эерэг сайхан үр дүн гарна. Муу үйлийг хийвээс сөрөг муу үр дүнтэй. Учир нь бүхий томоохон шашны уламжлалууд энэ зарчмыг баримталдаг нь бидний хүндлэлийг хүлээх зүй ёсны хэрэг. Хувь хүний хэмжээнд авч үзвэл нэг л шашин нэг үнэн байх хэдий ч өргөн хүрээтэй авч үзвэл хэд хэдэн шашин хэд хэдэн үнэн байгаа нь бодит байдал болоод байна. Тиймээс шашин хоорондын эв нэгдлээ бэхжүүлж, харилцан хүндэтгэлтэй хандах нь чухал.

Буддизмын тухайд авч үзвэл пали болон санскрит уламжлалтай. Буддын сургаал нь түүнийг нас барсны дараа гурван бүсээр түүвэрлэн цуглуулж улмаар Таксила, Наланда, Викрамашила зэрэг эрдмийн төвүүдэд суралцан судлагдаж хожмоо санскрит хэлээр буддизмын утга зохиолууд гарч иржээ.

Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад айлчлан олон нийттэй яриа хийж, Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам CBS танхимд хийсэн айлдварт
2300 гаад хүн оролцлоо. Шинэ Зеланд, Крайстчурч, 2013.06.09.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Санскрит эхээр нь Бурхан багш сургаалаа номлоогүй бөгөөд үүнийг Гэгээнтэн Нагаржуна нотолсон байдаг. Пали хэлээр олон түмэнд номлосон. Санскрит хэлээр номлосон сургаалийг зөвхөн тодорхой бүлэг хүмүүст заан сургадаг байв. Өмнөдийн Буддист Шри Ланк, Бирм, Тайланд зэрэг улсууд Винаяа сахил санваарын ёсыг дагаж Пали уламжлалыг хадгалж ирсэн. Харин санскрит уламжлал нь III зууны үед Хятадаас Вьетнам, Солонгос, Япон руу тархжээ. VIII зууны үед алдарт Шантаракшита Гэгээнтнээр дамжуулан Бадмасамбавагийн тусаар Төвдөд түгжээ.

Бурхан Багшийн номын эхний хүрдээр Хутагтын Дөрвөн Үнэнийг номлож: Зовлон, зовлонгийн шалтгаан, гэгээрэл хийгээд гэгээрлийн зам мөрийг номложээ. Дээрхийн Гэгээнтэн мунхагийн харанхуй нь зовлонгийн шалтгаан хийгээд мөн чанар болон өнгөцхөн харагдах байдал хоёрын зөрүү. Харагдаж буй шигээ аливаа юмс харилцан хамааралгүй байдаг гэдэг нь бодит бус. Энэ нь бидний оюун санаан дах үймэрсэн сэтгэлийг өдөөдөг. Мунхагаас үүдэлтэй аливаа үйл зовлонгийн шалтгаан болдог. Цэцэн ухаанаас үүдэлтэй аливаа үйл нь зовлонг гэтлэх шалтгаан болдог. Цэцэн ухаанаар мөн чанарыг ухан ойлгодог бол мунхагийн харанхуй бодит байдлыг буруу ойлгодог.

“Халуун хүйтнийг өөрчилдөгийн адил гэрэл харанхуйг гэрэлтүүлдэг. Бид зовлонг зөвхөн залбиран мөргөж, бясалгаснаар гэтлэхгүй, мөн чанарыг ухан ойлгосноор гэтлэнэ. Хутагтын гуравдугаар үнэнд зовлонг арилгах тухай, дөрөвдүгээр үнэнд гэтлэх арга замыг номложээ. Мунхагийн харанхуйг арилгах туйлын арга зам нь мөн чанарыг нь ухан ойлгох чадвартай байх юм.”

Зам мөрийн гурван суртгаалд ёс суртахуун, төвлөрөл, цэцэн ухаан орно. Үүнд хүрэхийн тулд сэтгэл, зориг шулуун байдал нэн чухал.
Дээрхийн Гэгээнтэн мунхагийг харанхуйг ялан дийлэх хүсэл нь зовлонгоос ангижрах тэмүүлэл. Бид энэхүү хүслээ бусад аливаа амьтантай холбовоос бодийн сэтгэлийг хөгжүүлж, гэгээрэлд хүрэх тэмүүлэл бий болно.
Ингэж зургаан төгөлдрийг дадалжуулан тарнийн ёсны дөрвөн зэргийг суралцана. Бурханы сургаалийн үндсэн ойлголтуудыг ухан ойлгож бага багаар зам мөрийг дагадаг.

“Энэ нь бодитой арга зам” хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад айлчлан олон нийттэй яриа хийж, Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Сам Жонсон уулзалтын өмнө
танилцуулж байгаа нь. Шинэ Зеланд, Крайстчурч, 2013.06.09.
Зургийг Калт Стокдэйл
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн танхимд олон нийттэй хийх уулзалтанд оролцлоо. Уулзалтыг Сам Жонсон танилцуулсан бөгөөд тэрээр Крайстчурч-д болсон газар хөдлөлтийн дараа тухайн газар нутгийг цэвэрлэх ажлыг санаачлан зохион байгуулсан үйл хэргээрээ 2012 оны Шинэ Залуу Зеланд өргөмжлөлийг хүртсэн нэгэн ажээ. Дээрхийн Гэгээнтэн:

“Та бүхний урилгад талархаж байна. Энд газар хөдөлсний дараа ирж өөрийн эмгэнэл илэрхийлэх боломж олдсонд баяртай байсан. Мөн хүнд хэцүү үед бусдад тусалсан та бүхний тусыг үнэлж байна. Миний бусдын тусын тулд бусадтай уулзаж ярилцах нь та бүхний хийсэн үйлс шиг гар бие оролцон туслахаас илүү хялбар гэж бодож байна. Заримдаа хүнд хэцүү цаш үе хүмүүсийг илүү ойртуулдаг. Ийм явдлыг 9 сарын 11нд Нью-Үоркт болсон халдлага, Бризбанд болсон үер, Японд болсон цунами, цөмийн золгүй явдал зэргээс харсан.”

Хүн төрөлхтөн нэгэн бүл цөм болохыг онцлон хэлээд хэдий тийм ч баян ядуугийн хооронд асар их зөрүү байгааг дурьдав. Бид энэ ялгааг арилгахын тулд баячуудыг ядуу болгохын төлөө биш харин ядуусын амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө зориж ажиллах хэрэгтэй.

XX зуун агуу ололт амжилтын дагуулсан боловч маш их хүчирхийллийн зуун байлаа. XXI зууныг өөрчлөн энх тайвны эрин үе болгох хэрэгтэй. Бид асуудлыг хүч түрэмгийллээр биш, ярилцан хэлэлцэн шийдэж байвал үүнд хүрч чадна. Хүн төрөлхтөн нэгэн бүл, хоёрдугаар шатны ялгаа яс үндэс, хүйс, боловсрол зэрэгт хэт анхаарахын оронд хүмүүн бид бүгд адилхан гэдгийг ойлгож мэдэхийг шаардаж байна.

“Хэрэв би өөрийгөө Төвд хүн. Буддист, Далай Лам, гэж бодох тэр агшинд та бүхнийг өөрөөсөө тусгаарлана. Иймэрхүү ялгаа зөрүүг бий болгох нь тэнэг хэрэг болох бөгөөд бусдыг хууран мэхэлж, авилгалыг өдөөдөг. Харин нөгөөтэйгүүр, би ч мөн бусадтай адилхан хэмээн бодож бусдад санаа тавьж байвал тэдэнтэй ойртуулж сөрөг зан үйл гарахыг зогсоодог. ”

Тэрээр биднийг хүн болсон цагаас эхлэн авдаг эхийн элбэрэл хайр нь хожмоо бусдад санаа тавих хайр энэрэлд хөтөлдөг. Гэвч, үймэрсэн сэтгэлд хөтлөгдөн үүнийгээ тогтоох дадал дутагддаг. Энэ нь оюун санаатай холбоотой ба оюун санааг л ашиглан үүнд хүрч чадна. Бид үүнийг орчин үеийн боловсролын системд оруулж өгөх нь зүйтэй.

Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеландад айлчлан олон нийттэй яриа хийж, Хутагтын Дөрвөн Үнэнийг айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам CBS танхимд олон нийттэй уулзалт яриа
хийж байх үеэр. Шинэ Зеланд, Крайстчурч, 2013.06.09.
Зургийг Жаки Волкер
Дотоод үнэ цэнийг илүү дэлгэрүүлэхэд зөвлөгөө өгнө үү хэмээн хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн сэдэл нь ямар байгааг хянаж чин сэтгэл, нугаршгүй зоригийг суулгах нь чухал. Байгалиасаа хүн өөрийгээ бодох сонирхолтой байдаг. Гэхдээ энэ сонирхолоо амиа хичээсэн буруу талд нь хэвийлгэхийн оронд ухаантай зохицуулах ёстой. Өөрийн тусын тулд бусдын хэрэгцээг анхаарч санаа тавих гэсэн үг.

Та хэнийг хүндэлж биширч явдаг вэ хэмээн асуухад Махатма Ганди,
Дезмонд Туту хамбыг дурьдаад эдгээр хүмүүс байгаа газар бүртээ аз жаргалтай, амар амгалан уур амьсгалыг бүрдүүлдэг. Мөн Нелсон Мандела Өмнөд Африкийг эвлэн нэгдүүлэхийн төлөө цөхрөлтгүй ажилласан. Төвд, Хятадын тухайд хүмүүсийг газар дээр бодит байдлыг хараасай гэж хүсдэг. Гадаадын зочид Төвдийн ёс суртахуунд сайн хэрэг болно хэмээгээд нөхцөл байдлыг тайлбарлан ярив. Төвдүүд өөрсдийн хэл соёл, мөн чанараа хадгалан үлдэх хэрэгтэй. Гэвч маш олон хятад хүмүүст нөцөл байдлын талаар буруу ташаа мэдээлэл өгч байна. Үүнийг засаж залруулахад тус дэм болоорой хэмээн хүслээ.

Эцэст нь, хүнд хэцүү цаг үеийг хэрхэн туулах вэ хэмээн асуухад:

“Бид бүгд адилхан хүмүүн. Адилхан чадвартай. Амар амгалан сэтгэлийн эх ундарга нь бидний дотор бий” хэмээн айлдлаа.
Үзсэн: 3 182
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц